Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой, Дубайн гэрээнд аудитын шалгалт хийнэ

 

"Аудитын шалгалт” гэсэн нэр томьёо манай улсад шинэхэн мэт сонсогддог ч Монгол Улсын үндэсний аудитын газрын түүхэн замналыг сөхвөл энэ салбарын үүсэл хөгжил нь 1922 оноос эхтэй.  Харин хөгжил дэвшлийн замналыг нь харвал 1990-ээд оноос  аудитыг хөгжүүлэх эх суурь тавигдсан гэдэг. Үндэсний аудитын газрын үүсэл хөгжил  гэвэл 2003 онд  Төрийн аудитын тухай хууль батлагдсанаар Улсын Их Хурал Үндэсний аудитын газрыг үүсгэн байгуулсан байдаг. Энэ өдрүүдэд хот, хөдөөгийн аудитын байгууллагынхан "Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны сургалт семинар, зөвлөгөөн”-ийг хоёр өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн,  хот, хөдөөгийн аудитын байгууллагын удирдлагууд, ахлах мэргэжилтнүүд оролцож, санал бодлоо солилцож, дотоод асуудлуудаа хэлэлцсэн юм.

 

ТӨСВӨӨ ЗӨВ ЗАРЦУУЛЖ, ЗАРДЛАА ТАНАХЫГ САНУУЛАВ

 

Төрийн аудитын байгууллагын хувьд 2017 оныг сахилга хариуцлага, эрхзүйн шинэтгэлийн жил болгосон. Тиймээс эхний өдрийн хуралдаанд тус салбарынхан өнгөрсөн жилийнхээ үйл ажиллагааны үзүүлэлтүүд,  өссөн гүйцэтгэсэн аудитын нэр төрөл, үр өгөөжөө дүгнэн хэлэлцсэн юм. Харин хоёр дахь өдрийн хурлаар энэ онд хийж хэрэгжүүлэх ажлууд, цаашид байгууллагын болон тогтолцооны шинэчлэлийн хүрээнд  өөрчлөх шинэчлэх, анхаарах зарим асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, хөдөө орон нутгаас ирсэн удирдлагуудын олонх нь аудитын байгууллагын төсөв тооцоо, машин техникийн хүрэлцээ хангамж, шинжээчийн зардал, мэргэжлийн төсөвчин нэмж ажиллуулах тухай саналыг хэлж байв. Энэ бүхний хариуд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хэлэхдээ "Эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед машин тэрэгний асуудлыг тухайн орон нутгийнхаа засаг захиргааны байгууллагатай хэлэлцээд шийдвэрлэх боломжтой. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал ирэх оноос энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэдгээ хэлж байв. Тэр дундаа Төрийн аудитын байгууллагынхан энэ онд Монгол Улсын нийгэм эдийн засагт нөлөөлөх томоохон төсөл хөтөлбөрүүдэд аудит хийж, тэдгээрийн үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Улс орны хөгжлийг илтгэх чухал салбарууд болох стратегийн орд эзэмшигчид, алтны компаниуд, концессийн гэрээнүүдэд аудит хийж,  Засгийн газартай хийсэн гэрээний үүргээ биелүүлж байна уу, улсын эдийн засагт үр өгөөж өгч байна уу гэдгийг шалгана гэв. Мөн  "Оюутолгойг шалгах ажлын хүрээнд Дубайн гэрээнд аудит хийнэ. Дараа нь Тавантолгойн орд газруудад  иж бүрэн аудит оруулна. Энэ мэтчилэн зардал ихтэй томоохон ажлуудыг хийх учраас байгууллага тус бүр үйл ажиллагаагаа сайн төлөвлөж, зардлаа хэмнэж төсвөө зохицуулаарай гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар онцгойлон сануулж байв.

 

АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ОРОН ТООГ НЭМЭХ БОЛОМЖГҮЙ

 

Энэ удаагийн "Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны сургалт семинар”-т Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн оролцож, аудиторуудын сонирхсон асуултад хариулт өгсөн нь зөвлөгөөний бас нэгэн чухал хэсэг байв. Тэрээр Төрийн аудитын байгууллага 2003 онд үүсч байгуулагдсан цагаас хойш давхардсан тоогоор нийт 51.813 аудит гүйцэтгэж, 10 их наяд 479.6 тэрбум төгрөгийн зөрчлийг залруулж, улс эх орны төсөвт 226.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж ажилласан байна. Сүүлийн жилүүдэд ажиллагсдын хариуцлагын тогтолцоог сайжруулах, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, чанарыг сайжруулахад санаачлагатай ажиллаж байгааг сайшаав.

Мөн зөвлөгөөнд оролцогсдод энэ оны төсөв хэрхэн батлагдсан, цаашид ямар бодлого баримталж ажиллаж байгаа талаарх мэдээллийг  дуулгасан юм. Тэрээр хэлэхдээ "Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангах үүднээс хийж байгаа өөрчлөлт шинэчлэлтүүдийг цаг тухайд нь УИХ, Байнгын хороонд хүргүүлж ажиллалаа. Та бүхний ирүүлсэн санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороо боломжийнхоо хэрээр дэмжиж ажиллах болно” гэв. Мөн Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцэгдэж дэмжигдсэн төсвийн төслийг хасаж танахгүйгээр улсын төсөвт суулгаж өгөхийг холбогдох байгууллагуудын зүгээс анхаарч ажиллана. Харин төрийн аудитын байгууллагууд ажлын тайлангаа цаг тухайд нь холбогдох байнгын хороонд хүргүүлж байх хэрэгтэй. Цаг хугацаа нь хэтэрсэн ажлын тайлангууд дараа дараагийн ажлын гүйцэтгэлд хүндрэл учруулж байгааг анхааруулсан юм.

Боловсон хүчин нэмэх тухайд "Олон улсын валютын сантай  байгуулсан гэрээний дагуу 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гээд үүрэг хүлээчихсэн байгаа учраас орон тоог нэмэх боломжгүй байгаа” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

 

САНХҮҮГИЙН ХУУЛЬ ТОГТООМЖУУДЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЁ

 

Зөвлөгөөний үеэр хэлэлцсэн  чухал асуудлуудын нэг нь  хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох тухай байв. Учир нь манай улсад хэрэгжиж буй зарим хууль тогтоомжуудын зүйл заалт нь хэт хуучирсан, амьдрал дээр хэрэгжих боломжгүй байгаагаас үүдэн хууль зөрчих нөхцөл бүрдэж байна гэдгийг албаныхан хэлж байв. Тухайлбал, хараат бус аудитын компанийг тендер зарлаж сонгон шалгаруулах, зөвшөөрөл олгох эрхийг нь олгох, аттестачлах, гэрчилгээжүүлэх асуудлыг дахин судалж үзэхыг хүсэв.  Мөн төрийн албан хаагчдын урамшууллын асуудлыг дахиж нягтлах, түлээ нүүрсний урамшуулал гэхэд л орон сууцанд амьдардаг иргэдэд хүртэл олгосон байх жишээтэй. Энэ мэт асуудлыг нягталж үзээч. Боловсон хүчний тоог нэмэх боломжгүй бол гэрээт аудиторуудыг авч ажиллуулах тал дээр анхаарч үзээч гэдгийг хэлж байв. Түүнчлэн санхүүгийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгомоор байна. Жишээ нь, төрийн байгууллагынханд шинэ жил тэмдэглэх зардал мөнгө, ахмад настнууддаа зориулах мөнгө төсөвт нь суудаггүй. Гэтэл байгууллага болгон шинэ жил тэмдэглэж, ахмад настнуудаа хүлээж авдаг. Үйл ажиллагааныхаа зардлыг "Цаг үеийн бус зардалд зарцуулав” гэж тусгаад аргалаад зохицуулчихдаг. Аймаг, орон нутгийн Засаг дарга нарт гардаг нийтлэг зөрчил нь Засаг даргын нөөц хөрөнгөтэй холбоотой асуудал байдаг. Тиймээс санхүүгийн хууль тогтоомжуудыг дунд, доод шатанд нь боловсронгуй болгож өгөх хэрэгтэй байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдад зохих хэмжээний эрх мэдлийг нь өгөхгүй бол зөрчил нь даамжраад, нуугдмал байдлаар гардаг болоод байна. Зарим хуулийн заалтууд нь  өөрөө зөрчил  үүсгэх шалтгаан болоод байна гэдгийг хэлж байв. "Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны сургалт семинар, зөвлөгөөн”-өөр хот, хөдөөгийн аудитын байгууллагын удирдлагууд салбартаа тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж, чиг баримжаа, цаашдын зорилтоо тодорхойлсон юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ТУУЛ

Оюутолгой, Дубайн гэрээнд аудитын шалгалт хийнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани