Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОРОСЫН БАЙГАЛИЙН ХИЙГ ОДОО ХЭН Ч ХААЖ ЧАДАХГҮЙ

ОРОСЫН БАЙГАЛИЙН ХИЙГ ОДОО ХЭН Ч ХААЖ ЧАДАХГҮЙ

 

Орос, Туркийн лидерүүд арваннэгдүгээр сарын 19-ний даваа гарагт Стамбул хотноо дорно дахины дэг жаягаар зохион байгуулсан ёслол хүндэтгэлийн нөхцөлд видео бага хурал хийж байгалийн хий дамжуулах “Турк урсгал” хэмээх хоолойн хамгийн нарийн төвөгтэй, далай тэнгисийн хэсгийн барилга байгууламжийг дуусгавар болгов.

Турк улс Евроазийн эрчим хүчний суурь баазад үнэн хэрэгтээ нэгдэж орно гэдэг бол Москва, Анкара хоёрын аль алинд адилхан ашигтай. Тэгэхдээ Анкара бүр одооноос газрын дундад тэнгисийн бараг хамгийн гол зангилаа (хаб)-ны чиг үүргийг өөртөө авахаар оролдож эхэллээ. Энэ бол хоёр талын харилцааны бусад тулгамдсан асуудалд хамаатай хэлэлцээний “ёслолын бус” хэсгийг Владимир Путин, Режеп Тайип Эрдоган нарт мэдэгдэхүйц хөнгөвчилж өгөх нь огт эргэлзээгүй. Тухайлбал, С-400-г нийлүүлэх, мөн Сирийн хойд хэсэг дэх террористуудын сүүлчийн түшиц, тэгэхдээ “Туркийн аюулгүй байдлын бүс”-д хамаардаг Идлиб тосгоны нөхцөл байдлыг зохицуулах асуудал гэх мэт. Магадгүй, Украины асуудлаар ч хэлэлцэж болох юм.

Гэхдээ, сүүлчийн асуудлыг тойрч гарахын аргагүй.

Нэгд, “Турк урсгал”-ын барилга байгууламжийг бүтээн байгуулж байгаа баримт өөрөө Украин улс автоматаар өөрийнхөө “амин чухал ашиг сонирхол” хэмээн үздэг бүхнийг хавчиж хохироож байгаа. Хоёрт, хуучны Зөвлөлт улсын нутаг дэвсгэрээс нурж эмтэрч байгаа солиорол дэндүү халдвартай, бас хор хөнөөлтэй. Бүс нутгийн хоёр томоохон тоглогчийн амжилттай жигдэрч байгаа стратегийн харилцан үйл ажиллагааны дунд, жишээлбэл, Стамбулын Фанар дүүргийн асуудал мэт саад төвөг учруулах нь орос, туркийн аль аль талд хэрэгтэй байх болов уу даа.

Юутай ч эхлээд цөмийн гүрний Ерөнхийлөгч туркийн Стамбул руу ниссэн үйл явдлын талаар тоймлон өгүүлье.

Хэргийн учир нь ямар нэг гайхамшигтай цар хүрээ бүхий төсөлд ч байгаа юм биш. “Ямал СПГ” төслийн (нээлтэд нь Путин мөн л нисэж очсон) хөрөнгө оруулалтын зардал 27 тэрбум доллар, “Турк урсгал”-ын хоёр шугам хоёулаа түүнээс мэдэгдэхүйц, ойролцоогоор дөрөв дахин хямд. За тэгээд энд тэндгүй зөндөө л бүтээн байгуулалт барьж байгуулж байна, тэр бүү хэл, хосгүй ховрыг ч мөн адил, харин ОХУ-ын ерөнхийлөгч ганц. Тийм болохоор “Турк урсгал”-д тавьсан ийм онцгой анхаарлыг мэдээж үүгээр тайлбарлашгүй.

Үнэндээ бол оросын лидер түүх бүтээхээр явсан хэрэг.

Байгалийн хий дамжуулах хоолойнуудыг эцсийн байдлаар ашиглалтад оруулснаар (2019 оны эцэст гэж төлөвлөсөн) Европын эрчим хүчний дүр зураг мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Үүнийг “өөрсдийн” “Хойд урсгал-2”-ын барилга байгууламжийг дуусгах гэж яарч тэмүүлж байгаа германчууд, жишээлбэл, маш сайн ойлгож байгаа.

Европын эрчим хүчний хувьд “Турк урсгал” зүгээр л юуны өмнө өөр (альтернатив) хувилбар. Хий дамжуулах хойд болон турк хонгилууд ашиглалтад орохоор ямар чиглэлээр (маршрутаар) хүргэх билээ гэж толгой өвдөх юмгүй болгох өнөөх “эрчим хүчний аюулгүй байдал” хангагдаж хий дамжуулах хаалтыг нээх хаах дархан эрх (монопол)-ийг хэн ч эзэмшихгүй болно.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Турк улсын Ерөнхийлөгч РежепТайип Эрдоган нар байгалийн хий дамжуулах “Турк урсгал” хоолойн далай тэнгисийн хэсгийн барилга байгууламжийг дуусгавар болгох ёслол дээр

Мэдээжийн хэрэг Орос улсаас өөр хэн ч эзэмшихгүй гэсэн үг.

Европын холбооны улс орнуудад оросын байгалийн хийг худалдан борлуулах чухамхүү дархан эрх (монопол)-ийн төлөө өрсөлдөж байгаа Украины үүрэг онцгой суларна. Ийм (туйлаас зах зээлийн эсрэг) үүсгэлийг идэвхтэй дэмжсэн, дэмжсээр байхын сацуу зөвхөн өөрийнхөө зорилтуудыг л шийдэж байгаа зөвлөхүүдийн үүрэг ч мөн суларна.

Туркийн чиглэл бол ОХУ-ын хувьд ч, Европын “бүтээгдэхүүн хэрэглэгчдийн” хувьд ч “үйлдвэрлэгч-хэрэглэгч”-ийн өөр хоорондын харилцаан дундуур хөндлөнгийн оролцогч байхыг боломжгүй болгож байгаа юм.

Тэгээд ч одоо чухамхүү ОХУ, Турк улс хоёр цаашдаа Европт нийлүүлэх чиглэлийн талаар тэгэхдээ улс төрийн аядуу өнгө аясаар “Европын холбоотой зөвшилцөх” хэрэгцээг дурдаж сануулан үнэн хэрэгтээ сонголт хийж байгаа нь тохиолдлын хэрэг огт биш юм. “Өмнөд урсгал”-д тохиолдсон маш эвгүй түүх давтагдахыг Москва мэдээж хүсэхгүй байх нь аргагүй.

Гэхдээ гол сонголт арай өөр зүйлд байгаа юм. Өмнө нь үндсэн хэмээн тооцогдож байсан “грекийн чиглэл” өнөөгийн Грекийн Ерөнхий сайд Ципрасын дэндүү тогтворгүй байр сууринаас шалтгаалж Москвагийн урам зоригийг Балканы хувилбараас (Туркээр дамжин Болгар, тэгээд цаашаа Серб, Унгар, Австри – тэнд “хойд” болон “турк” хонгил хоёулаа учир зүйтэй нийлэх боломжтой) хавьгүй багаар хөдөлгөж байгаа.

“Грекийн” хувилбарыг ч мэдээж ор тас орхиогүй.

Одоо хамгийн гол нь сонирхогч тал бол оросын худалдагч нар биш харин европын худалдан авагч нар болж байна.

Юутай ч Туркийн лидер Режеп Эрдоган баярлах юмтай байна. Учир нь туркийн эрчим хүчийг евроазийн суурь баазад (платформд) шилжүүлж байгаа явдал Туркийг Европт илүү хэрэгтэй болгож байгаа нь хачирхалтай.

Зууны мэдээ
Д.Энхээ

ОРОСЫН БАЙГАЛИЙН ХИЙГ ОДОО ХЭН Ч ХААЖ ЧАДАХГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани