Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна

Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт  Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна

"Эрдэнэт” үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн хүрээнд төвийн бүсийн хурдан морьдын "Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам энэ сарын 27-28-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болно. Даншиг наадмын бэлтгэл ажлын талаар уг наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяртай ярилцлаа.

- Зууны манлай үйлдвэрийнхэн энэ онд 40 жилийн ойгоо ажил хөдөлмөр, ололт амжилтын буухиан дор тэмдэглэж байна. Ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны нэг "Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмын бэлтгэл ажил ямар явцтай байна вэ?

- Энэ онд Эрдэнэт үйлдвэр анхны зэсийн баяжмалаа гаргаж эхэлсний түүхт 40 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан бид оны эхнээс төгсгөл хүртэл бүтэн жилийн хугацаанд олон ажил, үйл ажиллагааг  хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын тал хувь хэрэгжээд явж байна. Манай уурхайчид болон Эрдэнэтийн иргэд ч эдгээр үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож буйг тэмдэглэх хэрэгтэй. 40 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлын нэг нь удахгүй болох төвийн бүсийн хурдан морьдын "Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам. Тус наадмыг "Төвийн бүсийн хурдан морьдын уралдааныг зохион байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 195 тоот тогтоол, Орхон аймгийн ИТХТ-ийн 7 дугаар сарын 8-ны өдрийн 65 тоот тогтоолыг үндэслэн зохион байгуулна. Ер нь хурдан морьдын уралдаан хангай, төв, баруун, зүүн, урд бүсийн гэсэн 5 ангиллаар бүсчилж болдог. Харин энэ жилийн хувьд томоохон онцлогтой байгаа. Тодруулбал, манай хөрш Булган аймагт тус  аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан хамт болно. Зэргэлдээ аймгууд учраас хангайн болон төвийн бүсийн уралдаан Булган аймгийн Бугат сум буюу нэг сумын нутагт зэрэг болж буй нь онцлог юм. Тиймээс өдөр, цагийг нь зориуд давхцуулж зохион байгуулж байгаа. Даншиг наадмын  зохион байгуулах ажлын хэсгийг  байгуулах тухай Орхон аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг бэлтгэл хангах ажилдаа орсон. "Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмыг өндөр хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулж,  ард түмэндээ сайхан наадам үзүүлэх зорилгоор морь, бөх, сур, шагайн харваа гэсэн төрлүүдээр наадам хийнэ. Мэдээж, голлох наадам нь төвийн бүсийн хурдан морьдын уралдаан гэж хэлж болно. Энэ удаа газар газрын алдар цуутай уяачдын их олон хурдан морь уралдах чиг хандлага байна. Тиймээс бид уг уралдааныг зохион байгуулалтын өндөр төвшинд явуулахаар төлөвлөгөөгөө гаргаад, хэрэгжүүлж байна.

- Даншиг наадамд хурдан морьд хэдэн насны ангиллаар уралдах вэ?   

- Хурдан морьдын уралдаан 9 насны ангиллаар болно.  Азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдааны зэрэгцээ эрлийз дээд, дунд, доод насны хурдан морьд уралдана. Төвийн бүсийн хурдан морьдын уралдааныг эмх цэгцтэй, дэг журамтай  явуулахын тулд Эрдэнэт үйлдвэр болон Орхон аймгаас томилогдсон ажлын хэсгүүд, "Эрдэнэт хүлэг” морин спорт, уяачдын холбоо хамтран ажиллаж байна. Жилийн жилд хурдан морины уралдааны үеэр хурдан морь биш машины уралдаж буй мэт замбараагүй байдал их гардаг. Энэ байдлыг таслан зогсоох тал дээр бид онцгой анхаарч байгаа. Уралдааны үеэр хурдан морины замд зохион байгуулах комиссын нийт 8 машин л явна.  Мөн 15 морьтой хүнээр хурдан морины гарааны зурхай руу туулгаж, хүргүүлнэ. Энэ мэтчилэн шинэлэг хэлбэрээр энэ удаагийн уралдааныг зохион байгуулахаар зорьж байна.

- Хурдан морины бүртгэл хэзээ дуусах вэ?

- Төвийн бүсийн аймгуудын "Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмын хурдан морины уралдааны бүртгэлийг  Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт ордны байранд 7 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд явуулна. Уралдаан 7 дугаар сарын 27,28,29-ний өдрүүдэд болно. Тиймээс бүртгэлийг  өмнөх  өдөр нь дуусгавар болгоно. Нэмж хэлэхэд, бид уг уралдааныг зохион байгуулахдаа уяачдаа эмх замбараатай, хариуцлагатай,  сайхан нааддаг байхад сургах чиглэлийг баримталж байгаа. Мөн газар нутгийн хувьд их ойрхон бүсийн уралдаанууд давхцаж байгаа тул  уяачид маань хоцрох, уралдааны дэг журмыг зөрчих, саад болох нөхцөл үүсгэж болзошгүй. Тиймээс шударга байх үүднээс  нэг цагт, нэг өдөрт зэрэг явуулахаар тогтсон юм.  

- Нэг өдөр олон морьд зэрэг уралдах учраас хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой байх?

- Мэдээж, гол анхаарах асуудал энэ. Төр засгаас ч энэ талаар чиглэл өгч, унаач хүүхдүүдийн хамгаалах хэрэгслийн стандартыг баталсан. Энэ стандартыг хангасан эсэхэд хяналт тавьж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд уралдаанд оролцуулна. Мөн энэ жил хүүхэд тус бүрийг нэг зуун мянган төгрөгийн даатгалд хамруулна. Хэрэв гэмтэж, бэртэх тохиолдол гарвал даатгалын хэмжээ нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байна.

- Эрдэнэт үйлдвэртэй хамтран  ажилладаг байгууллага, гадна дотны хичнээн зочдыг хүлээж авахаар төлөвлөж байна вэ?

- "Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам бол Эрдэнэт үйлдвэрийн нэрэмжит үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн 40 жилийн ойд зориулагдсан. Тэр утгаараа, үйлдвэртэй хамтран ажилладаг байгууллага, гадаад дотоодын компаниудын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Өнгөрсөн сарын 27-ны өдөр бид үйлдвэрийнхээ ажиллагсад, уурхайчдаа баярлуулж, "Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” наадмыг зохион байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Харин энэ удаагийн даншиг наадам бол илүү өргөн хүрээнд ард түмний дунд хийж буй баяр юм. Тодруулж хэлбэл, бид уурхайчид, баялаг бүтээгчдээ төдийгүй нийт ард иргэдээ баярлуулж, Эрдэнэт үйлдвэрийнхээ  эх орны хөгжил дэвшилд оруулж ирсэн бодит хувь нэмэр, үнэ цэнийг мэдрүүлж, бахархах сэтгэлийг төрүүлэх эрхэм зорилго дэвшүүлж байна.

М.Балжинням 

Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани