Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үндэсний бахархалт шувуу ба боловсон наймаа

 

Үндэсний бахархалт шувуу ба боловсон наймаа

 

Идлэг шонхорт холбогдох долоон хуулийн 17, хоёр журмын 12 заалтын зөрчил илэрчээ

 

Үндэсний бахархалт шувуугаа харийнханд худалддаг ч түүнийхээ төлбөр хураамжийг төсөвт дутуу төвлөрүүлдэг тухай мэдээллийг хэвлэлийнхэн улиг болтол бичлээ ч бахь байдгаараа дахиад л нэг жилийг үдэх гэж байна. Гэхдээ оны өмнөхөн дахин нэг сануулах хийгээд Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам өнгөрсөн хугацаанд хэрхэж ирсэн талаарх мэдээлэл хүргэе.

 

Монголын Байгаль Орчны иргэний зөвлөл, Монголын мэргэжлийн анчдын холбоо тэргүүтэй байгууллагуудаас 2013-2016 онд Арабын орнуудад гаргасан шонхорын төлбөр хураамжийн барагдуулалтад Аудит хийлгэх хүсэлтийг Аудитын ерөнхий газарт тавьсан байна. Энэ дагуу Үндэсний Аудитийн газраас идлэг шонхорыг бариулах, гадаадад гаргахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийж, тайланг Үндэсний аудитын газрын вэб сайтад тавьсны зэрэгцээ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байдаг. Аудитын тайланд тухайн жилд бариулж гадаадад гаргах шонхорын тоог тогтоолгох талаар Засгийн газрын тогтоол гаргуулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тухайлбал, шонхорыг бариулах, экспортод гаргах тусгай зөвшөөрөл олгох, төлбөр хураамжийг нь төлүүлэх зэрэг үйл ажиллагаанд нийт долоон хуулийн 17 зүйл заалт, хоёр журмын 12 заалт зөрчигдсөн болохыг тодорхой тусгасан байна. Зөрчлүүдийн заримаас нь дурдъя.

 

ГАЗРЫН ТОГТООЛ БУЮУ ХАЛХАВЧ

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн "Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчим” гэсэн 5 дугаар зүйлийн 2.4-т "байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр үйл ажиллагаа ил тод байх” гэж заасан байна. Гэтэл 2015, 2016, 2017 онд БОАЖЯ, Засгийн газар энэхүү хуулийн заалтыг зөрчиж Кувейт, Катар, Эмират, Саудын Араб зэрэг орны иргэдээр бариулж гадаадад гаргах идлэг шонхор шувууны тоог тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг нууцын зэрэглэлтэйгээр гаргасан учраас дурдсан хугацаан дахь шонхорын экспортын асуудлыг Аудитын ерөнхий газраас шалгах боломжгүй гэж үзэв. Арабын зарим орны ханхүү, хунтайж, сайд болон бусад шонхор сонирхогч дээдсийн хүрээнийхний хүсэлтээр манай улс 1993 оноос эхлэн шонхор шувуугаа тэднээр бариулж, гадаадад гаргаж эхэлсэн бөгөөд жил бүр гадаадад гаргах шонхорын тоог Засгийн газрын тогтоолоор баталж, тэр тоо нь нийтэд ил тод байсан бол 2015 оноос дээр дурдсан хуулийн заалтыг зөрчиж, уг тоог Засгийн газрын нууц тогтоолоор баталж, олноор нь гаргах болсныг сануулах нь илүүц биз.

 

Гааль, Мэргэжлийн хяналтыхны мэдээгээр 2015 онд 200, 2016 онд 270 шонхорыг улсын хилээр гаргасан бөгөөд 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар буюу энэ онд 295 толгой шонхор экспортод гарсан баримт бий. Ийнхүү 2015, 2016 онд улсын хилээр 470 шонхор гарсан нь тодорхой байхад Аудитын ерөнхий газрынхан "Засгийн газрын нууц тогтоол”-оор гаргасан тул биелэлтийг шалгах боломжгүй гэж буй нь хэн нэгний эрх ашгийг хамгаалсан байх магадлал бийг холбогдох хүмүүс хэлж байгаа юм. Нууц тогтоолоор гаргасан шувуудын тоо тодорхой байхад тэр дагуу хэчнээн төгрөг төсөвт төвлөрснийг шалгах нь л Аудитын ерөнхий газрын хийх ажил. Гэвч тэд тэгсэнгүй. Ийнхүү Засгийн газрын нууц тоггоол гэдэг халхавчин дор БОАЖЯ-ынхан 2015, 2016 онд экспортод гаргасан олон зуун шонхорынхоо асуудлыг шалгуулалгүй, өмнөх сайдуудын үе болох 2013, 2014 онд гаргасан цөөн (55 толгой) хэдэн шонхортой холбогдох тусгай зөвшөөрөл олголт, төлбөр хураамжийн асуудлыг шалгуулсан болоод өнгөрснийг энд онцлох хэрэгтэй.

 

Гэхдээ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д "...амьдаар нь гадаад оронд гаргасан ан амьтны төлбөрийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцно” гэж тодорхой заасан байхад БОАЖЯ-ныхан 2013, 2014 онд экспортод гаргасан шонхорын төлбөр хураамжийг тооцохдоо БНАТТ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т "ахуй, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан бусад ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи, эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар тооцно” гэсэн амьдаар нь гадаадад гаргахад огт хамааралгүй заалтыг мөрдлөг болгон арабуудтай гэрээ байгуулсны уршгаар улсад ихээхэн хэмжээний хохирол учирсан болохыг аудитынхан тогтоосон байна.

 

Энэхүү нэг хуулийн хоёр заалтын нэг нь амьдаар нь гадаадад гаргах амыанд, нөгөөх нь нэгэнт агначихсан амьтанд хамаарах ялгаатай заалтууд. Дээр дурдсан хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалтаас үзэхэд амьдаар нь экспортод гаргаж буй шонхорын төлбөрийг эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр тооцохоор байна. Энэхүү жишиг үнийг нь Засгийн газрын 2009 оны 112 дугаар тогтоолоор 12.000 ам.доллар, төлбөрийг нь 10800, хураамжийг нь 960 ам.доллар байхаар тус тус тогтоосон бөгөөд энэ тогтоол одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

 

ШОНХОР ШУВУУГ АШГИЙН ЗОРИУЛАЛТААР ГАДААДАД ГАРГАХЫГ ХОРИГЛОСОН ЗААЛТ ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА

2012 онд тэр үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачлагаар Засгмйн газрын 101 дүгээр тогтоол гарч шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзэлийн бэлэгдал болгон Үндэсний бахархапт шувуу болгон зарласан. Үүний дараа Тадаадад гаргахыг хориглох тухай” Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоол гарч, идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилийн хугацаагаар хориглосон. Ийнхүү Монгол Улс 10 жил дарааллан гадаадад олон тоогоор гаргаж худалдаж байсан шонхор шувуугаа хамгаалах зөв зүйтэй арга хэмжээ авлаа гэж байгапь ан амьтнаа хамгаалагчид, шувуу судлаачид баярлаж байв. Гэвч БОАЖЯ-наас Гадаадад гаргахыг хориглох тухай Засгийн газрын дээр дурдсан тогтоолоо зөрчиж, Засгийн газрын 2013 оны 92 дугаар тогтоолыг гаргуулан 20 толгой шонхорыг арабуудаар бариулж экспортод гаргачихаад түүнийгээ ашиг олох зорилгоор биш соёлын зориулалтаар, эсвэл судалгаа шинжилгээний зориулалтаар гаргасан хэмээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолоор шонхорыг гадаадад гаргахыг хориглох биш, харин ч өнөөг хүртэл таван жил дараалан шонхор шувуугаа гадаадад гаргасаар, тэгэхдээ бүр тоог нь улам бүр нэмж, 2017 онд 300 толгой шонхор гаргах нууц тогтоол гаргуулж амжжээ.

 

БНАТТ хуулийн 12.1.6-д "гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан ан амыны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр тооцно” гэж заасан байтал сүүлийн үед бэлгийн зориулалт гэдэг нэрээр ямарч төлбөр хураамжгүйгээр гадаадад гаргадаг болсон нь аудитын шалгалтаар илэрсэн байна. Идлэг шонхор бариулах, экспортлох талаар Арабын орнуудын төлөөлөгчидтэй БОАЖЯ-наас хийсэн гэрээндээ тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т "ахуй, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан бусад ан амыны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутамын экологи, эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар тооцно" гэсэн амьдаар нь барьж, экспортод гаргах шонхорт огт хамааралгүй, агнасан ан амьтанд хамаарах заалтыг тусгаж баталсан нь хууль зөрчсөн маш ноцтой алдаа гэдгийг шалгалтын комиссынхон болоод мэргэжлийнхэн нь онцолдог. Гэвч энэ гэрээг баримтлан нэг толгой шонхорын төлбөрийн дөнгөж дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний төлбөрийг арабуудаар төлүүлсээр иржээ.

 

ШОНХОР АГНАСНЫ ТӨЛБӨР ХУРААМЖИЙГ УЛСАД ДУТУУ ТӨВЛӨРҮҮЛСЭН БАРИМТТАЙ ТАНИЛЦ

2013-2014 онд Кувейт, Катар, Эмиратад гаргасан 55 шонхорын төлбөр хураамжид 1,181.0/1 тэрбум 181 сая/ сая, тэдгээр шонхорыг барихад өгөөш болгон ашигласан тагтаа, ногтруу зэрэг шувуудын төлбөр хураамжид 12 сая төгрөгийг төсөвт тус тус төвлөрүүлэх ёстой байжээ. Гэтэл БОАЖЯ-ныхан 55 шонхорын 46-ынх нь төлбөрт 279.3 сая төгрөг төлүүлж, Кувейтэд гарсан дөрөв, Эмиратад гарсан тав бүгд есөн шонхорт 194.5 сая төгрөгийн төлбөр хураамж төлүүлэлгүй улсын хилээр гаргасан баримт ч олдсон байна. Мөн шонхор барихад өгөөш болгон хэрэглэдэг тагтаа, ногтрууны төлбөр хураамж болох 12 сая төгрөгийн 11.5 саяыг нь төлүүлээгүй байна. Ийнхүү нийлбэр дүнгээрээ 2013-2014 онд төсөвт төвлөрүүлбэл зохих 1.2 тэрбум төгрөгөөс дөнгөж 23.3 хувь буюу 279.8 саяыг нь төвлөрүүлж 76.7 хувь буюу 913.2 сая төгрөгийг огт төлүүлэлгүй нийт 55 толгой шонхорыг Арабын баячуудын тусгай реисийн онгоцоор харьд илгээсэн болох нь аудитаар тогтоогджээ. Үүний дээр 2015, 2016 оны 470 шонхорын төлбөр хураамжийг нэмж тооцвол 10-аад тэрбумын алдагдал гарахаар байна. Зөвхөн төлбөр хураамжийг нь ойролцоогоор 75 хувиар дутуу төлүүлээд зогсохгүй шонхор барих хугацааг нь ч арабуудын дураар шийддэг байдал ч шалгалтын үеэр илэрчээ. Энэ талаар баримт дурдья. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын 2016 оны наймдугаар сарын 15-ны 06/136 тоот албан бичиг (тусгай зөвшөөрөл)-т Кувейт, Пакистан, Сирийн иргэдэд 13 шонхорыг нэр бүхий 10 аймгийн нутгаас бариулах, мөн Дорнод аймгийн нутгаас гуравхан шонхорыг гурван сарын хугацаанд бариулах тусгай зөвшөөрлийг олгож байсан нь тогтоогджээ. Мөн тэрчлэн 2015 онд гэрээний дагуух шонхроо барьж амжаагүй гэх шалтгаанаар дараа онд нь барих зөвшөөрлийг нөхөн олгож байсан тохиолдол ч илэрсэн аж. Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай, Амьтны тухай, БНАТТ-ын хууль болон Татварийн ерөнхий хууль, Төсвийн тухай хуульд "Ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах барих зөвшөөрлийн хураамж нь тухайн орон нутгийн төсөвт орно" гэж заасан байхад БОАЖЯ-наас шонхортой холбогдуулж гаргасан дээр дурдсан журамд ‘Төлбөр хураамжийн орлого нь БОАЖЯ-ны дансанд орно” гэж заасан нь бас л хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

 

Үүнээс гадна нэгэн ноцтой баримт нь идлэг шонхорыг барих, гадаадад гаргах үйл ажиллагаатай холбоотой мэдээ баримт материалыг яамны архивт хадгалаагүй ирсэн нь аудит хийхэд бэрхшээл учруулсныг тайландаа онцолсон байна. Түүнчлэн экспортод гаргасан шоихоруудын хүйсийн харьцаа нь ч журамд зааснаас зөрж, эм шувуудыг нь илүү олноор гаргасан нь тогтоогдсон байна. Ингэснээр шонхор шувууны нөөц байршил, сүргийн бүтэц, үржилт төллөлт, амьдаар барьсан, гадаадад гаргасан тоо, төлбөр хураамжаас нь төсөвт төвлөрсөн орлогын хэмжээ, зүй бус хорогдол зэрэг мэдээ мэээлэл судалгааны чанартай материалыг Байгаль орчны болон Ан амьтны мэдээллийн санд бүртгэж хадгалахтай холбогдсон хууль болон Амьтны тухай хуулийн заалтууд зөрчигдсөн нь тогтоогджээ.

 

Үндэсний бахархалт шувууг бэлэглэхтэй холбоотой энэ мэт олон зөрчлийг Үндэсний аудитын газрынхан хоёр cap гаруй хугацааны шалгалтаар тогтоосон байна. Одоо хамгийн чухал нь, Татварын ерөнхий хуулийн 11.1-д "Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа Татварийн хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасныг үндэслэн төсөвт дутуу төлөгдсөн төлбөр хураамжийн мөнгийг гэм буруутай албан тушаалтнуудаар төлүүлж улсыг хохиролгүй болгох боломж бий ч энэ хуулийг хэн хэрэгжүүлэх вэ гэдэг өөрөө асуудал байж мэдэх юм. 



Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



 

Үндэсний бахархалт шувуу ба боловсон наймаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өнөөдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өнөөдөр, 14:53
Өнөөдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

Өчигдөр, 17:50
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

Өчигдөр, 13:45
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

Өчигдөр, 11:15
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

Өчигдөр, 10:31
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани