Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ-ын дарга М.Энхболдод дайх үг

Би түүхч хүн, бас нэлээд хэдэн жил монголчуудын соёлын өв архивын байгуулгад ажилласан архивч. Би таныг хүний хувьд сайн мэдэхгүй, гэхдээ 1997 оноос хойш таны нэр алдрыг дуулах болсон Улаанбаатар хотын унаган иргэн. Түүхч хүмүүс зөвхөн өнгөрснөөр амьдардаггүй, харин ч гурван цагийн холбоос дунд алив үйлийн алдаа оноог үнэлэн цэгнэхийг эрмэлдэг, алдааг нь сургамж, оноог нь бахархал болгон үлдээхийг хичээж явдаг хүмүүс. Би манай үеийн бахархал болсон, дахин хэн ч давтаж чадахгүй бүтээл бүтээсэн нэр бүхий хэдхэн түүхчээр хичээл заалгаж явсан азтаны нэг. Тийм ч учраас түүхэн сургамжийг аль болохоор хүмүүст ойлгуулахыг хичээж явдаг нэгэн. Та намайг муу мэдэх байх. Гэхдээ бид хоёр үеийн хүмүүс. Ганц нэг нүүр тулж, ганц нэг утсаар ярьж байснаа би санаж байна, та мартсан байж магад. За энэ яахав. Эрхэм та надаас дөрвөн он дүү. Гэхдээ ахын ёс ахдаа, дүүгийн ёс дүүдээ. Энэ үүднээс ах нь мэргэн дүү Энхболдод хэдэн үг дайя. 

Төрт ёс бий болгосон агуу их ард түмний үр сад төрт ёсоо уландаа гишгэж Их Монгол төр өчүүхэн хэдэн бүлэг бэртэгчингүүдийн хөл дор хэвтэж, либертари эрх чөлөө хэмээн аман дээрээ хашгирч нидэр дээрээ дураараа оршихыг хүсэгч хүмүүсийн зоргоор туйлах талбар болон хагарч, хуваагдаж, мөхөж доройтож байгааг хоёр цийлгэрээрээ хараад үл тэсэв. Иймэрхүү үйлдэл одоогоос 100 жилийн өмнө өрнөж байсныг түүхийн хуудас эргүүлж хараад тэнэг мунхаг байсныг нь гайхаж байснаас бус яг ийм үйлдлийг нүдээрээ үзнэ чинээ санаж явсангүй ээ. 

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ дээ, гэдэг үг бий. Би үнэхээр тэсвэр алдраад энэ үгийн дайв. Хэнд хэнээр дайв гэдгээ тайлбарлах түвэгтэй ч "дамжуул" гэсэн үг гэдгийг хаа хаанаа ойлгоно буй за. Та бүхэнд дайх үг:

1. Түүх гэдэг аймшигтай хатуу шүүх байдаг, хэдэн үеэрээ шүүгднэ. Энэ хатуу шүүхээс нэр цэвэр гарсан нь хүн төрлөхтний түүхэнд ховор. Ийм хатуу шүүхэд шүүгдсэн хүмүүсийн ихэнх нь улс төрчид гэх хүмүүс байдаг юм. Тэд одоо оршин буйгаа үүрд гэж ухвар мөчид бодсон учираас түүхэнд хараагдсан байдаг юм билээ...

2. Мэргэн дүү хүний өмнөөс хүрэл арслан болж суугааг хэн хүнгүй мэдэж байнаа. Үүнийг түүхэнд золиос гэдэг юм. Золиослогчид нууцхан үлдэж, золионд явагч этгээд насаараа түүхэнд хараар бичигднэ. Бадамдорж, Ринчино гээд ганц хоёр хүний нэрээр би хязгаарлая. Эдний ард их өөдгүй олон олон бялангач нар байсан юм шүү дээ. 

3. Мэргэн дүү түүх уншдаггүй учраас хол харж чадахгүй байна. Чиний улс төр урагшаа Бээжин, хойшоо Хиагтаас илүү
хол гарахгүй байна. Чиний эзэд энэ хүрээнд нүдийг чинь халхалчихаад чамайг Их хурлын бор сандалд хадан доромжлон гутааж байна. Магадгүй та нар хэн хэндээ өгөө, аваатай учраас байдал иймдээ хүрснийг доглон ядуу эрээс до яамны эзэд нь хүртэл мэдэж буй биз. Эрхэм дарга үүнийг ухаарсан ч яаж ч чадахгүй хадны завсарт буй халиуны зулзага мэт болсон гэдэгт би найдна

4. Эрхэм та бодит байдлаас тасарч "даргын вакуум "орчинд орсноосоо одоо гар. Олны дотор он удаан жил энгийн сайхан аж төрөхөө бод. Төрийн ордноос 50 м гадагш радиуст таныг үзэн ядсан уур амьсгал байгааг мэдэрсэн л юм шиг харагддаг. Тань шиг олон хамгаалттай дарга Улаанбаатарын гудамжаар явдаггүй шүү. Айдас бол ухаарал...! Ард олноосоо айж байвал тэднийг бүү удирд гэсэн үг бий. Энд их гунигт намтартай Жамбалдорж гэж хүний бодит түүх байдаг. 

5. Одоо гэртээ тайван суугаад гэр бүлтэйгээ , зөвхөн гэр бүлтэйгээ ярилц. Битгий нөгөө эзэд, ноёдтойгоо хэлэлц. Сайн ноён Намнансүрэн яг ийм байдалд орсон юм. Тэр хүн "нэр хугарсанаас яс хугар "гэж шийдээд түүхэнд нэр цэвэр үлдсэн юм шүү дээ. Би нөгөө хэдэн нөхдөд чинь муу санаж хэлсэнгүй шүү, Ер нь муугаас эрт сал, мунхагаас хол яв гэсэн үг бий, тэр утгаар хэлэв. 

6 Монгол Улс, монголын ард түмэн, монголын түүх, соёл, зан заншил гэдэг зөвхөн монгол туургатны юм бишээ, энэ бол ази, дорно дахин, европын дайдаар тархсан их өв юмаа. Үүнийг хэдхэн хүний хязгааргүй баяжих хүслийн их донгоор бүү соль. 

Эрхэм Энхболд. М. 
Би овгийн чинь үсгийг ёс алдаж биш, харин ёс алдасны чинь төлөө эцэг өвгөдөөс чинь оноож өгсөн нэрний чинь ард бичив. Уг нь өвөг дээдэс аав ээжийн нэр алдар өчүүхэн бидний нэрний өмнө дуудагдах учиртай билээ

7. Олон түмэндээ хүндлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхөө больсон учраас, олон сая хүний ирээдүйн сайн сайхны төлөө одоо суудлаасаа буу

8. Суудлаасаа буухдаа битгий хөөгдөж буу. Өөрийн хүслээр буу. Эр хүн шиг сайхан халуун дулаан үг ард олондоо хэлээд нэр төртэй явчих, 

9. Түүх үлдээхэд ямар нэг хэмжээгээр оролцсон хүн түүхэндээ бүү муугаар үлд. 

Мэргэн анд, миний хэлснийг олж үзэх болтугай хэмээн хожмын түүхийн өмнөөс эдүгээ цагт амьдарч түүх хэлхэж буй үе тэнгийн нэгэн Өлзийбаатар хэмээгч түүхч бээр мууг огоорч сайныг санан энэхүү бичив. Авахыг авч, хаяхыг хаяна буй за.
 

Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатар 

УИХ-ын дарга М.Энхболдод дайх үг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани