Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Оюунгэрэл захиралаа та Ч.Даваанямтай адилхан ОФФШОР МАЛГАЙГ-аа хэзээ тайлах вэ?

Ж.Оюунгэрэл захиралаа та Ч.Даваанямтай адилхан ОФФШОР МАЛГАЙГ-аа хэзээ тайлах вэ?

 

УИХ-аас Оффшорын эсрэг хуулийг баталж, Засгийн газраас оффшор бүсэд хамрах 50 орчим нутаг дэвсгэрийг зарласнаар монголчууд татвараас нуун дарагдуулсан бизнес, эрхлэгч, улстөрчдийн мөнгийг Монголд оруулж ирэх хууль эрх зүйн орчин бүрдлээ хэмээн хүлээж байсан цаг саяхан. Харамсалтай нь, хуулийн хэрэгжилтийг үл тоосон оффшор данс эзэмшигчид, компани байгуулагчдаас өнгөрсөн хагас жилийн хугацаанд ердөө нэг л хүн Монголд мөнгөө оруулж ирсэн нь "НИК”-ийн ТУЗ-ын дарга Ч.Давааням. Тэрбээр өдгөө "НИК” группыг удирдахын зэрэгцээ "Петро матад” компанийнхаа удирдлагыг ч гартаа авсан байгаа.

 

Өөрөөр хэлбэл, "НИК" бөгөөд "Петровис” компанийг олон нийт Ж.Оюунгэрал захирлаар төсөөлдөг ч хамтдаа бичигдэх ёстой гавьяаг нь ч, алдааг нь ч үүрэх ёстой хүн бол яах аргагүй Ч.Давааням. Тэрбээр 1990 оноос хойш бизнес эрхэлж, улмаар Ж.Оюунгэрал захирлыг тухайн үеийн Монголын хамгийн том шатахуун түгээх, борлуулах улсын мэдлийн төв компани болох "НИК"-ийн захирлаас буухад нь түшиж, тулсан найз нь. Мэдээж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өмч хувьчлалаар авахад нь тусалж, Ж.Оюунгэрал захиралд тухайн үедээ хоёр сая ам.доллар зээлсэн ч өмч хувьчлалаар шууд төрийн мэдлээс хувийн өмч болж хувирсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хамт яваа хүн нь Ч.Давааням.

Тэд багын найзууд бөгөөд өдгөө "НИК"-д хувь тэнцүү эзэмшиж, хүүхдүүдээ ч компанийнхаа удирдлагад адил тэгш эрхтэй оролцуулж буй. Тэдэн дээр анхнаас нь явсан өөр хоёр хүн бол Т.Энхжаргал, "Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг агсан. Ингэж тэртээ 1996 онд хувийн өмч хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө ч бие даасан, үнэмлэхүй хүч чадлаа үргэлжлүүлж буй НИК компанийн удирдлагууд өнгөрсөн жил гаруйн өмнө Панамын арлуудад оффшор компани байгуулж, данс эзэмшсэн нь илэрсэн бол энэ удаад дахин Их Британийн оффшор бүсэд санхүүгийн "голомтоо" асаасан нь тодорхой болголоо. Гэхдээ энд нэг асуулт тавихад яагаад Ч.Давааням захирал өөрийн 4.370 сая ам.доллараа Монголд оруулаад ирчихсэн байхад Ж.Оюунгэрэл захирал өнөөдрийг хүртэл тодорхой байр суурь илэрхийлсэнгүй вэ. Мэдээж тэрбээр дансандаа мөнгө байршуулаагүй, эс бол онц шаардлагагүй хэмээн үзсэн байж болно. Гагцхүү энд тайлбар хийх нь чухал гэдгийг буюу монголчуудыгаа хүндэтгэх үүднээс үг хэлж болохгүй гэж.

Гэхдээ нэг зүйл тодотгоход жилийн өмнө буюу оффшор бүсэд бүртгэлтэй гэх "Бату майнинг” компанийн хувьцааг 2000 онд худалдаж аваад эргүүлсэн зарсан гэдэг мэдээллийг өмгөөлөгчөөрөө дамжуулж, нэг удаа бол өгсөн. Харин Их Британийн оффшор бүсэд "ПетроМатад” компаниа бүртгүүлсний тухайд тэрбээр өнөөдрийг хүртэл үг унагасангүй. Тэр дундаа, тус компанийн гүйцэтгэх захирал гэх МаКгей Дуглас Жон хэмээх эрх мөн л нэг бүсэд оффшор бүсэд компанийнх нь нэрээр бүртгэлтэй байхад шүү дээ. Ийм байхад яагаад өнөөдөр олон нийт Оффшорын эсрэг хуулийн хэрэгжилтийг УИХ-аас, Засгийн газраас, Ерөнхийлөгчөөс нэхэж болохгүй гэж. Тэр дундаа, "ПетроМатад”-ын ч, "НИК"-ийн ч, "Петровис”-ийн ч эн тэнцүү хувь эзэмшигч, багынх нь найз, хамтран зүтгэгч Ч.Давааням нь мөнгөө оффшор бүсээс Монголд оруулаад ирчихсэн байхад шүү дээ.

Дээр нь, эдгээр мэдээлэлтэй холбогдуулан нэг тайлах ёстой, тайлагдах ёстой эрх ашиг байгаа нь "Бату майнинг” компанийн тухай. Уг компани нь анхандаа ОХУ-ын тэрбумтан Олег Дерипаскагийнх байсан. Монголд 1990 оны сүүлчээс үйл ажиллагаа явуулах нэрийн дор, хөрөнгө оруулалт хийх уриатайгаар оргил үедээ 167 лиценз эзэмшиж байсан баримт байдаг. Тэр дунд нь гэхдээ нэг ч ашиглалтын лиценз байгаагүй. Бүгд хайгуулын лицензүүд байсан. Өөрөөр хэлбэл, лицензийн наймаа ид цэцэглэх үед Монголд олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулдаггүй уг компанийн удирдлага жинхэнэ утгаараа лиценз цүнхэлж явдаг байсан гэсэн үг. Мөн "Эрдэнэс Оюутолгой" компанийн ерөнхий захирал асан Б.Энэбиш уг компанийг удирдаж байсан. Түүний дараа одоогийн "ПетроМатад”-ыг удирдаж байгаа МаКгей Дуглас Жон "Бату майнинг”-ын захирлаар ажиллаж байсан юм. Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболд Б.Энэбишийн үед буюу 2004 оноос "Бату майнинг” компанийн 11.9 хувийг эзэмшиж эхэлсэн. Тэрбээр үүнийгээ "Удалгүй хувьцааг нь зарсан” гэдгээр өөрийгөө өмгөөлсөн.

Тэгвэл олборлолт явуулдаггүй, хайгуулын үйл ажиллагаа бүр ч эрхлээгүй зөвхөн лиценз эзэмшдэг байсан "Бату майнинг”-ийн хувьцааг яагаад Монголын толгой бизнес эрхлэгчид худалдаж аваад, их удалгүй зараад байсан юм бэ. Энэ бол асуулт. Мөн Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү болох Монголын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, "Скайтел” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, "Алтай холдинг’’ группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг өнгөрсөн долоо хоногийн мэдээллээр мөн л Их Британийн оффшор бүсэд компани байгуулж, данс эзэмшиж буй нь тодорхой болчихлоо. Ийм байхад бид яагаад эдгээр улстөрчид болон бизнес эрхлэгчдээс "Хэдий болтол оффшор бүсдээ нуугдах вэ” гэж асууж болохгүй гэж.

Тэр дундаа, "Петровис”-ийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэлээс. Бизнесийн хамтрагч тань мөнгөө оруулаад ирчихсэн байхад та хэдий болтол дуугүй байх вэ гэж. Та оффшор "малгайгаа" хэзээ тайлах вэ. Мэдээж ардчилсан улс оронд хэн их хөдөлмөрлөж, хэн баялаг бүтээж байгаагийнхаа хэрээр сайн сайхан амьдарч, их мөнгө хурааж, түүнийгээ өөртөө зарцуулах эрхтэй нь үнэн. Тийм ч учраас монголчууд таны бизнесээр, татвар төлдөг мөнгөөр бахархдаг. Бас хүндэлдэг.

Харин та яагаад Монгол Улс татварын бодлогоор дэмжиж, Монгол Улс газар нутгаасаа олборлох боломж өгч, монголчууд худалдан авалт хийж байгаа гэдгийг хүндэтгэж болохгүй гэж. Дэлхийн бүх хүчирхэг гүрнүүд оффшор бүсэд нуугдсан бизнес эрхлэгч, улстөрчдийнхөө мөнгийг эх орондоо татан төвлөрүүлэхээр хөөцөлдөж, мөрдөж, хориг арга хэмжээ авч байхад яагаад Монгол Улсын төр "Сайн бодож байгаад мөнгөө оруулж ирээрэй” хэмээн тэдэнд хугацаа өгч, монголчууд яагаад чимээгүй байх ёстой гэж. Иймд танд ч, нэр бүхий оффшор бүсэд хөрөнгөө нуусан хүмүүст ч Ч.Давааням захирлын ард чимээгүй нуугдахаа боль гэж зөвлөе. Монгол Улсад хууль байгаа л юм бол шүү дээ.


Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Ж.Оюунгэрэл захиралаа та Ч.Даваанямтай адилхан ОФФШОР МАЛГАЙГ-аа хэзээ тайлах вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өнөөдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өнөөдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

Өчигдөр, 09:31
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани