Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нөхөн сэргээлт нэрээр алт ухагчдыг Баянхонгор аймгийн засаг дарга өмгөөлж байна

Нөхөн сэргээлт нэрээр алт ухагчдыг Баянхонгор аймгийн засаг дарга өмгөөлж байнаБаянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга нар тусгай зөвшөөрөлгүй, байгаль орчныг хамгаалах баримт бичиггүй компаниудтай нөхөн сэргээлт нэрийн дор "алт олборлолт хийлгэх, хариуд нь орон нутагтаа мөнгө авах" агуулга бүхий гэрээнүүдийг байгуулан алт олборлолт хийлгэж байгаагийн улмаас байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирлыг учруулаад байна. Тухайлбал дор дурдсан гэрээнүүдийг байгуулан Жаргалант сумын Мандлын Бөөрөг хэмээх газарт алт олборлолт хийлгэсэн, мөн өдгөө хийлгэж байгаа.
 
Үүнд:
1. "Агь хаарвист" ХХК-тай 2017.06.27-ны өдөр болон 2018.06.11-ний өдөр "Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэрээ"-г байгуулж "Жамп" ХХК-ийн 005145А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2017, 2018 онуудад алт олборлуулж байна.
2. Жаргалант сумын Засаг дарга болон Буянцэцэн ХХК-ийн хооронд 2015.07.06-ны өдөр болон 2016.06.10-ны өдөр байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу лиценз тусгай зөвшөөрөл олгогдоогүй эрүүл газарт, түүнчлэн чацаргана тарих зориулалттай иргэний эзэмшлийн газарт алт олборлолт хийлгэсэн байдаг.
Эдгээр компаниуд нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлолт хийчихээд талбайгаа нөхөн сэргээхгүй орхиод явдаг. Сум, аймгийн удирдлагууд нь нөхөн сэргээлтийг нь хийлгэх талаар шаардлага тавилгүйгээр уг талбайд нь дараагийн жилд нь дахин нөхөн сэргээлтийн гэх компани оруулж алт олборлолт хийлгэдэг байдал 2014 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байна. Мөн эдгээр компаниуд лицензийн талбай болон эвдрэлтэй талбайгаас халиад эвдэгдээгүй, ашиглах эрх олгогдоогүй, эрүүл газарт алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
Энэ жил буюу 2018 онд аймаг болон сумын засаг дарга нартай гэрээ байгуулан "Жамп" ХХК-ийн 005145А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлолт хийж буй "Агь хаарвист" ХХК нь алт угаасан бохир усаа Бөөргийн гол руу шууд оруулж, Бөөргийн гол нь Мандалын голоор дамжин Байдрагийн голд нийлж 5 сумын хүн, малын ундны усыг бохирдуулж байна. Ойрын үед бороошилттой байгаа тул энэ байдал ноцтой хэмжээнд хүрээд байна.
 
 
Байдрагийн гол нь Баянхонгор аймгийн Жаргалант сумаас эх авч тус аймгийн Заг, Бөмбөгөр, Бууцагаан, Баацагаан сумдын нутгаар дайран нийт 300-аад километр урсаж Баацагаан сумын Бөөнцагаан нуурт цутгадаг томоохон гол юм. Гэтэл голын эхэн хэсгээс нь усыг нь бохирдуулж 5 сумын иргэдийн эрх, ашгийг ноцтой хохироож байна.
Мөн Жаргалант сумын Мандалын Тэгш хэмээх газарт алт олборлож буй "Оргил моунт" ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өмнөх жилүүдийн нөхөн сэргээлтээ хийгээгүй байдаг.
Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт хийж буй "Агь хаарвист" ХХК болон байгаль орчныг хамгаалах баримт бичиггүй олборлолт хийж буй "Оргил моунт" ХХК-ийн үйл ажиллагааг нь зогсоох акт тавьж, шаардлага өгсөн боловч сумын байгаль хамгаалаагч, байгаль орчны байцаагчид зогсоож дийлэхгүй байна.
Аймаг болон сумын удирдлагууд өөрсдөө нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт хийлгэх гэрээ байгуулсан тул энэ талаар ямар ч арга хэмжээ авахгүй, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн шаардлага биелэгдэхгүй өдийг хүрч байна.
Хамгийн чухал нь иргэдийн татвараар цалинждаг, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газрууд нь нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлож буй "Агь хаарвист*' ХХК, нөхөн сэргээлтээ хийдэггүй, байгаль орчныг хамгаалах баримт бичиггүйгээр талбайдаа олборлолт явуулж буй "Жамп" ХХК болон "Оргил моунт" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавихгүй ажлаа зохих ёсоор хийхгүй байгаад харамсаж байна.
 
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газруудаас дараах зүйлсийг шаардаж байна.
 
Үүнд:
1. Дээрх хууль бус алт олборлолтын үйл ажиллагааг нэн даруй зогсоох,
2. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газруудыг аймаг, сумдын удирдлагуудаасаа хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах нөхцөлөөр хангаж өгөх.
Мөн өмнө нь 2016 онд Жаргалант сумын засаг дарга чацаргана тарих зориулалттай иргэний эзэмшлийн, газарт нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлолт хийлгэх эрх олгож газарт нь олборлолт явуулж байсан бөгөөд энэ асуудал одоо захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж байгаа.
2017 онд сумын байгаль хамгаалагч хууль бус олборлолтын үйл ажиллагааг шүүмжлэн байгаль орчинд хохирол учруулж буй зураг, бичлэгийг Фейсбүүкд тавьсныхаа төлөө 2 сая төгрөгөөр торгуулсан /торгуулын актыг хавсаргав/. Аймгийн цагдаагийн газар нь Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх бус харин ч байгаль орчны төлөө тэмцсэн хүнийг байцаадаг, хэрэг тулгадаг, дарамдалдаг байдал илхэн байна.
 
 
 
 
 
 
 
 


 
 
 
 
http://www.sonin.mn/news/politics-economy/93702
Нөхөн сэргээлт нэрээр алт ухагчдыг Баянхонгор аймгийн засаг дарга өмгөөлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани