Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цагаанхаданд 1 сая тн нүүрс хуримтлагдаж, нүүрстэй машины цуваа 120 км хүрчээ

 

Цагаанхаданд 1 сая тн нүүрс хуримтлагдаж, нүүрстэй машины цуваа 120 км хүрчээ

 

Монголын нүүрсний ганц гол гарц Гашуунсухайтын хилийн боомт үндсэндээ зогсонги, нүүрс гаргалт "О” зогсолт хийчихээд байгаа тухай мэдээлэл өчигдөр өглөөнөөс чих дэлсэв.  Үнэхээр ч бодит байдал ийм байгаа аж. Хятадын талын тухайд 2018 оныг дуустал эх газрын боомтуудаар авах нүүрсний хэмжээгээ бууруулах тухай урьд нь мэдэгдсэн ч ингэтлээ "О” түвшинд  хүргэнэ гэж хэлээгүй.  Нөгөө талаас эх газрын боомтууд гэж онцолж байгаа болохоор далайн боомтуудаар нүүрс импортолсон хэвээр байх юм болов уу гэсэн эргэлзээг бас төрүүлж байгаа юм.

Цахим орчинд явж байгаа өөр нэг тайлбараар бол Хятад улс 2018 оны нүүрсний импортоо  өмнөх жилийнхээс буюу 2017 оны түвшингээс хэтрүүлэхгүй байх зорилттой. Тэр хэмжээ нь давж биелсэн учир ирэх оны хоёрдугаар сар хүртэл нүүрсний импортоо зогсоож байгаа гэх мэдээлэл байгаа юм. Өнгөрөгч 9 дүгээр сард болсон "Coal Mongolia-2018” чуулга уулзалтын үеэр Хятадын талын эрх бүхий хүмүүс  "Бид нүүрсний импортоо бууруулж байгаа ч сайн чанарын нүүрсэнд хангалттай зах зээл бий” хэмээн мэдэгдээд Монголыг өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийг сануулж байсан юм.

Ямартай ч 2018 оны тухайд тус улс нүүрсний импортоо 150 сая тн-оор багасгаж байгаа гэдгээ мэдэгдэж байв. Хэрэв тэр үед манай эрх баригчид, экспортлогчид ач холбогдол өгч асуудалд нухацтай хандсан бол өнөөгийн энэ  нөхцөл байдлыг анхааруулж сануулж байжээ.

Нүүрсний импорт "О” зогсолт хийсэн энэ өдрүүдэд Гашуунсухайтын хилийн боомт газар дээрээ яг ямар нөхцөл байдалтай байгаа талаар тэндхийн эх сурвалжаас тодруулсанаа хүргэж байна.

-Өнөөдөр нүүрсний хэдэн машин хил гарав?

-Өнөөдөр өглөөгүүр 70 гаруй машин Монголын хилээс тамга тэмдэгээ даруулаад гарсан ч  Хятадын хил гааль нэвтрүүлээгүй, одоогоор хоёр хилийн завсрын бүсэд байна гэсэн мэдээлэл байна.

-Өмнөх долоо хоногт өдөртөө 550-650 машин гарч байгаа гэсэн мэдээлэл байсан, хэдийнээс ингэж ганц ч машин оруулахгүй болчихов...

-Өмнөх баасан гарагт 500 гаруй нүүрсний машины татан авалт хийсэн. Гэтэл маргааш нь буюу хагас сайн өдрөөс эхлээд татан авалт хийхгүй байна.

-Энэ тухайгаа Хятадууд юу гэж тайлбарлаж байх юм?

-Нөгөө л өмнө нь хэлж байсан машинуудыг цахим карттай болгох, бүртгэлийн системээ шинэчилж байгаа гэх тайлбараа хэлж байгаа.

-Ирэх оны хоёрдугаар сар хүртэл Хятадын тал нүүрс имдортлохгүй гэсэн мэдээлэл цахим орчинд явж байна. Энэ тухай хил гааль дээр албан ёсоор яригдаж байгаа зүйл байна уу?

-Одоогоор энэ талаар  мэдэгдсэн юмгүй.  Хэрэв энэ асуудал үнэн бол бүр өндөр түвшинд л яригдаж байгаа байх. Хил гаалийн ажилтнуудын хувьд хэдийгээр машин гарахгүй байгаа ч бэлэн байдалд өөр өөрийнхөө ажлын байран дээр л байцгаана.

-Одоо хил дээр  нүүрстэй машин аль хэр олон байна вэ?

-Хойшоогоо 90 км үргэлжилсэн цуваа байна. Тавантолгойн уурхайгаас машинууд шууд хил гарах эсвэл Цагаанхаданд буулгах гээд хоёр чиглэлээр ачилт хийлгэдэг. Цуваа бүр үүнээс ч урт байсан. Тэр дундаас Цагаанхаданд нүүрс буулгах 1000 орчим машиныг цуваанаас салгаж авч нүүрсний хашаанд оруулаад байна. 

-Цагаанхаданд тэгэхээр нүүрсний нөөц хэр байна гэсэн үг вэ?

-Одоогоор нэг сая орчим тонн нүүрсний нөөц бий болоод байгаа.

-Хойшоогоо 90 км урт цуваа гэдэг маань хэчнээн машин гэсэн үг вэ?

-Нүүрсний нэг машин чиргүүлтэйгээ  хамт 36 м урт болдог. Ингээд багцаалж тооцвол багадаа 2200-2300 орчим байж таарах байх.

-Замд дугаарлаж байгаа жолооч нарын байдал ямар байгаа бол?

-Мэдээж сайн байж чадахгүй. Сүүлийн хэд хоног их хүйтэрч байна. Энэ л жолооч нарыг илүү зутрааж байгаа байх. Нүүрсний том оврын машины паар нь кабинаа бгүрэн дулаацуулж чаддаггүй.

-Хоол ундны хувьд...

-Зам дагуу халуун хоол цай авах уу гээд Цагаанхадны жижиг тэргүүд байнга явж байдаг. Хамгийн хэцүү нь тэд хоолноос гадна архи согтууруулах ундаа нууцаар худалддаг. Үүнээс болж жолооч нарын дунд аваар осол, гэмт хэрэг гарах гээд байдаг сөрөг талтай.

 М.Нэргүй

 
ZAluu.com
 
Цагаанхаданд 1 сая тн нүүрс хуримтлагдаж, нүүрстэй машины цуваа 120 км хүрчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани