Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюутолгой” зогсох тухай яриа байхгүй, гэхдээ...

 

“Оюутолгой” зогсох тухай яриа байхгүй, гэхдээ..."Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ. Нийт 200 гаруй хуудас материал бүрдүүлсэн аж. Урьдчилсан байдлаар ажлын хэсгийн гишүүдэд "Нууцын зэрэглэлтэй” гэсэн тамга дараад тараасан байна. Гэхдээ таван яамны төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан ажлын дэд хэсгээс ирүүлсэн дүгнэлтэд зарим зүйлийг дутуу бүрдүүлсэн байгаа аж. Дутуугаа өнгөрсөн сарын 5-ны өдөр гэхэд бүрдүүлж өгөхийг УИХ дахь ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва даалгасан ч одоо болтол хариу ирүүлээгүй байна. Тиймээс энэ сарын сүүл гэхэд эцсийн байдлаар бэлэн болгоно гэж ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлэв. "Гэхдээ зургадугаар сард бид урьдчилсан байдлаар гаргасан дүгнэлтээ танилцуулсан” гэж тэрбээр тодотголоо. Эндээс ажлын хэсэг өмнөх дүгнэлтээ баталгаажуулсан байх магадлалтайг харуулж байна. Тэгвэл өмнөх дүгнэлт хэрхэн гарч байв? Өнгөрсөн зургадугаар сард ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва нарын гишүүд төрийн ордонд мэдээлэл хийсэн. Энэ үеэр "Татварын зөрчил "Оюутолгой” компанид гарсан, аудитын байгууллага 155 сая ам.долларын татварын акт тавьсан.

Энэ байтугай дүнгийн асуудал байна. Ямар ч байсан "Оюутолгой” татвараа төлөх ёстой” хэмээн мэдэгдэж байлаа. Харин хоёр сарын өмнө Rio Tinto группийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат манай сонинд өгсөн ярилцлагадаа, татварын актын талаар "Бид таван сая ам.долларыг татварт төлсөн. харин 150 сая ам.долларыг зөвшөөрөөгүй. Учир нь ийм татварын хэмжээг гэрээнд заагаагүй. Асуудлыг шийдэхийн тулд ил тод байх нь чухал. Энэ тал дээр олон улсын туршлагыг харж болно. Гэрээ хэлэлцээрийн асуудлаар ямар нэг маргаан үүсвэл гуравдагч этгээд, арбитрт ханддаг. Бид австралийн арбитрын байгууллагын татварын албанд хамаардаг” хэмээн хэлсэн юм. Улмаар зөвшилцөлд хүрч чадахгүй бол арбитрт хандана гэж Монголын Засгийн газарт анхааруулснаа ч дуулгасан. УИХ-ын намрын чуулган нээлтээ хийх дөхсөн энэ үед өрнөж буй улс төрийн асуудлын нэг нь яах аргагүй "Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж буй ажлын хэсгийн дүгнэлт болчихоод буй. "Оюутолгой” хэрэгтэй, хэрэггүй гэсэн улс төрийн маргаан ч өрнөөд эхэллээ. Харин салбарын сайд Д.Сумъяабазар сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр "Оюутолгой-н үйл ажиллагааг зогсоох тухай асуудал байхгүй. 

Ямар ч байсан "Оюутолгой” татвараа төлөх ёстой хэмээн мэдэгдэж байлаа 

"Оюутолгой” зогсвол "Тавантолгой”-г ашиглах тухай ярих хэрэггүй. Манай яамны зүгээс "Оюутолгой”-н бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарахад дэмжлэг үзүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Сайдын хэлсэнчлэн "Оюутолгой” төсөл зогсох ёсгүй, харин хөрөнгө оруулалтын гэрээнд сайжруулах зүйл бий. Өнөөдрийн байдлаар"Оюутолгой” бол Монголд буй хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч. Үүнд гаднын хөрөнгө оруулалт 66 хувь, Монголынх 34 хувь байгаа. гэхдээ 34 хувийн хөрөнгө оруулалтыг 11 хувийн хүүтэй зээлээр авсан нь тус гэрээг сайжруулах ёстойг батлах нэн тэргүүний бас хамгийн том алдаа гэж ажлын хэсгийнхэн дүгнэсэн юм. Улстөрчид, шийдвэр гаргагчид ч үүнтэй санал нийлдэг. хэдийгээр тус төслийн 34 хувь нь Монголынх ч, түүнийг санхүүжүүлсэн хөрөнгө нь 11 хувийн хүүтэй зээл. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр тодорхой хугацааны мөчлөг дээр буцаагаад үүссэн өр нь 34 хувийн хөрөнгө оруулалт дээр нэмэгдээд өр нэмэгдэх хамгийн том нөхцөл төдийгүй монголчууд уг төслөөс ашиг хүртэж эхлэх хугацаа хойшлох шалтгаан болоод буй.

Харин ажлын хэсгийн гишүүд өөрсдийн баялгаа бусадтай хамтарч ашиглахдаа хүүтэй зээл авах ёсгүй гэдэг байр суурийг илэрхийлж буй. "Оюутолгой”-н гэрээний хүрээнд яригддаг өөр нэг маргааны сэдэв нь тус ордоос гарч буй баяжмалын агууламж дахь алт, зэсийн баяжмалын хэмжээг Монгол улс хянаж чаддаггүйтэй холбоотой. Товчхондоо "Оюутолгой” өөрөө тайлагнасан тоог л бид харахаас ямар хэмжээний баяжмал хил гарч буйг огт мэдэж чаддаггүй юм. Түүнээс гадна "Оюутолгой”-н орлогыг Монгол улсаар дамжуулах асуудал үргэлж сөхөгддөг. Үүнийг тавихаар хөрөнгө оруулагч Rio Tinto-гийн зүгээс Монголд зохих түвшинг нь хангасан банк байхгүй гэх шалтагхэлчихээд таг суучихдаг. Баялгийг нь ухах болохоор эдийн засгийн түвшин, хөгжил нь хамаагүй. Орлогоо тайлагнах, ашгийг нь эзэн улс нь хүртэх болохоор янз бүрийн шалтаг шалтгаан хэлдэгт олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Харин одоо манайд ашиггүй, алдагдалтай, эргэлзээтэй энэ мэт асуудлыг шийдэх боломж цаг хугацааны хувьд олдоод байна. Үнэхээр л "Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж, цаг үеийн таатай байдлыг ашиглаж, өөрсдөдөө давуу тал бий болгож чадвал ядаж баяжмал дахь алт, зэсийн ялгах үйлдвэр барьчих хэмжээний орлогыг Монголдоо авч үлдэх боломж бүрдэх юм.  

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ


 

“Оюутолгой” зогсох тухай яриа байхгүй, гэхдээ...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өнөөдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өнөөдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

Өчигдөр, 09:31
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани