Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ УДИРДАХ УУ

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ УДИРДАХ УУ

 

"Эрдэнэт үйлдвэр” хувьчлагдсанаас хойшхи маргаан хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 2016 оны зургадугаар сарын 28 буюу УИХ-ын сонгуулийн үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 100 хувь Монголын тал эзэмшихээр болсон бөгөөд албан ёсны эзэмшигч нь "Монголын зэс” корпораци гэдгийг мэдэгдсэн байдаг. Түүнээс хойш энэ асуудал халуун сэдвүүдийн нэг байсаар өнгөрсөн оны хоёрдугаар сард Засгийн газрын 23 дугаар тогтоол гаран уг компани хувийн хэвшлээс төрийн мэдэлд бүрэн шилжсэн. Ингэснээр маргаан улам дэгдэж Засгийн газрын шийдвэрийг "Монголын зэс” корпораци эсэргүүцэн шүүхэд хандан дээд шатны шүүхэд ялалт байгуулсан. Мөн нэр бүхий иргэд "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэц хуралдаж Засгийн газрын шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Үүний дараа "Монголын зэс” корпораци олон улсын шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа. Гэтэл энэ дундуур дахин хэрэг мандсан нь "Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авахдаа "Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудал үүссэн. Тэрбээр тухайн үеийн "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, барьцаанд тавьсан хэмээсэн бөгөөд түүний зээл хүүтэйгээ 140 сая ам.долларт хүрсэн гэдэг. "Стандарт” банкныхан Монгол Улсын Засгийн газраас тухайн мөнгийг нэхэмжлэн Арбитрын шүүхэд гомдол гаргасан.

Түүнчлэн тус банк "Эрдэнэт үйлдвэр”-ийг шүүхийн шийдвэр бүрдүүлээгүй гэх үндэслэлээр эд хөрөнгийг битүүмжлэх тухай ч мэдэгдсэн байдаг. Энэ мэтээр маргаан, дуулиан  үргэлжилсээр эцэслээгүй байгаа цаг дор "Эрдэнэт үйлдвэр”-ийн төрийн эзэмшлийн хувийг "Эрдэнэс Монгол” ХХК эзэмших тухай мэдээлэл өчигдөр "Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр хөндөгдлөө. Энэ асуудал уг нь 2013 оны Засгийн газрын 100 дугаар тогтоолоор шийдэгдсэн. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрчимжүүлэх ажлын хүрээнд үзэглэсэн үйл явдал юм. Тэр үед "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Багануур”, "Шивээ-Овоо” ХК-ийг "Эрдэнэс Монгол” ХХК-д эзэмшүүлэхээр болсон. Гэвч уг асуудал бүдэг байсан юм. Мэдээж үүнд улс төрийн шалтгаантай олон асуудал нөлөөлсөн нь ойлгомжтой. Харин энэ ажил цаашид эрчимжихийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар онцолсон юм. Тэрбээр тус чуулга уулзалтын үеэр "Эрдэнэс Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компанийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар тогтлоо. Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажил өрнөж байгаа. Төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг төмөр зам, авто зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж зэрэг дэд бүтцийн төсөл, бүтээн байгуулалтад зарцуулж, Тавантолгой ордын үнэ цэнийг өсгөх чиглэлээр ашиглана. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн тулгамдсан гол асуудал болох уул уурхайн дэд бүтцийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлээ өргөжүүлэх, уламжлалт харилцаатай түншүүдтэйгээ илүү нягт хамтран ажиллах боломж бүрдэнэ” гэсэн юм. Мөн тэрбээр, "Эрдэнэс Тавантолгой”-н IPO- ийн үр дүнд босгосон хөрөнгөөр нийт тав орчим тэрбум долларын арав гаруй төслийн санхүүжилтийг шийднэ гэж мэдэгдэж байлаа. 
Харин "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү "Манай компани "Багануур компанийн 75 хувь, "Шивээ-Овоо” компанийн 90 хувь, "Эрдэнэс Оюутолгой” компаниар дамжуулаад "Оюутолгой” төслийн 34 хувь, "Эрдэнэс метан”, "Эрдэнэс стийл” компанийн 50 хувийг тус тус эзэмшиж байна. Бид төр хувийн хэвшлийн үйл ажиллагааг бизнес болгон өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлж улсын эдийн засагт үр нөлөөг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн уул уурхай дагасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээндээ Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын нүүрс тээвэр, ашиглалт, засвар үйлчилгээг давхар хариуцан ажилладаг. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрчимжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 100 дугаар тогтоол гарч "Багануур”, "Шивээ-Овоо”, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн монголын талын хувийг манай компанид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Хөрөнгийн зохистой байдлыг бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж, төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд "Багануур” ХК-ийн 24,  "Шивээ-Овоо” компанийн 39 хувийг дотоодын биржээр арилжаалах, бонд гаргах ажлуудыг судалж байна” гэлээ.
Уул уурхай, хайгуулын хөрөнгө оруулагчдын салбарынхан чуулдаг хурлын үеэр салбарын сайд, хамаарах компанийн захирлын цухас дурдсан мэдээлэл боловч энэ нь алсдаа "Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүйг тодорхойлох, маргаанд цэг тавих эцсийн шийдвэр байхыг үгүйсгэхгүй юм. Товчхондоо, "Эрдэнэс Монгол” ХХК "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг удирдах уу.

 

 

http://www.undesniishuudan.mn/content/read/160019.htm

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ УДИРДАХ УУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани