Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний эрэлт БНХАУ-ын бодлогоос шууд хамаарна

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ КОМПАНИУДЫН ХҮЧИН ЧАДАЛ, НӨӨЦ ХАНГАЛТТАЙ САЙН

Нүүрсний эрэлт БНХАУ-ын бодлогоос шууд хамаарнаWood mackenzie группийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ахлах шинжээч Пралаб Бхаргаватай уулзаж, нүүрсний зах зээлийн ойрын болон хэтийн төлөвийн талаар ярилцлаа. АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны маргаан дэлхийн эдийн засагт, ялангуяа эрдэс түүхий эдийн зах зээлд нөлөөлж магадгүй болоод байна. Энэ ээдрээтэй цаг үед Монгол Улсын экспортын орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж байгаа нүүрсний салбар, түүний эрэлт, нийлүүлэлт, үнийн бодлогод нөлөөлөх хүчин зүйлсийг энэхүү ярилцлагаар дамжуулан бэлтгэлээ.

-Сүүлийн жилүүдэд нүүрсний зах зээлд ямар өөрчлөлт гарч байна вэ?
-2017 оны судалгааг харахад, олон улсын хэмжээнд нүүрсний зах зээл БНхАу­аас хамаарч байна. Зах зээлд орох, гарах явц нь далайгаар тээвэрлэж буй нүүрсний зах зээлд маш их нөлөө үзүүлсэн. Энэ нь далайгаар тээвэрлэж буй коксжих болон дулааны нүүрсний ханшид ихээр нөлөөлсөн гэсэн үг. өөрөөр хэлбэл, хятад улсын бодлого далайгаар тээвэрлэж байгаа нүүрсний зэх зээлийг тодорхойлж байна.

-Хятад улс илүү сайн чанарын нүүрс авах эрмэлзэлтэй байгаа нь нүүрсний экспортод хэрхэн нөлөөлөх вэ?
-Өнгөрсөн хугацаанд БНХАУ өндөр чанартай коксжих нүүрс худалдаж авах нь ихэссэн. Гэхдээ энэ нь зөвхөн коксжих нүүрс төдийгүй бусад нүүрсэнд ч хамааралтай. Монголын нүүрс ууршимтгай чанар сайтай. Цаашдаа монгол улсад хольж нийлүүлэх хандлага түлхүү гарах байх. Ингэснээр монголд нүүрсний салбараас олох ашиг нэмэгдэх юм.

Ерөнхийдөө монгол улс нүүрсний чанараа сайжруулах ёстой.

Ялангуяа, хятадын дотоодын нүүрсийг монголын нүүрстэй холиход тун тохиромжтой. Хятад улс худалдан авагчдынхаа шаардлагаар нүүрсээ боловсруулан экспортлох нь монголын нүүрсний компаниудад том боломж олгох юм.
-Монголын нүүрсний компа- ниуд зөв чигтээ явж чадаж байна уу?
-Хэдий тийм ч шийдвэрлэх шаардлагатай геополитикийн шинжтэй асуудал цөөнгүй бий. Уг асуудлуудаа шийдчихвэл монголын нүүрсний компаниу­ дын хүчин чадал, нөөц бололцоо сайн. Тэд хятадын зах зээлд нүүрсээ хангалттай нийлүүлж чадна. БНХАУ-ын шаардлагад нийцсэн нүүрсийг харьцангуй сайн үнээр нийлүүлэхүйц компани олон бий.
-Монголын нүүрсний компаниуд тээврийн зардлаа бууруулахыг хүсдэг. Энэ нь ойрын хугацаанд боломжтой зүйл үү?
Эрдэнэс таван толгойн IPO гаргаж, татан төвлөрүүлсэн хөрөнгийг дэд бүтцэд зарцуулбал сайн зүйл болж магадгүй. Гэхдээ ойрын хугацаанд бараг биелэх боломжгүй.

  • 2025 онд ОХУ нүүрсний экспортоо хоёр дахин нэмэх зорилт тавьсан.
  • Худалдааны маргаан нүүрсний зах зээлд үзүүлэх нөлөө бага байна.
  • Төмөр зам барьснаар тээврийн зардал буурах боломжтой.

Үүнээс гадна төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн таван толгой­хятадын хилийг холбосон ахин нэг зам байгуулахаар болсон. Авто замын барилгын ажлыг гүйцэтгэх хувийн хэвшлийн компанийг аль хэдийнэ сонгосон гэдэг. Хэрвээ энэ ажил амжилттай хэрэгжвэл таван толгойгоос хятад руу тээвэрлэх нүүрсний хэмжээг нэмэхэд дэмжлэг болно.

Нөгөөтэйгүүр энэ нь төмөр замын төслийг хойш чангааж магадгүй. одоогийн нүүрсний ханшаар тээврийн зардал өндөр байсан ч ашигтай ажиллаж чадна. харин олсон ашгаараа дэд бүтэц барих уу эсвэл өөр зүйлд зарцуулах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Бид энэ асуудлыг уламжлалт байр сууринаас харж байгаа.

-Эрдэнэс таван толгойн IPO гаргахад таатай цаг үе мөн үү?
-Одоо хамгийн тохиромжтой үе нь. өнгөрсөн хугацааны уналт, сэргэлтүүдтэй харьцуулахад одоогийн компанийн үзүүлэлтүүд маш сайн байгаа. IPO гаргавал хөрөнгө татах сайхан боломж болох юм.

-Эрсдэл нь юу вэ?
-Хятадын зах зээл эрсдэлд тооцогдоно. БНХАУ агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч байгаа. Үүнээс болж ган зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ бууруулахаар төлөвлөсөн. Энэ чиглэлд идэвхтэй бодлого баримталж байгаа болохоор алсдаа коксжих нүүрсний эрэлт буурна гэсэн үг. Иймд хятадын засгийн газрын бодлогоос шууд хамааралтай болж байна. Энэ нь ирээдүйд маш том эрсдэл болно.

-Цаашдаа дэлхий дахинд нүүрсний эрэлт хэрхэн өөрчлөгдлөх вэ. Дунд болон урт хугацаанд ямархуу байх бол?
-Ойрын хугацаанд нүүрсний нийлүүлэлт эрэлтээсээ бага зэрэг давах төлөв байна. Урт хугацаагаар тооцвол, Зүүн өмнөд Ази болон Энэтхэг улс нүүрсний зах зээл тэлэх гол түлхүүр болно. Энэтхэгийн хэрэглээ маш бага байгаа ч одоогийн засгийн газар нь дэд бүтцээ хөгжүүлэх сонирхолтой байгаа юм.

Өнгөрсөн улиралд Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 8.2 хувиар өссөн.

Цаашид ч өсөх төлөвтэй байна. Урт хугацаанд энэ өсөлт нь гангийн өсөлтийг дэмжих болно. Мөн дотоодын үйлдвэрлэлд илүү их нөлөөлнө. Үүнээс гадна Индонез, Тайланд зэрэг Зүүн өмнөд Азийн бусад оронд шинэ үйлдвэрүүд барих төлөв байна.

Бусад бүс нутгаас Бразил, Украин зэрэг аж үйлдвэрийн салбар хөгжиж байгаа улсуудыг нэрлэж болох юм. Эдгээр нь урт хугацаанд нүүрсний зах зээлд бага зэрэг дэмжлэг болох ч маш бага нөлөөтэй. Япон, өмнөд Солонгос, Тайванийн эрэлт урт хугацаанд бага зэрэг буурах төлөвтэй байгаагийн дийлэнх нь Энэтхэг болон Зүүн өмнөд Азийн зах зээлээс хамаарч байна.
-АНУ болон Хятадын худалдааны маргаан Хятадын нүүрсний зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ?
Хятад улс коксжих нүүрс­ нийхээ дийлэнхийг Австрали болон монголоос авдаг болохоор худалдааны маргаан коксжих нүүрсний зах зээлд төдийлэн нөлөөлөхгүй. Харин гангийн салбар бол өөр. Хэрвээ АНУ Хятадаас авах гангийн хэмжээг бууруулбал Хятадын гангийн үйлдвэрлэл, эрэлт буурах болно. Энэ бол нүүрсэнд үзүүлэх шууд бус нөлөө юм. Бидний таамаглаж буйгаар хятадын үйлдвэрлэл ирээдүйд буурах төлөвтэй байна.

Үүний зэрэгцээ экспорт нь бага зэрэг өснө. Учир нь гангийн үйлдвэрлэл сайн хөгжөөгүй улс орон цөөнгүй бий. Ямартай ч БНХАУ Америктай хийж байсан худалдаагаа өөр улс оронтой хийх нь гарцаагүй. Эдгээр нөлөө урт болон дунд хугацаанд анзаарагдах байх.
-Монгол улс ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан нүүрсээ бусад зах зээлд нийлүүлэх тухайд та ямар бодолтой байгаа вэ?
Өртөг өндөртэй л байх болов уу. Оросоос транзит тээврийн хөнгөлөлт эдэлсэн ч Япон, Солонгосын зах зээл руу гарахад өртөг зардал илүү өндөр байна. Одоогийн ханшаар болж байгаа ч оросын талаас харвал, тэд ч мөн Зүүн Ази руу гаргах нүүрсний хэмжээгээ нэмэхээр хичээж байгаа. Өнгөрсөн онд оросууд зүүн бүсийн нутаг руу 100 сая тонн нүүрс экспортолсон. Энэ хэмжээгээ 2025 онд хоёр дахин өсгөхөөр зорьж байна.

Хэрвээ ОХУ экспортоо 100­200 сая тонн болгон нэмэхээр бол тээврийн хүчин чадлаа сайжруулна. Хэдий сайжруулсан ч тээвэр ложистик нь хангалттай хүчин чадалтай байж чадахгүй. Энэ тохиолдолд оху­ын нүүрсийг эхэлж гаргаад, монголын нүүрсийг хоёрдугаарт тавих нь гарцаагүй юм.

Урт хугацаанд нүүрсний ханш өндөр хэвээрээ байсан ч Оросын төмөр замын хүчин чадлыг харгалзах нь зүйтэй. Одоогийн нөхцөлд ОХУ Монголын нүүрсийг тээвэрлэн гаргаж чадах эсэхэд эргэлзэж байна.

Засгийн газрын мэдээ
Нүүрсний эрэлт БНХАУ-ын бодлогоос шууд хамаарна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани