Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн орлогыг төсвөөс ангид байлгая

 

Уул уурхайн орлогыг төсвөөс ангид байлгая

 

Манай улсын эдийн засгийг тэтгэж, төсвийг түнтийлгэгч гол эх үүсвэр нь уул уурхайн салбар болоод байна. Ирэх оны төсвийн бүр гуравны нэгийг уг салбарт дангаар нь даатгаад байгаа. Дэндүү өөдрөг гэмээр төсөөлөл авч, үүнээс өөр найдах зүйл угаасаа байхгүй гэлтэй. Учир нь сүүлийн жилүүдэд уул уурхайг урдаа барьж бусад салбаруудаа зөнд нь орхисон. Үүнийг уул уурхайгаас бусад салбарын уналт бэлхнээ нотолно.

Гэвч дотоодын ажиллах хүчний дөрвөн хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Харин дийлэнхийг нь аж үйлдвэрийн салбар амьдралтай нь залгуулж буй. Түүнчлэн хамгийн эрсдэл өндөр, савалгаатай салбар. Жишээгээр нотолъё. Одоогоос арав гаруй жилийн өмнө улсын төсвийг зэсийн орлого бүрдүүлдэг байсан. Тэр үед зэсийн үнэ 2000 ам.долларын ханштайгаар, олон жил тогтвортой байсан. Гэвч дэлхийн зах зээлд гол тоглогч Чилийн зэсийн уурхайд ажил хаялт болж, Хятадын эдийн засаг огцом өссөн зэргээс шалтгаалан дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом өссөн. Тухайн үед 2000 ам.доллар байсан зэсийн үнэ 8000 ам.доллар хүрсэн. Тэгснээр нэг талаас манай улсын төсвийн орлого өсч, эерэгээр нөлөөлсөн. 400 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй байснаа хоёр их наяд болсон юм. Нөгөө талаас төсвийн орлого өссөнөөс үүдэн халамжийн бодлого хавтайрч эхэлсэн байдаг. Үүнийг дагаад инфляц тэнгэрт хадсан. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт хийгээд валют орж ирээд байгаа хэрнээ, хэрэглээний үнэ нэмэгдээд байсан. Энэ нь буцаад иргэдэд дарамт болсон. Магадгүй тэр үед хэрэглээний үнийн өсөлтийг дагаад уул уурхайн салбарын ажилчдын цалин нэмэгдсэн хэдий ч бусад салбарт ажиллагсдад хүндрэлтэй хэвээр байдаг.

Уул уурхайд хэт төвлөрөхөөр бусад салбарын өрсөлдөх чадвар буурдаг

Энэ талаар Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Л.Амар "Уул уурхайн салбарынхан дэлхийн зах зээлийн өсөлт, ам.долларын ханшинд автахгүйгээр оршин тогтноод байдаг. Өсөх үед нь орлого нь нэмэгдээд, бусад үед нь хүндрэлтэй байдалд орохгүйгээр. Гэтэл уул уурхайгаас бусад салбар тэр орлогоос хүртдэггүй. Засгийн газраас мөнгө нийлүүлээд инфляц хөөрөгдөөд явчихаар өрсөлдөх чадваргүй болдог. Тэгэхээр валютын ханшны үнийг тогтвортой барих шаардлага Төв банкинд байхгүй. 2008 оны сүүлчээр төгрөгийн бодит ханш маш их чангарсан. Төгрөг чангараад байгаа учраас өрсөлдөх чадвараа алдаад байсан. Уул уурхайгаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж буй хүмүүст хүндрэлтэй асуудал тулгарсан. Улс орнууд их орлого олохоороо түүнийгээ зарцуулах нь тодорхой. Тэр чинээгээрээ нийгмийн халамж хавтгайрдаг. Орлого их байгаа учир түүнийг зарцуулахад хяналтгүй болдог. Их мөнгөтэй учраас барилгын хөрөнгө оруулалт нэмэгддэг. Хөдөлмөрийн зах зээлд ч өөрчлөлт орно. Тухайлбал, уул уурхайгаас аливаа улс ашиг олж эдийн засгаа дэмждэг байлаа гэхэд ажиллах хүч нь мэдээж тэр ашиг өндөртэй салбартаа ордог. Тэгээд бусад салбарын өрсөлдөх чадвар буурна. Тэгээд валютын ханш чангарахаар экспортлох үнэ бусад оронтой харьцуулахад илүү болно. Дунд хугацааны энэ сөрөг үр дагавар нь урт хугацаандаа хүндэрдэг. Маш энгийн гинжин холбоо шүү дээ. Аливаа улсууд уул уурхайн салбарын орлогоо төсвөөсөө ангид байлгаж, тусгай сангуудад төвлөрүүлдэг. Норвеги гэхэд газрын тосны орлогынхоо дөрвөн хувийг төсөвтөө, бусдыг нь тусгай санд байршуулдаг” гэлээ.

Нэгэн үе манай улстай ижил замналаар явсан Голландын жишээг дэлхий нийтээрээ мэднэ. Тус улс нь 1959 онд газрын тосны хэд хэдэн үйлдвэртэй болсоноос хойш 20 гаруй жил тус салбараас төсвөө бүрдүүлсэн байдаг. Ингэснээр валютын ханш өсч, эдийн засаг нь хямралд орсон. Үүнээс үлгэрлэн манай улс  улсын төсвийн гуравны нэгийг уул уурхайгаас төвлөрүүлэх бус харин ч төсвөөс ангид байлгах хэрэгтэй гэдэг дээр эдийн засагчид санал нэгддэг.

Eagle.mn
Уул уурхайн орлогыг төсвөөс ангид байлгая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани