Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Монголын зэс корпораци"-аас 1 их наяд 31 тэрбум төгрөг суутгаж 49 хувийг ТӨР мэдэлдээ авна

"Монголын зэс корпораци"-аас  1 их наяд 31 тэрбум төгрөг суутгаж 49 хувийг ТӨР мэдэлдээ авна

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах тухай  УИХ-ын 23 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаараа гаргалаа. Цэц дээр ийнхүү унасан "Монголын зэс корпораци"-ийн тухайд Цэцийн их суудлын хуралдаанаар уг асуудлаа хэлэлцүүлэх хуулийн боломж бий. Гэхдээ дараагийн удаа ч, шийдвэр тэдний биш УИХ-ын талд гарах магадлал өндөр харагдаж буй юм.

УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийн үндэслэлд "Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2004, 2009 онд тус тус соёрхон баталжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 15 дахь заалтад зааснаар Улсын Их Хурал Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэдэг. Түүнчлэн холбогдох хуульд Засгийн газар соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ёстойг заасан. Мөн Монгол Улсын Их Хурлаас нэгэнт соёрхон баталсан олон улсын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэлгүй, өөрчилж, зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бүрэн эрхэд Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолоороо халдаж Үндсэн хуулийн холбогдох заалт болон бусад хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж заасны дагуу Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоороо Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.” гэж заасан байгаа юм.

Түүнчлэн "Монголын зэс корпораци" 49 хувийг авахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байгааг Д.Сугар хэлнэ лээ.

Тодотгоход, Монгол Улсын засгийн газар ээлжит бусаар хуралдаж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар шийдвэр гаргасан билээ.  "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” компаниудын 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцааж авах шийдвэрийг гаргалаа гэж мэдэгдсэн. Ингэснээр УИХ-ын 2017 оны 23-р тогтоолд заасны дагуу 49 хувийг холбогдох харилцан суутгах тооцоог хийх замаар төрийн өмчид  авахаар боллоо гэсэн юм. ОХУ-ын 49 хувийг эзэмшиж байсан талд 400 сая 270 мянган долларыг "Монголын зэс” ХХК төлсөн. Үүнийг 23-р тогтоолын дагуу харилцан суутгал хийх замаар шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Ингэхдээ Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгож байсан зээлүүд, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгож байсан зээлүүд, мөн Сэлэнгэ аймагт орших концессийн гэрээг хүчингүй болгож, түүний 217 тэрбум төгрөгийн хөрөнгийг суутгалд оруулж тооцох, Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгийг Монголын зэс ХХК-руу шилжсэн мөнгийг мөн суутгалд тооцох зэрэг харилцан суутгах замаар 400 сая 270 мянган долларыг шилжүүлэхээр засгийн газар шийдвэрлэсэн.

1 их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг харилцан суутгаж шийдвэрлэх юм. Үүний дараагаар 49 хувийг төрийн өмчид авах ажлыг төрийн холбогдох албаныханд даалгасан

Үүнийг нь "Монголын зэс корпораци” хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.

Өмнө нь Улсын дээд шүүх  "Монголын зэс корпораци”-ийн талд шийдвэр гаргасан тухай мэдээллүүд гарсан. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ талаар хэлэхдээ "УИХ-ын 23-р тогтоол гараад бүтэн жил болох гэж байхад өмнөх засгийн газар харилцан суутгал хийх асууддлыг шийдвэрлээгүй байхад 49 хувийг төрийн өмч гэж бүртгэчихсэн. Энэ асуудал дээр Улсын дээд шүүхийн шийдвэр гараад хүчингүй болгосон. Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрийн ялгаа бол ЗГ тооцоогоо хийгээд төлсөн мөнгө, улсаас тойруугаар болон шууд авсан мөнгөн дүн тэнцэж байгаа тул харилцан суутгал хийгээд, дахиад Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмч гэж бүртгэсэн шийдвэрийг өнөөдөр гаргаж байна.

Монголын зэс ХХК-ийн зүгээс ямар нэг шүүхэд гомдол гаргах нь тэдний асуудал. УИХ болон Засгийн газар зүй ёсны шийдвэрээ гаргалаа. Шаардлагатай байгаад шүүхэд очвол Засгийн газар зөв шийдвэр гаргасан гэх нотлох баримтаа гаргаад өгөх болно” гэсэн.

За харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар "2014 онд тухайн үеийн эдийн засгийн хөгжлийн яам, Кю энд Си компанийн хооронд байгуулсан барьж ашиглах шилжүүлэх тухай концессийн гэрээ хийсэн. Ингэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүй байхаар тохиролцсон.

Дарханы металургийн үйлдвэрийн цогцолбор, Төмөртэйн ордын Болд төмөр ерөө гол компанийн Хандгайт өртөө хүүртэлх 33,4 км автозам, ачиж буулгах терминал барих, сэлэнгэ аймгийг дайран өнгөрөх олон улсын автозамтай холох 95 км хүнд даацын хатуу хучилттай автозам барих, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэлх 110 КВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, өргөтгөл, дэд станцын хамт барих, шинэчлэн сайжруулах, барьж ашиглах шилжүүлэх төрлөөр улсын төсвийн санхүүжилт авахгүй өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх концессын гэрээ байгуулагдсан. Гэтэл 2015 онд анх барьж ашиглах шилжүүлэх нөхцөлтэй хийгдсэн гэрээг барьж шилжүүлэх болгон өөрчлөөд 240 тэрбум 772 сая төгрөгийг улсын төсвөөс үнэт цаас, вексел хэлбэрээр мөнгөжүүлээд авчихсан.

Энэ нь концессын зарчим, нийтийн эрх ашгийг хангах гэх мэт төсвийн үндсэн зарчмыг зөрчиж байгаа тул энэхүү 2015 оны Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо. Тухайн компаниас 240 тэрбум 772 сая төгрөгийг буцааж төлүүлэхээр боллоо. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг харилцан суутгах асуудалтай холбогдож харилцан хамаарал бүхий этгээдүүд учраас дээрх мөнгө суутгагдан тооцогдож байна.

Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны сүүлээр байгуулагдаж "Монголын зэс” ХХК-тай ажлын хэсэг 4 удаагийн уулзалт хийсэн байна” хэмээн мэдээлсэн юм.

Эх сурвалж: Hunnu.mn

"Монголын зэс корпораци"-аас 1 их наяд 31 тэрбум төгрөг суутгаж 49 хувийг ТӨР мэдэлдээ авна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани