Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОЮУТОЛГОЙД ТУЛГУУРЛАСАН “РИО ТИНТО”-ГИЙН АШИГ ЦААШИД Ч ӨСНӨ

ОЮУТОЛГОЙД ТУЛГУУРЛАСАН “РИО ТИНТО”-ГИЙН АШИГ ЦААШИД Ч ӨСНӨ

 

Дэлхийд хоёрдугаарт бичигддэг "Рио Тинто” компанийн бэлэн мөнгөний урсгал 13.88 тэрбум ам.долларт хүрч, бүтэн жилийн ашиг 8.63 тэрбум ам.доллар болсон талаар өнгөрсөн оны тайландаа дурджээ. Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг нь 1.8 ам.доллар болсон бол бүтэн жилийн ногдол ашиг нь 71 хувиар нэмэгдэж, 5.2 тэрбум ам.доллар болсон байна.

Үүнээс гадна нэг тэрбум ам.долларын хувьцааг 2018 онд багтаан эргүүлэн худалдаж авахаар болжээ. Энэ бүгдийг оролцуулаад хувьцаа эзэмшигчдэдээ эргүүлэн олгож байгаа нийт бэлэн мөнгөний хэмжээ 9.7 тэрбум ам.долларт хүрсэн бол өрийн хэмжээ нь 3.8 тэрбум ам.доллар болж буурчээ.
Тус компани сүүлийн гурван жилийн хугацаанд ийм өндөр ашигтай ажиллаагүй аж. Өнгөрсөн 2015, 2016 онд уул уурхайн эрдэс баялгийн ханш буурсны улмаас уул уурхайн томоохон компаниудын жилийн ашиг буураад байсан юм. Шинжээчдийн үзэж буйгаар "Рио Тинто” ашигтай ажиллахад эрдэс баялагийн ханш дэлхийн зах зээл дээр өссөн нь голчлон нөлөөлсөн байна. Ирэх жилүүдэд түүхий эдийн ханш дэлхийн зах зээл дээр өсөх хандлагатай байгаа нь тус компанийн ашгийг улам нэмэгдүүлэхээр байгаа юм.  
Хэдийгээр компани ашигтай ажилласан ч Лондоны хөрөнгийн бирж дээрх тус компанийн хувьцаа бага зэрэг буурсан сөрөг үзүүлэлт гарчээ. "Рио Тинто”-гийн орлогыг бүрдүүлж буй гол генератор нь төмрийн хүдэр. Өнгөрсөн онд олсон нийт ашгийн 70 орчим хувь буюу 6.69 тэрбум ам.долларыг зөвхөн төмрийн хүдрээс олжээ. 
Австралийн Засгийн газраас төмрийн хүдрийн ханшийг энэ жил 20 орчим хувиар буурна гэж таамаглаад буй. Учир нь БНХАУ-ын эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийлүүлэлт нэмэгдсэн бөгөөд уг таамаг нь "UBS” болон "Citi” зэрэг томоохон судалгааны байгууллагуудаас гаргасан таамагтай нийцэж байгаа юм.  Сидней дахь UBS-ийн шинжээч Глин Локок "Рио Тинто” ашигтай ажиллахад  төмрийн баяжмал, зэс, хөнгөнцагаан гэсэн гурван түүхий эд чухал нөлөө үзүүлсэн гэжээ. 
Ерөнхийдөө шинжээчид төмрийн хүдэр, хөнгөнцагааны ханшийг тогтмол өснө гэж үзэж байна. Энэ онд "Рио Тинтo”-гийн хөрөнгийн зарцуулалт 5.5 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа аж. Харин 2019, 2020 онд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөжээ. 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг Монгол дахь зэс алтны орд болох "Оюутолгой” болон Африк тивийн хамгийн том ордын нэгд тооцогдох Кейп Таун дахь "Indaba” уурхайд хийх дэд бүтцийн бүтээн байгуулалт эзэлж байгаа юм.  "Оюутолгой” нь "Рио Тинтo”-гийн хамгийн гол төсөл бөгөөд үүнээс гадна тус компани Австралийн өмнөд хэсгийн төмрийн хүдрийн "Silvergrass”, "Amrun” гэсэн хоёр төсөл хэрэгжүүлж буй. Мөн 5.3 тэрбум хөрөнгөөр бүтсэн "Оюутолгой”-н далд уурхай 2020 оноос олборлолт хийж эхлэх бөгөөд 2025-2030 оны хооронд жилд дунджаар 560 мянган тонн түүхий эд олборлох тооцоо гарсан. Ийнхүү томоохон төслүүд хөдөлж, жилдээ олборлох түүхий эдийн хэмжээ нэмэгдэж буй нь "Рио Тинто”-гийн ашгийг улам нэмэгдүүлэхээр байна. Хэдийгээр "Рио Тинто” компани ашигтай ажилласан ч сүүлийн жилүүдэд нэр хүнд нэлээн буурч байгаа юм.  Гвиней дахь "Simandou” төмрийн хүдрийн уурхайд зөвлөхөөр ажиллаж буй гаднын компанид  эргэлзээтэй хэд хэдэн төлбөр төлсөн нь сүүлийн жилүүдэд багагүй шуугиан тариад байгаа бол АНУ-ын Санхүүгийн зохицуулах хорооноос "Рио Тинто”-г Мозамбик дахь нүүрсний төслийг худалдаж авсантай холбоотой асуудлаа шийдвэрлэхийг хүлээж байгаа юм. 
Мөн Монгол Улсад төлөх  700 сая ам.долларын татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдоод байгаа юм. "Рио Тинто”-гийн Жан-Себастьян Жак тайлан мэдээ гарсны дараа өгсөн ярилцлагадаа  татвараас зайлсхийсэн тухайд "Рио Тинто” жил бүр хууль журмын дагуу татвараа төлсөөр ирсэн. Энэ асуудал одоохондоо тодорхой бус байгаа” гэжээ. 

ОЮУТОЛГОЙД ТУЛГУУРЛАСАН “РИО ТИНТО”-ГИЙН АШИГ ЦААШИД Ч ӨСНӨ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани