Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны ханш өссөн нь “Rosneft”-ийн цэвэр ашиг нэмэгдэхэд нөлөөлөв

 

Газрын тосны ханш өссөн нь “Rosneft”-ийн цэвэр ашиг нэмэгдэхэд нөлөөлөвОХУ-ын газрын тосны олборлолтын 40 хувийг дангаар бүрдүүлдэг "Rosneft” компанийн I улирлын чөлөөт мөнгөн урсгалын хэмжээ жилийн дүнгээр 3.5 дахин өсөж, 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн богино хугацаат өр зээлийн хэмжээ нь хоёр дахин буурчээ.

OPEC-ийн гишүүн орнуудын гарц танах хөтөлбөрийн дүнд газрын тосны ханш өнгөрсөн нэг жилийн хугацаанд 50 орчим хувиар өссөн юм. Энэ нь тус компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжрахад нөлөөлсөн байна. Тухайлбал, дээрх хугацаанд "Rosneft”-ийн цэвэр ашгийн хэмжээ долоо дахин нэмэгдэж, 1.3 тэрбум ам.долларт хүрчээ. Хэдий тийм боловч тайлант хугацаанд газрын тосны гарц нь 1.2 хувиар буурсан байна. Энэ нь OPEC-ийн гишүүн орнууд болон ОХУ-ын хамтран хэрэгжүүлж байгаа газрын тосны гарц танах хөтөлбөртэй холбоотой ажээ. "Rosneft” компани 2020 он хүртэл хоёр тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаа мэдэгдээд байгаа юм. Энэ нь газрын тосны зах зээл хямралд орсон жилүүдэд компанийн хувьцааг заралгүй, дэмжиж байсан хувьцаа эзэмшигчдээ урамшуулж байгаа хэлбэр гэдгийг тус компани тайландаа онцолжээ.

"Bloomberg”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар "Rosneft”-ийн чөлөөт мөнгөн урсгалын хэмжээ энэ санхүүгийн жилд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь ногдол ашиг, хүүгийн эргэн төлөлт, хувьцаа худалдан авалтаа хийхэд нь хангалттай хүрэлцэнэ гэдгийг шинжээчид онцолж байгаа юм.

Н.Содонтуяа

BloombergTV.mn
Газрын тосны ханш өссөн нь “Rosneft”-ийн цэвэр ашиг нэмэгдэхэд нөлөөлөв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл: