Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хонгил руу нарны гэрэл тусгая

Монголын улс төрд “хонгил” гэдэг үг нэг биш удаа анхаарлын төвд орж байна. Анх Ерөнхий сайд П.Жасрай “Хонгилын үзүүрт гэрэл харагдах боллоо” гэж хэлж, энэ үг нь хэвлэлийнхэн, улс төрийнхний дунд ихээхэн хэрэглэгдсэн юм. Харанхуйд лаа бариад зогсч байгаа Жасрай гуайн шог зураг хүртэл зурагдаж байлаа. Ерөнхий сайд П.Жасрай Монголын хамгийн хүнд үе буюу 1992-1996 оны хооронд гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан. Эдийн засаг нь элгээрээ мөлхсөн, 325 хувийн гиперинфляцтай, цахилгаан станцууд нь хэзээ мөдгүй таг зогсох аюултай, төрийн сан хоосорсон, ард иргэд нь картын бараагаар гол зогоож байсан үе. Ерөнхий сайд П.Жасрай, түүний Шадар сайд Ч.Пүрэвдорж нар Монголыг хөл дээр нь зогсоохын төлөө үнэхээр чөмгөө дундартал ажилласан гайхамшигтай хүмүүс.

П.Жасрай Ерөнхий сайдын албыг аваад хоёр жилийн дараа 1995 он гэхэд картын барааны тогтолцоог халж, “Хонгилын үзүүрт гэрэл харагдах боллоо” гэсэн үгээ хэлсэн юм.

Энэ дашрамд түүний баруун гар болж чадсан Ч.Пүрэвдорж агсны Монголын төрд гүйцэтгэсэн үүргийг дутуу үнэлсээр ирсэн санагддаг. Тухайн үед өөрийгөө аваад явчих чадвартай байсан Монгол улс хандивлагч орнуудын дэм буянаар хүнд үеэ даван гарсан бөгөөд Хандивлагч орнуудын уулзалт гэдэг Монгол хоолтой ундтай байх уу гэдгийг шийддэг үе байсан. Улаанбаатар хотноо болсон нэгэн ээлжит хурал өндөрлөж, уулзалтын үр дүнгийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэхээр орж ирэхдээ Шадар сайд Ч.Пүрэвдорж хэдэн өдөр унтаагүйгээс нүд нь бүр улаачихсан орж ирж мэдээлэл хийж байсныг мартдаггүй юм. 1992 онд УИХ-д гишүүнээр сонгогдон давхар Шадар сайдын албыг хашсан энэ агуу хүн гишүүнээсээ буусны дараа ажилгүй байж байгаад 1998 оны намар С.Зоригийн аллагын хэрэг гарахын өмнөхөн амьсгал хурааж, хувь заяаны сонин тохиолдлоор С.Зориг агсан алагдсан өдрөө Ч.Пүрэвдорж агсны оршуулах ажлыг зохион байгуулах Засгийн газрын комиссийн даргын хувиар ар гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн байдаг. Улс даяараа С.Зоригийн хэргээр шуугиж байсан тэр өдрүүдэд төрийн жинхэнэ хар хүн Ч.Пүрэвдорж агсны оршуулга даруухан болоод өнгөрсөн юм.

Эргэн сэдэв рүүгээ ороход П.Жасрай агсны хэлснээр үнэхээр л хонгилын үзүүрт гэрэл харагдаж, эдийн засаг бага багаар сэргэж эхэлсэн. Тухайн үедээ ганц лааны гэрэл төдий байсан бол тун удалгүй мянга мянган лааны гэрэл хонгилыг гэрэлтүүлж Монголын эдийн засаг жилийн 17 хувийн өсөлтийг харуулж дэлхийд гайхагдсан нь 2012.  Хонгил гэрэлтэхийн хэрээр төрийн сангийн авдар дүүрч, бүүр сагах хэмжээнд очиж, энэ мөнгөнд нүдээ унагаж шүлэнгэтсэн хүмүүс ард түмний нэрийг барин төрийн толгойд үүрлэснээс үүдэн одоогийн зовлон эхэлсэн. Үүнийг харин одоо “Шударга бусын хонгил” хэмээн нэрлэх болжээ. Энэ хонгилд мөнгөнд нүд нь сохорсон улстөрч нэртэй цөөн тооны хүмүүс байгаа бөгөөд харин ард иргэдийн хонгилд нэвтрэх зам хаалттай юм. Бүгд шударга ёс, ард түмний сайн сайхныг ярьж байгаа ч яг үнэндээ хонгил доторх зодоон өнөөгийн цаг үеийг тодорхойлж байна. Иргэд орох нь хориотой хонгилд П.Жасрай агсны асаасан лааны дараа улс төрийн эрх мэдэлд хүрсэн цөөн тооны гэр бүл амьдарч байна. Зарим тоогоор 200 орчим гэр бүл гэдэг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласнаар 30 гэр бүл зөвхөн өөрсдөдөө зориулсан лааны гэрэлд амьдарч байна.

Зөвхөн эрх мэдэл мөнгөний эрх ашгаар эвлэлдсэн хонгилд амьдрагчид түнжин хагарсан, буцаж эвлэхээс өнгөрсөн бололтой. Уг нь энэ хонгил хаа нэгтээ харь гариг дээр биш Монголд байгаа боловч хонгилын гадна мөрдөгдөж хэрэгждэг хууль, хариуцлагын тогтолцоо хонгилд мөрдөгдөхгүй, бүүр нарийн хэлбэл, мөрдүүлдэггүй явсаар ирснээ одоо нэг нэгээрээ ил гаран илчилж эхэллээ. Хонгилыг нураах тухай ярьж байгаа нь сайн ч хонгилоо нураах гэж зад дэлбэлэх биш хуулийн хүрээнд, ил тод, яриа хэлэлцээний замаар хийх нь Монголын сонгосон замд нийцнэ.

Хонгилоо дэлбэлэх биш хиймэл лааны гэрлээ унтрааж нарны гэрэл тусгах цаг болжээ. 

 

News.mn

Хонгил руу нарны гэрэл тусгая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани