Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Давосын эдийн засгийн дээд хэмжээний уулзалт юу хэлэв

 
 Давосын эдийн засгийн дээд хэмжээний уулзалт юу хэлэв

Д.ДАВААСАМБУУ

Сангийн сайд асан, эдийн засагч

Швейцарын Давос хотноо жил болдог Дэлхийн эдийн засгийн чуулган  өнгөрсөн сард боллоо. Чуулганаар дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн, томоохон санхүү, банк, компаниудын тэргүүлэх удирдлагууд оролцож, өөрсдийн хийгээд олон улсын эдийн засгийн байдал, улс орнуудын харил­цааны өнгө төрхийн та­лаар санал бодлоо со­лил­цон, үнэлэлт дүг­нэлт өгч, ирээдүйн чиг ханд­лагыг тодорхойлдог билээ.


Олон Улсын Валютын сангийн тэргүүн Кристине Лигарде АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедийн "нартай байхад  байшин­гийнхаа дээврийг амжиж засаарай” гэсэн уриалгыг дэлхий дахинд буюу өөрийн гишүүн 189 орондоо чуулганы индэрээс уриалсныг ухаж үзвэл олныг сануулжээ. Түүний хэлснээр сүүлийн 10 шахам жил үзэгдээгүй олон орон, бүсийг хамарсан  эдийн засгийн өсөлт  өдгөө ба ойрын жилүүдэд хадгалагдаж,  нар гийсэн гэгээлэг цаг хугацаа байх аж. Дэлхий дахины нийт эдийн засгийн 2018 оны өсөлтийг өмнөх таамаглалаас 0.2 хувь нэгжээр нэмэгдүүлэн 3.9 хувь болгожээ. Үүнийг хүртээмжтэй буюу бүтээн байгуулалтад хүн бүрийн оролцоог хангаж, олз омгийг нь  тэгш хүртэхийн чухлыг тэмдэглэжээ. Хатагтай Лигардегийн тодорхойлсноор эдийн засгийн өндөр өсөлт гэдэг нь өртэй орнуудын хувьд  өрөө багасгах, бусдын хувьд иргэддээ, эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийх боломж юм. Мөнгөний зөөлөн бодлогыг удаан хугацаанд хэрэгжүүлж, өр, зээлийн эрсдэлд орохоос болгоомжлох ёстой болж байна. Энэ талаар БНХАУ урьдчилсан арга хэмжээ авч, зээлийн хэмжээг багасгаж эхлээд буй.


ОУВСангийн зүгээс олон улсын худалдааг дэмждэгээ илэрхийлсэн байна. Ирэх жилүүдэд Хойт Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрт, Европын холбоо, Их Британи хоорондын худалдааны горим зэрэг олон улсын болон бүс нутгийн худалдааны тогтолцоонд өөрчлөлт оруулах хэлэлцээ хийгдэж байна.  Олон улсын худалдаа бол эдийн засгийн хөгжлийн, аж үйлвэрийн дөрөв дэх хувьсгалын гол хөдөлгөгч хүч болох тул улс орнууд өөр хоорондоо нээлттэй чөлөөт худалдааны бод­лого явуулахыг ОУВС-ийн тэргүүн уриалав.

Дэлхийн улс орнуудын хоорондын орлогын тэгш бус байдал ялангуяа Хятад, зарим орнуудын хурдтай хөгжлийн үр дүнд багассан ч хүн амын доторх орлогын ялгаа их байгааг бодлого боловсруулагчид анхаарах учиртай.

Давосын индэрийг дэлхийн тэргүүлэх улс орнууд ашиглаж, өөрсдийн нэр хүнд, бод­логоо дэлхий дахинаа хүргэдэг. Жишээ нь дэлхийн нэг, хоёрдахь эдийн засагтай АНУ, БНХАУ-ын олон улсын хэмжээний нэр хүнд, манлайлал сүүлийн үед ихээхэн анхаарал татаж, ялангуяа эдийн засгийн харилцааны олон улсын горим, дүрмийг хянаж үзэхийг АНУ-ийн зүгээс уриалж байхад Хятад эсрэгээрээ өрнөдийн орнууд түүний дотор АНУ-ын сүүлийн 70 гаруй жил дэмжиж ирсэн чөлөөт худалдааны горимыг мөрдүүлэх тухай яриад эхэлсэн нь содон байв.

Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ыг нэгдүгээрт та­вих, үйлдвэрийг сэр­гээн хөгжүүлэх, Парисын хэлэлцээрээс гарах болсон зэргээс ул­баалан дэлхийн зарим орнуудын зүгээс Америкт итгэх итгэл, найдварыг эргэлзээтэй байдалд оруулаад байгаа юм. Үүнийг засах зорилгыг Давосын энэ удаагийн чуулган өвөрлөж, хэлэл­цэх сэдвээ "Хуваагдсан дэлхий ертөнцийн ирээдүйг хамтдаа бүтээх нь” хэмээн нэрлэсэн болов уу. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үг ч эвлэрлэлийг эрхэмлэсэн өнгө аястай байсан тухай зарим хэвлэл мэдээллийн  байгууллага дүгнэжээ. АНУ дэлхий нийтэд нээлттэй хэвээрээ бөгөөд шударга, тэнцвэртэй худалдааг хөгжүүлж, илүү сайхан дэлхийг цогцлоох үүднээс найрамдалт, нөхөрсөг харилцааг  эрхэмлэхээ Давосын чуулганы индэрээс Америкийн Ерөнхийлөгч нотолсон байна. Мөн тэрээр АНУ зөвхөн бүс нутгийн болон олон талт худалдааны хэлэлцээрийг  хянан үзэхээс гадна хоёр талын хэлэлцээнд ач холбогдол өгөх юм байна. Үүнийг бид ч өлгөн авч, Монголынхоо барааг Америк руу чөлөөтэй оруулах боломжийг судлууштай.  Эвлэрлийн нэгэн илрэл болгож, Номхон Далай дамнасан орнуудын  (Япон, Австрали, Шинэ-Зеланд, Канад, Чили, Перу, Малайзи, Сингапур, Вьетнам, Бурнейн) чөлөөт худалдааны хэлэлцээрээс гарахаа зарлаад байсан АНУ өөрийнх нь эрх ашигт нийцтэй бол уг хэлэлцээрт нэгдэнэ хэмээн зарлаж эвлэрлийг эхлүүлснээ харуулав. Гэхдээ аливаа шударга бус үйлдлийг зүгээр өнгөрөөхгүй гэдгээ хэлж, Хятадын гадаад худалдаанд тогтсон арга барилыг шүүмжлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Давост ирэхийн өмнөхөн нарны зайн хавтан, угаалгын машины импортод 30-50 хувийн татвар ногдуулсан нь Хятад, Солонгосын дургуйцлийг илүүтэй хүргэсэн бөгөөд тэд ч хариу арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна. АНУ 500 тэрбум ам.долларын гадаад худалдааны, нэг их наяд ам.долларын төсвийн алдагдалтай гэдгийг учирлан, ойлгох ёстой гэдгийг зарим хэвлэлүүд онцолжээ.


Хятад, АНУ-ын тэргүү­нүүд харилцан айлч­лал хийж, ойр дотно харилцдаг болсон.  АНУ-ыг онилоод байгаа гэгддэг Умард Солонгосын цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг хязгаарлахад Хятад улс илүү үүрэг гүйцэтгэх боломжтой ч  дорвитой алхам хийхгүй байгаа тухай шүүмжлэл, шахалт зэрэг нь хоёр орны худалдааны маргааныг намжаах хэрэгсэл мөн, биш гэсэн мэдээлэл АНУ-ын хэвлэлд цухалзаж байв. Давосын уулзалтын үеэр АНУ-ын Сангийн болон Худалдааны сайд нар хөнгөн цагаан, төмөр зэргийн импортод нэмэгдэл гааль тогтоох асуудал яригдаж буй тухай, богино хугацаанд ам.долларын ханш сулрах нь "худалдааны нөхцлийг” сайжруулна хэмээн мэдэгдсэн нь шүүмжлэлд өртсөн. Тухайлбал, Европын Холбооны худалдааны дээд комиссар АНУ-ын захиргаа Дэлхийн худалдааны байгууллагын горимыг зөрчиж, шүүгчийн томилгоог саатуулж байгаа талаар, Европын Төвбанкны ерөнхийлөгч валютын ханшийн өөрчлөлтөд хүрч болох үг яриа, сэдлийг удирдах албаны хүмүүс  гаргахгүй байх тухай тохиролцоог зөрчиж, АНУ ам.долларын ханшийг хиймлээр доо­гуур байлгаж, худал­дааны ашиг хонжоо гар­гахыг оролдож буй хэмээн хатуухан шүүм­жилжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч  ам.долларыг хүчтэй хэ­вээр байна гэдэгт итгэлтэй байхыг дэлхий нийтэд мэдээлж, АНУ-ын болон дэлхийн гло­бал компаниудыг өөрийн орондоо хөрөнгө оруулахыг энэ үеэр уриалав. АНУ-ын төлөөлөгчид аж үйлдвэрээ сэргээхийг хичээхийн зэрэгцээ дэд бүтцээ шинэч­лэн өргөжүүлэх томоо­хон зорилт тавьснаа сануулсан бол Энэтхэгийн Ерөнхий сайд эдийн засгийн өсөлт найман хувьд хүрч, дэлхийд тэргүүлж хөрөнгө оруулахад хамгийн ашигтай нөхцөл бүрд­сэнийг цохон тэмдэглэв. АНУ-ын Ерөнхийлөгч Энэтхэгийн энэхүү өндөр өсөлтийн тухай сонсоод "би дахин сонгогдвол АНУ ч ийм өсөлтөд хүргэх болно” хэмээн тоглоом болгон хэлсэн нь хэвлэлээр цацагдсан байна.

 

Энэтхэг, Их Британи, Изралийн Ерөнхий сайд, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч зэрэг томчууд Давосын уулзалтын сүүлчийн өдрүүдэд ирсэн АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлалтай аяллын товоо тохируулан уулзалт хийсэн бол Герман, Франц зэрэг орны төр, засгийн тэргүүнүүд үгээ хэлээд буцсан байжээ. Тэд Европын  холбооны орнуудад эдийн засаг бүрэн сэргэж, еврогийн ханш сайжирч, тогтворжсоныг  тэмдэглэж, холбоогоо улам бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа амла­сан байна. Британийн Ерөнхий сайд АНУ-тай "тусгай харилцаатай” болохыг Дональд Трамптай уулзахдаа ярьсан бол Британийн сангийн сайд Европын Холбооноос  гарахыг харилцаандаа маш бага өөрчлөлт оруулах замаар шийдэх хүсэлтэйгээ  Давосын уулзалтын хүрээнд  зарлажээ. Манай урд хөршөөс хятадын хөгжил, шинэч­лэлийн бодлогын гол зохиогч хэмээн үзэгддэг,  өнгөрсөн оны 10 дугаар сард Хятадын Коммунист намын Улс Төрийн Товчооны гишүүн болсон санхүү, эдийн засгийн тэргүүлэх ажилтнуудын албаны дарга Лью Хе тэргүүтэй төлөөлөгчид Давосын энэ удаагийн уулзалтад оролцож, Хятадын болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн талаарх байр суурь хандлагаа тодорхой илэрхийлжээ. БНХАУ нь эдийн засгийн хүр­тээмжтэй өсөлтийн хийгээд зах зээлийг баримжаалсан бодлого явуулж, санхүүгийн эрсдэл гаргахгүй байх, байгаль орчны бохирдол, ядуурлыг арилгах гурван том зорилт, сорилтыг даван туулахыг хичээж буйгаа хэлжээ.

 

Хятадын хөгжлийн гайхамшгийг авчирсан өөрчлөлт, шинэчлэлийн 40 жилийн ойг энэ онд тэмдэглэх аж. Шинэчлэлийг дөрвөн чиглэлд буюу санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын худалдаа, санхүүгийн харилцаанд үндэсний таатай нөхцлийн зарчмыг нэвтрүүлэх, үйлдвэр­лэлийн үйл ажиллагаан дахь сөрөг зүйлсийг тогтоож, засах, оюуны өмчийн эрхийг хамгаалах аж. Мөн гадныханд зо­риулж хэлсэн нэг зүйл нь импортыг нэмэг­дүүлэх арга хэмжээ авна гэжээ. Хөгжлийн загвар нь худалдаа, цаг уурын өөрчлөлт болон интернэтийн ирээдүйд түшиглэсэн загвар байх юм байна. Хятадын төлөөлөгчдийн дэлхийд мэдүүлэхийг хүссэн зүйл нь нийлүүлэлтийн талыг баримжаалсан шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн ач холбогдлыг ойлгуулах явдал. Өөрөөр хэлбэл, олох эсэх нь тодорхойгүй мөнгө хуваах тухай ярьж мэтгэлцэхийн оронд эхлээд орлого бий болгодог үйлдвэрлэл, үйл­чил­гээний нийлүү­лэлтийг хэрхэн дэм­жихийг шийдэх учиртай гэнэ.

 

Энэ санааг манай бодлого боловсруулагчид, Сангийн яам, УИХ, Засгийн газрын гишүүд анхааралдаа авч хуваах мөнгө төгрөгөө хэрхэн бий болгож, бүтээхийг ярьж байх нь зүйд нийцнэ. Бидний сан, мөнгөний бодлогод "алаагүй баавгайн арьсыг хуваах тухай” хоосон яриа, амлалт давамгайлж улмаар өнөө маргаашийг аргацааж гаднаас өр тавьж хөгжлийн алс ирээдүйг бүрхэгдүүлж, гадныхны өмнө өвдөг сөхөрч, мухар сохроор макро-эдийн засгийн бодлого ярьж, хүнд таалагдах гэсэн богино ухаан тээж цэцэрхдэг, бодит эдийн засаг, амьдралаас хазайсан гажгаа засахад шинэ санаа болох болов уу хэмээн төсөөлж энэ түүврийг  хийлээ. Бидний амьдралыг шийдэхэд чухал нөлөөтэй  зэс, нүүрс зэрэг эрдэс түүхий эд, ноолуурын үнэ ирэх жилүүдэд нааштай байх төлөвтэй тул Жон Кеннедийн хэлсэнчлэн "нартай үед дээврээ засъяа”гэдгийг эшлэн  уриалсан ОУВС-ийн тэргүүн,  хатагтай Кристине Лигардегийн өрийн дарамтаас гарч, бүтээснийгээ өрөнд биш, өөрсдөө хэрэглэдэг болох чиглэлд зоригтой алхам хийцгээе.   Зоригловол, учирлавал ард түмэн ухаантай тэвчээртэй, сүүлдээ хожино гэдгийг бүр  сайн мэднэ.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


 

Д.ДАВААСАМБУУ

Сангийн сайд асан, эдийн засагч

Швейцарын Давос хотноо жил болдог Дэлхийн эдийн засгийн чуулган  өнгөрсөн сард боллоо. Чуулганаар дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн, томоохон санхүү, банк, компаниудын тэргүүлэх удирдлагууд оролцож, өөрсдийн хийгээд олон улсын эдийн засгийн байдал, улс орнуудын харил­цааны өнгө төрхийн та­лаар санал бодлоо со­лил­цон, үнэлэлт дүг­нэлт өгч, ирээдүйн чиг ханд­лагыг тодорхойлдог билээ.

Олон Улсын Валютын сангийн тэргүүн Кристине Лигарде АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедийн "нартай байхад  байшин­гийнхаа дээврийг амжиж засаарай” гэсэн уриалгыг дэлхий дахинд буюу өөрийн гишүүн 189 орондоо чуулганы индэрээс уриалсныг ухаж үзвэл олныг сануулжээ. Түүний хэлснээр сүүлийн 10 шахам жил үзэгдээгүй олон орон, бүсийг хамарсан  эдийн засгийн өсөлт  өдгөө ба ойрын жилүүдэд хадгалагдаж,  нар гийсэн гэгээлэг цаг хугацаа байх аж. Дэлхий дахины нийт эдийн засгийн 2018 оны өсөлтийг өмнөх таамаглалаас 0.2 хувь нэгжээр нэмэгдүүлэн 3.9 хувь болгожээ. Үүнийг хүртээмжтэй буюу бүтээн байгуулалтад хүн бүрийн оролцоог хангаж, олз омгийг нь  тэгш хүртэхийн чухлыг тэмдэглэжээ. Хатагтай Лигардегийн тодорхойлсноор эдийн засгийн өндөр өсөлт гэдэг нь өртэй орнуудын хувьд  өрөө багасгах, бусдын хувьд иргэддээ, эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийх боломж юм. Мөнгөний зөөлөн бодлогыг удаан хугацаанд хэрэгжүүлж, өр, зээлийн эрсдэлд орохоос болгоомжлох ёстой болж байна. Энэ талаар БНХАУ урьдчилсан арга хэмжээ авч, зээлийн хэмжээг багасгаж эхлээд буй.

ОУВСангийн зүгээс олон улсын худалдааг дэмждэгээ илэрхийлсэн байна. Ирэх жилүүдэд Хойт Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрт, Европын холбоо, Их Британи хоорондын худалдааны горим зэрэг олон улсын болон бүс нутгийн худалдааны тогтолцоонд өөрчлөлт оруулах хэлэлцээ хийгдэж байна.  Олон улсын худалдаа бол эдийн засгийн хөгжлийн, аж үйлвэрийн дөрөв дэх хувьсгалын гол хөдөлгөгч хүч болох тул улс орнууд өөр хоорондоо нээлттэй чөлөөт худалдааны бод­лого явуулахыг ОУВС-ийн тэргүүн уриалав.

Дэлхийн улс орнуудын хоорондын орлогын тэгш бус байдал ялангуяа Хятад, зарим орнуудын хурдтай хөгжлийн үр дүнд багассан ч хүн амын доторх орлогын ялгаа их байгааг бодлого боловсруулагчид анхаарах учиртай.

Давосын индэрийг дэлхийн тэргүүлэх улс орнууд ашиглаж, өөрсдийн нэр хүнд, бод­логоо дэлхий дахинаа хүргэдэг. Жишээ нь дэлхийн нэг, хоёрдахь эдийн засагтай АНУ, БНХАУ-ын олон улсын хэмжээний нэр хүнд, манлайлал сүүлийн үед ихээхэн анхаарал татаж, ялангуяа эдийн засгийн харилцааны олон улсын горим, дүрмийг хянаж үзэхийг АНУ-ийн зүгээс уриалж байхад Хятад эсрэгээрээ өрнөдийн орнууд түүний дотор АНУ-ын сүүлийн 70 гаруй жил дэмжиж ирсэн чөлөөт худалдааны горимыг мөрдүүлэх тухай яриад эхэлсэн нь содон байв.

Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ыг нэгдүгээрт та­вих, үйлдвэрийг сэр­гээн хөгжүүлэх, Парисын хэлэлцээрээс гарах болсон зэргээс ул­баалан дэлхийн зарим орнуудын зүгээс Америкт итгэх итгэл, найдварыг эргэлзээтэй байдалд оруулаад байгаа юм. Үүнийг засах зорилгыг Давосын энэ удаагийн чуулган өвөрлөж, хэлэл­цэх сэдвээ "Хуваагдсан дэлхий ертөнцийн ирээдүйг хамтдаа бүтээх нь” хэмээн нэрлэсэн болов уу. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үг ч эвлэрлэлийг эрхэмлэсэн өнгө аястай байсан тухай зарим хэвлэл мэдээллийн  байгууллага дүгнэжээ. АНУ дэлхий нийтэд нээлттэй хэвээрээ бөгөөд шударга, тэнцвэртэй худалдааг хөгжүүлж, илүү сайхан дэлхийг цогцлоох үүднээс найрамдалт, нөхөрсөг харилцааг  эрхэмлэхээ Давосын чуулганы индэрээс Америкийн Ерөнхийлөгч нотолсон байна. Мөн тэрээр АНУ зөвхөн бүс нутгийн болон олон талт худалдааны хэлэлцээрийг  хянан үзэхээс гадна хоёр талын хэлэлцээнд ач холбогдол өгөх юм байна. Үүнийг бид ч өлгөн авч, Монголынхоо барааг Америк руу чөлөөтэй оруулах боломжийг судлууштай.  Эвлэрлийн нэгэн илрэл болгож, Номхон Далай дамнасан орнуудын  (Япон, Австрали, Шинэ-Зеланд, Канад, Чили, Перу, Малайзи, Сингапур, Вьетнам, Бурнейн) чөлөөт худалдааны хэлэлцээрээс гарахаа зарлаад байсан АНУ өөрийнх нь эрх ашигт нийцтэй бол уг хэлэлцээрт нэгдэнэ хэмээн зарлаж эвлэрлийг эхлүүлснээ харуулав. Гэхдээ аливаа шударга бус үйлдлийг зүгээр өнгөрөөхгүй гэдгээ хэлж, Хятадын гадаад худалдаанд тогтсон арга барилыг шүүмжлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Давост ирэхийн өмнөхөн нарны зайн хавтан, угаалгын машины импортод 30-50 хувийн татвар ногдуулсан нь Хятад, Солонгосын дургуйцлийг илүүтэй хүргэсэн бөгөөд тэд ч хариу арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна. АНУ 500 тэрбум ам.долларын гадаад худалдааны, нэг их наяд ам.долларын төсвийн алдагдалтай гэдгийг учирлан, ойлгох ёстой гэдгийг зарим хэвлэлүүд онцолжээ.

Хятад, АНУ-ын тэргүү­нүүд харилцан айлч­лал хийж, ойр дотно харилцдаг болсон.  АНУ-ыг онилоод байгаа гэгддэг Умард Солонгосын цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг хязгаарлахад Хятад улс илүү үүрэг гүйцэтгэх боломжтой ч  дорвитой алхам хийхгүй байгаа тухай шүүмжлэл, шахалт зэрэг нь хоёр орны худалдааны маргааныг намжаах хэрэгсэл мөн, биш гэсэн мэдээлэл АНУ-ын хэвлэлд цухалзаж байв. Давосын уулзалтын үеэр АНУ-ын Сангийн болон Худалдааны сайд нар хөнгөн цагаан, төмөр зэргийн импортод нэмэгдэл гааль тогтоох асуудал яригдаж буй тухай, богино хугацаанд ам.долларын ханш сулрах нь "худалдааны нөхцлийг” сайжруулна хэмээн мэдэгдсэн нь шүүмжлэлд өртсөн. Тухайлбал, Европын Холбооны худалдааны дээд комиссар АНУ-ын захиргаа Дэлхийн худалдааны байгууллагын горимыг зөрчиж, шүүгчийн томилгоог саатуулж байгаа талаар, Европын Төвбанкны ерөнхийлөгч валютын ханшийн өөрчлөлтөд хүрч болох үг яриа, сэдлийг удирдах албаны хүмүүс  гаргахгүй байх тухай тохиролцоог зөрчиж, АНУ ам.долларын ханшийг хиймлээр доо­гуур байлгаж, худал­дааны ашиг хонжоо гар­гахыг оролдож буй хэмээн хатуухан шүүм­жилжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч  ам.долларыг хүчтэй хэ­вээр байна гэдэгт итгэлтэй байхыг дэлхий нийтэд мэдээлж, АНУ-ын болон дэлхийн гло­бал компаниудыг өөрийн орондоо хөрөнгө оруулахыг энэ үеэр уриалав. АНУ-ын төлөөлөгчид аж үйлдвэрээ сэргээхийг хичээхийн зэрэгцээ дэд бүтцээ шинэч­лэн өргөжүүлэх томоо­хон зорилт тавьснаа сануулсан бол Энэтхэгийн Ерөнхий сайд эдийн засгийн өсөлт найман хувьд хүрч, дэлхийд тэргүүлж хөрөнгө оруулахад хамгийн ашигтай нөхцөл бүрд­сэнийг цохон тэмдэглэв. АНУ-ын Ерөнхийлөгч Энэтхэгийн энэхүү өндөр өсөлтийн тухай сонсоод "би дахин сонгогдвол АНУ ч ийм өсөлтөд хүргэх болно” хэмээн тоглоом болгон хэлсэн нь хэвлэлээр цацагдсан байна. Энэтхэг, Их Британи, Изралийн Ерөнхий сайд, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч зэрэг томчууд Давосын уулзалтын сүүлчийн өдрүүдэд ирсэн АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлалтай аяллын товоо тохируулан уулзалт хийсэн бол Герман, Франц зэрэг орны төр, засгийн тэргүүнүүд үгээ хэлээд буцсан байжээ. Тэд Европын  холбооны орнуудад эдийн засаг бүрэн сэргэж, еврогийн ханш сайжирч, тогтворжсоныг  тэмдэглэж, холбоогоо улам бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа амла­сан байна. Британийн Ерөнхий сайд АНУ-тай "тусгай харилцаатай” болохыг Дональд Трамптай уулзахдаа ярьсан бол Британийн сангийн сайд Европын Холбооноос  гарахыг харилцаандаа маш бага өөрчлөлт оруулах замаар шийдэх хүсэлтэйгээ  Давосын уулзалтын хүрээнд  зарлажээ. Манай урд хөршөөс хятадын хөгжил, шинэч­лэлийн бодлогын гол зохиогч хэмээн үзэгддэг,  өнгөрсөн оны 10 дугаар сард Хятадын Коммунист намын Улс Төрийн Товчооны гишүүн болсон санхүү, эдийн засгийн тэргүүлэх ажилтнуудын албаны дарга Лью Хе тэргүүтэй төлөөлөгчид Давосын энэ удаагийн уулзалтад оролцож, Хятадын болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн талаарх байр суурь хандлагаа тодорхой илэрхийлжээ. БНХАУ нь эдийн засгийн хүр­тээмжтэй өсөлтийн хийгээд зах зээлийг баримжаалсан бодлого явуулж, санхүүгийн эрсдэл гаргахгүй байх, байгаль орчны бохирдол, ядуурлыг арилгах гурван том зорилт, сорилтыг даван туулахыг хичээж буйгаа хэлжээ. Хятадын хөгжлийн гайхамшгийг авчирсан өөрчлөлт, шинэчлэлийн 40 жилийн ойг энэ онд тэмдэглэх аж. Шинэчлэлийг дөрвөн чиглэлд буюу санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын худалдаа, санхүүгийн харилцаанд үндэсний таатай нөхцлийн зарчмыг нэвтрүүлэх, үйлдвэр­лэлийн үйл ажиллагаан дахь сөрөг зүйлсийг тогтоож, засах, оюуны өмчийн эрхийг хамгаалах аж. Мөн гадныханд зо­риулж хэлсэн нэг зүйл нь импортыг нэмэг­дүүлэх арга хэмжээ авна гэжээ. Хөгжлийн загвар нь худалдаа, цаг уурын өөрчлөлт болон интернэтийн ирээдүйд түшиглэсэн загвар байх юм байна. Хятадын төлөөлөгчдийн дэлхийд мэдүүлэхийг хүссэн зүйл нь нийлүүлэлтийн талыг баримжаалсан шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн ач холбогдлыг ойлгуулах явдал. Өөрөөр хэлбэл, олох эсэх нь тодорхойгүй мөнгө хуваах тухай ярьж мэтгэлцэхийн оронд эхлээд орлого бий болгодог үйлдвэрлэл, үйл­чил­гээний нийлүү­лэлтийг хэрхэн дэм­жихийг шийдэх учиртай гэнэ. Энэ санааг манай бодлого боловсруулагчид, Сангийн яам, УИХ, Засгийн газрын гишүүд анхааралдаа авч хуваах мөнгө төгрөгөө хэрхэн бий болгож, бүтээхийг ярьж байх нь зүйд нийцнэ. Бидний сан, мөнгөний бодлогод "алаагүй баавгайн арьсыг хуваах тухай” хоосон яриа, амлалт давамгайлж улмаар өнөө маргаашийг аргацааж гаднаас өр тавьж хөгжлийн алс ирээдүйг бүрхэгдүүлж, гадныхны өмнө өвдөг сөхөрч, мухар сохроор макро-эдийн засгийн бодлого ярьж, хүнд таалагдах гэсэн богино ухаан тээж цэцэрхдэг, бодит эдийн засаг, амьдралаас хазайсан гажгаа засахад шинэ санаа болох болов уу хэмээн төсөөлж энэ түүврийг  хийлээ. Бидний амьдралыг шийдэхэд чухал нөлөөтэй  зэс, нүүрс зэрэг эрдэс түүхий эд, ноолуурын үнэ ирэх жилүүдэд нааштай байх төлөвтэй тул Жон Кеннедийн хэлсэнчлэн "нартай үед дээврээ засъяа”гэдгийг эшлэн  уриалсан ОУВС-ийн тэргүүн,  хатагтай Кристине Лигардегийн өрийн дарамтаас гарч, бүтээснийгээ өрөнд биш, өөрсдөө хэрэглэдэг болох чиглэлд зоригтой алхам хийцгээе.   Зоригловол, учирлавал ард түмэн ухаантай тэвчээртэй, сүүлдээ хожино гэдгийг бүр  сайн мэднэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Давосын эдийн засгийн дээд хэмжээний уулзалт юу хэлэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани