Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОХУ, Хятадыг холбох хий дамжуулах хоолой Монголын нутгаар дайрах нь хэр бодитой вэ

ОХУ, Хятадыг холбох хий дамжуулах хоолой Монголын нутгаар дайрах нь хэр бодитой вэ

 

Жилдээ нэг удаа зохиогддог "Дорнын эдийн засгийн чуулган-2018”-ын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины монголчуудад хандаж хэлсэн сайн мэдээ гэвэл ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах өмнөх байр сууриа дахин нотолсон явдал байв. 

Энэ оны зургадугаар сард Хятадын Чиндаод  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болсон. Энэ үеэр хөрш гурван орны тэргүүн нарын уулзалт дээр В.Путин  "ОХУ,  БНХАУ-ыг холбох нефть-хий дамжуулах хоолойг өөрийн нутгаараа дайруулах хүсэлтээ Монгол нөхөд маань илэрхийллээ. Энэ бол зөв зүйтэй санаа бодол бөгөөд бид үүнийг бүрэн дэмжиж байна” хэмээн мэдэгдсэн юм. Мөн тэрбээр "Ийм том төслийг хэрэгжүүлэхийн тулд техник эдийн засгийн үндэслэлийг нь сайтар бодож боловсруулах хэрэгтэй” гэдгийг нэмж сануулсан байдаг.  Тэрбээр энэ байр сууриа Владивостокт дахин нотоллоо.

Тэгэхээр нутаг дэвсгэр дээгүүрээ хийн хоолой дамжуулах "Виз”-ээ   хойд хөршөөсөө үндсэндээ авчихлаа гэсэн үг. Чиндаогийн уулзалтын үеэр ОХУ-ын  "Интерфакс" агентлаг "ОХУ БНХАУ-ыг холбох хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулахыг Ерөнхийлөгч В.Путин дэмжлээ” хэмээн онцолж,  "Монгол улс ийм санал санаачлага гаргаж байгаа нь анх удаагаа биш бөгөөд Монголын нутгаар ийм хоолойг дамжуулах нь  аюулгүй бөгөөд газар ойр дөт гэсэн байр суурийг Улаанбаатар илэрхийлж байгаа юм”  гэж бичиж байв.  Тус агентлагийн мэдээнд дурдсанаар  Монголын энэ санал санаачлага гарахаас өмнө ОХУ, БНХАУ хоёр шууд хил залгаа нутгаараа хий дамжуулах хоолой барихаар төлөвлөж байсан бөгөөд тухайлбал, Благовещенск, Владивосток болон Алтайн район зэрэг газрыг  сонгон нэрлэж байжээ.

Харин БНХАУ-ын хувьд энэ талаар одоогоор ам нээгээгүй байна. Гэхдээ Чиндаогийн уулзалтын үеэр асуудлыг тэд хамтдаа сууж байгаад ярилцсан болохоор Ши Жиньпин даргын хувьд  Монголын гаргасан санал толгойд нь торолзож байгаа гэдэг нь тодорхой. Гэхдээ тэд яаран ам нээхгүй. Бидний хандлага, ажил хэрэгч байдлыг л харгалзана.

2018 оны наймдугаар сарын 24-нд Орос, Монгол, Хятад гурван улсын байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол болсон. Монгол мөрөөдөл биелэх томоохон алхам гэж үүнийг харах нь зөв байх.

Нутаг дэсгэрээрээ нефть хий дамжуулах хоолой бариулах нь Монголын хувьд олон жилийн хүлээлт байсаар ирсэн. Харамсалтай нь биелэгдэггүй, Монголын хоёр талаар тойрч дөлөөд байдаг. Харин одоо тэр боломж ойртож ирчихээд байна. Манай улстөрчдийн ухаан, эх оронч сэтгэлгээ, ажил хэрэгч шуурхай байдлаас л шалтгаална.

Үүний урьд ОХУ болон БНХАУ-ыг холбосон байгалийн хий дамжуулах хоёр ч хоолой Монголын хилийн цаахнуур баригдсан. Эрх баригчид нь дотроо байнга зөрчилтэй, хэлсэн ярьсандаа хүрдэггүй, хөгжлийн тодорхой бодлогогүй, улс төр нь тогтворгүй болохоор Монголыг  тойргийн гадна үлдээсэн байхыг үгүйсгэхгүй.

Хий дамжуулах гурав дахь хоолой ба Хятадын хэрэглээ

Владивостокийн чуулга уулзалтын үеэр  ОХУ болон БНХАУ-ын хооронд байгуулсан томоохон гэрээ гэвэл ОХУ-аас импортлох шатдаг хийн хэмжээг нэмэгдүүлэх тухай  байв. Хятадын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ баруун чиглэлээр импортолж байгаа байгалийн хийн хэмжээг ойрын хугацаанд нэмэгдүүлэх талаар ярьжээ. ОХУ БНХАУ-ыг холбосон хий дамжуулах хоёр том шугам байгаа бөгөөд үүнийгээ зүүн, баруун  маршрут хэмээн томъёолдог. Дорнод бүсийн хоолойгоо «Сила Сибири» гэж нэрлэдэг бол баруун бүсийн хоолойг  "Сила Сибири-2”  буюу Алтайн маршрут гэж нэрлэдэг.  Тэгэхээр энэ Баруун чиглэл гэдэг нь Алтайн районоор дайрсан хий дамжуулах хоолой юм.

ОХУ-ын "Газпром” болон  Хятадын CNPC компанийн хооронд байгуулсан гэрээгээр зүүн чиглэлийн «Сила Сибири» дамжуулах хоолой 2019 оны 12 дугаар сараас эхлэн жилдээ 38 тэрбум шоо метр  хий нийлүүлэх юм.

Харин баруун бүсийн  "Алтай”  шугам нь Баруун Сибирийг Хятадын баруун хойд бүстэй холбосон 2600 км урт шугам бөгөөд  30 жилийн хугацаанд  жилд 30 тэрбум шоо метр хий нийлүүлнэ гэсэн тооцолол бий.  

Харин гурав дахь маршрут буюу  төв чиглэлийн шугам баригдвал тэр нь Монгоын нутгаар дамжих хамгийн боломжтой юм.

«Газпрома»-ын тэргүүний орлогч  Александр Медведевийн хэлснээр "Алтай” хий дамжуулах хоолой нь ОХУ-ын хийн экспортыг нэмэгдүүлэх томоохон боломж гэжээ.

Гэхдээ ОХУ-ын байгалийн хийн голлох зах зээл нь Европ хэвээрээ байгаа. Өнгөрсөн оны байдлаар тус тивийн хийн хэрэглээний 34 хувийг "Газпром” дангаараа хангасан бөгөөд энэ нь тус компанийн экспортын 66 хувь болж байгаа юм. Харин Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг энэ хэмжээг цаашид өсөхгүй гэж үзэж байгаа аж.

Тэгэхээр БНХАУ "Газпром”-ын томоохон зах зээлийн нэг байсаар байх төлөвтэй.  Одоогоор "Газпром”-ын нийт экспортын 19 хувь нь Хятадад ногдож байгаа бөгөөд энэ хэмжээ цаашид тасралтгүй өсөх магадлалтай байна. Учир нь 2020 он гэхэд Хятадын байгалийн хийн хэрэглээ  жилдээ 300-350 тэрбум шоо метр хүрэхээр байгаа бөгөөд ойрын 20 жилд 2.8 дахин өснө гэсэн тооцоолол байгаа юм. Ийм өсөж буй өндөр хэрэглээ хий дамжуулах гурав дахь шугамын тухай санал санаачлагыг гаргаж байгаа бөгөөд үүнийг өөрийн нутгаараа дамжуулах нь Монголчуудын санаашрал болоод байгаа юм. Хамгийн чухал нь энэ хоолой улс төрчдийн ярьдаг "үлгэр” биш байгаасай гэдгийг иргэд сануулсаар байгаа.

Гэхдээ "Газпром” болон Хятадын CNPC компани 2017 онд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгаас Хятад руу хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг бас санах хэрэгтэй. Дээрхи гэрээгээр  "Сахалин-2”  төслийн гурав дахь шугамын технологийн асуудал болон жилд 20 тэрбум шоо метр хий нийлүүлэх тухай яригдаж байгаа юм.

 

П.Булган

http://www.zaluu.com/read/29341263a


ОХУ, Хятадыг холбох хий дамжуулах хоолой Монголын нутгаар дайрах нь хэр бодитой вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани