Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Утаанд тэрбум, их наядаар нь мөнгө зарцуулаад ч нэмэргүй

 

Утаанд тэрбум, их наядаар нь мөнгө зарцуулаад ч нэмэргүйХүйтний ам наашлахтай зэрэгцэн Улаанбаатарчуудын утааны эсрэг тэмцэл эхлэдэг. Үр дүнгүй хэдий өвлийн гол сэдэв, гол дайсан болох утаатай тэмцэх шинэ санал, санаачлагад зарцуулсан мөнгө хэдийнээ 300 тэрбумд хүрсэн гэдэг. Улаанбаатарын утааг арилгах тухай жил бүр яригддаг ч өнөөдөр байдалхэвээрээ л байна. Харин 2018 он гарсаар утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахаа илэрхийлж тал талдаа төлөвлөгөө боловсруулж сууна. Урьд урьдын арга хэмжээнээс өөр хандаж, төлөвлөсөн байдлаас нь харахад сайшаахаас өөр арга алга.

Гэхдээ л утаа арилгана гэхээр салбарынхаа сайдаас эхлээд боловсруулсан түлш, утаагүй зуух ярьсан хэвээр байгаа нь утаа арилгана гэсэн итгэлийг аяндаа үгүй хийж байна. Энэ нь хэрэгжүүлж буй төлөвлөгөөгөө иргэд олон нийтэд сурталчилан таниулахгүй байгаатай ч холбоотой байж мэднэ. Үнэн хэрэгтээ Улаанбаатарын гэр хороололд байх 300 гаруй мянган өрх айлыг ойрын хэдэн жилдээ оронсууцжуулах ямар ч боломжгүй учраас ойрын хугацаанд шийдвэрлэх арга хэмжээ авч таарна.

Тэр нь юу вэ гэхээр Монгол Улсад мөрдөгдөж буй "Сайжруулсан түлшний стандарт” юм. Утааг 100 хувь арилгахгүй ч гамшгийн хэмжээнээс нь холдуулах сайн төлөвлөгөө бол бий. Энэ стандартыг мөрдөөд хэлэхээр утаа эрс багасах тухай салбарын сайд ёс төдий ярина билээ. Үүнээс гадна цахилгаан халаагуурыг өргөн хэрэглэнэ гэж төлөвлөгөөнд тусгасан нь бий. Энэ арга хэмжээ нь бас л тус дэм болно. Өнөөдөр ярьж болох ч маргааш хэрэгжүүлэхэд олон бэрхшээлтэй тулах нь дамжиггүй юм.

Тухайлбал,

Засгийн газраас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоол баталсантай холбогдуулан 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон. Тодотгож хэлбэл, тогтоол хэрэгжихээсээ 14 сарын өмнө батлагдаж байгаа нь ч гайгүй төлөвлөгөөт ажлууд байгаа бололтой. Гэтэл юуны өмнө иргэд олон жил хэрэглэж дадсан нүүрсээ түлэхгүй байж чадахгүй. Ямар нэгэн аргаар оруулж ирээд түлэхийг зорино. Үүнээс үүдсэн яах аргагүй маргаан дэгдвэл яах вэ.

Урьдчилсан байдлаар энэ хөтөлбөрт ажилд 30 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь бий. Энэ нь чухам ямар эх үүсвэрээс гарах вэ гэдэг хамгийн чухал асуудал. Тэгэхээр нийслэлийн хэрэглээнд 540-600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэнэ гэсэн тооцоо бий. Хөрөнгийн эх үүсвэр байлаа гээд Улаанбаатарыг хангах хэмжээнд үйлдвэрлэж чадахгүй бол яах вэ.

Цахилгаан халаагуур хэрэглэхэд тарифийн хөнгөлөлт эдлэх, бүр 0 төгрөг болгох тухай хөтөлбөрт тусгасан. Гаднаас эрчим хүчээ экспортлодог улсын хувьд байнга алдагдалтай байдаг нь нууц биш. Тэгэхээр гэр хорооллын чиглэлд хөнгөлөлт үзүүлэх эрчим хүчний эх үүсвэр ч тодорхой бус байгаа нь шалтгаан мөн. Цахилгаан халаалт тавьсан айл өрхийн эрчим хүчний тариф өндөр гараад байвал яах вэ гэх мэт асуудлууд байна.

Тэрбумаас их наяд руу өсөх утааны ханш

Сүүлийн 10-аад жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. 

Үүний үр дүнг тооцсон нь үгүй. Шахмал түлш, гэрийн бүрээс, зуух тараахаас эхлээд олон арга чарга хэрэглэж туршсаар өнөөг хүрэв. Энэ туршилт дотоод орчны агаар шүүгч төхөөрөмж, утааны шүүлтүүртэй маскаар үргэлжилж байгаа. Гэтэл өнгөрсөн жил батлагдсан "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд 2025 он хүртэлх долоон жилд 9.9 их наяд төгрөг шаардагдана гэсэн тооцоо бий.
Засгийн газраас хамгийн сүүлд гаргасан шийдэл нь айл өрхүүд дулааны алдагдлаа багасгах, дулаан хуримтлууртай цахилгаан халаагуурыг гэр хорооллынхонд тараах. Эхнийх нь хувь хүн, айл өрхүүдээс 100 хувь шалтгаална. Хоёр дахь арга хэмжээг хэрэгжүүлснээр гэр хорооллын янданг 60 мянгаар бууруулна гэж тооцжээ.

Хуримтлууртай цахилгаан халаагуурын тендерийг Засгийн газар зарлаад байгаа гэсэн мэдээлэл байна. Тендер зарлаж худалдан авсан халаагууруудаа гэр хорооллынхонд үнэгүй тараах бололтой.

Бүрэн шаталттай зуух үнэгүй тараагаад үр дүнгүй хоцорсон сургамж уг нь бий. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Тиймээс агаарын бохирдлын эсрэг тусгай сан байгуулаад уг сангаас иргэдэд хүүгүй зээл олгож, хуримтлууртай халаагуур худалдан авахыг дэмжих нь оновчтой. Эс тэгвэл өмнөх жилүүдийнх шиг үр дүнгүй, буруу бодлого, менежментээр явбал агаарын бохирдол, утаанд тэрбумаар биш их наядаар нь зарцуулаад ч үр дүн гарахгүй л болов уу.

Erennews.mn


Утаанд тэрбум, их наядаар нь мөнгө зарцуулаад ч нэмэргүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани