Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бохирдон эмгэнэж буй Хужиртын гол

Саяхан их аварга Д.Дагвадорж фейсбүүк хуудсандаа "Миний нутгийн шидэт усаар зоос ологч нар сайн байна уу. Удахгүй уулзана! Наад бохир өмхий шээс баасаа эртхэн шиг янзалчихвал хожмын ажилд чинь сайн байх шүү гэж хэлье дээ...” гэсэн пост оруулж, үүнд нь олон зуун дагалдагч нар нь эсэн бусын сэтгэгдэл бичсэн байх аж. Мөн их аварга өөрөө постондоо: "Рашаан сувиллын нөхөд энэ постноос болж нилээд идэвх орсон сурагтай! Сумын удирдлагуудад ийм ч юм хийнэ, тийм ч юм хийнэ гээд уулзаад эхэлсэн сурагтай! Болж байна, сайн байна. Үхтэл чинь шахна шүү!” гэсэн сэтгэгдэл бичсэн байлаа.


Юун тухай яриад байгааг зарим хүн ойлгохгүй байж мэднэ. Харин Хужиртынхан бол маш сайн ойлгож байгаа. Энэ бол "Хужирт рашаан сувилал”-ын бохирын ус гадагшаа хальж урсаад Хужиртын гол руу цутган орж буй асуудал юм. Хужиртын гол яван явсаар Орхон голд цутгах бөгөөд цаашлаад дэлхийн өвд бүртгэгдээд байгаа Архангайн Өгийнууртай холбогдоод явчихна. Одоогоос тав зургаан жилийн өмнөөс Өгийнуурын усны түвшин илэрхий багасч, уг нууранд ирж чуулдаг ховор үзэсгэлэнтэй шувуудын амьдрах орчин хомсдож, загас жараахайнууд нь устаж цөөрсөнөөр Японы олон улсын хамтын ажиллагааны "Жайка” байгууллага Өгийнуурын ойр орчмыг хамгаалах төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Сүүлийн хэдэн жилийн турш бохирын устай нийлж урсах болсон Хужиртын голын цаашдын хувь заяа ингэж л уртсаад ирж байгаа юм даа. Гэхдээ энэ удаад маш богинохон, ердөө л Хужиртын ард иргэдтэй холбоотойгоор асуудлыг хөндөж тавихыг хичээлээ. Ухаандаа Орхон гол, Өгийнуур гэж алс холыг мөрөөдөн хийрхэлгүйгээр тэрүүхэн Шунхлай хавийн дош довондоо эргэлдэе.

Хужиртын голын эрэг дээр өсч торнисон миний бие өмнө нь 2014 онд "Хужирт рашаан сувилал” бохир усаа гол руу хэрхэн урсгаж байгаа тухай томоохон нийтлэл сонинд хэвлүүлж, үүний улмаас зарим нэг эрх мэдэлтнүүд овоо хөдөлгөөнд орох шинжтэй болж, жишээ нь Өвөрхангай аймгаас хүртэл мэргэжлийн хянатынхан ирж цэвэрлэх байгууламж бариулах талаар "Хужирт рашаан сувилал”-аас шаардаж байгаа тухай сураг сонсогдож л байсан. Гэвч сүүлдээ чимээ тасарсан. Тэр цагаас хойш рашаан сувилалын бохир жилээс жилд нэмэгдэж, нөгөө л бахь байдаг хэвээрээ Хужиртын гол руу урсаж байгааг саяхан Хужиртад очихдоо нүдээрээ харлаа. Харин энэ удаад их аварга Д.Дагвадорж Хужиртын шидэт усаар зоос ологч нарт хатуухан сануулга өгөөд авсан нь сайн хэрэг. Одоо харин түүний хэлснээр овоо хөдөлгөөнд орсон сурагтай. Гэвч худлаа даа, худлаа. Хамгийн гол нь аварга өөрийнхөө амласнаар тэднийг үхтэл нь шахаад өгөх хэрэгтэй.

"Хужиртын хөх сувд” гэж алдаршсан халуун рашаан, "Хужиртын хар сувд” гэж алдаршсан лаг шавар нь үе мөчний архаг өвчин, төв мэдрэлийн үйл ажиллагааны сульданга, саажилт, эмэгтэйчүүдийн болон арьсны өвчин, ясны бэртэнги, булчин шөрмөсний үрэвсэл, артикулит зэрэг өвчнийг гаажтай анагаадаг гэдгээрээ эртнээс алдартай. Гэхдээ рашаан, шавар эмчилгээ нь нэг удаа хийлгээд л бүрэн дүүрэн анагаачихдаг зүйл биш бөгөөд курс эмчилгээ буюу давтан эмчлүүлж байж л үр дүнд хүрдэг. Жишээ нь гурван жил дараалан сувилуулбал маш сайн нөлөөтэй. Ямар сайндаа л хөгжлийн бэрхшээлтэй иргэд удаа дараа ирж эмчлүүлээд эдгэж илааршсаныхаа тэмдэг болгож Шунхлай уулан дээр тэргэнцэр, таяг зэргээ "өргөж” байсан ч удаатай. Тийм болохоор Хужирт руу хөврөх хүмүүний цуваа үл тасарна. Энэхүү үл тасрах цувааг гардан авч сувилахаар эдүгээ Шунхлай уулын өвөрт "Хужирт рашаан сувилал”, "Ананд”, "Сэмжид”, "Элма-Хужирт” зэрэг дөрөв таван ч рашаан сувилал үйл ажиллагаа явуулж байна. Мөн ”Жем интернэшнл” компани "Хужирт” хэмээх байгалийн эрдэст усны үйлдвэр ажиллуулж байна. Гэвч эдгээр байгууллагын эзэд нь голдуу өөр аймгийн хүмүүс байх ажээ. Тиймээс учир мэдэх Хужиртын зарим иргэд "Манай Хужиртаас Гаваагийн Батхүү, Рагчаагийн Бадамдамдин, сайд С.Чинзориг  нарын томчууд төрөн гарсан ч эдний хэн нь ч Хужиртынхаа рашаан сувилалд эзэн сууж чадалгүй гадныханд алдчихсан. Хэрвээ Хужиртын голд шумбаж өссөн Батхүү, Бадамдамдин нар рашаан сувилалаа хувьчлаад авчихсан бол амралтынхаа бохирыг Хужиртын гол руу хэзээ ч урсгахгүй дээ. Харин гадны хүйтэн сэтгэлтэй хүмүүс зөвхөн ашиг орлогоо бодоод төрөлх голыг маань бохирын суваг болгож гүйцлээ” гэж халаглаж суудаг билээ.

"Хужирт рашаан сувилал” удаа дараалан зөрчил гаргаж, үүнийгээ тоохгүй, хуулийн дээгүүр гишгэн дураараа авирлах болсоноор дэлхийд гайхагдсан Хужиртын халуун рашааны ундарга бохирдож, цаашдаа нөөц нь багасах аюул нүүрлээд байгаа юм. Тус сувилалын газрыг хувьчлагдахаас өмнө буюу 2000-гаад оны үед улсын зардлаар 50 сая төгрөгийн цэвэрлэх байгууламж барьсан байх бөгөөд тэр нь тухайн үед сувилалд ирж байсан 2000-гаад хүнд зориулагдсан байж. Гэтэл өдгөө "Хужирт рашаан сувилал” жилд 20 мянган хүн хүлээж авдаг болжээ. Тиймээс хуучирч муудсан цэвэрлэх байгууламж нь энэ олон хүний ачааллыг даахгүй бохироо гадагш нь урсгаад байгаа юмсанж. Тус сувилал нэг хүнийг өдөрт доод тал нь 40 мянган төгрөгөөр сувилдаг гэж бодоход жилдээ найман тэрбум төгрөг, дээр нь улсаас 20 мянган хүний санхүүжилт авдаг гэж бодвол нийт 10 тэрбум төгрөг халаасалж байх жишээтэй. За яахав, эндээс нь ажилчдын цалин хөлс, амрагчдын хоол унд энэ тэр гээд урсгал засвар гарлаа гэхэд таван тэрбум төгрөг бол халаасанд нь шууд орох жишээний. Ийм их мөнгө ууталж байгаа мөртлөө ганц сайхан цэвэрлэх байгууламж барьчихаж яагаад болдоггүй юм бол? Харь хүний сэтгэлгээгээр ахиухан мөнгө халааслахыг л урьтал болгодог, харин тухайн нутаг орны гол ус бохирдож байна уу, ширгэж байна уу, тэдэнд огт хамаагүй бололтой.

Их аварга Д.Дагвадоржийн фб хуудсандаа оруулсан постны хар мянган сэтгэгдэл дунд "Сэмжид, Ананд хоёр сувилалаас бусад нь бүгд бохир усаа гол руу урсгадаг” гэсэн сэтгэгдэл хэд хэд явж байна. Гэвч энэ нь худлаа. Энд бас л тархи угаалт явагдаад байна. Ухаандаа дээрхи хоёр рашаан сувиллын хүмүүс ийм сэтгэгдэл бичиж, хүмүүсийг зориуд төөрөгдүүлсэн байх жишээтэй. Үүнд харин их аварга хууртах хэрэггүй. Хамгийн гол нь мэргэжлийн хүний дүгнэлт хэрэгтэй. 

Өнөөдөр Хужиртын энэ олон рашаан сувилалууд дотроос дотооддоо цэвэрлэх байгууламж хийсэн ганцхан сувилал байдаг бөгөөд тэр нь "Элма Хужирт” юм байна. Үүнийг би бээр саяхан Хужирт явахдаа нүдээрээ үзэхийн сацуу мэргэжлийн хүмүүсийн амнаас бас сонслоо. 

Тэд өгүүлэхдээ: "Хамгийн гол зөрчил бол "Хужирт рашаан сувилал”-ын 2000 оны эхээр суурилуулсан цэвэрлэх байгууламж нь ерөөсөө засвар үйлчилгээ хийгдээгүй, өнөөдрийн байдлаар ачааллаа даахгүй, ямар ч цэвэрлэгээ явагддаггүй. Тийм учраас рашаан сувилалаас гарч байгаа бохир ус шууд гадагшаа хальж урсаад гол руу нийлдэг. Наана нь нэг сараалжин төмөр тавьчихсан. Тэнд нь хог цаас мэтийн механик хольцууд жаахан шүүгддэг. Гэхдээ цэвэрлэгээний ямар ч үйл ажиллагаа байхгүй. Бид хөрснөөс нь хоёр янзын шинжилгээ авсан. Гэтэл бодитой байх ёстой стандартаас 2-5 дахин илүү бохирдолтой гараад байгаа. Өөр нэг асуудалтай юм гэвэл рашаан болон цэвэр усны худагуудад усны тоолуур байхгүй. Ямар хэмжээний рашаан, цэвэр ус авч хэрэглэж байгаа нь мэдэгдэхгүй. Мөн ус рашааны хамгаалалтын бүсэд цэвэрлэх байгууламжийн бохир усаа хадгалдаг. Энэ бол маш аюултай. Тиймээс бид "Хужирт рашаан сувилал”-д албан шаардлага өгсөн. Бохир усны өтгөн тундас хэсгийг жаахан тогтоож аваад бусдыг нь шууд гол руугаа хаячихаж байна. Энэ нь халдварт орчин бүрдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс орчин үеийн стандартад тохирсон цэвэрлэх байгууламж барих ёстой гэсэн асуудал тавьсан. Харин "Хужирт рашаан сувилал”-ын зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг "Элма-Хужирт” рашаан сувилал нь 82 сая төгрөгөөр хамгийн сүүлийн үеийн цэвэрлэх байгууламж барьсан байна лээ. Тэр нь механик болон биологи цэвэрлэгээ давхар хийдэг гайгүй дэвшилттэй технологи юм билээ... " гэсэн юм. 

Энэ бол сайны дохио... Гэвч "Элма Хужирт”-аас бусад рашаан сувилалууд яагаад бохир усаа гол руу урсгаад байна аа. Энд ерөөсөө л сэтгэл дутаж байна. Ялангуяа Хужиртын шидэт усаар жилдээ найман тэрбум төгрөг халаасалж суудаг "Хужирт рашаан сувилал”-ын удирдлага сэхээрэл авах цаг нэгэнт болжээ. Тус рашаан сувилалд 2003 онд баригдсан цэвэрлэх байгууламж нь өнөөгийн удирдлагатай нь ямар ч холбоогүй. Харин үүнийг барьж байгуулсан хүн нь тухайн үед "Хужирт рашаан сувилал”-ын даргаар ажиллаж байсан, одоо бол "Элмэ Хужирт”-ын захирал Д.Гэрэлмаа юмсанж. Юм үнэнээрээ сайхан. Хийсэн бүтээсэн юмтай хүн хаана ч, хэний ч өмнө зоригтойгоор үгээ хэлдэг. Чухам энэ л үүднээс "Элма Хужирт”-ын захирал Д.Гэрэлмаагаас товчхон яриа авсан юм.

Тэр өгүүлэхдээ: 

-Би "Хужирт рашаан сувилал”-д он удаан жил ажилласан Санжаа гэдэг сайхан эмчээс ажлыг нь авч байсан юм. Тэр үед энэ амралт бохироо зүгээр л бохирын машинаар татаж асгадаг байлаа. Тэгж байтал бохирын машин нь эвдэрчихлээ. Тэр үеэс надад байгаль орчинд ээлтэй хандахгүй бол сүүлдээ бохир нь хальж асгаад аюул болох нь байна гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Тэгээд цэвэрлэх байгууламж хийх санаа төрж, үүнийгээ мэргэжлийн хүмүүстэй зөвлөж байгаад 2003 онд ажлаа эхэлсэн. Голдуу л хорь гучин настай нутгийн залуучуудыг уриалан дуудаж, цэвэрлэх байгууламж хийсэн. Тэгэхэд Отгон дарга Хужиртын засаг дарга байсан. Лхагвасүрэн дарга ИТХ-ын дарга байлаа. Энэ хүмүүс бас дэмжсэн. Эхлээд санал тавихад цэвэрлэх байгууламж гэдгийг хүн ерөөсөө ойлгодоггүй юм байна лээ. Болох уу, яах вэ гээд л асуугаад байх. Тэгээд мэргэжлийн найзууд болох УИХ-ын гишүүн асан Тогтох, Намсрай нарын барилгын инженер хүмүүсээс зөвлөгөө авч, цэвэрлэх байгууламж барьсан. Намсрай цэвэрлэх байгууламж баригдсаны дараахан гавъяат цол хүртсэн. Энэ цэвэрлэх байгууламжийг хийхдээ би нутгийн хэсэг иргэдтэй хоёр гурван сарын турш нойр хоолгүй л ажиллаж байлаа. Тэгэхэд гурван хэсэг шүүлтүүртэй нуур байгуулсан. Энэ нь бохирыг байгалийн аргаар шүүдэг. Одоо ч хэвээрээ байгаа. Байгалийн аргаар шүүнэ гэдэг нь доор нь лаг нь үлдээд, дээр нь гурван давхар шүүлтүүрээр явсаар байгаад цэвэршээд газар доороо шингэдэг. Өмнө нь "Хужирт рашаан сувилал”-ын аж ахуйн дарга байсан Аюур гэдэг хүн үүнийг ихэд сайшааж "Гэрэлмаа чи маш зөв юм хийлээ” гэж дэмжиж байлаа. Аюур гуай одоо ч амар мэнд байна. Ингэж бид нутгийн ард иргэдийн дэмжлэгээр, залуучуудын хүчээр "Хужирт рашаан сувилал”-ыг анх удаа цэвэрлэх байгууламжтай болгож байлаа. Өнөөдөр хүмүүс цэвэрлэх байгууламж гэдгийг хааяа л ухаан орохоороо яриад байгаа болохоос биш ер нь цэвэрлэх байгууламж ямар гол үүрэгтэй, байгаль орчинд ямархан ашигтай болохыг тэр бүр мэдэхгүй. Тэр үед "Хужирт рашаан сувилал” жилдээ 1800-гаад хүн авдаг, өвөлдөө бараг ажилладаггүй байлаа. Харин өнөөдрийн байдлаар бол жилдээ хориод мянган хүн хүлээн авч, хэд дахин өсчихөөд байгаа. Тиймээс 2003 онд барьж байгуулсан цэвэрлэх байгууламж одоо ачааллаа дийлэхгүй байна. "Хужиртын рашаан сувилал” хувьчлагдсаны дараа би "Элма Хужирт” рашаан сувилалыг байгуулсан. Тэгээд үүндээ тохирсон цэвэрлэх байгууламж хийсэн. Бохирын гурван ч машин авсан. Хамгийн сүүлд Солонгосын цоо шинэ бохирын машин авсныг орон нутгийнхан мэднэ. Харин Хужиртын гол руу бохир усаа урсгаад, сүүлийн хэдэн жилийн турш асуудал үүсгээд байгаа нь бусад рашаан сувилалуудтай холбоотой. Хажуу хавиргаа муулаад байгаа ч юм биш. Ерөөсөө л үнэн байдал ийм. Хоёр мянгаад хүн авч байсан "Хужирт рашаан сувилал” хорин мянган хүн авдаг болсон болохоор мэдээж ачаалал хүндрээд ирэх нь ойлгомжтой шүү дээ. Энд бол төр засаг биш ашиг олж байгаа хувийн байгууллага өөрсдөө л санаачилга гаргах ёстой. Уг нь бүгдээрээ санаа нэгдээд сайхан том цэвэрлэх байгууламж барьж болно шүү дээ... гэж хэлэв.

"Хужирт рашаан сувилал”-аас гадна "Сэмжид” хэмээх сувилал Хужиртын рашааны гол ундрага дээр байгуулагдсан нь маш буруу болохыг нутгийн хүмүүс ярьж байна. Эднийх цэвэрлэх байгууламж байхгүй, тэгээд бохироо хааяа нэг алдаг оног машинаар соруулж авдаг юмсанж. Яаж ч бодсон рашааны ундраган дээр ингэж дураараа дургисан нь зөвшөөрөл олгодог эрх мэдэлтнүүдийг хахуульдсан ч байж мэдэх үндэстэй. Хужирт нутгийн хүмүүс биш хаа холын Увсын хоёр залуу шидэт ус боргилуулан гаргадаг рашааны ундраган дээр "Сэмжид” сувилалыг байгуулсан нь цаагуураа ямар нэгэн "но”-той мэт санагдана. Тийм ч учраас гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр их аварга Дагвадоржийн оруулсан постонд "Сэмжидээс бусад нь бохироо гол руу урсгадаг” гэсэн тархи угаалт хийж, хүндхэн асуудлаас хөнгөхөөн мултрах гэж оролдож байна уу гэлтэй.

Бохирдон эмгэнэж буй Хужиртын голыг цухасхан шүүрдэхэд нэг иймэрхүү. Цааш нь ухвал их юм гарч ирнэ. Дал наяад оны үед Хужиртын гол нэлээд өргөн, зарим газраа гүнзгий, тэр ч байтугай Шунхлай уулаас доохно байх "Балдангомбын тохой”-д том хүн зогсоогоороо далд ордог тийм гүнзгий сайхан гол байлаа. Одоо бол алхаад гарчихаар хариугүй нарийхан, самардаад цацчихмаар хариугүй намхан болжээ. Ер нь Хужиртынхан дэндүү даруухан улс юм. Гэхдээ сумын төвийнхөн бол Хужиртын голын дээд адагт суурьшдаг болохоор рашаан сувилалын бохир нийлсэн уснаас уухгүй л дээ. Энэхүү бохир нь Шунхлай уул хавьцаах гол руу нийлдэг болохоор сумын төвийнхөнд хавирахгүй. Харин сумын төвийн хойд талаар нутагладаг малчид энэхүү бохир горхитой үйлийн үргүй учирна даа. Харамсалтай нь тэд "Хужирт рашаан сувилал” дээр сүүлийн жилүүдэд чухам юу болоод байгааг ч мэдэхгүй, бохир ус уугаад байна уу, цэвэр ус уугаад байна уу гэдгээ ч анзаарах сөхөөгүй явна. Мэдээллээс хол хөндий байхын аюул гэдэг энэ. 

Сэтгүүлч, нийтлэлч Б.Ойдов
Бохирдон эмгэнэж буй Хужиртын гол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани