Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОЮУТОЛГОЙГ АШИГЛАХ МОНГОЛ ТӨРИЙН УХААН АЛГА БАЙНА (ахмад судлаачийн учирлал)


С.АВИРМЭД МУИС-ийн багш, доктор, дэд профессор

Сүүлийн үед манай эдийн засагт "аймаар", гайхмаар мэдээлэл цацагдаж байна. Улсын төсвийн эхний улирлын орлого 300 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан бололтой. Гадаад өр 19,2 тэрбум долларт хүрснээс төрийн өр 5,6 тэрбум, хувийн хэвшлийнхний өр 13,6 тэрбум болсон гэнэ. Хувийн хэвшлийнхэн ч юу байхав дээ, хэдэн олигарх нөгөө хэдэн ордыг маань барьцаалаад, ийм их өр тавьчихсан юм биш биз гэх хар бууна. Долларын ханш эрс өсөв. Дотоодын компаниуд хаалгаа барихад хүрэв. Нөгөө амны уншлага болсон Оюутолгой, Тавантолгой бөөн өр үүсгэв. Энэ хямрал мөн үү. Эрх баригчид үүнийг янз янзаар тайлбарлаж байна. Зарим нь бүр хямраагүй гэнэ. Эдийн засаг хүнд байдалд орсон нь бодит үнэн боллоо.

Эдийн засаг хүндээр "өвчилсөн" нь бас үнэн боллоо. Өвчний оношийг бас янз бүрээр тавина. Ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж тууснаас болсон гэнэ, Оюутолгой, Тавантолгойгоос болсон гэнэ. Нүүрс, алт, зэсийг ухаж гаргаж чадахгүй байгаас болсон гэнэ. Ерөөсөө л "баялгийн гэсгээл"-ээс болсон юм байх. Баабар бүр "баярлачихсан", нүүрс үнс болно гэж би хэлээгүй юү, одоо Оюутолгойгоо Хятадад зар гэх ухааны "ухуулга" хийж, тавлаж байна.

Хямрал хүндрэлээс гарах арга замыг янз бүрээр зааж цэцэрхэцгээнэ. Хамгийн амархан нь гадаадын хөрөнгө оруулалтыг татаад л эдийн засгийг сэргээх юм гэнэ. Залхуу агаад идэмхий этгээд хоттой хонь руугаа хутга барин дайрдаг шиг, эрдэс баялаг руугаа ханцуй шамлан дайрцгаав. Хямралаас гарах хамгийн зөв арга зам энэ юм байх. УИХ-ын намрын чуулган, төрийн түшээд "уул уурхай"-гаар "өвчлөв". Жирийн иргэд, Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүст "уул уурхай" нь уур уцаар, бухимдал, дургүйцэл хүргэсэн "уур уурхай" болж хувирлаа. Намрын чуулганы таван сарын хугацаанд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Төрөөс эрдэс баялгийг ашиглах бодлогын тухай, Алтны ил тод байдлын тухай... гээд баахан хууль "нэг дамжлагаар үйлдвэрлэв".

"Бушуу туулай борвиндоо..." гэж довтолгож баталсан энэ хуулиудын хор уршгийн талаар жичид нь, мэргэжлийн дүгнэлт өгч болно. Манай УИХ-ын гишүүдийн худлаа ярьдаг, мэдэмхийрдэг талаар сонгодог жишээг ганцхан баримтаар хэлэхэд алтны төлбөрийн тухай мэтгэлцээнд хөдөөнөөс сонгогдсон нэг нөхөр энэ хууль батлагдангуут маргаашнаас эхлээд долларын ханш 1700, 1600, бүр 1500 хүртэл буурах тухай 25 дугаар суваг телевизээр ичиж, зовохгүй "бүлтэрч" байсныг үзэгчид мартаагүй байх. Тэр цагаас хойш " 100 гаруй маргааш" өнгөрлөө, долларын ханш буурсангүй, харин аажмаар өссөөр одоо 1800-д хүрэв. Хаврын чуулган ч бас "уур уурхай" болох бололтой. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, ой мод, гол усны сав газар ашигт малтмал хайх ашиглах .. гээд л "хөврөх" бололтой. "Уул уурхай"-гаа "янзлаад" эдийн засаг сайжирна гэдэгт би л лав итгэхээ больсон. Харин ч "сахил хүртээд шал дордов". "их санасан газар есөн шөнө хоосон" гэж манай ард түмэн яасан мундаг онож хэлдэг юм бэ гэж бахархаж сууна. Үүнийг манай эдийн засгийг хямраагаад, хүндрүүлээд байгаа "уул уурхай", түүнээс хамгийн гол, чухал нь болсон. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний явц, хэрэгжилт, бодит байдлын жишээн дээр тайлбарлая.

"ХАЙРЛАХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ"

Могой жилийн босгон дээр Монгол Улсын УИX, нэгэн онц чухал асуудлыг авч хэлэлцсэн нь манай улсын түүхэнд тохиолдсон бас нэг онцгой үйл явдал болсон. Энэ асуудал нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, явцын тухай байсан юм. Еренхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, олон намыг төлөөлсөн УИХ-ын гишүүд анх удаа энэ асуудлаар нэгдмэл ойлголт, нэг байр суурьтай байсан нь түүхэнд тэмдэглэгдэх онцгой үйл явдал болсон гэж хувьдаа үздэг. Уг нь улс эх орон, ард тумний язгуур эрх ашигт ингэж хандвал бид мөн ч амархан хөгжил, цэцэглэлд хүрэхсэн. Энэ чухал хуралдаан дээр гарсан санал, шүүмжлэл, зөвлөмжийн тухай манайхан мартсан байж магадгүй. Энд авч хэлэлцсэн гол асуудал юу байсан бэ гэхээр, 2008 оноос өмнө Оюутолгойн үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг 2.4-2,8 тэрбум доллар гэж үнэлж байсан бол, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд, ойролцоогоор дөрвөн тэрбум доллароор үнэлсэн байдаг. Гэтэл 2013 оны эхээр Оюутолгойн үйлдвэрийг барьж байгуулахад долоон тэрбум орчим долларын гүйцэтгэл- гарсан байдаг. Тэр ч байтугай зардал цаашид 14 тэрбум, бүр 24 тэрбум доллар хүрэх тухай мэдээлэл ч гарсан. Зардал ингэж олон дахин өссөнөөр Оюутолгой яшиггүй, харин бүр өрд орох тухай ч яриа гарсан билээ. Тэр үеийн УИХ-ын хуралдааныг уур амьсгалыг ойлгохын тулд, тэнд төрийн өндөр албан тушаалтнуудын хэлсэн үгнээс зарим ишлэл хийж болох юм.

Хамгийн гол нь, Оюутолгойг ашиглах гэрээ, даруухан хэлбэл шударга бус, яг үнэнээр нь тодорхойлбол, луйврын гэж бидний олон жилийн дүгнэлт, тэмцлийг бататган, хүлээн зөвшөөрч байгаа нь, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн амнаас "...зөвхөн өндөр агуулгатай хэсгийг нь бас сорчилж ашиглах...", УИХ-ын дарга З.Энхболд "Монгол дээр болохоор 4.4-ыг оруулна гэчихээд 6.5-ыг бичнэ гэж ярьж байгаа чинь өөр газар алдсан шархаа нөхөх гэж ярьж байгаатай адилхан сонсогдоод байгаа юм... Тэгэхээр Канад болон Мозамбикт алдсан алдаагаа Монголоос нөхөөд байгаа юм шиг байна", Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "...Монгол Улс бол хуультай орон. Монгол ёс журамтай улс. Монгол улс бол төр засагтай улс. Зүгээр нэг баялгийг нь ороод дээрэмдээд аваад явчихдаг, тэгээд нөгөөдүүл нь дуугүй сууж байдаг, аль эсвэл, эрх барьж байгаа хэсэг хүнтэй хуйвалдаад баялгийг нь цөлмөөд гараад явдаг тийм улс биш шүү" гэх тодорхойлолт нь нотолж байна. Чуулганы хуралдаан  дээр   УИХ-ын 20 гаруй гишүүн үг хэлсэн байдаг. Олон жил "нохой шуугиулсан" Оюутолгойн талаар улс орныхоо язгуур эрх ашгийг дээдэлсэн, бодит үнэн, дүгнэлтийг анх удаа санал
нэгтэй тодорхойлсон төрийн зүтгэлтнүүдийг "хайрлахгүй байхын аргагүй", бас хүндэтгэхгүй байхын аргагүй.

Манай УИХ-ын гишүүд улс орны эдийн засгийн хөгжлийн хөтөч болох Оюутолгойн үйлдвэр, түүний хөрөнгө оруулалт, санхүүжилт, бүтээн байгуулалтын явцыг анх удаа ингэж, нухацтай, илэн далангуй хэлэлцэж, нэг ойлголттой, нэгдмэл байр суурьтай болж, үндсэндээ нэг шийдвэрт хүрсэн нь манай улсын улс төр, нийгэм эдийн засгийн амьдралд гарсан эргэлт, хувьсгалын чанартай үйл явдал болох нь гэж бодож байлаа.
Бидний хэсэг нөхөд, Ц.Элбэгдоржийг магтахгүй юм гэхэд муулахгүй байя гэж тохиролцов. Гэвч, дээрх "үзэгдэл" Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх ээлжит "үзүүлэн- шоу" байжээ, Бид мөн ч гэнэн, итгэмтгий юм даа, олон жил хуурагдлаа, хулхидууллаа, хаширдаггүй л юм байна.

ОЮУТОЛГОЙГ АШИГЛАХ ГАДААД ТҮНШИЙН БОДЛОГО"

Энэ ордын судалгаа, ашиглалтыг цаг хугацаанаас нь хамааруулж хоёр хэсэгт хувааж болно, 1997-2008 онд явуулсан геологи хайгуулын ажлын үе буюу "жараахай, зулзага" компани гэгдэх "Айвенхоу майнз"-ийн үе, 2009 оноос эхэлсэн өнөө хүртэл, цаашид үргэлжлэх ашиглалтын үе буюу дэлхийн аварга  том "акул"  компани буюу "Рио тинто"-гийн үе гэж хувааж болно. "Жараахай" компани голлож, "акул" компаний оролцоотойгоор Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар эхний үе шатны нэг гол үйл ажиллагаа дуусгавар болж, үйлдвэр байгуулах хамгийн хариуцлагатай үйл ажиллагаа эхэлсэн юм. Гэтэл энэ зурвас үед Монгол Улсын Засгийн газар ч, хөрөнгө оруулагч тал ч хариуцлага алдсан, энэ үйл ажиллагаа урсгалаар явсан учраас өнөөгийн маргаант, мухардмал байдалд орсон гэх үндэстэй. Дээр нь шударга бус, Монголын хууль дүрмийг олон зүйл заалтаар зөрчсөн, нэг талын эрх ашгийг хэт хамгаалсан хөрөнгө оруулалтын гэрээний зүйл заалтууд ч үүнд нөлөөлсөн нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын гэрээний агуулга, түүний дутагдлын талаар олон удаа ярьж, дүгнэсэн учраас түүнийг орхиж, тэрхүү гэрээ яаж хэрэгжиж байгаа талаар ярилцах нь зүйтэй болов уу. Хөрөнгө оруулалтын гэрээ нь үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлоогүйгээр батлагдсан нь дэлхийн хэмжээнд, олон улсад байтугай, иргэд хоорондын ийм төрлийн гэрээнд тохиолдож байгаагүй хачин жигтэй үзэгдэл болов. Бидний гадаад түнш ба манай Засгийн газрын хооронд Оюутолгойг ашиглахаар байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ нь нэг ёсны наймаа хэлэлцээр юм. Гэтэл наймаа хийж байгаа улсууд үнийн дүнгээ тохиролцохгүйгээр арилжаа хийнэ гэдэг нь байж болшгүй үйлдэл юм. С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Б.Энэбиш нар ийм л юм хийчихээд толгойгоороо хариуцна гээд байж дээ. Дараа нь УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл Оюутолгойн гэрээний гууль цухуйвал бас яана гэж амлаад байлаа даа.

2010 оны ТЭЗҮ-ээр тодорхойлсон. Монголын эрх ашигт хэт харшилсан, тэр нь гадаадын компанийн эрх ашигт зохицсон хэдэн ноцтой зүйлийн талаар цаашид харилцан ойлголцож шийдэхгүй бол, одоо үүсээд байгаа маргаан, зөрчил улам ужгирч, цаашид олон жил үргэлжлэх, эвдрэлцэх байдалд ч орж болзошгүй байна. Энэ талаар товчхон өгүүлсү.

  1. Албан ёсны ТЭЗҮ-ээс үзэхэд хайгуулаар нэгэнт тогтоосон Монгол Улсын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан нөөцөөс 2-4 дахин бага нөөц авахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, 45 сая тонн зэсээс 11-22 саяыг нь, 1838 тонн зэсээс 11-22 саяыг 600 гаруйг нь авна гэсэн үг. Нөөцийг ингэж багасгаснаар ойролцоогоор 100-гаад жил ажиллах үйлдвэрийг 30-40 жил харьцангуй өндөр ашигтай ажиллуулж, үлдэж байгаа нөөц нь тухайлбал, Херуга хэсэг, Хюга Даммитын зарим хэсэг, гүний нөөц нь эдийн засгийн үр ашиггүй болох хортой үр дагаварт хүрэхээр байна.
  2. Аливаа үйлдвэр тогтвортой, удаан хугацаанд үр ашигтай ажиллах гол нөхцөл нь оновчтой тогтоосон хүч чадлаар тодорхойлогддог нь бодит үнэн билээ Гэтэл жилийн хүч чадлыг баяжмалаар авч үзвэл, 1000-2800 мянган тонн, зэсээр 350-850-иад мянган тонн байгаа бөгөөд олон жилийн дунджилсан. жигд хүч чадлыг тодорхойлох боломжгүй байна. Хүч чадлын ийм өндөр хэлбэлзлэл, савалгаа нь зарим тохиолдолд тоног төхөөрөмжийг жигд ажиллах зарчмыг алдагдуулж, зарим жил сул зогсох нөхцөлийг бүрдүүлж улмаар эдийн засгийн үр ашигт сөргөөр нөлөөлөх нь тодорхой билээ.
  3. Бүтээгдхүүн тооцоолоход гаргасаи зарчмын нэг гол дутагдал бол эхний 30-аад жил ордын хамгийн баян хэсгийг сорчлон, цөлмөж авах төлөвлөлт хийсэн байна.
  4. Сүүлийн хэдхэн жилийн   хугацаанд үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалт хэд дахин өссөн тухай  дээр  дурдсан. Хөрөнгө оруулалтыг ингэж өсгөх нь эдийн засгийн үр ашгийг эрс бууруулж, магадгүй  олон арван жилийн турш үйлдвэрийг ашиггүй  ажиллуулах буюу  Монголын  тал ийм хугацаагаар ашиг хүртэх боломжгүй болгож байна. Дээр нь хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасны дагуу жилээр биш, улирлаар зардлын зээлийн хүүг 9-10 хувиар тооцоолвол,  үйлдвэр ашиггүй ажиллах нөхцөл бүрдэнэ.

Дээр товч тодорхойлсон зүйлүүдээс. Монгол Улсын ба олон улсын журам, стандартын дагуу хийсэн Оюутолгойн ордыг ашиглах ТЭЗҮөнөөг хүртэл хийгээгүй байна, тэр ч байтугай Хөрөнгө оруулалтын гэрээг, түүний салшгуй хэсэг, үндэслэл болсон ТЭЗҮ-гүйгээр баталгаажуулжээ. Үүнээс үндэслээд зөвхөн гадаадын компанийн явцуу эрх ашигт нийцсэн бодлогоор Оюутолгойг ашиглах одоогийн бодлого  тодорхойлогдож байна гэж дүгнэж болно.

ОЮУТОЛГОЙГ АШИГЛАХ МОНГОЛ ТӨРИЙН ЗОХИСТОЙ БОДЛОГО

Оюутолгойг ашиглах монгол төрийн бодлого нь хүн ойлгож ядаад байх, түвэгтэй эд биш. Одоо Оюутолгойг ашиглах ТЭЗҮ-ийг монгол төрийн бодлогоор хийх түр зуурын, ердөө хэдхэн хоногийн дотор шийдэх "алтан боломж" байна. Одоо ТЭЗҮ-ийг дахин боловсруулж байна. Гэхдээ ТЭЗҮ боловсруулах зарчим, шаардлага нэг ойлголтод хүрээгүй байна. Энэ ТЭЗҮ-д л монгол төрийн бодлогыг тусгаж өгөх ёстой юм. Н.Алтанхуяг сайд, Оюутолгойгоо ухаад аваад яв, бид та нарт саад болохгүй, далд уурхайгаа ух, нэмэлт мөнгө оруул гэхийн оронд, юмандаа эзний ёсоор хандаж, Оюутолгойг ашиглах монгол төрийн бодлого энэ юм шүү гээд, хоёрхон хуудас цаас гардуулсан бол, жинхэнэ шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн юм даа гэж ойлгож болох байлаа. Аль болох богино хугацаанд, их хэмжээтэй баялгийг олборлож, аль болох өндөр ашиг хүртэх гэсэн хөрөнгө оруулагч талын бодлогоор Оюутолгойг ашиглах нэг талын өрөөсгөл бодлого хэрэгжиж эхэлж байна. Үүний учир шалтгаан нь манай гадаад түншийн буруу гэхээсээ, энэ асуудлыг олон жил хариуцсан монгол төрийн хариуцлагатнуудын буруу, түүнийг засна гэж амалсан өнөөгийн төрийн буруу гэж үзэхээс өөр аргаггүй.

Оюутолгойг төрийн бодлогоор ашиглах гэдгийг дараахь болхидуу гэмээр зүйрлэлээр ойлгож болох байх. Хонь гэх нэг амьтныг монголчууд идшиндээ хэрэглэхдээ өөх мах, толгой шийр гэдэс дотрыг цэгцлэн янзалж, хольж, огт хаягдалгүйгээр барахгүй өөх махыг нь тэнцүүлэн жигдрүүлж, удаан хугацаанд хэрэглэхээс гадна, хамгийн гол нь цаг улирал, бие махбодь, эрүүл мэнддээ ашигтайгаар зохицуулдаг билээ. Харин хонь гэх амьтныг хээрийн боохой хүртвээс хаа, гуяийг нь хамгийн түрүүнд гударч гэдэс, дотор, толгой шийр араг яс нь сэг болон үлддэг. Оюутолгойг ашиглах бодлого ч нэг имэрхүү болчихоод байна.

Оюутолгойг ашигласнаас бид юу хүртэх вэ, тэд бас ямар ашиг олох вэ гэдэг л монгол хүн болгоны сонирхлыг татаж байгаа юм. Энэ тухай ерөөсөө ярьдаггүй манайхан ч асуудагүй, харин үүний оронд гадаадын хөрөнгө оруулалт гэдэг гайхамшигтай юм бий, түүнийг л нэмэгдүүлвэл Монгол хөгжинө, бид баяжина гэх ухааны суртал нэвтрүүлэг яваад байгаа, үнэндээ уурхайн үйлдвэрийн хөрөнгө оруулалт гэдэг бол жаахан бүдүүлгээр, хэтрүүлж тодорхойлбол, Оюутолгойн хувьд, экскаватор, бульдозер, өөрөө буулгагч машин, газрын гүний уурхай малтах, баяжуулах фабрикийн хүнд нүсэр төмөр төхөөрөмжүүд ...юм. Бид ямар экскаватор, бульдозер идэж амьдрах биш дээ. Оюутолгойгоос олигтой ашиг олохгүй юм бол түүнийг оролдоод байх хэрэг байна уу даа гэх хачин бодол заримдаа орж ирдэг л юм. Яг үнэнийг хэлбэл Оюутолгой, Тавантолгойгүй монгол газар амьдрал үргэлжлэх л болно шүү дээ.

Оюутолгойг ашиглах төрийн бодлого гэдэг нь:

  • Манай   улсын холбогдох хуулийн дагуу хайгуулаар тогтоосон нөөцийг аль болох бүрэн гүйцэд ашиглах, хаягдлыг байгасгах,
  • Үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн гаргалт олон жилийн турш, жигд тогтвортой байж, үр ашгаа өгөх эдийн засгийн ухааны хамгийн энгийн хамгийн   наад  захын шаардлагыг биелүүлэх,.
  • Баяжмалаа боловсруулж зэсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэр байгуулах,
  • Дэд бүтцийн асуудлыг зөвхөн Оюутолгойн хувьд биш Тавзнтолгой зэрэг томоохон   ордуудтай холбож төрийн бодлогоор шийдэх,
  • Үйлдвэр олон жил ажиллахтай холбогдуулан ажиллагсдын нийгмийн асуудалд нэн тэргүүнд анхаарлаа  хандуулж, орчин үеийн хот байгуулах зэрэг асуудлуудыг үйлдвэр байгуулах ТЭЗҮ-д тусгаж өгөх хэрэгтэй юм. Эдгээр асуудал   нь   хөрөнгө оруулагчийн гэхээсээ Монгол Улсын төрийн үүрэг болж, биднээс гарах санаачилга байх юм.

Ноднин намраас эхлэн бидний хэсэг эрдэмтэд судлаачид, өөрсдийнхөө санаачилгаар, Үндэсний хөгжлийн хүрээлэнд дээрх асуудлуудыг тусгасан Оюутолгойн ордыг төрийн бодлогоор ашиглах техник эдийн засгийн тооцоо судалгааг хийж, цагаан сарын өмнө судалгааны тайланг бэлэн болголоо.

Бидний энэ тооцоо, судалгаа үндсэн хоёр хэсгээс бүрдэл болж байгаа юм. Нэгд, 2010 онд боловсруулсан "албан ёсны ТЭЗҮ"-д хийсэн товч дүгнэлт, дүн шинжилгээний талаар дээр маш товч дурдсан, хоёрт, ТЭЗҮ-ийн тодотгол тооцоо, түүний үр дүнгийн талаар авч үзсэн, энэ талаар одоо маш товч ойлголт өгье. Оюутолгойг 100-гаад жил, хэрвээ одоогийн нөөц нэмэгдвэл түүнээс олон жил ашиглах боломж байна. Энэ нь Эрдэнэтээс наад зах нь 3-4 дахин илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд шүү. Оюутолгойн үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалтыг гурван тэрбум доллароор тодорхойллоо. Зэсийн үнийг нэг тонныг нь 6000 доллароор, дискоунтын кэоффициентийг 0,10-0,12-оор авбал, гаргасан зардлаа 5-7 жилд нөхнө, хэдэн таван хувийн хүүтэй банкны зээл авбал зардлаа нөхөх хугацаа бүр богиносно. Мөн зэсийн завод, хот байгуулах асуудлыг авч үзлээ.

Энэ судалгааг бид цагаан сарын өмнөхөн Ерөнхийлөгчийн Тамгын газар өгсөн, мартын 8-ны өмнөхөн Да.Ганболд даргын ширээн дээр байгаа сураг дуулдсан. Сүүлд нь арга барахдаа Уул уурхайн Д.Ганхуяг сайдын бичиг хэрэгг гуравдугаар дугаар сарын 27-нд хүлээлгэж өгсөн, мөн сайдын мэргэжлийн зөвлөхөд нь энэ талаар товч тайлбар өгсөн. Гэтэл бидний энэ бүтээл одоо хүртэл сураг чимээ алга. Бид олон юм хүсээгүй, гуйгаагүй, бидний хийсэн ажилд ямар нэг хариу, дүгнэлт гаргаач гэж хүссэн юм. Бид огт алдаагүй, өөгүй сайхан ажил хийсэн түүнийг хүлээж ав гэж тулгаагүй. Тэгээд энэ асуудал нь Монгол Улсын энэ үеийн төдийгүй, ирээдүйн олон арван жилийн хөгжил, ард түмний амьдралыг дээшлүүлэхэд нөлөө үзүүлэх учраас энэ талаар төр үгээ хэлэх ёстой, дүгнэлтээ гаргах ёстой. Үндсэндээ төрийн хийх ажлыг бид сайн дураараа, "эх оронч царай" гаргаж хийж өгсөн юм. Бид Оюутолгойн асуудлаар дээр товч өгүүлсэн дүн шинжилгээ, дүгнэлтийнхээ үнэн зөвд иттэлтэй байгаа, зуун хувь үнэн зөв гэж зүтгэхгүй, ялихгүй алдаж, зөрсөн юм байхыг үгүйсгэхгүй, тэгэхдээ голыг олсон, улс орны эрх ашигт нийцсэн дүгнэлт хийсэн гэдэгтээ итгэлтэй байна.

Хэрвээ үйлдвэрийн хөрөнгө оруулалт есөн тэрбум долларт хүрч, цаашдаа нийт хөрөнгө оруулалт, 14, бүр 24 тэрбум болж, улирал дутам хүүгийг хүү тооцвол, үйлдвэр зардлаа нөхөж чадахгүй, 20-30 болж, энэ завсар хөрөнгө оруулалтын гэрээний 30 жилийн хугацаа дуусаж, алт сандайлж байсан бид нүхэндээ унаж, нүхнээс гарч чадахгүй тэндээ тарчилж байхын эх суурь одоо тавигдаж байх шиг. Хэрэв, өнөөгийн байдлаар хөрөнгө, оруулалтын хэмжээ есөн тэрбум долларт хүрсэн гэж үзвэл, бидний тодорхойлсноос гурав дахин, гадаад түншийнхээс хоёр гаруй дахин буюу 5-6 тэрбум доллароор хөрөнгө оруулалт нь хэтрээд байна. Үүний учрыг олохгүйгээр далд уурхайн хөрөнгө оруулалтыг шийдэж болохгүй. Дээрх хөрөнгө оруулалтын хэтрэлтийг монгол хүн болгонд хуваавал айл бүрт 18 сая төгрөг ногдоно. "Хүний нохой идэхээр өөрийн нохой ид" гэдэгсэн. Уг нь Батбаяр сайдыгаа явуулаад, тэнгэр бурханд нь мөргүүлээд, Оюутолгойгоо барьцаалаад зургаан тэрбум төгрөг "босгуулаад" монгол айл болгонд тараагаад өгчихсөн бол монгол өрх бүр "хаус"-тай болохгүй юмаа гэхэд Улаанбаатар утаанаас салчих юм байна гэсэн хачин бодол бас орж ирээд болохгүй юм. Гэтэл юун "хаус", юун утаанаас салах, харин айл болгон, монгол хүн бүр ийм хэмжээний өр, зээлтэй болж байна.

Н..АЛТАНХУЯГ НОЦТОЙ АЛДАА ГАРГАВ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг бол АН-ын нүүр царай төдийгүй, Монголын төрийн түшээдийн нийтлэг дүр төрх, бас хүлээн зөвшөөрөгдсөн лидер гэж үзэхээс өөр аргагүй. Засгийн газрыг хална, солино гэж байгаа өнөөгийн нөхцөлд Алтанхуягаас илүү сайн Ерөнхий сайдыг олж тавиад, төр засгийн ажлыг сайжруулна гэдэгт би итгэж өгөхгүй байна. Тэгэхдээ Ерөнхий сайд Рио Тинтод Оюутолгойн асуудлаар найр тавьсан захиа бичсэнээр уучилж боломгүй ноцтой алдаа хийснийг мэргэжлийн хүний хувьд тайлбарлах нь миний үүрэг. Захиа бол агуулга, утга санаа, хэлбэр, орчуулгаасаа эхлээд үнэхээр "хачин", тусад нь тайлбар хийх шаардлагатай. Энэ захиаг "судлах ажил" цаашдаа ч үргэлжлэх байх.

Гэгээн цагаан өдөр аянга буух адил, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Рио" Тинтогийн удирдлагад Оюутолгойг барьцаалж олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах нөхцлийг Монголын Засгийн газар зөвшөөрч байгаа тухай захидал явуулав, Ингэснээрээ Оюутолгойг монголчуудын хувьд үндсэндээ "булшилж" орхив. Өр зээлийг нэмэгдүүлснээр, бид Оюутолгойгоос наад зах нь 20-30 жил, цаашилбал огт ашиг хүртэхгүй ч нөхцөл, байдал үүсч болзошгүй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд, Лондон, Улаанбаатарт ТУЗ-ийнхний маргаад, хэлэлцээд байгаа 30 асуудал биш ердөө л дараахь тоотой, тоймтой хоёрхон гол асуудал, түүнийг тойрсон тодорхой асуудалд хоёр тал анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй юм. Нэгд, Хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж өссөн шалтгааныг тодруулах, энэ чиглэлээр Ч.Улаан, Н.Батбаяр нарын тэргүүлсэн ажлын хэсгийн нэг жилийн ажлын үр дүн, мэдээллийг ил тод, шаардлагатай бол УИХ-ын түвшинд хэлэлцэх, ажлын хэсгийн дүгнэлтэд мэргэжлийн дүгнэлт гаргуулах, хэрвээ ингээд асуудлыг шийдэж чадахгүй бол олон улсын аудитын шалгалт оруулах, хоёрт, бидний дээр дурдсан дүн шинжилгээ, дүгнэлт, үндэслэл тооцоог харгалзаж, ордын баялгийг иж бүрэн ашиглах, цогц ТЭЗҮ-ийг (барууныхны ойлголтоор мастер план ч гэж нэрлэдэг бололтой) Монголын төрийн бодлогын дагуу, хоёр талын мэрэгжилтнүүдийн оролцоотойгоор хийх, үүний дараал Оюутолгойн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх хэрэгтэй.

Н.Алтанхуяг дээрх захиаг бичсэнээрээ Монгол Улсын эрх ашигт илт харшилсан үйлдэл хийлээ. Энэ алдааг залруулах хоёр арга зам байна. Нэгд, Ерөнхий сайд хийсэн ноцтой алдаагаа .хүлээн зөвшөөрч, уучлал эрж, захиагаа буцаан татах, хоёрт, сайн дураараа огцрох, эс тэгвээс УИХ огцруулахаас өөр арга байхгүй. Монгол Улс Оюутолгойгоо алдаж, олон арван жил өр зээлийн дарамтад байж болохгүй.

Бид Оюутолгойн үйлдвэрийн үйл ажиллагаанд ингэж хандсанаараа түүнийг зогсоох, хөрөнгө оруулагчийг хөөж туух гэсэн санаа огтхон байхгүй, харин үүсээл байгаа мухардмал байдлаас аль болох хохирол багатай гарах , хоёр тал цаашдаа харилцан ашигтай, удаан хугацааны туршид хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх гэсэндээ ингэж хандаж байна. Эс тэгвээс зөрчил, тэмцэл улам гүнзгийрч зөвхөн Монгол Улс биш, хөрөнгө оруулагч, түүний хувьцаа эзэмшигчид ноцтой хохирно гэдгийг л сануулах гэсэн юм. Далд уурхайг яаравчлан ухахгүйгээр, ил уурхайгаа ашиглаад явахад гаргасан бодит зардлаа нөхөх боломж бас бий.

ОЮУТОЛГОЙГ АШИГЛАХ МОНГОЛ ТӨРИЙН УХААН АЛГА БАЙНА (ахмад судлаачийн учирлал)
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани