Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

А.Манлай: Хууль бус ан жилийн дотор 66 хувиар өссөн

А.Манлай: Хууль бус ан жилийн дотор 66 хувиар өссөн

Хууль бусаар ан агнах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Ахлах мөрдөгч, Цагдаагийн ахмад А.Манлайтай ярилцлаа.

-Хууль бусаар ан агнах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өсөж байгаа талаар сонсогдох болсон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 0.7 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлдэг. Гэмт хэрэг үйлдэгдсэн хувь нь бага юм шиг боловч улс эх орон болоод байгаль орчинд учрах хохирлын хэмжээ маш өндөр байдаг. Сүүлийн гурван жилийн байдлаар ан амьтан хууль бусаар агнах төрлийн гэмт хэрэг тодорхой хэмжээгээр өссөн. 

Энэ төрлийн гэмт хэрэг 2017 онд нийт 50 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 66 хувиар өссөн дүн гарсан. Тиймээс цагдаагийн байгууллагын зүгээс мэргэжлийн хяналт болон бусад чиглэлийн байгууллагуудтай хамтран гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх тал дээр хамтран ажиллаж байна.

-Манай иргэдийн хувьд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд санамсаргүй байдлаар холбогдохоос урьдчилан сэргийлж юуг анхаарах вэ?

-Манай ард иргэдийн дунд аливаа өвчинг эдгээдэг, намдаадаг гэх мухар сүсэг, ам дамжсан цуу ярианаас үүдэн хууль бусаар ан, амьтан агнах гэмт хэрэг зөрчил их үйлдэгдэж байна. Мөн зарим хүмүүс гоёл чимэглэл, чихмэл хийх зорилгоор агнаж байгаа бол зарим нь тэдгээрийн гаралтай яс, бугын эвэр, чих, засаа зэргийг худалдан борлуулах, гадаад руу гаргах, өндөр ашиг олох зорилгоор агнах сэтгэлгээтэй холбоотойгоор хууль бусаар ан агнах гэмт хэргүүд гарч байна.

Тиймээс иргэд маань үндэслэлгүй цуу ярианд итгэж, хууль бусаар ан агнахгүй байх, мөн эрхзүйн мэдлэг боловсролоо дээшлүүлж, зохих зөвшөөрлийн дагуу ан агнаж байх хэрэгтэй байна.

-Ховор ан амьтдыг агнах зөвшөөрлийг хаанаас олгодог, юуг анхаарах вэ?

-Монгол Улсын" Засгийн газрын 2012 "оны долоодугаар тогтоолоор нэн ховор болон ховор амьтны жагсаалтыг гарган баталсан. Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад нийт 26 ан амьтад орсон байдаг. Үүнд цөөвөр чоно, гангар хун, цоохор ирвэс, гургуул, мазаалай баавгай, тахь адуу, хавтгай тэмээ, цаа буга, борцгор хотон гэх мэт ан амьтад орсон. Харин Монгол орны ховор амьтдын жагсаалтад нийт 38 төрлийн амьтан орсон бөгөөд аргал хонь, янгир ямаа, хулан адуу, хүрэн баавгай, тул загас, халиун буга, хүрэн баавгай гэх мэт төрлийн амьтан орсон байдаг.

Амьтны тухай хуульд зааснаар гагцхүү агнуурын амьтныг хуульд заасны дагуу агнаж болох бөгөөд үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэсэн гурван төрлийн зориулалтаар агнаж барина. Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихдаа хуульд заасан зохих төлбөр төлж, сум, орон нутгийн Засаг даргаас зөвшөөрлийн бичгийн дагуу агнуурын нэн ховон, ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болдог.

Түүнчлэн Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж, ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болох хуулийн зохицуулалттай.

-Залуучууд зугаа цэнгэлээ гаргах гэж зөвшөөрөлгүй ан амьтан агнадаг?

-Алжаал тайлах, галт зэвсгийг хэрэглэхдээ ангийн хорхойгоо дарж ан амьтан буудаж , хорхойгоо дардаг залуучууд байдаг. Эсвэл буугаа шалгах гэж гараад зөвшөөрөлгүйгээр тусгай хамгаалалттай газарт ан амьтан буудчихаад ирдэг. Манай иргэдийн хууль.эрх зүйн мэдлэг дутмагаас болоод улсын тусгай хамгаалалттай газар нутаг хаанаас эхлээд хаана дуусаж байгааг мэдэхгүйгээсээ болж тусгай хамгаалалттай газарт нэвтэрч ан амьтан агнах явдал гардаг.

Тусгай хамгаалалттай газарт хууль бусаар агнаж байгаа үйлдэл болгон Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болж хувирдаг. Зээр, тарвага, зурам гэх мэтийн элбэг тархацтай амьтдыг тусгай хамгаалалттай газарт агнахад хүртэл эрүүгийн хуулиар гэмт хэрэг болдог гэдгийг анзаарахгүй байх үйлдлүүд гардаг.

-Улсын тусгай хамгаалалтай газарт ямар газар нутаг орох вэ?

-"Улсын тусгай хамгаалалттай газар” гэдэг нь манай оронд болон дэлхий дахинд нэн ховордсон ан амьтныг цаашид хадгалан үржүүлэх боломжийг хангах, байгалийн үзэсгэлэнтэй нутгийн унаган төрхийг хамгаалах зорилгоор төрийн эрх барих дээд байгууллагаас хамгаалалт тогтоосон газар нутгийг хэлнэ. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд зааснаар дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж дөрөв ангилдаг.

Үүнд:

Дархан цаазат газар - Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг,

Байгалийн цогцолборт газар - Байгалийн унаган төрхөө хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг,

Байгалийн нөөц газар- Байгалийн тодорхой хэв шинж ,аль нэг нөөц, баялгийг хамгаалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг,

Дурсгалт газар - Байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг тус тус хэлнэ.

-Зөвшөөрөлгүй ан хийх асуудалд хэрхэн хяналт тавих вэ?

-Амьтны тухай хуулинд тарвага, зээр, чоно зэргийг агнахад заавал зөвшөөрөл авах ёстой гэж заасан байдаг. Зөвшөөрлийг тухайн орон нутгийн сум, аймгийн засаг даргаас авна. Хэрвээ зөвшөөрөлгүй ан хийж баригдсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж зөрчлийн хэрэг үүсгээд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад торгох арга хэмжээ авна. Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажлын шугамаар давхар хяналтаа тавиад ажилладаг.

-Нэн ховор амьтдыг агнавал ямар хариуцлага хүлээх вэ?

-Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг нь ихэнхдээ нууц далд аргаар үйлдэгддэг. Харин агнахыг хориглосон ховор амьтдыг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан тохиолдолд ямар нэгэн хохирлын хэмжээ шаардахгүйгээр хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хуульд заагдсан байдаг. Энэ гэмт хэрэг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан амьтан агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн байхыг шаарддаг.

Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиолдолд 5,400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Харин нэн ховор амьтныг 10 мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох эсвэл 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хариуцлага хүлээлгэнэ.

-"Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯ, БОАЖЯ, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран энэ сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд " Байгалиа хамгаалъя” аяныг эхлүүлээд явж байна.

Энэ ажлын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 Дүгээр бүлэгт заасан гэмт хэргүүд бүгд хамаардаг. Тухайлбал хууль бус ан агнах, хууль бусаар мод бэлтгэх, байгаль орчныг бохирдуулах, гол, ус мөрөнг бохирдуулах гэмт хэрэг, ашигт малтмал хууль бусаар олборлох, хайх, ашиглах, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах зэрэг гэмт хэргүүд орж байна. Тиймээс тус арга хэмжээний хүрээнд интернэт цахим орчинд олны танил хүмүүсийн хэлсэн үг, хуулийн үг хэллэг, дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ гэх мэтчилэн иргэдэд ухуулга нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Мөн дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5-10 минутын богино хэмжээний нэвтрүүлэг бэлтгэн, видео шторкуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр түгээн ажиллаж байна. Иргэддээ ойлгомжтой байх үүднээс төрөл бүрийн контентуудыг хүргэхийг зорьж байна.

С.УУЛ

ЭХ СУРВАЛЖ:

А.Манлай: Хууль бус ан жилийн дотор 66 хувиар өссөн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани