- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гарсан ч хэрэгжиж эхлээгүй байна
Ийнхүү Туул голын эрэг орчмоор барилга байгууламж барьсан иргэдийн газрыг чөлөөлөх асуудлаар Богд Хан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Эрдэнэбилэгээс тодруулахад " Цуцлах шийдвэрийг иргэн аж ахуй нэгжид хүргүүлсэн. Бид газар чөлөөлөлт хийх жагсаалтаа холбогдох дүүргийн газрын албанд хүргүүлсэн. Гэвч зарим нэг ААН шүүхэд хандаад маргаан үүсгэсэн байгаа. Гэхдээ удахгүй дүүргийн Засаг даргын захирамж гарвал албадан чөлөөлөх ажлууд хийгдэнэ. Одоо дүүргийн Засаг даргын захирамжийг хүлээж байна” хэмээв. Зөвхөн 28 аж ахуй нэгж, иргэний тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 2018 он гарснаас хойш БОАЖ-ын сайд долоон удаа тушаал гаргаж, 202 иргэн аж ахуй нэгжийн газар ашиглах, үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалсан талаар Богд Хан уулын ДЦГ-ын хамгаалалтын мэргэжилтэн А.Оюун хэлж байв. Гэсэн ч тушаал шийдвэр хэрэгждэггүй гэлээ. Туул голын эрэг дагуух замбараагүй газар олголтын талаар "Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар "Туул голын эрэг дагуу барилга байгууламж барьж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Яагаад гэхээр, Туул голын сав газрын эко систем нь их эмзэг. Эрэг дагуух үйлдвэр үйлчилгээний газар нь Туул гол руу бохирдлоо цутгадаг нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр аль хэдийнэ нотлогдсон. Тиймээс хууль бус газрыг нэн яаралтай зогсоож хашааг нь чөлөөлж, дутуу баригдсан барилга байгууламжийг буулгаж эко системийг эргэж сэргээхгүй бол нэг өглөө босоход иргэд уух цэвэр усгүй болсон байна. Ийм эмгэнэлтэй тулгарна. Тиймээс Туул голын эрэг орчмыг хувийн бус нийтийн өмч болгох хэрэгтэй. Хашаа барьж, нүх ухсан компаниудиар нэн яаралтай хашаануудыг буулгуулж, эргэн төлүүлэх, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж унаган төрхөнд нь оруулах цаашлаад иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх газрыг бий болгох ёстой. Мөн сүүлийн үед иргэд болон айл өрхүүд зөв зохистой амарч зугаалах тал дээр ёс суртахууны дэвшилд хүрсэн. Энэ нь бидний "усаа хамгаалъя” гэсэн яриа, тэмцлийн үр дүнд иргэд байгаль экологийн боловсролтой болсон гэсэн үг” гэлээ.
"Тунгалаг уст” Туул голын баруун хэсэг Хан-Уул дүүрэгт харьяалагддаг бол харин нөгөө хэсэг нь Богд Хан уулын ДЦГ-т харьяалагддаг аж. Хан-Уул дүүрэг нь 155 мянган хүн амтай. Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай арьс ширний үйлдвэрүүд арьс ширийг боловсруулах явцад хром хэмээх хорт бодисыг ямар ч хяналтгүй ашигласаар. Гэтэл энэ нь дэлхий нийтээр хориглосон хорт хавдар үүсгэдэг, хүний тархины системийг гэмтээдэг, ургийн гажиг, мутац бий болгодог ийм бодис. Цаашлаад, үйлдвэрүүд ашигласан хог хаягдлаа тодорхой мэргэжлийн хяналтын байгууллагын заавраар аюулгүй байдалд оруулах атал ил задгай хог хаягдал шиг овоолоод, Хан-Уул дүүргийн ТҮК-ийн энгийн хог хаягдал ачдаг машинаар зөөвөрлөж, Биокомбинатын хогийн цэг дээр асгадаг нь иргэдийн цэвэр, аюулгүй амьдрах эрхийг зөрчсөөр байна.
Одоогоор Хан-Уул дүүргийн Туул голын эрэг дагуу 30 орчим арьс ширний үйлдвэр мөн ноос ноолуурын болон 00-н цаасны үйлдвэр бий гэнэ. Арьс, шир боловсруулах үйлдвэрүүд шаардлагатай шүүлтүүрийг хэрэглэдэггүй, дутуу цэвэрлэсэн бохир усыг "Харгиа” цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг бөгөөд "Харгиа” цэвэрлэх байгууламжийн хаягдал ус нь "Бохир ус зайлуулах төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн бохир усын найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ”-ээс 3.3-21 дахин их гарсан баримт бий. Арьс, ширний үйлдвэрүүд стандартаас хоёроос тав дахин их бохир усыг Туул голд урсгаж буй талаар өнгөрсөн жилийн шалгалтаар тогтоогдсон билээ. Мөн хайрга дайрга олборлосноос болоод Туул голын урсац тасрах, хөрсний чийгийг нь барьж буй бургасыг сүйтгэх аюул нүүрлээд байна. Хайрга, дайрга нь усыг цэвэршүүлэн хатуулгыг багасгадаг ач холбогдолтой юм. Өнөөдрийн байдлаар Туул голын эрэг дагуу 170 гаруй хайрга, дайрганы үйлдвэр байна. Энэ хайрга дайргыг компаниуд үнэгүй ашигласнаар усыг цэвэршүүлэх эко системийг үгүй болгоход үлэмж ихээр нөлөөлдөг билээ. Ийнхүү Тунгалаг уст Туулын асуудал олон жил яригдаж байгаа ч жил ирэх тусам бохирдол нь нэмэгдсээр байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||