Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын нүүрс далайн замтай болох нь

Монголын нүүрс далайн замтай болох нь

 

Монголын нүүрсний экспортын гол зах  зээл бол Хятад. Тус улсын хувьд оны эхний хагаст  коксжих нүүрснийх нь импорт 29 сая тоннд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.4 хувиар буурчээ.  Мөн Хятадын коксжих нүүрсний дотоодын олборлолт ч буурсан дүнтэй харагдаж байна. Хэдийгээр импорт буурсан ч гангийн үйлдвэрлэл нь өссөн аж. Дэлхийн гангийн холбоо Хятадын гангийн үйлдвэрлэл  6.5 хувиар өсч, 451.2 сая тоннд хүрсэн тухай мэдээлэв.Мөн Хятадын коксжих нүүрсний үйлдвэрлэл оны эхний хагаст 214 сая тонн болж буурсан нь мөн үетэй харьцуулсан үзүүлэлт юм. Хятадын хувьд агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй  үйлдвэрлэл явуулахын тулд томоохон үйлдвэр, уурхайн хүчин чадлыг хумих, авто замаар эрдэс түүхий эд тээвэрлэхийг хязгаарлах бодлого баримтлан " Цэнхэр тэнгэр " хөтөлбөрийн хэрэгжилтийг чангатгахаар болжээ.  Өөрөөр хэлбэл, дотоодын хуучин, үр ашиггүй уурхайнуудыг хаах бодлого тус улсын импортын эрэлтийг тодорхой хэмжээнд хязгаарлаж буй. Ингэснээр 2018-2020 он гэхэд Хэбэй мужид нүүрсний хэрэглээг  200 сая тонноор буулгахаар болсноо хэлээд байна. Түүнчлэн Хуанхуа  болон Таншан боомтоос  эрдэс түүхий эд, нүүрсийг зөвхөн төмөр зам болон усан замаар тээвэрлэдэг болохоор идэвхийлэн ажиллаж байна гэдгээ "Сoal Mongolia-2018”  чуулганы индэрээс Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт үнэ, өрсөлдөөн сэдвээр илтгэл тавьсан  "Фэнвей Энержи Информэйшн Сервисез” компанийн дэд ерөнхийлөгч Сара Лиу мэдэгдэж байна. Ийнхүү Хятадын агаарын бохирдлыг бууруулах бодлоготой холбоотой үйл ажиллагаанууд Монгол Улсад шинэ дохио өгсөөр байгааг "Coal Mongolia-2018”  чуулганы илтгэлээс харж болох юм.

ХЯЗГААРЛАЛТ БА БОЛОМЖ

 

Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн Хятад улс  авто замаар түүхий эд тээвэрлэлтийг хориг­лосон. Энэ  бодлого нь Монголын нүүрсний экспортод хүчтэй мэдрэгдэж эхэл­сэн. Хэдийгээр бид урд хөршийн дүрмээр тоглох учиртай ч цаашид Монголын нүүрсний тээвэр­лэлт авто замаар бус төмөр замаар хийх  шаардлагатайг харуулж байгаа. Тиймээс манайх нүүрсээ төмөр замаар тээвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Коксжих нүүрсний зах зээлд шинэ түнш айсуйг олон улсын шинжээч Пралаб Бхаргава тэмдэглэж байна. Тодруулбал, Энэтхэг улс. Тус улсын хувьд коксжих нүүрсний хэрэглээ нь өсчээ. Гангийн үйлдвэрлэл нэмэгдэж  дотоодын олборлолт нь эрэлтээ гүйцэхгүй байгааг судлаачид онцоллоо. Энэтхэгийн коксжих нүүрсний импорт энэ онд 47 сая тонн байх бол 2023 онд 58 сая болж өсөх таамаг дэвшүүлжээ. Хятадын коксжих нүүрсний  импорт аажимдаа саарах ч Энэтхэг  2023 он гэхэд хамгийн том импортлогч болох хандлага ажиглагдаж буйг  судлаач хэлж байна.

 

ДЭД БҮТЭЦ БА ГУРАВДАГЧ ЗАХ ЗЭЭЛ

 

Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний ханш энэ жил  харьцангуй сайн байх бөгөөд ирэх онуудад аажимдаа буурна хэмээн үзэж буй. Тэгэхээр өсөлттэй үеийг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал бий. Тухайлбал,  ОХУ болон бусад орноос өрсөж тэрхүү орон зайг эзлэх боломж  Монгол Улсад байгаа хэмээн  олон улсын шинжээч Пралаб Бхаргава онцлон тэмдэглэв. Монголд коксжих болон чулуун нүүрсний экспортын баримжаатай 20 гаруй уурхай бий. Гэтэл манай улсын нүүрсний экспорт 36 сая орчим тоннд хүрч байгаа нь нөөц бололцоо ашиглалтгүй үлдэж байгааг илтгэнэ. Тээвэр ложистик, хил гаалийн зохион байгуулалтаас ха­маа­р­алтайгаар экспор­толж чадахгүй байгааг олон улсын шин­жээчид илтгэл бүрдээ дурдаж байна лээ. Төмөр зам, дэд бүтэц, хэдэн зуун км үргэлжлэх урт дарааллын тухай ярьж суусаар "цонх” үеэ өнгөрөөх вий гэсэн болгоомжлол салба­рынхан болоод хөрөнгө оруулагчдад байна. Үнэн хэрэгтээ авто машинаар нүүрсээ зөөж  гурав дахь орны зах зээлд нийлүүлнэ гэдэг үлгэр болохыг чуулганы үеэр ярьж байв. Биднийг мунгинаж суух зуур  ОХУ урд хөрш руу 400 орчим сая тонн нүүрс экспортолсон байгаа юм. Харамсалтай байгаа ч  хил гааль, тээвэр ложистикийн зохион байгуулалт, дэд бүтцийн асуудлаа шийдэхгүй бол ирэх жилд дахиад л энэ тухай ярих болно хэмээн нүүрсний салбарынхан хэллээ.

 

ДАЛАЙН ЧАНАДЫН ОРНУУДАД НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖ

 

"Coal Mongolia-2018”-д манай улс төмөр замын тээврээр нүүрс экспортлох бодит хэмжээ, ойрын чиг хандлага, шинээр бий болгох гарцын талаар тодорхой санал болоод Тяньжинд 10 га газарт тээвэр ложистикийн төвийг байгуулах төслийн мэдээлэл  анхаарал татаж байв. Уг төслийг хэрэгжүүлэх санамж бичигт 2009 онд Хятадын  Ардын засгийн газар болон  манай ЗТХЯ хамтран санамж бичиг байгуулж гарын үсэг зурсан.  Энэ  ажлыг гацаанаас нь гаргаж хоёр улсад ажлын хэсэг байгуулан хамтарсан тусгай компанийг байгуулахаар зорьж буй.Монгол Улс далайд гарцтай болж  бусад бараа бүтээгдэхүүнээ гаргах  Хятадын талаас "Тяньжин Форт групп” Монголын талаас "Монголын төмөр зам”  51:49 харьцаатай тусгай зориулалтын компани байгуулагдаж байгаа аж. Ажлын хэсгийн ээлжит  VIII хуралдаан энэ сард Улаанбаатар хотод болох юм. Төвийн шаардлагатай  хөрөнгө оруулалт нь 48 сая ам.долларын 30 орчим хувийг хамтарч байгуулсан компаниуд оруулах бол үлдсэн хөрөнгө оруулалтыг зах зээлийн зарчмаар босгох төлөвлөгөөтэй гэнэ. Энэ төв ашиглалтад орсноор  нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Хятадын зах зээлд болон гуравдагч оронд гаргах боломж нээгдэнэ. Ирэх хавраас энэ төслийн бүтээн байгуулалт баригдах юм байна.

Монголын нүүрс тээвэрлэлт нэг зах зээлээс хамааралтай байх ёсгүй. Тиймээс ОХУ манай чанартай коксжсон нүүрсийг өөрсдийн  боомтоор дамжин өнгөрөх тээвэрлэлтээр гуравдагч орон болох Японы зах зээлд гаргах сонирхолтой. Саяхан ОХУ-ын Тээв­рийн сайд манай улсад айлчилж нүүрсэнд  тарифын хөнгөлөлт үзүүл­сэн. Тэгэхээр Хятадын Тяньжин боомт ОХУ-ын Влади­восток боомтын тариф нэг ижил байх боломж бүрдэх юм. Эдгээр боомтоор нүүрс тээвэрлэх асуудлыг нэн даруй шийдвэрлэх нь манай улсын хувьд ашигтай байх гарц гэдэг нь  чуулганы хэлэлцүүлгээс харагдаж байна. Эцэст нь тэмдэглэхэд "цонх”  үеийг  ашиглан сул дэд бүтцээ хэрхэн үр ашигтайгаар зохион байгуулж  экспортоо нэмэгдүүлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бүхэн эрх баригчдаас шалт­гаална хэмээн чуул­ганд оролцогчид онцлон тэмдэглэснийг уламжилъя.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР


Монголын нүүрс далайн замтай болох нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2024 оны 04 сарын 25, 16 цаг 43 минут
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

2024 оны 04 сарын 25, 12 цаг 22 минут
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

2024 оны 04 сарын 25, 11 цаг 10 минут
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

2024 оны 04 сарын 25, 10 цаг 52 минут
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

2024 оны 04 сарын 24, 12 цаг 01 минут
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани