Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дотоодын газрын тосны мэдээллийг нууцлахын учир юу вэ

Дотоодын газрын тосны мэдээллийг нууцлахын учир юу вэМонгол уг нь тусгаар тогтносон улс. Манайд элдвийн үймээн самуун, дайн тулаан байхгүй. Тайван сайхан улс. Өнгөн дээрээ яг л ийм. Гэхдээ яг дунд нь ороод харвал, амьдрахын төлөө үхэн хатан зүтгэж буй ядарсан ард түмэн, гадаад зах зээлээс хэт хараатай өчүүхэн эдийн засаг, тэгсэн хэрнээ дэлхийн баячууд шиг хүрээлэл үүсгэсэн улстөр гээд тэс өөр зураглал угтах вий.

Адаглаад оросууд нэг л гэдийхэд манайд бензиний үнэ, эрчим хүчний өртөг гээд өөрчлөгдөхгүй юм үгүй. Сүүлдээ бүр дотоодынх нь нийлүүлэгчид хүртэл гэдийж, өөрийн улсаа хорлодог болж байх шиг. Тэр тоолонд, ард түмэн нь мөнөөх дээд зиндааны нөхдөө эрхлүүлж, аргадах ба нөгөөдүүл нь элдэв янз болон маяглана.

Манайханд нэг сайхан мөрөөдөл бий. Тэр нь газрын тос боловсруулдаг үйлдвэр барих. Үе үеийн Засгийн газар энэ мөрөөдлийг сэдрээж, сэргээдэг. Бараг бүгд л газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ гаргаж, төсөл хөтөлбөрийг нь баталсан. Хэрвээ тэдгээр төсөл нь хэрэгжсэн бол өдийд бид лав 6-7 үйлдвэртэй болчихсон, хэзээ хойд хөрш маань уурлах гэх айдасгүй аж төрөх байлаа.

Улстөрчид энэ сэдвээр тун ч их популизм хийнэ. Бид дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаснаар... гэж үндсэн яриагаа эхлээд, гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар төгсгөдөг. Тэр ч бүү хэл, Монгол Улс нефтийн нөөцтэй гэдгийг анх дуулав уу гэлтэй мэдэгддэг.

Тэгвэл олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс Монгол Улсын газрын тосны нөөцийн тухай мэдэгдэхэд, Монголд нефтийн 250 сая орчим тонн нөөц хайгуулаар тогтоогдсон. Зүүн баян, Цагаан элсний нефтийн ордын нөөцийг 1953 оны нөөцийн А+В ангиллаар 3.4 сая тонн, 1986 оны тайлангаар А+В ангилалаар 2.1 сая тонноор бүртгэж байсан байна. Ингээд тус ордыг түшиглэж, нефть олборлох үйлдвэр байгуулж байв. Тэгээд 1950-1969 онд нийт 600 орчим тонн нефть олборлож боловсруулжээ.

Харин 2010 онд ЭБЭХ-ний сайдын тушаалаар Дорнод аймгийн Тамсагийн сав газрын Тосон-Уул-19 талбайн зарим хэсгийн газрын тосны нөөцийг баталгаат зэрэглэлээр 119,02 сая тонн, үүнээс газрын тосны ашиглалтын баталгаат нөөц 13.67 сая тонн, тосонд ууссан хийн баталгаат нөөц хоёр тэрбум 589 сая шоо метр, үүнээс тосонд ууссан хийн ашиглалтын баталгаат нөөцийг 296 сая шоо метрээр Монгол Улсын эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нөөцийн нэгдсэн санд бүртгэж авчээ.

Мөн тус уулын ордын бусад 29 блокын хэмжээнд бодсон газрын тосны магадтай нөөцийг 74.54 сая тонн, тосонд ууссан хийн магадтай нөөц дөрвөн тэрбум 692 сая шоо метр, найман блокын хэмжээнд тооцоолсон газрын тосны боломжит нөөц 52.78 сая тонн, тосонд ууссан хийн боломжит нөөц хоёр тэрбум 987 сая шоо метр эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нөөцийг нэгдсэн бүртгэлд авсан байна.

Гэтэл Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч БХГ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байгаа тухай хэн ч мэдээлдэггүй. Эдгээрээс Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайд "Петрочайна дачин тамсаг” ХХК, БХГ-97 талбайд "Доншен газрын тос Монгол” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа төрийн өмчит "Дачин Ойл Фийлд Лимитед” компани нь 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах БХГ-ний  эрх үүргийг АНУ-ын "СОКО Интернейшнл”  ХХК-иас шилжүүлэн авч, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Монгол Улсад байгуулан Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдгийг яагаад ч юм олон нийтээс нуудаг.

Тэгвэл энэ компаниас гадна, БНХАУ-ын "Доншен Жингүн Петролеум Девелопмент Групп Сток” компани нь Монгол Улсын Засгийн газрын 1997.02.19-ний өдрийн 47 тоот тогтоолоор 2003 оны 2 дугаар сарын 15-нд батлагдсан БХГ-ний эрх, үүргийг Австралийн "Рок Ойл (Говь)” компаниас шилжүүлэн авч, БНХАУ- ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Доншен газрын тос Монгол” ХХК-ийг Монгол Улсад байгуулан, Дорноговь аймгийн нутагт орших 1997 оны БХГ-т талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. 

Мөн Монгол Улсын хэмжээнд 1996-2016 оны хооронд нийт 43.8 сая баррель (5.9 сая тонн) газрын тос олборлож, 41.6 сая баррель (5.6 сая тонн) газрын тосыг БНХАУ-д экспортолж, газрын тосны орлогоос нийт 1.1 их наяд төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлжээ. Багагүй хэмжээний мөнгө. Гэтэл энэ тухай хэсэг уул уурхайн элдэв мэдээлэл дунд байдаггүй. Бензиний хомсдол яриад эхлэхээр тас нуучихдаг зэргийг харахад гаднаас шатахуун оруулж ирдэг корпорациуд үүнд улстөрийн түвшинд нөлөөлдөг байх нь гэсэн хардлага ч төрдөг.

Тэгвэл биднийг өөрсдөө нөөцтэй хэрнээ ийнхүү гаднаас бензин авч, тэрийг нь хэрэглэгчдэд хүргэдэг компаниудад дээрэлхүүлэх хооронд нефтийн давлагаа томорч эхэлсэн байна. УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат "2016 оны арван нэгдүгээр сарын 30-нд ОПЕК-ийн гишүүн орнууд анх Венад уулзалт хийгээд газрын тосны олборлолтын хэмжээг 1,2 баррелиар гишүүн бус орнууд 0,6 сая баррелиар гээд нийтдээ 1,8 сая баррелиар танах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг дагаад дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх хандлагатай байна.

Үүнээс хамаараад газрын тосны үнэ огцом өсөлт ажиглагдлаа. Он гарсаар газрын тосны үнэ буурах төлөв байгаа. Гэхдээ өнгөрсөн онтой харьцуулах юм бол өсөлттэй байгаа.. Манай Монгол улс газрын  тосныхоо 90 гаруй хувийг ОХУ-с "Роснефт” компаниас авдаг. 2014 оны таван сараас "Роснефт” компанитай Сингапурын дизель түлш буюу өмнөх сарын үнийн дундаж тусгай томьёоллоор тооцож худалдан авч ирсэн” гэж мэдэгджээ.

Тэгэхээр бид яах аргагүй дэлхийгээс хоцорч, үүнийг нь "дэмждэг” бүлгийг өөгшүүлэн давраасаар тархин дээрээ гаргасан бололтой.

"НИЙГМИЙН ШУУДАН" сонин


 


Дотоодын газрын тосны мэдээллийг нууцлахын учир юу вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 12:03
Өчигдөр, 11:08
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани