Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Петрочайна Дачин тамсаг” байгаль экологид 100-гаад сая ам.долларын хохирол учруулсан уу

Одоогоос 20 гаруй жилийн тэртээ Дорнод аймгийн Матад сумын нутагт анх газрын тос оргилсноос хойш туршилтын олборлолт нэрээр олон сая баррель нефть урд хөрш рүү зөөгдсөн билээ.
“Петрочайна Дачин тамсаг” байгаль экологид 100-гаад сая ам.долларын хохирол учруулсан уу

Тамсагийн сав газар дахь газрын тосны хамгийн том олборлогч БНХАУ-ын "Петро чайна дачин тамсаг" компани 1998 оноос хойш тэнд үйл ажиллагаа явуулж буй. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ашиг, орлогоо 60:40 харцаатай хуваадаг гэдэг. Гэвч өнгөрсөн хугацаанд манай Засгийн газарт хичнээн төгрөгийн ашиг орлого хуваарилсан нь тодорхойгүй байдаг.

Монгол Улсын төр баялгаасаа илүүтэй байгаль орчноо үнэлж, нөхөн төлүүлэхэд гол анхаарлаа хандуулах учиртай ч энэ талаар төдийлөн анхаараагүй ирсэн. Энэ нь байгаль экологид маш их хор хохирол учруулж байгаа юм.

Орон нутгийн эх сурвалж мэдээлэхдээ БНХАУ-ын "Петро Чайна Дачин тамсаг” компани Монгол орны байгаль экологид 100-гаад сая ам.долларын хохирол учруулсан байж болзошгүй гэж үздэгээ хэлж буй бол зарим хүн тус компанийг тэрбум доллараас ч илүү хохирол учруулсан байхыг үгүйсгэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар дотооддоо хохирлын хэмжээг тогтоож чадахгүй бол Олон улсын мэргэжлийн шинжээчдэд хандах хэрэгтэйг сануулж байна.

Одоогоос дөрвөн жилийн тэртээ буюу 2013 онд тус компаниас байгаль орчныг доройтуулсны нөхөн төлбөрт 1,3 тэрбум төгрөг гаргуулж, Матад сумын төсөвт оруулах шүүхийн шийдвэр гарч байв. Гэвч нэхэл дагал, хэл ам болсоор арайхийж төлж барагдуулсан мэдээлэл байдаг. 

Мөнгөн төлбөр авлаа гэхэд "Тамсагийн цэнхэр хязгаар” гэж дуунд мөнхөрсөн эл нутагт газрын тос олборлож эхэлсэн тэртээ 20 хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад өдгөө унаган байгаль хэрхэн эвдэрч, дэлхийд ганцхан үлдсэн Мэнэнгийн уудам тал хэрхэн хохирсныг үзсэн хүн бүр сэтгэл эмзэглэтэл ярьдаг билээ.

Тамсагийн сав газраас газрын тос олборлож байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг” компанитай хийсэн иргэдийн тэмцэл олон байгууллага, хувь хүмүүс, төрийн албан хаагчид болон иргэдийн эх нутгаа гэсэн сэтгэл шингэсэн зүтгэлийн үр дүн байв.

Он удаан жилийн турш шүүхэд нэхэмжлэн гарган заргалдсан асуудал иргэний нийгмийн байгууллагуудын талд шийдэгдсэн нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Засгийн газар, төрийн томчуултай тохироод, орон нутгийн иргэд, засаг захиргааг юу ч биш гэж үл тоомсорлодог жишиг тогтсоныг, иргэнй нийгмийн байгууллагуудын оролцоо, иргэдийн зүтгэлээр өөрчилж болдгийг, мөн энэ нийгмийн алдаа завхралыг засаж залруулах боломжтойг харуулсан нэг алхам байсан юм.

"Петрочайна дачин тамсаг” компани зэрэглээ мэт жирэлзсэн зээрийн сүрэгтэй, хүн явбал төөрч орхидог Хялганат Мэнэнгийн талыг хүнцлээр "баяжуулж”, хөрсийг нь доройтуулж бэлэг барьсны хариуцлагыг өнөөдөр хэн ч ярихгүй байгаа нь харамсалтай.

Хайгуул, үнэлгээ, туршилтын олборлолт, ашиглалтын нийт 1167 цооног өрөмдөж, хайгуул олборлолт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг.

"Петрочайна дачин тамсаг” компани Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутагт орших Тамсагийн сав газрын Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайг эзэмшдэг. Тэгвэл Тосон-Уул 19 дүгээр талбайн газрны тосны баталгаат нөөцийг 179.08 сая тн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 20.17 сая тн хэмээн 2011 онд Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ.

Тамсаг 21 дүгээр талбайн хувьд 2012 онд 127.509 сая тн баталгаат нөөцтэй, үүнээс ашиглалтынх нь 14.01 сая тн, ус шахалтын горимоор ашиглах газрын тосны ашиглалтын баталгаат нөөцийг 21.018 сая тн-оор тогтоосон байдаг.

Олборлолтын хувьд 1998-2014 он буюу өнгөрсөн 16 жилийн хугацаанд хоёр талбайгаас нийт 22.69 сая баррель буюу 3.04 сая тн газрын тос олборлож, 21.32 сая баррель буюу 2.84 сая тн газрын тосыг БНХАУ руу экспортолжээ. Үүнээс 438.22 сая ам.доллар Монгол Улсын төсөвт төвлөрүүлснийг албаныхан онцолж байв.

Өнгөрсөн онд Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнгийн мэргэжилтнүүд Тамсагийн сав газарт газрын тос олборлож буйтай холбогдуулан тус бүс нутгийн хүнцлийн хэмжээг тодорхойлохоор Монгол орны зүүн хэсэгт орших таван сумын хэмжээнд судалгаа хийсэн байдаг.

Судалгаагаар Монгол орны зүүн хэсэгт хөрсөнд агуулагдах хүнцлийн байгалийн агууламж 17.5 мг/кг байсан бол Тамсаг 21 дүгээр талбайн дундаж агууламж 14.6 мг/кг болсныг тогтоожээ. Энэ нь "Хөрсний чанар, хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2008” стандартаар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гэсэн үг. Тосон-Уул 19 дүгээр талбай дахь хүнцлийн хэмжээ "Тамсаг 21”-ээс өндөр, 17 мг/кг болж дээд хэмжээнээс бүр илүү давсан байна.

Хорь гаруй жил газар доорх баялгаа гадаадынханд соруулсны хариуд монголчууд хүнцлийн өндөр агууламжтай, хөрсний доройтолтой Мэнэнгийн талтай үлдэж хоцорч буйн хариуцлагыг хэнээс нэхэх вэ.

Эх сурвалж : Мэдээ.мн
“Петрочайна Дачин тамсаг” байгаль экологид 100-гаад сая ам.долларын хохирол учруулсан уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани