Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Трамп, Путин хоёр нефтийн зах зээлийг хянах бодолтой байна

Трамп, Путин хоёр нефтийн зах зээлийг хянах бодолтой байнаДаваа гарагт Хельсинки хотод болсон АНУ-ОХУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ярилцсан эдийн засгийн холбогдолтой нэгэн чухал асуудлын талаар Германы "Франкфурт Альгемайне Цайтунг” сонины тоймч Кристиан Зиденбидель (Christian Siedenbiedel)-ийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.  
Д.Трамп, В.Путин нарын уулзалт нь газрын тосны үнэ цаашид буурахад хүргэлээ. Саяхан гэхэд Хойд тэнгисийн Брент маркийн нефтийн үнэ 80 долларт хүрч байсан бол одоо дахиад 70 доллар орчимд эргэлдэж байна. Хельсинкийн уулзалт болсон даваа гарагт гэхэд үнэ 4-өөс илүү хувиар унажээ. Уулзалтын үеэр Путин мэдэгдэхдээ "АНУ, ОХУ хоёр бол газрын тос, хийн салбар дахь нөлөө бүхий чухал гүрнүүд бөгөөд цаашдаа дэлхийн эрчим хүчний зах зээлүүдийг зохицуулах тал дээр илүү нягт хамтран ажиллах боломжтой” гэсэн юм.
Путиний хэлсэн үг нефтийн зах зээлд нөлөөлсөн нь илт, гэхдээ энд хэд хэдэн асуулт урган гарч байна. Нефтийн зах зээл дэх Орос-Америкийн нягт хамтын ажиллагаа нь хэр бодитой зүйл вэ? Хоёр улсын нэгдмэл ашиг сонирхол нь чухам юунд орших вэ? Газрын тосны үнэд нөлөөлөх боломж Орос, Америк хоёрт хэр зэрэг байгаа вэ?
Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Путин нэгдмэл ашиг сонирхлын талаарх өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Түүний хэлснээр, хэт өндөр эсвэл хэт хямд үнэ нь хоёр улсын ашиг сонирхолд нийцэх боломжгүй аж. Нэг талаас, хэт доогуур үнэ нь үйлдвэрлэгчдэд ашиггүй, нөгөө талаас хэт өндөр үнэ нь хэрэглэгчдэд таалагдахгүй.
 
 
Амралтын улирлын үеэрх бензиний үнийн өсөлт  
 
"Хессен-Тюринген/Хелаба” (Hessen-Thьringen/Helaba) банкны газрын тосны шинжээч Хенрих Петерс үүнийг дараах байдлаар тайлбарлаж байна: Трампын хувьд удахгүй Конгрессын сонгууль болно. Мөн Америкт ээлжийн амралтын улирал эхэлнэ. Амралтын үеэр бензиний үнэ өндөр байна гэдгийг америкчууд огтхон ч ойлгохгүй. Энэ нь тэдний хувьд тоглоом шоглоомоор хандаж болдоггүй цөөхөн хэдэн зүйлийн нэг юм. Нефтийн үнэ 80 доллароос давах нь тэртэй тэргүй сонгуулийн булхай зэрэг олон асуудалд ороогдоод буй Трампын хувьд хүсүүштэй зүйл биш ээ. 
Тэрбээр твиттер хуудсандаа "нефтийн үнэ дэндүү өндөр байгаагийн хариуцлагыг ОПЕК хүлээх ёстой” хэмээн хэдэнтээ жиргэж байсан билээ. Мөн Саудын Аравийг сүрдүүлсэн нь ч талаар өнгөрсөнгүй. Олборлолтыг хязгаарлах тухай ОПЕК-ийн хэлэлцээрийг сахин биелүүлж буй үзүүлэлт Саудын Аравийн хувьд сүүлийн үед 122 хувиас 30 хувь болтлоо буурчээ. Үүний сацуу тус улс Азийн зах зээлд харьцангуй хямд үнээр газрын тосоо санал болгох нь олширлоо.     
Харин АНУ-ын хувьд онцгой байдлын үед хэрэглэх нефтийн нөөцөө ашиглан үнэд нөлөөлөх боломжийг үгүйсгэхгүй байна. Нефтийн салбарт Оростой хамтран ажиллах гэсэн эрмэлзэл нь ойрын хугацаанд ийм сэдэлтэй байж болох юм.
Харин Путиний хувьд иргэдийн дунд өөрийн имижийг бэхжүүлэх сонирхолтой байгаа гэж Петерс дүгнэжээ. Түүний үзэж байгаагаар, нефтийн үнэ хэт өндөр хэвээр байх аваас энэ нь Оросын эдийн засгийн бүтцэд /коньюнктур/ сөргөөр нөлөөлж магадгүй. Иймээс нефтийн үнийг 80 доллароос дээш байлгахыг Путин хүсэхгүй гэж шинжээч ярьж байна. Тэр тусмаа Орос, Америкийн олборлогчдын хувьд үнэ 70 доллар орчимд байх нь хангалттай байгаа үед шүү дээ.
 
 
Оросын компаниуд Иранд 
 
"Зорилго нь нефтийн үнэд дарамт үзүүлэхэд л оршино” гэж Хамбургийн "Нордбанк”-ны шинжээч Ян Эдельман дүгнэж байна. Түүний үзэж байгаагаар, Орос улс маш богино хугацаанд олборлолтоо нэмэгдүүлэх бодит боломжтой байгаа нь Трампын хүсэл сонирхолд нийцэж буй аж. Орос дахь нефтийн ордуудын ашиглагдаагүй сул байгаа хүчин чадал нь өдөрт ойролцоогоор 440 мянган баррель гэж "Нордбанк” тооцсон бол "Helaba” банкны үнэлгээгээр хагас сая баррельд хүрэх аж. Иймээс тус улс ямар ч асуудалгүйгээр олборлолтоо нэмэгдүүлж чадна. Түүнээс гадна, газрын тосны ордуудыг шинээр нээн ашиглах төлөвлөгөө оросуудад бий.  ОПЕК-ийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Оросын тал олборлолтоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан билээ.
Харин маргаан үүсгэж болзошгүй цорын ганц асуудал гэвэл Ираныг яах вэ гэдэгт байгаа юм. 11 дүгээр сарын сүүлч гэхэд Иранаас нефть импортлохоо зогсооно гэж Трамп мэдэгдэж байхад Оросын нефтийн компаниуд Иранд хөрөнгө оруулсаар байна.
 
 
Өвөрмөц маягийн толгой картель 
 
Путин, Трамп хоёрын хэлсэн үг ажил хэрэг болох уу гэдэг нь сонирхолтой. Хэрвээ эдгээр үгс нь Трампын бодолд орж ирсэн "агаарт сальто эргэх” маягийн зүйл, өөрөөр хэлбэл маргааш өдөр гэхэд эрс өөрчлөгдөх зүйл байвал яах вэ? Хөрөнгө оруулалтын "Голдман Сакс” банкны таамагласнаар, нефтийн үнэ 80 долларт эргэлдэх бололтой. Харин Дэмиен Курвалин-ы (Damien Courvalin) ойрын хүрээний шинжээчдийн хамгийн сүүлд гаргасан нефтийн зах зээлийн талаарх таамаглалд дурдсаныг үзвэл, оны сүүлчээр нефтийн үнэ ийм түвшинд хүрэх аж. "Голдман Сакс”-ын мэргэжилтнүүдийн хувьд 7 дугаар сард газрын тосны үнэ хамгийн дээд түвшиндээ хүрнэ гэж төсөөлсөн хэвээр байна.    
Нефтийн асуудлаар Трамп, Путин хоёр гэнэт нэгдмэл санаатай болсны цаана удаан хугацааны стратегийн бодлого нуугдаж байж болзошгүй. Шинжээч Петерс-ийн үзэж байгаагаар, АНУ,ОХУ, Саудын Арави гэсэн гурван улсын хооронд шинээр маш хүчирхэг стратегийн холбоо үүсч магадгүй байгаа нь бодитой зүйл гэнэ.  
Энэ нь "ОПЕК-ийн толгой дээгүүр даван гарч”, нефтийн зах зээлийг зохицуулах зорилго бүхий толгой картель маягийн зүйл бий болно гэсэн үг юм. АНУ нефть импортлогчоос нефть экспортлогч болон хувирсан тэр цагаас хойш тус улсын ашиг сонирхол өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор америкчууд Орос, Саудын Арави хоёртой ашиг сонирхлоо уялдуулан зохицуулах нь логикийн хувьд зөв гэж Петерс үзэж байна. Энэ тохиолдолд Хятад, Энэтхэг болон Европ нь энэхүү суперкартелиас их бага ямар нэгэн хэмжээгээр хамааралтай болно.
 
 
 
Орчуулсан: Б.Адъяахүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Эх сурвалж: https://inosmi.ru/economic/20180719/242777695.html
Нийтлэлийн эх: Trump und Putin wollen den Цlmarkt kontrollieren

Трамп, Путин хоёр нефтийн зах зээлийг хянах бодолтой байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани