Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Зүүн хойд Азийн уул уурхайн төв болно”

“Зүүн хойд Азийн уул уурхайн төв болно”

 

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын "Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Чуулган хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд "Лайон менежер лимитед” компанийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап илтгэл тавьсан юм. Тэрээр "Өнгөрсөн хугацаанд 50 гаруй оронд уул уурхайн салбар хэрхэн хөгжиж буйг харж, судалж ирсэн. Уул уурхайг хөгжүүлэхийн тулд нөлөөлөх хүчин зүйлсийг анхаарах учиртай. Монгол Улсын хувьд нинжа хэлбэрээр ашигт малтмал олборлож байна. Энэ нь уул уурхайн бизнес амар хялбар аргаар ашигтай ажиллах боломжтой гэх ташаа ойлголтоос үүдэлтэй. Ийнхүү албан бусаар ажиллах нь улсын төсөвт орох орлого буурдаг юм. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлого хэрэгжүүлэхийн тулд дээрх байдлыг зохицуулах зайлшгүй шаардлага бий. Цаашилбал, уул уурхайн салбарын мөчлөгийн хандлагыг ажвал геологийн чиглэлээр хийж байгаа ажлууд бий боловч хөрөнгө оруулалтыг татаж, газрын доорх баялгийг илрүүлэхэд хэчнээн зардал гарах вэ гэдгийг тооцоолох учиртай. Ер нь энэ салбарыг тогтвортой бодлогоор удирдах нь ажлын байрыг хадгалахаас гадна төсөвт оруулах хөрөнгө өсдөг. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд тухайн төсөл үр дүнтэй гэдгийг олон нийтэд таниулах нь чухал” хэмээн онцолсон юм. Энэ мэтчилэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид чуулж буй "Дисковер Монголиа-2018”-д албаны төлөөлөгчид оролцон төрийн бодлого, шийдвэр, хууль эрх зүйн орчны талаарх мэдээллийг хүргэлээ.Энэ удаагийн чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцож буй. Манай улсад хэрэгжиж буй төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн гадны төлөөлөгчдөөс гадна ирээдүйд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэн оролцож байгаа хөрөнгө оруулагчдад макро, микро орчны мэдээллийг хүргэхээр зорьсон гэдгээ зохион байгуулагчид онцолж байна. Түүнчлэн санхүүжилтийн асуудлыг ч хөндөж, хэрхэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх талаар ч харилцан ярилцах юм байна. Чуулган үргэлжилж байна.

 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

ЭДИЙН ЗАСГИЙН ДЭВШИЛ УУЛ УУРХАЙН САЛБАР ГОЛЛОХ НӨЛӨӨТЭЙ

-Зүүн хойд Азийн хэмжээнд зохион байгуулалтад орж Монгол Улс уул уурхайн бүс нутгийн хаалт байх ёстой гэж үздэг. Бид энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна. Уул уурхайд хариуцлага хамгийн чухал. Энэ салбар зөв голдрилоор явуулж, хөрөнгө оруулалтын өгөөжийг хуваалцсаны үр дүнд цаашид дэлхийн зах зээл дээр хүчтэй гарч ирэх боломж бүрдэнэ. Оюутолгой, "Степ голд” төслүүд Монголынх. Бид шударга байж, хөгжлийн зөв өнцгөөс нь харж богино хугацаанд эдийн засгийн дэвшлийг бий болгох учиртай. Үүнд нөлөөг үзүүлнэ. Тиймээс төрийн бодлогоо хөрөнгө оруулагчдад зөвөөр танилцуулах нь ирээдүйн хөгжилд тэргүүлэх салбар болох юм.

 

 


 

"Монголын бизнесийн зөвлөл”-ийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан:

АМЛАЛТАА БИЕЛҮҮЛДЭГ ГЭДГЭЭ ХАРУУЛАХ ЁСТОЙ

-Манай улсад дэл­хийн хэмжээний төс­лүүд хэрэгжиж байгаа. Цаашид хэрхэн тэлэх вэ гэдгээс хамаарч хөрөн­гө оруулалтыг татах боломжийг бүрдүүлнэ. Манай улс Зүүн хойд Азийн уул уурхайн төв болох зорилго тавих учиртай. Үүний тулд дэд бүтцийнхээ асуудлыг шийд­вэрлэх хөрөнгө оруулалтыг шийдснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдэнэ. Эдгээр асуудлыг салбар бүрийн төлөөлөгчдөөс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хэлэл­цэж байгаа нь сайшаалтай. Хамгийн гол нь Монгол Улс амлалт болон харилцан тохиролцсон гэрээний үүргээ ягштал биелүүлдэг гэдгээ гадаад зах зээлд, хөрөнгө оруулагчдад харуулах ёстой.

 

 

 


 

"Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү:

ЭРДЭС БАЯЛГИЙН БАЙГУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

-Эхний ээлжинд стра­те­гийн ордын төрийн эзэмш­лийн хувь хэмжээг тог­тоол­гож, ордуудыг эдийн зас­гийн эргэлтэд оруул­на. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиг­лалтын тусгай зөв­шөөрөл эзэмшигч "Эрдэнэт үйлд­вэр” компани, "Бага­нуур”, "Шивээ-Овоо” компа­нийн төрийн эзэмш­лийн хувь­цааг манай ком­па­нид шилжүүлэх Засгийн газ­рын тогтоол бий. Түүнч­­­лэн хөрөнгийн удирд­­лагын компаниар дам­жуу­­лан хөрөнгө оруу­лал­тын санг бий болгох, охин компаниудын хувь­цааг нэ­мэл­тээр гаргаж, гадаад, дотоодын биржээр арилжаалах зорилт тавьсан. "Эрдэнэс Монгол” компа­нийг тү­шиг­­лэн "Эрдэс баял­­гийн бирж” байгуулах стра­­тегийн зорилт тавьж байгаа.

 

 


 

Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа:

ДҮРМЭЭ ТОДОРХОЙ ТАНИЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Орон нутгийн засаг захиргааны байгууллага хэрхэн ажиллах талаарх мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгөх хэрэгтэй. Зарим талдаа салбарын яам, төрийн томоохон байгууллагаас давсан эрх мэдэл гаргах нь хөрөнгө оруулагчдад таатай сэтгэгдэл төрүүлэхгүй. Нөгөөтэйгүүр лиценз олголтын асуудал тогтвортой, нээлттэй явагдах учиртай. Мэдээж том төслүүдээ танилцуулах хэрэгтэй боловч хөрөнгө оруулагчдад өдөр тутмын ажилд нь ямар асуудал тулгарч болох вэ гэдэг мэдээлэл чухал байдаг. Тиймээс ямар дүрмээр тоглох вэ гэдгийг нь тодорхой болгох үүднээс жижиг мэт санагдах асуудлын талаар ч танил­цуулах нь зүйтэй юм.

 

 

 


 

"Делоитт Онч аудит” компанийн захирал Ш.Норжинбат:

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ СЭРГЭЖ БАЙНА

-Бизнесийн салба­рынхан энэ чуулганаас ирэх жилийн өнгө ямар байгааг харахыг зорьдог. Энэ удаагийн чуулганд оролцогчид эрс нэмэгдсэн харагдаж байгаа нь манай улсыг зорих хөрөнгө оруу­лагчдын итгэл сэргэж байгаагийн илрэл болов уу. Ер нь хөрөнгө оруулагчид аливаа уулзалтад оролцохдоо тухайн улсын бодлого, шийдвэр нь ямар байгааг илүү анхаардаг. Мөн төрийн болоод бизнесийн орчны бодлогынхоо талаар бодитой мэдээл­лийг хүргэх нь зүйтэй. Энэ нь эдийн засгийн өсөлтийг бий болгох, улсын хөгжилд тодор­хой хувь нэмрээ оруулах хөшүүрэг болох юм.

 

 

 


 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ


“Зүүн хойд Азийн уул уурхайн төв болно”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани