Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ангараг гариг дээр НУУР байгааг тогтоожээ

Италийн эрдэмтэд Ангараг гарагийн мөстсөн хэсгийн ойролцоох хөрсөн дээр нуур байгааг тогтоосон талаар  "CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Ангараг гаригийн хойд хэсэгт 20 км үргэлжилсэн газрын дор уг нуур бий гэнэ. Энэхүү нуур хөрсний гадаргаас 100 см гүнд байгааг илрүүлсэн байна.

 

 

Эрдэмтэд Европын Сансар Судлалын Агентлагийн "Mars Express станцыг ашиглан уг тогтоцыг олжээ.

 

 

Олон жилийн өмнөөс эрдэмтэд Ангараг гариг дээр амьдрал бий хэмээж, уг баримтаа нотлохоор өнөөг хүртэл ажиллаж байна. 2010 оноос хойш Ангараг гаригаас хэд хэдэн ус байх магадлалтай бүсийг тогтоосон бөгөөд ирэх таван жилийн дотор сансрын нисгэгч хөөргөхөөр "НАСА” ажилласаар байна.

 

 

Ангараг гариг дээр -67.7 хэм хүртэл хүйтэрдэг бөгөөд ус шингэн хэлбэртэй байхын тулд маш давс агуулсан хэмээн эрдэмтэд дүгнэлээ.

 

 

Судалгааны ажлыг удирдан явуулсан Италийн Үндэсний хүрээлэнгийн профессор Роберт Орози "Нуурыг 1 метр орчим үргэлжилсэн хэмээн үзэж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 
Shuud.mn
Ангараг гариг дээр НУУР байгааг тогтоожээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*