Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүрэн нүүрс ба агаарын бохирдлын шийдэл

Хүрэн нүүрс ба агаарын бохирдлын шийдэл"Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирал О.Одбаяр
 
Монгол улсын нүүрсний нийтбатлагдсан нөөц нь 37,4 тэрбум тн. Энэ нөөцийн70- 80 орчим хувь  нь хүрэн нүүрсбөгөөд Монгол улс өнөөдрийн байдлаар жилд 7-8 сая тн хүрэн нүүрс олборлож, хэрэглэжбайна. Өнөөгийн хэрэглээгээр тооцвол 3700 орчим жил хэрэглэх хүрэн нүүрсний батлагдсан нөөцтэй гэж бодохоор Монгол улсыг "хүрэн нүүрсний диваажин” гэж хэлэхээс аргагүй ажээ. Нөөцийн хэмжээгээр нь үнэхээр диваажин гэж хэлж болох боловч өвлийн улирал дахь багахан хэрэглээнээс нь үүдсэн агаарын бохирдол утааны асуудал Монгол улсын хүн амын 50 орчим хувьд нь там болоод байна. 
Асуудал нь диваажинд биш тамд байгаа учир бид нүүрсний хэрэглээндээ анхаарал хандуулж, ирээдүйн стратеги бодлого, зорилтоо зөв тодорхойлох цаг хугацаа аль хэдийн болжээ. Хүрэн нүүрсний хэрэглээ зайлшгүй юу гэвэл мэдээж тийм. Нүүрс, байгалийн хий, газрын тос, цөмийн түлш, нар, салхи, ус зэрэг эх үүсвэрүүд нь байгалийн баялагийн нөөц, хөгжлийн түвшний ялгаа, хууль эрх зүйн орчин зэргээс шалтгаалан дэлхийн улс орнуудад харилцан адилгүй хэрэглэгдэж байна. Тухайлбал, Дани улс 2017 онд  нийт эрчим хүчнийхээ 46%-ийг нар болон салхинаас үйлдвэрлэсэн бол Франц улс дахь хийн хэрэглээ 2016 онтой харьцуулбал 2017 онд 20 %-иар өссөн нь түүхэндээ цөмийн эрчим хүчний хэрэглээ хамгийн бага түвшинд хүрсэн байна.
БНХАУ-ын хувьд  2017 оны байдлаар эрчим хүчний нийт хэрэглээний 65%-ийг нүүрс, 17%-ийг газрын тос, 6%-ийг байгалийн хий, 12%-ийг сэргээгдэх ба цөмийн гэх мэт бусад эх үүсвэрүүд бүрдүүлжээ. 
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдолын эсрэг олон улсын гэрээ хэлэлцээр болон олон улсын хамтын нийгэмлэг, улс орнуудын хамтын хүчин чармайлтын үндсэн дээр дэлхий нийтээрээнүүрсний хэрэглээгээ багасгаж ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг чухалчилж байна. Гэлээ ч судалгаагаар 2030 он хүртэл дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй нийт эрчим хүчний 30 орчим хувийг нүүрснээс гаргаж авсан хэвээр л байхаар байна. 
Монгол Улс 2017 оны байдлаар эрчим хүч үйлдвэрлэлийн дотоодын эх үүсвэрийн 95.8 хувийг нүүрснээс, 0.06 хувийг дизель цахилгаан станцаар харин 4.1 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс тус тус хангаж байна. Тухайлбал, "Шарын гол” ХК  762 мянган тн, "Багануур” ХК  3.9 сая тн, "Шивээ-Овоо” ХК 2 сая тн, "Адуунчулуун” ХК 470 мянган тн нүүрс тус тус олборлож төвийн эрчим хүчний систем болон томоохон хот суурин газруудын айл өрх, жижиг хэрэглэгчдэд нийлүүлжээ.
Эндээс  үзэхэд хүрэн нүүрс нь Монгол улсын эрчим хүчний системийн үндсэн тулгуур цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хувьд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал мөн. Нөгөөтэйгүүр дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хувьд ч өвлийн улирлыг өнөтэй дулаан давахад нь туслах түлш гэдэг нь үгүйсгэх аргагүй үнэн. Нүүрснээс үүдэлтэй утаа, агаарын бохирдолын хор хөнөөл, аюул заналыг  дээр дооргүй ярьж, тодорхой хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлж, хөрөнгө мөнгө зарцуулсаар олон жил өнгөрлөө. Байдал сайжрах биш муужирсаар л байна. Бидэнд үнэхээр энэ асуудлыг шийдэх гарц, гаргалгаа байхгүй гэж үү, айл өрхүүд нүүрсний хэрэглээнээсээ татгалзах  ёстой юу гээд олон асуулт хариултаа нэхсэн хэвээр байна. Мэдээж гарц, шийдэл байгаа. Гагцхүү бидэнд улс төржилтбиш урагшаа харсан зөв шийдэмгий алхам, нэгдсэн удирдлага зохион байгуулалт л хэрэгтэй байна.
Дэлхий нийтээрээ хүрэн нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх зэргээр туршилт судалгааг тасралтгүй хөгжүүлж байгаа ч өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд үр ашигтай эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Мөн нөгөө талаасаа өнөөдрийн Улаанбаатар хотод нүүрлээд буй агаарын бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх нь улс орны тэргүүн зэргүүн асуудал болж буй энэ цаг үед хүрэн нүүрсний баялаг нөөцтэй манай улсын хувьд нүүрсээ хэрхэн эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд хөнөөл багатайгаар ашиглах вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байна. Тийм ч учраас Монгол улсхүрэн нүүрсний хэрэглээндээ дараах 2 чиглэлийг түлхүү анхаарч үзэх ньзүйтэй байна.
Нэгдүгээрт,Эрчим хүч үйлдвэрлэх түлшний зориулалтаар цахилгаан станцуудад нийлүүлэхээс бусад тохиолдолд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах. Шинээр баригдах цахилгаан станцуудыг төвлөрсөн суурин газруудаас алс нүүрсний орд газар, уурхайнуудын ойролцоо барьж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох замаар өвлийн улиралд айл өрхүүдийн хэрэглээний эрчим хүчийг хямдруулах бодлогыг дэмжих. Мөн одоо ажиллаж байгаа болон шинээр баригдах нүүрсээр ажиллахцахилгаан станцуудын яндангаас ялгарч буй утааны стандартыг олон улсын жишигт нь нийцүүлэх арга хэмжээ авах ёстой.
Хоёрдугаарт,Нүүрсээ орчин үеийн технологийн дагуу боловсруулж утаагүй түлш буюу хагас кокс, брикет үйлдвэрлэж эцсийн хэрэглэгчид буюу айл өрхүүдэд нийлүүлэх шаардлагатай байна.
"Эрдэнэс Монгол” ХХК нь 2013 оноос эхлэн Австрали, БНХАУ-ын  технологи эзэмшигч, хөрөнгө оруулагчидтай утаагүй түлшний үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, холбогдох тооцоо судалгааг хийж байна.     
Бидний туршилт, судалгааны үр дүнгээр Багануурын уурхайн нүүрс нь утаагүй түлш үйлдвэрлэхэд тохиромжтой гэж гарсан бөгөөд жилд 1 сая хүртэлх тн түүхий нүүрсийг боловсруулж 500 - 600 мянган тн утаагүй түлш буюу хагас кокс үйлдвэрлэх боломжтой.
Улаанбаатар хотын жижиг хэрэглэгчид буюу айл өрхүүд жилд 1 сая орчим мянган тн түүхий нүүрсийг хэрэглэдэг болэнэ хэмжээний түүхий нүүрсийг 500-600 мянган тн утаагүй түлшээр бүрэн орлуулах боломжтой.
Утаагүй түлшний үйлдвэр байгуулах асуудал нь өнөөдөр л яригдаж буй шинэ асуудал биш. Урьд өмнө нь жилд 10-50 мянган тн утаагүй болон шахмал түлш үйлдвэрлэх бага хүчин чадлын цөөн үйлдвэр туршилтаар ажилласан ч амжилт олоогүй. Тэдэнд тулгарсан хамгийн том бэрхшээл бол өртөг шингээж, зардал гаргаж боловсруулсан утаагүй түлшийг түүхий нүүрстэй өрсөлдүүлэн зах зээл дээр борлуулах оролдлого хийсэнтэй холбоотой. Мэдээж 1тн утаагүй түлшний үнэ 1 тн түүхий нүүрсний үнэтэй адил юм уу хямд байх нөхцөл байхгүй учир иргэд утаагүй түлшний ач холбогдолыг нь ойлгож байсан ч хэтэвчнийхээ хэрээр л түүхий нүүрсээ сонгож байгааг буруутгах аргагүй.  
Тийм учраас бидний хувьд  түүхий нүүрсийг орлохын зэрэгцээ иргэдийн худалдан авах чадварт нийцсэн утаагүй түлшийг их хэмжээгээр үйлдвэрлэх томоохон үйлдвэрийг барьж байгуулах төслийн судалгааг хийж байгаа юм. Энэ үйлдвэрийн төсөл хэрэгжвэл түүхий нүүрсэнд агуулагдаж буй хүхрийн нэгдлүүд болох SO2 гэх зэрэг хортой бодисуудыг цэвэршүүлж түүхий нүүрснээс гарч буй хорт бодисуудыг 95%-иар бууруулах бүрэн боломжтой юм. Мөн хүрэн нүүрсний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бөгөөд Монгол Улсын нүүрсний давирхайн экспортыг тодорхой хувиар нэмэгдүүлэх зэрэг олон талын нийгэм, эдийн засгийн  ач холбогдолтой.
Төслийн судалгааны хүрээнд Австрали болон БНХАУ-ын хэд хэдэн ийм төрлийн үйлдвэрийн технологийн патент эзэмшигчдтэй хамтран ажилласан бөгөөд эдгээрээс 2011 онд БНХАУ-ын оюуны өмчийн газраас патентлагдсан"Нүүрсийг шууд бус аргаар халаах технологиор хагас коксон бүтээгдэхүүн болоод түүний дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи”-ийг нэвтрүүлэх боломжтой байна.
Энэхүү технологиор 2012 онд Хэйнан мужид 500 мянган тн хүрэн нүүрсийг коксжуулж, CNG буюу хийн түлш үйлдвэрлэх үйлдвэр, 2012 оны 8-р сараас Шинжан мужид 1,6 сая тонн нүүрснээс хагас кокс, CNG үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл, 2012 оноос эхлэн Австралид  2 сая тонн хүрэн нүүрсийг хагас коксжуулах төсөл, Индонези улсад 2 сая тонн хүрэн нүүрсийг хагас коксжуулах төсөл гэх зэрэг  төслүүд хэрэгжиж байгаа юм байна.
Бидний хувьд дээрх технологиос гадна энэ чиглэлээр бусад оронд хэрэгжсэн төсөл, баригдсан үйлдвэрүүдийг үргэлжлүүлэн судлах зорилт тавьж байна.  Утаагүй түлшний үйлдвэрийг цаг алдалгүй барьж чадвал 2019 оны 9 дүгээр сараас бүтээгдэхүүнээ айл өрхүүдэд нийлүүлэх боломжтой. Энэ үйлдвэрт нүүрс нийлүүлэх болон гарсан бүтээгдэхүүнийг нь түгээх ажлыг төр засгийн оролцоотойгоор зохион байгуулж, хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.
Эцэст нь  утаагүй түлш үйлдвэрлэснээр утааны асуудлыг 100 хувь шийдэх боломжгүй. Гэр хорооллыг барилгажуулах болон утааг бууруулах чиглэлээр урт хугацаанд хэрэгжих төлөвлөгөө, төслийн зэрэгцээ бид богино хугацаандаа нүүрсээ боловсруулж, утаагүй түлш хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр айл өрхүүдийн яндангаас ялгарч буй утааны хорт бодисуудын агууламжийг бууруулж чадна. Үйлдвэр барьж байгуулахад тодорхой хэмжээний хөрөнгө төсөв шаардлагатай. Энэхүү хөрөнгийг Монгол Улсын Ерөнхий Сайдын БНСУ-д хийсэн айлчлалаар 500 сая долларын хөнгөлттэй нөхцөлөөр авсан зээлээр утаагүй түлш үйлдвэрлэх төслийг санхүүжүүлэхээр тохирсон нь олон жил шийдэж чадахгүй байгаа утааны эсрэг тэмцэх нэг арга замыг оллоо гэж харж байна.
Хүрэн нүүрс ба агаарын бохирдлын шийдэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани