Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Мардайн Ураны Ордын Бослого". 1984 он

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос чанх хойшоо 130 км газарт социалист нийгмийн үед нэгэн онц, нууц зэрэглэлийн бүс оршин байсан нь Мардайн ураны орд буюу "Эрдэс” хотхон байлаа. Газрын зураг дээр ч тэмдэглээгүй нууцалсан эл хотхоныг 1983 онд цөмийн бөмбөгөөр газрын хөрсөөс арчих төлөвлөгөө Бээжингийн цэрэг дайны стратегийн хэтийн төлөвлөгөөнд тусган баталсан байсан гэдэг.

Тухайн үед тал бүрээсээ зэвсэглэсэн харуул хамгаалалтаар чанд хүрээлэгдсэн "Эрдэс” хотхон 10 мянга гаруй оршин суугчтай, Зөвлөлт Холбоот улсаас эрчим хүч авдаг, цахилгаан тасалдлаа гэхэд хэрэглэх "нөөц” станцтай, хүнсний үйлдвэр болон "Эрдэс” брэндийн ундаа хүртэл хийдэг жинхэнэ амьдрал буцалсан газар байсан гэдэг. 1981 оноос ураны далд олборлолтоо явуулж эхэлсэн уг хотхоноос 1985 он хүртэл 4 жилийн хугацаанд 400 мянга орчим тонн уран олборлон төмөр замаар Краснокаменскийн уурхайд аваачиж, Приаргуны үйлдвэрт боловсруулж байсан гэдэг.

Уурхайн газар доогуур 10 мянган метр урт газар доогуур сүлжилдсэн хонгилын хаа нэгтээ нь тухайн үед ЗХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цаазын ял сонссон хоригдлуудыг хорьдог шорон байсан бөгөөд ураны уурхайн хортой, хүнд хэсэгт тэднийг ажиллуулан аажмаар үхэлд хүргэж, цааш нь харуулдаг байсан гэдэг билээ. Тухайн үед уг явдлыг маш нууц зэрэглэлд хамааруулж, чанд хадгалдаг байсан учраас "Эрдэс” хотхоны оршин суугчид ч өөрсдөө уурхайн гүнд цаазын ялтай 200 гаруй хоригдол ажилладаг тухай огтхон ч мэддэггүй байжээ.

Ураны уурхайн олборлолтод ямар ч хамгаалах баг, хэрэгсэлгүй нүцгэн гараараа ажиллаж байсан цаазын ялтнууд нэг сараас илүү тэсэлгүй үхдэг учраас 2 сард 1 удаа ЗХУ-ын гүнээс битүүмжилсэн хамгаалалттай цуваа ирж, цаазын ял сонссон, шинэ хоригдлуудыг буулгадаг байжээ.

1984 оны хаврын нэг өдөр байнгын хамгаалалттай "Эрдэс” хотхоны гадуурх харуул хамгаалалт улам бүр хүчээ нэмэгдүүлэн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь модтой уулаас гэнэтхэн л хуягт танк бүхий армийн анги салбарууд бууж ирээд Мардайн уурхайг тэр чигээр нь 7 хоног бүслэн хаасан хачирхалтай үйл явдал болжээ. Тэрхүү 7 хоногийн хугацаанд "Эрдэс” хотхоноос зүүн тийшээ Чингисийн далангийн өртөөний зүг нэг ч галт тэрэг явсангүй. Уг нь өмнө нь өдөр болгон ураны баяжмал ачсан битүү чингэлэгүүд 60-100 вагоноор тасралтгүй цувж байдаг юмсан. Ийнхүү Мардайн маш нууц уурхай гэнэтхэн буутай цэргүүдэд бүслэгдэж, 7 хоног ажлаа зогсоосны учир нь саяхнаас тодорхой боллоо.

Тухайн үед уурхайн дотоод харуул хамгаалалтад ажиллаж байсан орос офицерүүдийн зарим нэг нь Владисвостокийн төв хэвлэлүүдэд энэ хачирхалтай түүхийг өгүүлжээ. ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Ю.В.Андропов таалал төгссөн яг тэр үед алс холын, бөглүүд Монголын зүүн хязгаар дахь уурхайд алах ял заагдсан онц, аюултай гэмт хэрэгтнүүдийн бослого санамсаргүй дэгдэж, уурхайг бараг л хяналтдаа авах шахсан байна. Уг үйл явдал өрнөхөөс 20 хоногийн өмнө ЗХУ-ын гүнээс шинээр ялтан тээж ирэхэд коммунист орны эрүүгийн хэрэгтнүүдийн загалмайлсан эцгүүдийн нэг гэгддэг литов гаралтай рецидив гэмт хэрэгтэн "Загалмай” хочит Мальтив хэмээх дархлагдсан хулгайч хүргэгдэн иржээ.

Уурхайн гүнд барьсан бетонон шалтай төмөр шорон дотор үхэх үйл нь ирсэн 200 гэмт хэрэгтэн бүгдээрээ ажилд гараагүй үедээ 2 хөл, 2 гар нь төмөр гинжтэй хоригдож суудаг байж. Тэд хүнд, хортой ажил хийдэг учир уурхайн захиргаанаас хоол унд, тамхи тариагаар чинээнд нь тултал хангаж байсан гэдэг. "Загалмай” хочит Мальдив ирсэн цагаасаа хойш зүгээр суулгүй эндээс оргож гарах бүхий л арга чаргыг зохиож эхэлсэн байна. Уг уурхайн хортой нөхцөлд хамгийн бие сайтай хоригдол ч 50-60 хоноод л цусаар бөөлжин үхдэгийг тэрбээр олж мэдсэн учраас үхэхээсээ өмнө шийдсэн мэхээ хийж, харуул хамгаалалтыг гэнэт довтлон буу зэвсгийг нь булааж тэмцэлдэхээр шийдсэн байв.

Уг санааг нэгэнт үхэх хувь заяатай бусад цаазын ялтан ч санаа нэгтэй дэмжжээ. Мальдивын хамт битүүмжилсэн чингэлгээр Гаврил, "нохой” Сердюк хэмээх 2 ялтан ачигдан ирсэн бөгөөд тэд ямар ч гав цоожийг хэдхэн мөчийн дотор хэнд ч анзаарагдалгүй нээдэг, хосгүй авьяастай мэргэжилтнүүд байжээ.

Орой ажил тарах үеэр хоригдлуудыг жижигхэн чиргүүл вагоноор төмөр шоронд нь хүргэн авчирч, автомат бууны аман доор тор луу нэг нэгээр нь оруулдаг байжээ. Мальтив энэ бүхнийг харгалзан үзээд юуны өмнө ажил тарах үеэр бус харин оройн тооллого хийж, ЗХУ-ын төрийн дууллыг дуулах үеэр бослогыг эхлүүлэхээр шийдсэн байна. Ажил тарах үеэр ялтнуудыг нийтдээ АКМС-ээр зэвсэглэсэн 50 харгалзагч тор луу оруулдаг бол харин оройн тооны үеэр харьцангуй цөөн ердөө 14 буутай харгалзагч л бүгдийг жагсаагаад буцааж оруулдаг байж.

Хоригдлууд удахгүй болох гэж байгаа үйл ажиллагаанд бэлтгэн хоолны халбага, таваг зэргийг гялайтал ирлэж, зэвсэг болгон бэлтгэсэн байж. Ингээд 4-р сарын 12-ны оройн тооны үеэр төмөр заалын тогийг зориуд тасалж, нэг хэсэг цахилгаангүй болгохоор зэхсэн байв. Мөн тооны өмнөхөн Сердюк, Гаврил хоёрын хийсэн нууц түлхүүрээр 10 шийдмэг хоригдол гав гинжээ тайлсан ч харгалзагч нарын нүдэнд зүүж яваа мэтээр харагдуулахаар зэхсэн байлаа. Ингээд оройн тоо дуусч, ЗХУ-ын төрийн дуулал эхэлмэгц цахилгаан тасарна, яг тэр үеийг ашиглан харгалзагч нарын зүг асар хурдтай дайрахаар шийдсэн байжээ.

4-р сарын 12-ны хүсэн хүлээсэн мөч ч ирлээ. Гэхдээ тэр өдөр өмнө нь оройн тоон дээр огт авчирдаггүй байсан 6 овчарк нохойг хөтөлж ирсэн нь хоригдлуудын тооцоонд ороогүй үйл явдал болжээ. Гэвч төлөвлөгөөнөөсөө буцах арга байсангүй. Ингээд төрийн дуулал эхэлж, тог тасармагц сул чөлөөтэй хоригдлууд ишинд нь чулуу уяж хүндрүүлсэн хутга, хоёр талыг нь ирлэсэн төмөр тавгуудыг харгалзагч цэргүүдийн зүг сүнгэнүүлж эхэлсэн байна.

Түүнтэй зэрэг гинжнээсээ мултарсан ялтнууд шууд цэргүүд рүү үсрэн дайрахад тусгай сургуулилттай овчаркууд өмнөөс нь угтан довтолжээ. Энэ үеэр нэг офицер урт ээлжээр гал нээж, бөөн үймээн шуугиан болоод явчихлаа. Тог тасарсан яг тэр үед автоматаар өөрөө асдаг шоронгийн нөөц гэрэл мэлсхийн ассан байна. Хоригдлуудын хутганд өртөж амжаагүй 2 овчарк энэ үеэр сүүлээ хавчин хонгилоор зугтааж амжжээ. Хоригдлууд агшин зуур 14 цэрэг, офицертой нь хамт дуу ч гаргалгүй нухаж амжсан байна.

Гэвч уурхайн хамгаалалтынхан тэр даруй түгшүүр авав. Шоронгийн ойролцоо автоматын урт ээлжээр шүрших дуу гарсны дараа цус нөжиндөө хутгалдсан 2 овчарк дараагийн ээлжийн пост руу давхиж ирсэн учраас бүгд тэр даруй түгшүүр авчээ. Энэ үед уурхайн гол шоронд байсан 200 гаруй цаазын ялтнууд бүгд гав гинжээсээ салж чадсан төдийгүй 14 автомат, 2 гар буугаар зэвсэглэсэн эхний хэсэг нь шоронд хамгийн ойрхон байсан 25 хүнтэй харуулын постыг сэхээ авч амжаагүй байхад нь гэнэт дайран орж, энд тэндгүй буудалцаан, гардан тулаан болсон байна.

Үүний үр дүнд 2-р постын 19 цэрэг офицер алагдаж, 2 хүн олзлогдсон бөгөөд цаазын ялтнуудаас 18 нь амиа алджээ. Харин үүний дараа уурхайн хамгаалалтын бүх цэрэг байлдааны бэлэн байдалд орж чадсан учраас зэвсэглэсэн ялтнуудыг дараачийн пост руу халдах гэхэд нь 45 мм-ийн калибрын 2 хүнд пулемётоор онь холбон галлаж, бараг 30 хүнийг газар дээр нь нам унагасан учраас хоригдлууд ухарсан байна.

Төдөлгүй хоригдлуудыг удирдаж байсан Мальтив өрмийн цооногийн машинаар зэргэлдээх 2В гэдэг цооног руу нэвт цоолон орж ил ураны хэсэг дээр очиж чаджээ. "Хэрэв хоол хүнс, зэр зэвсэг өгөхгүй бол 20 минутын дараа ил ураныг дэлбэлж, Эрдэс хотхоныг агаарт нисгэнэ” гэж тэрбээр сүрдүүлэв. Нэгэнт цаазын ялтай, үйлдсэн хэрэг нь буудуулахад хангалттайг сайн мэдэж буй хоригдлууд ил ураныг дэлбэлж чадах учраас оросууд эхлээд тэдний шаардсан хоол хүнсийг 150 ширхэг автомат буу, сум хэрэгслийн хамт дөхүүлж өгсөн байна. Ийнхүү ялтнуудыг саатуулж байх хооронд ЗХУ-аас хамгийн хүнд хэцүү даалгаварт бэлтгэгдсэн СМЕРШ-ийн тусгай дайчид хүрэлцэн ирсэн ажээ.

Ялтнууд 2 хоногийн дараа уурхай руу 6 ширхэг хуягт танк оруулж өгөхийг шаарджээ. Гэмт хэрэгтнүүд хуягт танк ашиглан уурхайн хамгаалалтыг сэтлэн зугтаах гэж байгааг уг уурхайд хүрэлцэн ирсэн ЗХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагууд гадарлаад "Эхний удаа 2 танк оруулж өгье. Хариуд нь олзонд байгаа 3 цэргийг авъя” гэсэн болзол тавьжээ. Хоригдлууд нэлээд бодсоны эцэст 2 танк дээр ахиад 3 хоногийн хоол хүнс, 5 авдар спирт авах хүсэлт тавьсан нь сонирхолтой. Уг хүсэлтийг орос дарга нар туйлын дуртай хүлээж авсан төдийгүй 5 авдар спиртийг нь бүр 10 авдар болгон ахиулаад явуулсан байна.

Ийнхүү цаг хугацаа хожиж байх хооронд СМЕРШ-ийн тусгай цэргүүд 2В цооногийн эсрэг талаас чимээгүй өрөмдөж, хоригдлуудыг унтаж байхад нь шууд дээрээс дайран орж устгахаар сэмхэн ажиллаж эхэлжээ. Энэ үед Мальтив өөр нэгэн төлөвлөгөө боловсруулсан нь танк ашиглан дайрч гарахаа болиод харин ч ахиад 4 танк хүлээж авсныхаа дараа уурхайн доторх бүх нүхэн гарцыг дайран эзэлж аваад, "Тэр аяар нь дэлбэлнэ” гэж айлган сүрдүүлэхээр шийдсэн ба улмаар оросууд уранаа олборлоно гэвэл тэдэнд тодорхой болзол тавьж, дамлан зарах замаар уурхайн гүнд удтал амьдрах төлөвлөгөөтэй байв. Хэрвээ уурхайн бүх нүхийг мэдэлдээ авчихвал ингэж чадах боломж тэдэнд байжээ. 
Гэвч 7 хоногийн дараа буюу 4-р сарын 19-ний шөнийн 4 цагийн үед СМЕРШ-ийн хашир туршлагатай, алуурчин цэргүүд 2В цооногт дуг нойрондоо дугжирч байсан хоригдлуудын эгц дээрээс нүхлэн бууж 5 минутын дотор бүгдийг нь буун дуу гаргалгүй цааш харуулж, толгойлогч Мальтивыг өөр хоёр хүний хамт амьдаар нь барьснаар Мардайн уурхайн гүнд гарсан зэвсэгт бослого нуга дарагджээ.

СМЕРШ-ийн дайчид нь тухайн үед Вьетнам, Ойрхи Дорнод, Афган зэрэг олон оронд үйл ажиллагаанд оролцож гаршсан өндөр чадвартай учир Мардайн шоронгийн хоригдлуудыг цааш харуулахдаа нэг их хүч гаргаагүй аж. Жилийн дараа Украины Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрэх үеэр энэхүү чадварлаг бүлгийн бараг 100 шахам шалгарсан дайчин аюулын голомтод аврах ажиллагаанд оролцон амиа алдсанаар СМЕРШ цаашид оршин тогтнох чадваргүй болсон гэж зарим хүн үздэг.

Эдүгээ дахин ашиглах нь тодорхой болоод байгаа Мардайн ураны ордод 30 гаруй жилийн өмнө гарсан энэхүү үйл явдал нь Оросын цэрэг Монголд байрлаж байхад гарсан хамгийн том гэмт хэрэг яахын аргагүй мөн билээ.

"Мардайн Ураны Ордын Бослого". 1984 он
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

Өчигдөр, 11:35
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 20 цаг 08 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ...

2024 оны 03 сарын 27, 19 цаг 44 минут
ТОДРУУЛГА: 1072 хувьцааны ногдол ашгийг санхүүгийн тайланг хянаж дууссан даруйд олгож эхэлнэ

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын ...

2024 оны 03 сарын 27, 10 цаг 50 минут
2024 оны 03 сарын 26, 14 цаг 47 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани