Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЦУВРАЛ I: Гаднаас хамааралтай “ГАЗРЫН ТОС”-ны ирээдүй...

ЦУВРАЛ I: Гаднаас хамааралтай “ГАЗРЫН ТОС”-ны ирээдүй...Роснефть орж ирнэ. С.Баярын Засгийн газрын үеэс сураг нь яриа "дүрмийн дагуу” энэ удаад ч дахин дэгдлээ. Шатахууны үнэ нэмэгдэх бүрт энэ мэдээлэл гарч байсан гэдгийг сануулах нь илүүц биз. ОХУ-ын талаас Монгол Улсын Засгийн газартай хөнгөлөлттэй нөхцөлөөр газрын тосны бүтээгдэхүүн импортлох талаар хэлэлцээ хийж буй. Манай улсын хувьд ОХУ-ын Засгийн газарт газрын тосны бүтээгдэхүүний татварыг тэглэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр авах тухай хэлэлцэж хамгийн сүүлд одоогоос гурван жилийн өмнө худалдан авах үнээ буулгажээ.

Ирэх сард шатахууны үнэ дахин савлах анхааруулгыг салбарын сайд өгөөд буй. Гадаад зах зээл тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч Иранд хориг тавих шийдвэр гаргасны дараа шатахууны үнэ нэмэгдэх нь гарцаагүй болоод байна. Энэ байдлыг харгалзан яамны зүгээс шаардлагатай арга хэмжээг авах болсноо дуулгасан юм.

"АНУ Иран улсад хоёр дахь шатны хориг арга хэмжээ авна. Тэгэхээр газрын тосны үнэ савлах төлөвтэй байгаа. Бодлогын төвшинд хийх арга замаа боловсруулахаар бид ажиллаж байна” УУХҮЯ-ын Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат ярьсан юм.

Засгийн газар 2027 он хүртэл Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогыг батлаад дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Монгол Улс энэ хугацаанд газрын тосны салбарт ажиллах гадаадын боловсон хүчний тоог бууруулж, ажилчдын чадварыг сайжруулах талаар тусгасан байна. Хамгийн гол нь гадагш чиглэсэн хөрөнгийн урсгалыг багасган, хөрөнгө оруулалтыг нэмж, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн тоог нэмэгдүүлэхээр заажээ.

Монгол Улсад газрын тосны хайгуулын 275 талбайд 21 компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Хайгуулын гурван талбайд 333 сая тонн баталгаат нөөц байгаа нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд 33 дугаарт бичигдэж байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тайланд дурджээ.

Өмнөх нийгмийн үед ч ардчиллын энэ эринд ч бид ОХУ-аас шатахуун импортолж байгаа. Шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ тэр дундаа Роснефть компаниас нийлүүлж буй. Тиймээс шатахууны үнийн хэлбэлзэлд амархан өртөж, чухамдаа их гүрнүүдийн тоглоомын дүрмээр бид энэ салбарт "тоглож” ирсэн. Цаашдаа ч тоглоно. 2011 онд ОХУ-ын дотоодын зах зээлд газрын тосны хямрал болоход Монголд хүнд тусан өөр бусад есөн компаниас шатахуунаа нийлүүлж байсныг уншигч та санах биз. Мэдээж албан ёсоор гэрээ байгуулсан компани биш учраас нийлүүлэх нэгж үнэ өндөр, үүнийгээ дагаад шатахууны үнэд өөрчлөлт орж байв. Бүтээгч, үйлдвэрлэгч улс биш учраас гадна зах зээлд нэг чулуу хөдлөхөд л энд шатахууны үнэ өссөөр ирсэн. Цаашдаа ч өснө.

-РОСНЕФТЬ-ТЭЙ ХАМТАРЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ УУ- 

Роснефть компани 2000 он гарснаас хойш Монгол Улсад жижиглэн худалдааны цэг байгуулж, 200 гаруй ШТС байгуулах талаар цухуйлгаж байлаа. Төрийн тэргүүн нарын уулзалт, гурван улсын уулзалтын үеэр ч энэ асуудлаа илэрхийлж ирсэн.  2008 оны эхээр Роснефть компани 100 колонк барих санал дэвшүүлж, С.Баярын Засгийн газарт санал хүргүүлж байсан удаатай. Монгол Улс холбогдох бусад хууль тогтоомжоороо энэ саналаас байнга татгалзсаар ирсэн билээ. Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард боловсруулах үйлдвэр байгуулах тухай саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ирэх жилүүдэд ОХУ-тай хамтран боловсруулах үйлдвэрийн салбарт хамтран ажиллах бодлого баримталж буй аж.

"Бидэнд энэ салбарт ОХУ-тай хамтран ажиллах нээлттэй гэж би хувьдаа харж байгаа. Алсдаа бид нефтийн үнийг бууруулахын төлөө энэ ажлыг явуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьжээ.

Чухам үүнээс л шалтгаалан Монгол-ЗХУ-ын мэргэжилтнүүд 1949 онд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тосны хайгуулын ажлын хаалтыг хийж шаваа тавьж, 1951 онд нээгдсэн 20 хүрэхгүй жилийн дараа хаагдаж байлаа. Тухайн үед ЗХУ  Ангарск, Сибирь орчимд илэрсэн томоохон ордуудаас шалтгаалан 120-250 мянган тонн хэрэглээтэй байсан Монгол Улсын хэрэглээг хөнгөлөлттэй үнээр хангах шахалт тавьснаар хаагдаж байсан удаатай. Үүнээс хойш гурван ч удаа санал тавихад ЗХУ татгалзаж ардчилсан нийгэмтэй золгов.

Шинэ нийгэмд шилжсэний дараа газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зургаан удаагийн шийдвэр, хоёр удаагийн тогтоолын дараа Дорноговь аймгийн Алтанширээ суманд боловсруулах үйлдвэрийг барьж эхэллээ. Дэд бүтцийн ажил нь 45 хувьтай байгаа энэ ажил 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаж дуусна гэсэн хүлээлттэй байна.

Эцэст нь, "Манайх нефтийн үйлдвэртэй болчихвол гаднын хамаарал багасна л даа. Валютын мөнгөн урсгал дотооддоо шингэнэ, бодлогын зохицуулалт хийдэг болно” гэж хэлсэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Багмидын хэлснийг сануулъя...

Б.Азаа

zindaa.mn


ЦУВРАЛ I: Гаднаас хамааралтай “ГАЗРЫН ТОС”-ны ирээдүй...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани