Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

1072 хувьцаа ашиг хайгчдын өгөөш болох ёсгүй

 

1072 хувьцаа ашиг хайгчдын өгөөш болох ёсгүйСүүлийн үед хэн нь мэдэгдэхгүй, ямар байгууллага нь тодорхойгүй хүмүүс 1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авах тухай мэдээлэл гарах болсон. Энэ нь иргэдийг залилан мэхлэх, гэмт хэргийн шинжтэй, худал ташаа мэдээлэл гэж болно.  

Учир нь, 1072 хувьцаа амьгүй учир зарах, шилжүүлэх боломжгүй юм.  Иргэдийн нэр дээр олон жил амьгүй явж ирсэн 1072 хувьцааг амилуулах талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК ажиллаж байгаа. Тухайлбал, энэ жилдээ багтан компанийн 30 хувийг гаднын хөрөнгийн биржид IPO хийхээр ярьж байгаа бөгөөд ингэснээр жилдээ 2-3 сая төгрөгийн ашиг орж ирэх хувьцаа болж чадах аж.

Гэтэл иргэдийн хувьцааг өндөр үнээр худалдан авч буй мэт ташаа мэдээлэл гарч, хэн нэгэн этгээд ашиг олж байж болох юм.  Жишээлбэл, "1072 хувьцаагаа зарах хүн байна уу. Нэг ширхгийг нь 3000-5000 төгрөгөөр худалдаж авъя”, "1072 хувьцаа худалдаж авна. Гэхдээ худлаа гарууд шиг тав, хоёр сая гэхгүй ээ. Нэг нэгж хувьцааг 1.5-аар бодоод 3200000-д  авъя. Найзын хүсэлт явуулаад чат бичээрэй”,  "1072 хувьцаа авна. Зарах хүн байна уу. Нэг хувьцаа 8000 төгрөг. Энэ сарын 10-нд холбогдоорой” гэх мэт зар цахим сүлжээнд газар авч эхлэв.

Үүнд хандаж буй хүмүүсийн дийлэнх нь "Заръя” гэсэн бол цөөн хэд нь "Худлаа шүү” гэсэн хариу өгчээ.  Энэ нь иргэд хувьцааны талаар ямар ч мэдээлэлгүй, үнэ цэнийг нь ойлгохгүй  байгаа харуулж байна. Тиймээс хувьцаа гэж юу вэ, ямар ашигтай гэдгээс үл хамааран хэдэн төгрөгөөр зарах хандлага давамгайлж байна. Хувьцаа гэдэг нь ямар нэгэн компанид хөрөнгө оруулж, орлогоосоо хувь хүртэж ногдол ашиг авах эсвэл хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олох боломж гэрчилсэн үнэт цаас юм. Компанийн үйл ажиллагаа сайжран зах зээлийн үнэлгээ сайжрах тусам хувьцааны үнэ өсөх боломжтой байдаг.

Хувьцааг захиран зарцуулах, зарах боломжгүй

"Эрдэнэс Тавантолгой” ХК тайлант хугацаандаа 461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж 36 тэрбум төгрөгийн хуримтлагдсан ашгийг бий болгосон бөгөөд улсын төсөвт 235.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Санхүүгийн тайланд иргэд, аж ахуйн нэгжийн нийт 11.2 их наяд төгрөгийн хувьцааг бүртгэж балансын нийт хөрөнгө 11.8 их наяд төгрөгт хүрчээ.  

"Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 8.5 сая тонн нүүрс экспортолж 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна.  Мөн татварын ямар нэгэн өр дарамтгүй байгаа талаараа тус компанийн удирдлагууд мэдэгсэн. Түүнчлэн 1072 хувьцааны тухайд энэ оны дөрөвдүгээр улиралаас амь оруулж, ирэх онд хувьцаа эзэмшигч нар ашиг хүртэж эхэлнэ гэсэн юм.  Ингэснээр иргэд энэ  оны дөрөвдүгээр улирлаас дансаа нээлгэж, хувьцаагаа бүртгүүлж, 2019 онд ногдол ашиг авахыг хүлээж байгаа.

Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд хувьцааг саналын эрхгүй аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн тул зарж болохгүй. Харин хөрөнгийн биржийн арилжаа эхэлсэн тохиолдолд зарах боломжтой. Гэтэл үүнийг зарим нь овжноор ашиглан иргэдэд чирэгдэл учруулж байна. Иймд бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

Шаардлагатай мэдээллийг 1800-1072 дугаараас авахыг зөвлөж байна

Үүсээд буй нөхцөл байдалд "Эрдэнэс Тавантолгой” ХК-аас энэ сарын 10-нд хариулт өгч, мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаатай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээнд худал ташаа мэдээлэл цацагдах боллоо. Тухайлбал, "Онлайнаар хувьцааны данс нээж байна, энд бүртгүүлж дансаа нээлгэнэ үү. 1072 хувьцааг худалдаж авч байна” гэх зэрэг зар мэдээлэл, цахим холбоос нь иргэдийг залилан мэхлэж болзошгүй гэмт хэргийн шинж чанартай байна. Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь арилжаалах боломжгүй юм.

Иймээс иргэд та бүхэн хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг найдвартай эх сурвалжаас буюу "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны цахим хуудаст хандах буюу 1800-1072 дугаарт холбогдож авна уу. Мөн өөрийн биеэр хүрэлцэн ирж мэдээлэл авах боломжтойг мэдэгдье” гэсэн байна.

1072 хувьцааны арилжаа эхлэхээс өмнө  иргэд, олон нийтэд хувьцааны талаарх мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор "Эрдэнэс Тавантолгой” ХК "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг албан ёсоор ажиллуулж эхэлсэн. Тус төв ажлын өдөр бүр 08.30-17.30 цагийн хооронд ажилладаг бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, I хороо, Жигжиджав-8 гудамж буюу "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хойд байрны 106 тоотод байрлаж байна.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүнд хувьцаа олгохгүй

Засгийн газрын тогтоолын дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа олгохгүй юм.  Гэхдээ  иргэн бүрийн хувьцаа өөр өөр байгаа. Учир нь, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд хишиг хувь хүртсэн иргэд хамрагдах юм байна. Ингэхдээ нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцжээ.

Тодруулбал,  Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 мянга 426 төгрөг авсан бол 322 ширхэг нь хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ. Мөн Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200 мянга 284 төгрөг авсан бол 215 ширхэг нь хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмших бол 100 мянга 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмших юм байна.

Хувьцааны дансаа хэзээ ч нээлгэж болно

"Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааг нийт хоёр сая 511 мянган иргэн эзэмшиж байна.  Иргэд хувьцаагаа яг одоо эсвэл оноос өмнө бүртгүүлэхгүй бол болохгүй нь гэж яарч сандран зөвшөөрөлгүй газарт хандаж хохирохгүй байхыг албаныхан сануулж байна. Мөн данс нээлгэх хугацаа дуусна гэсэн ойлголт байхгүй учраас хэзээ ч нээлгэж болно. Мөн данс нээлгэсэн брокерын компани дампуурвал тухайн хүний хувьцаа устахгүй тул эдгээр асуудалд санаа зовохгүй байж болох нь.

Одоогийн байдлаар 1072 хувьцаатай иргэд дансаа нээлгэх үйл явц хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч бүртгэнэ гэдгийг холбогдох газраас нь дуулгалаа. Ингэхдээ хамгийн гол нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж буй компанид хандахыг анхааруулж байна.

Иргэд брокер дилерийн компанид өмнө данс нээлгэж байсан хэрнээ дахиж данс нээлгэх тохиолдол гарч байгаа учраас юуны түрүүнд хувьцаатай эсэх, өөрийн мэдээллээ шалгасны дараа дансаа нээлгэх ёстойг анхааруулж байна. Хүүхдэд данс нээлгэх бол төрсний гэрчилгээ, насанд хүрсэн иргэд иргэний үнэмлэх авч ирэхийн сацуу хураамж нэг хүний 5000 төгрөг төлнө. Хэрэв хувьцаа эзэмшигч гадаадад оршин сууж байгаа бол цахим үнэмлэхийг Монгол Улсад оршин суугаа хүнд дамжуулж, данс нээлгэх боломжтой аж. Эсвэл өөрийн итгэмжлэлийг Монгол Улсад оршин сууж байгаа хүнд явуулснаар данс нээлгэж болох юм байна.

Албан ёсны зөвшөөрөлтэй Үнэт цаасны компанид хандаарай

Сүүлийн үед иргэд брокер дилерийн компанудад хандаж хувьцааны дансаа нээлгэх нь эрс нэмэгдэж тэр хэрээрээр хөрөнгийн зах зээл идэвхжээд байна. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах болсон, мөн хөрөнгийн зах зээлд шинээр олон компани хувьцаагаа гаргаж байгаатай холбоотой аж. Гэвч иргэд дансаа нээлгэхдээ албан ёсны зөвшөөрөл бүхий Үнэт цаасны компани /ҮЦК/-д хандах мөн зохицуулалтад хамаараагүй хувьцаа, бонд авч хохирол амсахаас сэргийлэхийг СЗХ анхааруулж байна.

Тодруулбал, энэ оны хагас жилийн байдлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 54 компани мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрээс 37 компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа зохих журмын дагуу ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 17 компани тайлангаа ирүүлээгүй байна. Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн оролцогчдын 22 нь андеррайтерийн үйл ажиллагааг дагнахын зэрэгцээ бусад тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаатай хавсран эрхэлж байна.  Иргэн та "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаaныхаа дансыг нээлгэхдээ албан ёсны зөвшөөрөлтэй ҮЦК-д хандаарай.

Албан ёсны бүртгэлтэй ҮЦК-ийн жагсаалтыг танилцуулж байна.

ГИШҮҮН ҮЦК-ИУДЫН ЖАГСААЛТ

Код Гишүүн компани Үйл ажиллагааны чиглэл
Брокер Дилер Андеррайтер Хөрөнгө оруулалтын зөвлөх
1 ACE "АСЕ энд Т Капитал ҮЦК" ХХК        
2 ALTN "Алтан хоромсог ҮЦК" ХХК        
3 APS "Азиа Пасифик секьюритис ҮЦК" ХХК        
4 ARD "Ард капитал групп ҮЦК" ХХК        
5 ARGB "Аргай бэст ҮЦК" ХХК        
6 BATS "Батс ҮЦК" ХХК        
7 BDSC "БиДиСек ҮЦК" ХК        
8 BLAC "Блэкстоун интернэйшнл ҮЦК" ХХК        
9 BLMB "Блүмсбюри секьюритис ҮЦК" ХХК        
10 BSK "Блюскай секьюритиз ҮЦК" ХК        
11 BULG "Булган брокер ҮЦК" ХХК        
12 BUMB "Бумбат-Алтай ҮЦК" ХХК        
13 BZIN "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК        
14 CAPM "Капитал маркет корпораци ҮЦК" ХХК        
15 DCF "Ди Си Эф" ХХК        
16 DELG "Дэлгэрхангай секюритиз ҮЦК" ХХК        
17 DRBR "Дархан брокер ҮЦК" ХХК        
18 ECM "Еврази капитал холдинг ҮЦК" ХК        
19 FCX "Эф Си Икс ҮЦК" ХХК        
20 FRON "Фронтиер ҮЦК" ХХК        
21 GATR "Гацуурт трейд ҮЦК" ХХК        
22 GAUL "Гаүли ҮЦК" ХХК        
23 GDEV "Гранддевелопмент ҮЦК" ХХК        
24 GDSC "Гүүдсек ҮЦК" ХХК        
25 GLMT "Голомт капитал ҮЦК" ХХК        
26 GNDX "Гендекс ҮЦК" ХХК        
27 HUN "Хүннү Эмпайр ҮЦК" ХХК        
28 LFTI "Лайфтайм инвестмент ҮЦК" ХХК        
29 MERG "Мэргэн санаа ҮЦК" ХХК        
30 MIBG "Эм Ай Би Жи" ХХК ҮЦК        
31 MICC "Эм Ай Си Си" ХХК        
32 MNET "Ард секьюритиз ҮЦК" ХХК        
33 MONG "Монгол секюритиес ҮЦК" ХК        
34 MSDQ "Масдак үнэт цаасны компани" ХХК        
35 MSEC "Монсек ҮЦК" ХХК        
36 NOVL "Новел инвестмент ҮЦК" ХХК        
37 NSEC "Нэйшнл сэкюритис ҮЦК" ХХК        
38 SANR "Санар ҮЦК" ХХК        
39 SECP "Сикап ҮЦК" ХХК        
40 SGC "Эс Жи Капитал ҮЦК" ХХК        
41 SILS "Силвэр лайт секюритиз ҮЦК” ХХК        
42 STIN "Стандарт инвестмент ҮЦК" ХХК        
43 TABO "Таван богд ҮЦК" ХХК        
44 TCHB "Тулгат чандмань баян ҮЦК" ХХК        
45 TDB "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК        
46 TNGR "Тэнгэр капитал ҮЦК" ХХК        
47 TTOL "АПЕКС КАПИТАЛ ҮЦК" ХХК        
48 UNDR "Өндөрхаан инвест ҮЦК" ХХК        
49 ZGB "Зэт жи би ҮЦК" ХХК        
50 ZRGD "Зэргэд ҮЦК" ХХК        

ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЗОГССОН ГИШҮҮН ҮЦК-ИУДЫН ЖАГСААЛТ

Код Гишүүн компани Тайлбар
1 BBSS Би Би Эс Эс ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
2 BKHE "Бага хээр" ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
3 DGSN Догсон ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
4 FINL "Финанс линк групп" ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
5 GNN "Говийн ноён нуруу" ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
6 ITR Ай трейд ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
7 MWTS "Эм Даблью Ти Эс ҮЦК" ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
8 PREV Превалент ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
9 ZEUS "Зюс капитал" ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан

 

Г.Сүрэн

 
Gereg.mn
 
1072 хувьцаа ашиг хайгчдын өгөөш болох ёсгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани