Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ШАТАХУУНЫ КОМПАНИУД ШАНТААЖАА ЗОГСОО, ОДОО БОЛНО

 

ШАТАХУУНЫ КОМПАНИУД ШАНТААЖАА ЗОГСОО, ОДОО БОЛНО

 

Монголын инфляц ганц л зүйлээс шалтгаалдаг. Тэр нь шатахууны үнэ юм. Харин шатахууны үнийг импортлогч хэдэн компани тогтоодог.

 

Шатахууны үнэ өсөхөд дагаад талх, будаанаас эхлээд өргөн хэрэглээний бүх барааны үнэ өснө. Тиймээс импортын шатахуунаас эдийн засаг маань хараат болж таараад байгаа юм.

 

Гэхдээ үүний цаана учир бий. Дээр хэлсэнчлэн Монгол Улс шатахуун импортолдог даварсан хэдэн компанитай болоод олон жилийн нүүр үзэж байна.

 

Ашиг бага байна, үнээ нэммээр байна гэж гоншигноно. Эсвэл, ийм боломж олгохгүй бол үнээ нэмнэ гэж шантаажилна. Харамсалтай нь, Монгол Улсын Засгийн газар шантааж бүрийг нь хүлээж аваад сургачихсан юм.

 

Яг үнэндээ энэ бүхэн "юм”-ны үнэ нэмэгдэж, ард түмний нуруунд ачаа нэмэгдэх тусам дараагийн сонгуульд биднийг гаргахгүй гэсэн улс төрийн намуудын арчаагүйтэй бас холбоотой. Өргөн хэрэглээний барааны үнэ савлавал нэр хүнд ньбас савлана гэж манай

эрх баригчид үздэг. Энэ үнэн. Гэхдээ үнийг ч, нэр хүндийг ч савлуулахгүй байх аргыг тэд олохгүй байна. Тиймээс шатахуун импортлогчдын аманд, халаасанд гүйж орчихоод байгаа хэрэг.

 

Монгол Улс жилдээ нэг сая тонн нефтийн бүтээгдэхүүн импортолдог. Бусад улс орныг бодвол хариугүй бага хэмжээ л дээ. Үүнийх нь 65 орчим хувийг дизелийн түлш, 30 орчим хувийг АИ-92, тав орчим хувийг нь АИ-80 бензин эзэлнэ. Сүүлийн таван жилийн дунджийг харахад АИ-92 бензиний хэрэглээ өсч, АИ-80-ынх буурсан байна. Харин дизелийн түлшний хэрэглээ тогтвортой байсаар байгаа юм.

 

Тэгэхээр шатахуун импортлогчдын ашиг орлого энэ хэрээр тогтвортой, тэр бүү хэл илүү ашигтай явж ирсэн гэсэн үг.

 

Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан ч манай импортлогчид түүнийг дагуулаад үнээ бууруулж байсан түүх байхгүй. Харин төрөө шантаажилж байж, шанд нь үнийг хэвэнд нь барина гэж ам өгдөг зуршил бий.

 

Ойрын жишээ гэвэл, 2013 онд Засгийн газраас шатахууны компаниудыг Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрт хамруулж бага хүүтэй зээл олгож байв. Энэ хүрээнд Уул уурхайн яамтай гэрээ байгуулсан 13 импортлогч компанид нэг жил ийн хугацаатай 3.8 хувийн хүүтэй 192 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Засгийн газар ингэж тал зассаны шалтгаан нь дээр хэлсэнчлэн шатахуун импортлогч компаниудын эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхсөн. Ингэснээр тухайн үед валютын ханшны өөрчлөлтөөс шалтгаалсан шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ өсөхөөс сэргийлж, түлш шатахууны үнийг тогтвортой байлгаж чадсан гэдэг. Энэ бол хөтөлбөрийг дүгнэсэн "үг” нь юм. Ингээд зогсоогүй.

 

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын нийт татварын орлогын 10 орчим хувийг онцгой албан татварын орлого эзэлж ирсэн. Үүний ердөө 10-50 хувийг автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлого эзэлж иржээ. Бодит ашиг орлогыг нь дэлгэж чаддаг бол улсын нийт таварын орлогын дийлэнх нь онцгой албан татвар эзлэх учиртай юм.

 

Гэвч дээр ажлын үр дүнгийн талаар албаны

тайланд "...УИХ-аас олгосон эрхийн дагуу автобензин, дизелийн түлшний хилийн үнэ өсөх үед Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг зохих төвшинд хадгалах үүднээс онцгой албан татварын хэмжээг бууруулах, харин хилийн үнэ буурахад онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг тухай бүр хэрэгжүүлж байсны үр дүнд дотоодын зах зээл дэх үнийн огцом өөрчлөлтийг сааруулан, харьцангуй тогтвортой төвшинд хадгалж ирсэн” гэж бичсэн байна.

 

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тогтмол буурснаас, ОХУ-аас импортоор авдаг автобензин, дизелийн түлшний хилийн үнэ буурсан. Тиймээс шатахуун импортлогч компаниудын ашиг огцом нэмэгдсэн юм. Гэвч тэд өөрсдөө үнээ бууруулах талаар ямар нэг санаачилга санал гаргаагүй. Харин Засгийн газар 2015 онд автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг хилийн үнэ, валютын ханшны хэлбэлзэлтэй уялдуулан тонн тутамд 400-520 мянган төгрөг байхаар тогтоосон юм. Засгийн газар шатахуун импортлогчдод "төмөр нүүр” гаргасан нь ганц энэ биз.

 

Харин 2016 оны сүүлийн хагас жилээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларч, шатахуун импортлогч компаниудын ашиг буурахад Засгийн газраас жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор яаралтай арга хэмжээ авсан байдаг. Ингэхдээ Засгийн газраас 2016 оны аравдугаар сарын 5-ны өдөр 109 дүгээр тогтоол, 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 166 дугаар тогтоол, 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоол тус тус гаргаж онцгой албан татварын хувь хэмжээг бууруулжээ.

 

Дараа нь 2017 оны эхний хагас жилд дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ дахин буурлаа. Гэсэн ч манай импортлогчид үнээ буулгаагүй. Ашигтай ажиллаж байгаа атлаа "...Үнээ өсгөнө” гэж Засгийн газрыг айлгаж байсан байдаг.

 

Харин Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2016 оноос хойш гурван ч удаа бууруулаад байсан онцгой албан татварын хувь хэмжээг 2017 оны долдугаар сарын 1-нээс үе шаттайгаар буцаан нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэж шийдэхээс ч өөр арга байгаагүй юм.

 

Дээрх шийдвэрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны долдугаар сарын 18-ны өдрийн 207 дугаар тогтоолоор онцгой албан татварын хэмжээг Засгийн газрын 2016 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан хэмжээ буюу тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоосон. Гэвч энэ асуудлаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөс зөвлөмж гаргасан байдаг. Ингээд зөвлөмжийн дагуу АИ-80, АИ-92 бензиний онцгой албан татварын нэмэгдэх хэмжээг бууруулж, Засгийн газрын тогтоолын төсөлд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг АИ-80 190 мянга, АИ-92 нь 210 мянга, дизелийн түлш 280 мянган төгрөг байхаар болгожээ. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав боомтуудаар импортлох автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх байсныг бууруулж ногдуулахаар тогтоолын төсөлд тусгасан байгаа юм. Ийм маягаар л өнөөдрийг хүргэсэн.

 

Тэгвэл одоо мань шатахуун импортлогчид "...260 тэрбум төгрөгийн татаас өг. Татаас өгвөл 50 төгрөгөөр, өгөхгүй бол 300 төгрөгөөр нэмнэ” хэмээн Засгийн газрыг шантаажлаад эхэлсэн байна. Үнэнийг хэлэхэд, шатахуун импортлогчид Засгийн газар бүрээр ийм шийдвэр гаргуулж, татвар төлөгчдийн мөнгийг татаас болгож аваад сурчихсан. Тиймээс У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болж, танхимаа бүрдүүлж амжаагүй шахам байхад нь энэ шантаажаа эхлүүлсэн байгаа юм. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллаж эхлэхдээ л шатахууны компаниудын шантаажтай нүүр тулсан хэрэг.

 

Түүнчлэн хэд хоногийн өмнө "...Чингис бондын 500 сая ам.долларын өрийг дарлаа” гэдэг мэдээллийг Засгийн газраас хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "...Нефтийн үнэ ханш өсөх хандлагатай байгаа. Засгийн газар 2017 оны аравдугаар сараас хойш нефтийн үнийг тодорхой хэмжээнд барьсан. Харамсалтай нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байна. Үүнийг дагаад нефтийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж эхэлсэн. Тийм учраас Засгийн газраас бүх үнийг хатуу барьж зах зээлийн хууль дүрмийн эсрэг ажиллаж хуучин социализмын үе шиг махны үнэ, нефтийн үнэ, зэсийн үнийг хатуу тогтоож явна гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлье. Зах зээлийн зарчмын дагуу явна. Нефть, шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлага байгаа” гэж мэдэгдсэн юм.

 

Түүнийг ингэж хэлсний дараахнаас зарим импортлогч компанийн шатахууд нэмэгдэж, үүнийг дагаад архины үйлдвэрүүд ч бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн байна.

 

Бодит үнэн гэвэл литр тутам нь 1280 төгрөгөөр Монголд орж ирж зарагдаж байгаа шатахуунаа 50 төгрөгөөр нэмлээ гээд импортлогч компаниул хоосорчихгүй. Энэ бол мань мэтийн бус эдийн засагч хүний тооцоолж хэлсэн үг.

 

Ер нь бол Монголд хамгийн даварсан хүмүүс бол шатахуун импортлогч компанийн эзэд. Тэд ханаж цадахыг мэддэггүй болов уу гэмээр улс.

 

Шатахуун импортлогч оффшорт данстай байна. Шатахуун импортлогч УИХ-ын гишүүн болохоор ШТС нь борооны дараах мөөг шиг олон болдог. Шатахуун импортлогч стратегийн уурхайд шахаа хийхийн тулд дэд бүтцийг нь хөгжүүлэхийг зөвшөөрдөггүй. Цаашилбал, шатахуун импортлогчдын халаасанд улстөрчид яваад орчихсон. Энэ мэтчилэнгээр дурдаад байвал тэд хэрхэн даварч байгааг бид анзаарах болно.

 

Эцэст нь, шатахуун импортолно гэдэг зүгээр л бизнес. Тэр бизнесээс эзэд нь л ашиг олдог. Тийм болохоор төр ийм нөхдүүдэд төмөр нүүрээ харуулж, бизнесийнх нь горимоор ажиллуулах ёстой юм.

 

Чадахгүй гэвэл шатахуун импортолдог тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өөр компанид өгчих. Тэртэй тэргүй хангалттай ашигтай бизнес болохоор амжилттай яваа компаниуд "...Ура” хашгираад л энэ бизнес рүү орчихно. Тиймээс шатахуун импортлогчдод шантаажаа зогсоо гэж хэлье. Одоо болно.

 

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

ШАТАХУУНЫ КОМПАНИУД ШАНТААЖАА ЗОГСОО, ОДОО БОЛНО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани