Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэсийн эрэг” “Илт Гоулд”-аас зээл авч хайгуулын ажлаа эхлүүлэхээр бэлджээ

“Эрдэнэсийн эрэг” “Илт Гоулд”-аас зээл авч хайгуулын ажлаа эхлүүлэхээр бэлджээЦ.МЯГМАРБАЯР

Төв аймгийн Заамар сумын Өвөр наймганд "Эрдэнэсийн эрэг” хэмээх компани 15.841.08 га газарт "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд ашигт малтмалын хайгуул хийх ХҮ020880 тоот зөвшөөрөл хууль бусаар авчээ. Тиймээс малчид, иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч асуудал шүүхийн шатанд маргаантай байх үед 11 мянган га талбайг нь өөрсдөө буцаан өгсөн юм. Үлдсэн 3964 га газрыг буцаан өгөхийг малчид одоо ч шаардсаар байгаа аж. Энэ талаар "Зууны мэдээ” сонин цуврал нийтлэл, сурвалжлагуудаа өмнө нь хүргэсэн. Энэ удаа "Эрдэнэсийн эрэг” компани "Илт Гоулд” компаниас хоёр тэрбум төгрөгийн зээл авч хайгуулын ажлаа эхлүүлэхээр болсон тухай хөндөж байна.

"Эрдэнэсийн эрэг” компани нь 2017 оны нэгдүгээр сарын 17-нд Төв аймагт Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр түр сургалт явуулахаар байгуулагдсан аж. Гэхдээ энэ компанийг "Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ, "Харбор Голд” компани хамтарч байгуулсан юм. "Төв Эрдэнэс” нь 34, "Хар бор Голд” нь 30 хувийг эзэмшдэг. Ашигт малтмалын хайгуул хийх зорилгоор 2017 оны долдугаар сарын 27-нд Төв аймгийн Заамар сумын "Өвөр наймганы ам” хэмээх газарт орон нутгийн удирдлагуудын хүсэлтээр "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу орон нутгийн өмчийн оролцоотой хэмээх давуу эрхээр 15.541.08 га талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл авчээ. Анх 21 мянган га талбайг авахаар хүсэлтээ ирүүлсэн ч түүх дурсгалтай газар нутаг болохоор малчдын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай гэж үзээд 5000 гаруй га-г нь хасуулсан байдаг. Гэвч нутгийн иргэдээс санал авалгүйгээр ийнхүү тусгай зөвшөөрөл өгсөн нь малчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Иргэд 6-7 сарын тэмцлийн дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Шүүх хурал болохын өмнөх өдөр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд тус компани 15.541.08 га-гаас 11 мянган га талбайг нь буцааж өгөх хүсэлтээ АМГТГ-д гаргасан байдаг. Харин 3964 га талбайгаа авч үлдсэн юм.

Аймгийн дарга нар өөрсдийн хувийн компанитай нийлүүлэн төрийн өмчийн оролцоотой компани байгуулсныг анхнаасаа зохион байгуулалттай хийсэн ажил гэж иргэд үздэг. 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж төрийн өмчийн оролцоотой компанид давуу эрхтэйгээр тусгай зөвшөөрөлд оролцох боломжийг хангах зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд байхгүй заалтыг А/129 тушаал гарган оруулж иржээ. Энэ журмын хүрээнд тусгай зөвшөөрөл олгосон байна. Гэвч энэ журам нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэж үзээд энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын А/28 тушаалаар хүчингүй болгосон юм. "Эрдэнэсийн эрэг” компани уул уурхайн чиглэлээр түр сургалт хийхээр байгуулагдсан компани атлаа хайгуулын зөвшөөрөл авсан. Нөгөө талаар "Эрдэнэсийн эрэг” нь "Илт Гоулд” компанийн охин компани байх магадлалтай байна. Учир нь "Эрдэнэсийн эрэг” хайгуулын ажлаа хийхийн тулд "Илт Гоулд”, "Дэгжин бүсгүй” хэмээх компаниас хоёр жилийн хугацаатай 2-5 хувийн хүүтэй хоёр тэрбум төгрөгийн зээл авсан байна. Зээлийн гэрээгээр бол хоёр жилийн дараа үндсэн зээлээс гадна нэг тэрбум 400 сая төгрөгийн хүүг, үндсэн зээлийн хамт төлнө. Гэтэл олборлолт биш хайгуул хийж буй үед зээл төлөх мөнгөний эх үүсвэр байх боломжгүй баймаар.

Түүнчлэн Ашигт малтмал газрын тосны газраас бярдаж үлдээсэн 3964 га талбай бусад буцаасан талбайгаас илүү их хэмжээний алтны нөөцтэй гэдгийг нутгийн иргэд хэлсээр байгаад учир байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёрхон жилийн дотор алтыг нь аваад уг талбайг хаах нь гэсэн хардлага төрж байна. Мөн эдгээр компани Төв аймгаас сонгогдож УИХ-д суусан хоёр Энхболдтой хамааралтай гэх таамаглал бий.  "Илт Гоулд” компанийн захирал Б.Байгальмаа МАН-ын бага хурлын гишүүн. М.Энхболдын фракцын хүн. Заамарт хуушуурын гуанз ажиллуулдаг байсан "нинжа”-гаас алтны компанитай болтол томорсон гэж эх сурвалж хэлж байсан. Уг гарал нь Төв аймгийн Баянчандмань сумын уугуул. Түүнчлэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ сумын иргэдээр дэмжүүлэх хурлын үеэр хэлэлцүүлэгт Заамар суманд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг "Илт Гоулд” компанийн захирал Б.Байгалмаа, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анарын найз "Эрдэнэсийн эрэг” компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайхантай хамт очсон гэдгийг нутгийн иргэд гэрчилдэг.

Мөн тус компани шүүхэд мэдүүлэг өгөхдөө 3964 га-д нэг ч малчны өвөлжөө хаваржаа байхгүй гэж байсан юм. Гэтэл тэнд 40 гаруй малчны өвөлжөө, хаваржаа байдаг нь тогтоогдсон. "Алт-1”, "Алт-2” хөтөлбөрийн үр дүнд газар нутаггүй болсон заамарчууд үлдсэн жаахан газраа авч үлдэхийн төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийлсээр байгаа. Нэгэнт хууль зөрчиж өгсөн 15.541.08 га талбайг нэг мөсөн цуцалж чадахгүй байгаагийн цаана эцсийн ашиг хүртэгч нь нөлөө бүхий улстөрч байхаас гадна "Эрдэнэсийн эрэг” компанийн хайгуулын ажилд тусалж, зээл өгөөд байгаа Б.Байгалмаа эзэнтэй "Илт Гоулд” компанид хэн туслаад байгааг нутгийн иргэд ажиглаж байгаа. Мөн энэ сарын 4-нд нутгийн иргэдийн байгуулсан ажлын хэсгээс дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


“Эрдэнэсийн эрэг” “Илт Гоулд”-аас зээл авч хайгуулын ажлаа эхлүүлэхээр бэлджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани