Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

СТРАТЕГИЙН САЛБАРАА “ХУЖААД” БЭЛЭГЛЭЧИХЭЭД АЛГА ТАШИН СУУХ УУ

 

СТРАТЕГИЙН САЛБАРАА “ХУЖААД” БЭЛЭГЛЭЧИХЭЭД АЛГА ТАШИН СУУХ УУ-Ниргэсэн хойно нь хашгирахгүй байхын тулд алдааг засах-

Улс орны стратегийн гол салбарын нэг нь цахилгаан, эрчим хүч. Хөгжил дэвшил, технологийн амин судас нь гэж хэлж болох энэ салбараа гадаадын улс орнууд эрчимтэй хөгжүүлж байна. Цахилгаан, эрчим хүчгүйгээр оршин тогтнох боломжгүй, хөгжиж, эдийн засгаа бэхжүүлнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй болсон цаг. Гэтэл Монгол Улс энэ салбараа урд хөршид бараг л бэлэглэх тухай гэрээ хэлэлцээр хийсэн хэмээн шуугиж эхлэв. Бүр арван мянган хятад иргэнийг байршуулах орон сууц, хороолол босгох асуудал ч өрнөлөө. Хачирхалтай гэмээр мэдээллүүд ар араасаа хөврөх нь иргэдийг айдаст автуулж байна.

Бухимдаж, уурссан хүмүүс нүүр номын хуудаснаа тус тусын байр суурь, үзэл бодлоо илэрхийлсээр. Учир нь, Багануур дүүрэгт баригдах цахилгаан эрчим хүчний шинэ үүсвэрийг барихад дээрх тооны хятад ажилчид ирэх нь. Ийм их хэмжээний ажиллах хүч гаднаас орж ирснээр аюулгүй байдал яах билээ. Дүүрэг шууд эзлэгдэнэ гэсэн үг.

Өнөө цагт цахилгаан эрчим хүчийг ямар өртгөөр гаргаж, хэрэглэгчдэд нийлүүлж буй нь улс орны хөгжил эсвэл доройтлыг шийдвэрлэх гол хүчин зүйл гэдгийг эрдэмтэн мэргэд ярьж байгаа. Энэ утгаараа монголчуудын маргаашийг тодорхойлох салбарыг атган авч, амин судсаар нь тоглох хүсэл урд хөршийнхөнд байх шиг. Гэтэл манай төрийн дээдсүүд ирээдүйгээ харалгүй, хэтэвчээ түнтийлгэхэд санаагаа чилээж сууна. Магадгүй маргаашийн монголд амьдрахгүй, үр хүүхдээ гадаадын иргэншилтэй болгох учир ийнхүү хандаж байж ч болох талтай. Эрчим хүчний салбар хэзээ ч хувийн болон гадаадынхны гарт байж болохгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр байгаа ч Эрчим хүчний тухай хуульдаа хувьчлалыг хэрэгжүүлэхээр тусгасан ньөнөөдөр маш том асуудал дагуулах шинжтэй.

Багануурт цахилгаан станц барих концесст БНХАУ-ын аж ахуйн нэгжийг шалгаруулж гэрээ байгуулсан явдал анхаарал татаж байгаа. Яагаад урд зүгийнхэн явчихав, хэн ийм эрх олгов гээд олон асуулт бий. Мэдээллээс харвал эрх олгосон нөхдүүд ч тодорхой харагдах. Багануурын ДЦС-ын төсөл нь анхнаасаа маш эргэлзээтэй хүмүүсийн гараар орсон аж. Тодруулбал, Ч.Сайханбилэг, М.Сономпил, Д.Эрдэнэбат, Д.Зоригт гээд улс төрчид маш их дэмжиж, хүчээр зүтгүүлсэн төсөл. Албан бус мэдээллээр концесст ялсан хятадын компани төрийн томчуудыг авлигадахад 60 сая орчим ам.доллар зарцуулсан хэмээн сошиал ертөнцөөр нисч байна.Цахилгаан станцийн төсөл болон хятад компанитай холбоотойгоор сайд асан М.Сономпилийг АТГ шалгаж байгаа аж. Бор шувуудын жиргээг сонсвол Багануурын гэх тодотголтой хачирхал төрүүлсэн концессийн ард авлига албан тушаалын хэрэг байж болох талтай гэсэн хардлага явна.

Олон жил барина барихгүй хэмээн дуншсан ДЦС-ын хувь заяа нэг л буруу тийш эргэж байх шиг. Монголд ашиггүй, тэр тусмаа эдийн засгийн алуур болох хэмжээний мега төсөл мэт. Энэ талаар Монгол Улсын зөвлөх инженер Т.Минжүүр "Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих концессын шалгаруулалтад БНХАУ-ын "Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо”, "Пинггао” группийн консорциумыг шалгаруулсан юм билээ. Энэ консерциумтайгаа цахилгаан станцыг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд байгуулсан. Гэрээний дагуу тус бүр нь 350 МВт-ын хүчин чадалтай хоёр блок суурилуулахаар төлөвлөсөн байна. Энэ бол манайх шиг цахилгааны бага хэрэглээтэй улсад хэт томдсон, техникийн муу шийдэлтэй, цахилгаан нь өндөр үнэтэй байх гэрээ. Тиймээс ийм муу гэрээ байгуулсан үйл явдлыг авлигад суурилсан хуйвалдаан гэж хардах үндэслэлтэй” гэж хэлсэн байгаа юм.

Магадгүй энэ цахилгаан станц баригдвал олон эрсдэл дагуулах гарц нээгдэнэ. Тусгаар монголын эрчим хүчний үр ашгийг бууруулж, станцуудын хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж зогсоох эрсдэл үүснэ. Энэ бол хамгийн наад захын асуудал. Үндэсний аюулгүй байдал алдагдах маш том эрсдэлтэй. Бид газар нутагтаа тайван амгалан амьдрах боломж хязгаарлагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хятадын төрийн өмчит компани эрчим хүчний системд 25 жилийн турш ноёлно. Дуртай үед тогоор хязгаарлаж, үнэ ханшаа өөрсдийн дураар тогтоож, ёстой Монгол Улсын хоолойд хутга тулгах нь гарцаагүй. Үүнээс гадна бас аюул нь БНХАУ-ын гадаад бодлого, үзэл баримтлалд тусгаснаар гадаад улсад байгаа өөрийн хөрөнгө, өмчөө цэрэг зэвсгийн хүчээр хамгаалах тухай заалттай. Тэгэхээр өмчөө хамгаална гээд цэрэг оруулбал бид мянга эсэргүүцээд нэмэргүй, эрсдэлээ үүрч чадах уу гээд л харж суухаас өөр замгүй. Магадгүй ямар нэгэн байдлаар асуудал өөр тийш хандвал яах гээд ч нэмэргүй биз. Ниргэсэн хойно нь хашгирахгүй гэвэл одоо л бүх асуудлаа хойш тавьж, аюулгүй байдлаа бодох хэрэгтэй болов уу.

Төрд зайдалсан мэргэн бөөдийнүүд эх орон гэж орилох дуртай. Тэгвэл одоо л эх орныхоо, иргэдийнхээ төлөө шийдвэр гаргаж, нүдээ нээх цаг ирсэн мэт. Өмнөх засаглалын балгийг засч залруулах нь төрийн хийх ёстой ажил. Буруу зүйл хийсэнд хариуцлага тооцоход түмэн олон бухимдахгүй. Харин ч улс орон, төр засаг зөв гольдролдоо орсонд талархах нь гарцаагүй биз ээ.

Айдас, түгшүүр дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн шийдвэрлэхийг түмэн олон хүлээн байна. Бодит байдал дээр стратегийн салбараа гадаадынханд атгуулах гэж байгаа бол харамсалтай гэхэд ч багадахаар. 

24tsag.mn


СТРАТЕГИЙН САЛБАРАА “ХУЖААД” БЭЛЭГЛЭЧИХЭЭД АЛГА ТАШИН СУУХ УУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани