Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шахмал түлш 25 кг нь 3750 төгрөг

 

Шахмал түлш 25 кг нь 3750 төгрөг

 

Утааны талаар сайн мэдээ дуулаагүй уджээ. Энэ нь сайн сайхан зүйлийг бид олж хараж чадахгүй болсонтой болбоогүй байх. Харин утаа арилгах нэрээр хөрөнгө буруу гараар ордогт хэргийн учир байгаа болов уу. Нийслэлийн утааг арилгах нэрээр 2008 оноос эхлэн чамлахааргүй хөрөнгө зарцуулжээ ( хэвлэлээр цацагдах мөнгөн дүн зөрүүтэй ). Тэр цагаас эхлэн утаанд зарцуулсан хөрөнгийн 48 хувь нь зориулалтын дагуу зарцуулагдсан гэнэ. Түүнээс бусад нь буруу гараар орсон бололтой. Цэвэр агаар сангийн дарга, ня-бо нар шүүхээр шийтгүүлж байсан.  Алдаа завхрал эндээс эхтэй байж болно. Энэ талаар албаны хүмүүс  зөв мэдээллийг нийтэд өгөх хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол болж бүтэхгүй бүх зүйлийг нийслэлийн утаан дээр авч ирж овоолох болжээ. Бусармаг бүхэн овоологдож байгаа нийслэлийн утааг улс төрч тойрохгүй байгаа юм.
Бүр давраад УИХ-ын дарга М.Энхболд огцорвол улс төр дэх МАНАН арилж, нийслэлийн утаа байхгүй болно гэж хүртэл зарим гишүүн цуурлаа. Үнэндээ бол нийслэлийн утааг арилгахад хэтдээ орон сууцжуулах нь чухал. Түүнд хүрэхийн тулд богино хугацааны арга хэмжээг зөв эрэмбэлж хэрэгжүүлбэл үр дүнд гарна. Нийслэлийн утааг нэг дарга огцруулж маргааш нь арилах зүйл биш гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тухайлбал ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б. Авид утааг тодорхой хүрээнд авч үзэж 7-9 жилийн хооронд арилгах боломжтой гэж ярьж байна.
Энэ хүрээнд эрх баригчид 2019 оны 5 дугаар сарын 15- аас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй  аж ахуйн нэгжээс бусад аж ахуй нэгж, айл өрхөд түүхий нүүрс түлэхийг хориглосон  тогтоол гаргалаа. Тогтоолыг амьдралд хэрэгжүүлэхийн тулд боловсруулсан түлшийг утааны голомтод хүрэлцээтэй үйлдвэрлэх үүрэг даалгаварыг зохих байгууллага албан тушаалтнуудад үүрэг болголоо. Тухайлбал Төрийн өмчийн  "Таван толгой түлш” компанийг байгуулсан билээ. Түүнээс гадна төрийн болон хувийн найман аж ахуйн нэгж шахмал түлш үйлдвэрлэх бэлтгэл хангасан гэж албаны хүмүүс тайлбарлалаа.
Шахмал түлш үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Сонгинохайран дүүргийн 7, 8 дугаар хороо болон утааны голомтод энэ жил туршилтаар борлуулж байгаа аж. Үлдвэрүүдийн нийт  хүчин чадал өдөрт 100 мянган тн түлш үйлдвэрлэх хэмжээнд байгаа гэнэ. Түүнийг 200 мянга болгосон тохиолдолд нийслэлийн айл өрх гал алдахгүй хэмжээнд хүрэх аж. Туршилт юм болохоор одоогоор шахмал түлшээр нийслэлийн гэр хороолол бүрэн хангагдаагүй байна. Шахмал түлш 25 кг нэг уутай нь 3750 төгрөгөөр зарагдаж байгаа аж. Үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжөө тохируулж жигдрүүлэхээс гадна бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх талаар үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа бололтой. Тэр бүхнийг  ирэх өвлийн бэлтгэл гэж тооцож болно.
Харин өнгөрөсөн жилээс эхлэн сургууль, цэцэрлэгүүдэд тасалгааны агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурьлуулж эхэлсэн билээ. Суурьлуулсан тоног төхөрөмжийн ашиглалт муу байгаа талаар мэргэжшлийн хяналтын байгууллага мэдээлэл өгч байна. Тэдний хувьд уг тоног төхөөрөмжийг хэрэн ажиллжжлж, ашиглах талаар заавар зөвлөмж өгч сургууль, цэцэрлэгүүдтэй хамтарч ажиллаж байгаа гэнэ. Сайн хэрэг. Дандаа бусдаас өв, сэв хайж торгоно, хаана гэж сүрийг үзүүлж явдаг мэргэжлийн хяналтынхан ажлынхаа арга барилыг өөрчилж зөвлөж, тусалж хамтарч ажиллах хэрэгтэй л дээ. Тэгж байж ажил урагшилж хөгжил, дэвшилд хүрэх арга зам нээгдэх биз ээ. Аж ахуй эхлэгчид ажлын төлөө зүтгэж байдаг. Тэд бас ч гэж дандаа бусдыг хорлоно гэж бодохгүй шүү дээ. Харин мэдэхгүй, чадахгүй зүйл тэдэнд цаг үргэлж тулгарч байдаг  гэж хэлж болно. Тэр тулгарлалтаас нь мэрэгжлийн хяналтынхан гаргаж өгөөд байх юм бол тэдний урам сэргэнэ. Тэгээд ч "бурмаар тэжээхээс урмаар тэжээ” гэж хэлдэг. Төр  айл, сургууль, албан газар, хувийн хэвшлийнхнийг үе үе ингэж урмаар тэтгэж байх хэрэгтэй гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.
Сургууль, цэрэлэгт байрлуулсан тасалгааны агаар цэвэршүүлэгчийг хамгийн сайн ашиглаж байгаа сургуулиар Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургууль гэж хэвлэл мэдээллийнхэн танилцуулж байна. Тус сургууль найман байртай. Тэнд өнгөрсөн онд 150 сая төгрөгөөр 212  тасалгааны агаар цэвэршүүлэгч авч байрлуулсан байна. Агаар цэвэршүүлэгчийг зааврийн дагуу технологийн зөрчилгүй ажиллуулснаар тус сургуулийн сурагчдын дунд өвчлөл буурсан талаар сургуулийн эмч нь бахархан ярьлаа. Харин цахилгааны үнэ хоёр сая төгрөгөөр нэмэгдсэн аж. Тус сургууль энэ зөрүүг урсгал зардалдаа шингээжээ. Харин 2019 оны төсөвт тасалгааны агаар цэвэршүүлэгчийн цахилгааны мөнгийг суулгасан гэнэ. Энэ жилийн хувьд урт сайхан намар болсон тул  дулаан авах өдрөө хойшлуулж зардал хэмнэн, цахмлгааныхаа алдагдлыг нөхжээ.
Утаанаас  сурагчдаа хамгаалах ажлыг нийслэлийн бүх сургууль энэ жишгээр хийвэл бага ч гэсэн боломж байгаа юм байна шүү. "Дүлийдээ найдаж унгараг " гэдэг шиг утаанд хамаг буруугаа чихээд гарын доорх зүйлийг ашиглаж утаанаас өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар  дэндүү цөөхөн хүн санаачлага гаргадаг  бололтой. "Ашиглавал нөөц, хийвэл ажил маш их  байдаг” гэж ахмадууд сургадаг. Тэр үнэн байна.
 
 
Г. Эрдэнэбат
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Шахмал түлш 25 кг нь 3750 төгрөг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өнөөдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өнөөдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

Өчигдөр, 09:31
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани