Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Аккумляторын шингэнийг хөрсөнд булах уу, эсвэл…

Түрүүч нь Аккумляторын шингэнийг хөрсөнд булах уу, эсвэл…
 
Бид хог хаягдлыг дахин боловсруулах менежментийн тухай ярьж байгаа. Нийслэлийн хэмжээнд жилд 1.5 сая тонн хог гардаг. Гэтэл монголчууд хогоо ангилж хаях хандлага төлөвшөөгүй. Монгол Улсад хог хаягдлыг цуглуулж булах менежмент илүү хөгжсөн болохоос дахин боловсруулах ажлыг хийж байгаагүй. Хогийг дахин боловсруулж өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр эдийн засгийн хувьд болон агаар, хөрсний бохирдлыг бууруулах том алхам гэдгийг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан онцолж байсан юм. Тэрээр манай улсад хог хаягдлын 20 хувийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийдэг гэлээ.
 
ХОГ ХАЯГДАЛ БА ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
 
 
Хуучин аккумляторыг дахин боловсруулах үйлдвэрлэлийг явуулахдаа технологийг зөв эзэмшин хуулийн дагуу ажиллах хэрэгтэй. Ингэснээр зайлшгүй хэрэглээнд байгаа агаарын болон хөрсний бохирдолд сөргөөр нөлөөлдөг хог хаягдлыг бүрэн ашиглах боломж манай улсад бий.
 
Аккумляторыг задалж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компани буруутай үйл ажиллагаа явуулж, хянуулж, шалгуулж байгаа аж. Гэхдээ энэ төрлийн үйлдвэр байгуулах нь манай улсад хэрэгтэй. Учир нь аккумляторын хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ цаг үед хэрэглээнээс гарсан аккумляторыг хаана хаях вэ гэдэг асуудал тулгарч буй. Хог хаягдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгахад тавих шаардлагыг тусгасан байдаг. Тухайлбал, хог хаягдал хадгалах, устгах байгууламжийг усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс, хүн амын унд, ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн дотор байгуулахыг хориглодог аж. Түүнчлэн энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэхэд нэг хувийн чийгийн хангамшилтай жилийн үерийн урсацын хэмжээнд тооцсон үерийн хамгаалалтын барилга байгууламжтай, хүчтэй газар хөдлөлийн нөлөөллийг тооцож байгууламжийг барьсан байх шаардлагатай юм байна. Энэ мэтчилэн олон заалтыг хуулийн 25 дугаар хэсэгт оруулж өгчээ. Мөн аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж хуулийн дагуу ажиллахаас гадна аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанаас үүсч болох аюул, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй байх учиртай. Түүнээс гадна аюултай эд анги агуулсан бүтээгдэхүүний хаягдал цуглуулах үйл ажиллагааг аюултай хог хаягдал хадгалах үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үздэг учраас хууль, журмын дагуу ажиллах ёстой аж. Аккумляторт хар тугалга, мөнгөн ус, кадми гэсэн 10 гаруй төрлийн химийн бодис агуулагддаг тухай доктор Ш.Пүрэвсүрэнгийн "Орчны бохирдол-Таны амьдралд” номонд бичсэн байна. "Хар тугалга нь хүний бүх эрхтэнд сөрөг нөлөө үзүүлдэг хортой бодис” гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд ч дурдсан байна.
 
Гэр хороолол болон автомашины худалдаа тойрсон газруудад ченжүүд хуучин аккумляторыг хүчин чадлаас нь хамаарч худалдаж авдаг. Үүнийг журмаар цэгцэлж эхэлсэн байна. Өнгөрсөн тавдугаар сарын 2-нд Монгол Улсын Засгийн газар 116 дугаар тогтоолоор Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журмыг баталжээ. Журмыг ирэх сарын 1-нээс мөрдөж эхэлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.
 
ХУУЧИН АККУМЛЯТОРЫГ ХЭН ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?
 
Шинэ журмаар хуучин аккумляторыг худалдаж авах төвлөрсөн цэгтэй байхыг зааж өгсөн. Тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа нь зохицуулагдах юм байна. Мэдээж автомашин аккумляторгүйгээр явахгүй.
Тодорхой хугацааны дараа сольж шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Хэдийгээр зохион байгуулалтад орж байгаа ч хувь хүн ухамсраараа аюултай хог, хаягдлыг зориулалтын газар нь тушааж хэвших, дадалд суралцах хэрэгтэйг мэргэжлийн хяналтын байгууллагаас сануулсан юм. Одоогоор хог авдаг цэгүүдэд мэр сэр тушааж, түүнийг нь хотоос зайдуухан задалж байгаад хар тугалгыг нь зарж борлуулдаг нь нууц биш. Тиймээс нэгдсэн зохион байгуулалтад оруулж, дахин боловсруулах үйлдвэрийг горимын дагуу ажиллуулах нь аюултай хог хаягдлаас ангижрах нэг боломж юм.
 
ТӨГСГӨЛИЙН ОРОНД
 
Бид хуулийн хүрээнд, дүрэм журмыг баримтлан ажиллах дадалд суралцах хэрэгтэйг цаг хугацаа харуулж байна. Хамгийн энгийн жишээ бол аккумляторыг хэрхэн ашиглаж, хаях вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулах цаг иржээ. Манай улсад химийн аюултай хаягдал, бодисыг хэрхэн устгах талаар зохицуулалт байхгүй гэдэг ойлголт нийгэмд бий.
Тэгэхээр энэ талын мэдээллийг олонд түгээх ажлыг холбогдох байгууллагууд хийх нь зүйтэй болов уу. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэл эрхлэхийг зорьж буй хүмүүс алхам бүрээ хуульд нийцүүлэн ажиллах учиртай юм. Нэгэнт байнга гарч байх хогийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж болгох нь хаа хаанаа хэрэгтэй. Тэгэхээр хогийг булаад устгахад мөнгө зарцуулах уу, дахин боловсруулж мөнгө босгох уу гэдэг сонголт бидний өмнө байна. Хэрхэх нь төрийн байгууллагаас гадна хувийн хэвшил, хувь хүнд ч хамаатай асуудал юм.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Аккумляторын шингэнийг хөрсөнд булах уу, эсвэл…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 16:43
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

Өчигдөр, 12:22
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

Өчигдөр, 11:10
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

Өчигдөр, 10:52
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

2024 оны 04 сарын 24, 12 цаг 01 минут
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани