Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МАН хоёр хуваагдах нь бараг тодорхой болж байна

2016 онд “ардчилсан”  Монгол Улсад парламентийн долоо дахь удаагийн сонгууль болж, улстөрийн ууган хүчин МАН түүхэн том ялалт байгууллаа. Энэ бол МАН-ын гуравдахь  (1992 онд 70, 2000 онд 72, 2016 онд 65 суудал) агуу том амжилт билээ. Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа МАН-ын дарга нар Тусгаар тогтнолын ордныхоо урт коридорт эв нэгдэлтэй нь аргагүй гар, гараа барилцан гарч ирээд мэргэн сонголт хийсэн ард түмэндээ мэхийж байлаа. Намын дарга М.Энхболд нийт гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргаар сонгогдсоныхоо дараа чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ “Итгэл найдвар хүлээлгэсэн Монголын ард түмэндээ баярлалаа. Бид мэргэжлийн Засгийн газар байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна. Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг, мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж, төр, засгийн тогтвортой ажиллах нөхцөлийг хангана.

Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах хэрэгтэй” хэмээн итгэл төгс мэдэгдэж байсныг ард түмэн мартаагүй. Үнэндээ хашир туршлагатай, харьцангуй эв нэгдэлтэй нам гэдэг нүдээр харж, хүлээж байсан хүн олон. Өөрөөр хэлбэл, хоорондоо эвдрэлцэж, улмаар Засгийн газраа унагаж, нэр хүндээрээ тоглоно гэж тухайн үед хэний ч санаанд ороогүй биз ээ. Гэтэл ганцхан жилийн дараагаас улстөрд өөр  өнгө аяс ажиглагдаад эхлэв. Өнөө сүрхий тулхтай, түшигтэй, дотоод эв нэгдэл, сахилга бат сайтай гэгддэг МАН өөрсдийнхөө санаачилгаар Засгийн газраа огцруулах нь тэр. Огцруулах огцруулахдаа хэдэн сайд нар нь хамтарч идэж уугаад байсан учир өөрчлөхөөс  аргагүйд хүрсэн гэдэг ноцтой шалтгаан тооцсоныг бүх нийтээрээ сонссон. 

Эндээс л МАН-ын эвдрэлцэл, хагарал эхэлсэн нь үнэн. За яахав, болж бүтэхгүй болоод л засгаа огцруулаа биз, дараагийнх нь хэл амгүй ажиллаж, эв нэгдлээ хичээх байх гэдэг Монгол хүний уужим ухаан, итгэл үнэмшлээр сонгогчид хүлээж авсан. Нэг ёсондоо хоёрдахь Засгийн газрын тэргүүнийг МАН-ын дарга болсноор байдал намжина гэж хэн хүнгүй итгэсэн хэрэг л дээ. Төр засаг тогтвортой, улс нийгэм тайван амгалан байхыг хүсдэггүй хэн байх билээ. Харамсалтай нь Засгийн газрыг огцруулах үед эхэлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хуваагдал У.Хүрэлсүхийг намын дарга болсноор шийдэгдсэнгүй. Уг нь тэр хүн МАН-ын даргын тамгыг гардаж авсныхаа дараа “МАН бол эв нэгдэлтэй нам. Монгол гэдэг айлын ууган хүү юм.

Би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг ч надад оногдож байгаа. 32/33-ын хагарал энэ цагаас эхлэн эцэс болж байгааг зарлая. Би чөмгөө дундартал зүтгэнэ. Хичээж зүтгэж ажиллана. Монгол Улс мандан бадраг. Ардын засаг бадрах болтугай” хэмээн их л бардам итгэлтэй бөгөөд хийморь цог золбоотойгоор зарлан тунхагласан юм шүү дээ. Түүнтэй өрсөлдөөд ялагдсан Д.Хаянхярваа ч “Бид өнөөдөр эв эеэ ололцсон. Энэ цаг мөчөөс хойш бид эв нэгдлээ эрхэмлэж, МАН гэх их нэрийн дор явах болно. Журмын нөхөддөө эвгүй үг хэлж байсан бол уучлалт хүсч байна. Намынхаа хамгийн том эрхэм дээд байгууллагын өмнө үг хэлэх гэж байхдаа сэтгэл өвдөж байлаа.

Би намын даргад өрсөлдөх чадамжтай юу гэдгээ бодож суухдаа сэтгэл догдолж байлаа. Энэ цаг мөчөөс эхлээд хэвлэл мэдээллээр нэг нэгнээ элдэв долоон зүйлээр дайрдагаа зогсооё. Алдагдсан үнэт зүйлээ эргэж сэргээе. Бидэнд үнэт зүйл гэж бий. Би ахмадаа хүндэлдэг, залуусаа хүндэлж, хайрладаг, алдаа оноогоо засч залруулдаг байгаасай гэж хүсдэг. М.Энхболд дарга улс төрийн амаргүй ачааг үүрч ирсэн. Танд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй болов уу. У.Хүрэлсүхэд би итгэж байна. Эвлэрүүлж явна гэдэгт бүр их итгэлтэй байгаа. Унаж доройтсон эдийн засгаа ч сэргээнэ гэж итгэж байгаа. Бид хамтдаа бүтээж, хүрээлж явах ёстой” хэмээгээд нам, засгийн шинэ тэргүүндээ нялуунаар үнсүүлж байв. Гэвч тэрбээр жилийн дараа Ерөнхий сайдыгаа огцруулах бичгийг өргөн барих “хувьтай” байж. Одоогийн байдлаар эв нэгдэл бүр долоон уулын цаагуур далд орлоо. Итгэлцэл, ойлголцол бараг л үлгэр болж байх шиг байна. Сонин хэвлэл, сошиалаар хэрэлдэх нь хэтэрч, алалцах хэмжээнд хүрлээ. 

М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр дээр хуваагдсан “60 тэрбумынхан”  болоод “Ждү”-чид нь мөддөө эвлэрэх шинж алга. Энэ янзаараа бол УИХ-ын дарга огцорлоо ч байдал намжих нь юу л бол. У.Хүрэлсүх хэлсэн занасан ёсоороо М.Энхболдын бүлэглэлийнхэнд царай өгөхгүй, ер нь л зайгаа барина. Харин “Энхболдчууд” бууж өгч аялдан дагах, эсэх нь эргэлзээтэй. Бараг л худлаа. Тэд УИХ-ыг тараах гэж нэлээд зовооно. Чадахгүй бол Засгийн газартай дахин ноцолдоно. Ямар ч байсан У.Хүрэлсүх нар ялсандаа баярлах болоогүйг нөгөөдүүл нь өглөө бүр сануулж байж мэдэх юм. 

1996-2000 оны хооронд засагласан МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газраа гурван удаа сольсон яг тэр алдааг МАН давтахад ойрхон ирсэн нь нийгэмд үнэхээр парадокс үзэгдэл болоод байна. Гишүүд дэмжигчдийнхээ итгэл үнэмшлийг огтоос үл огоорч байна. Хамгийн хачирхалтай нь 1996 онд ардчилсан хүчин үүсэн байгуулагдаад ердөө зургаахан жилийн нүүр үзэж байсан шүү дээ. Харин ардчиллын төлөөх зургаан нам нэгдэж Ардчилсан Нам (АН)-ыг үүсэн байгуулж Дээд шүүхэд бүртгүүлсэн тэр цагаас хойш тоолбол өнөөдөр 19 нас л хүрч байгаа юм уу даа. Түүний дэргэд МАН 100 жилийн түүхтэй. Ийм тоо болоод чанарын асар том ялгаатай байж нялх АН-ын алдааг давтаж байгаа нь үнэхээр хачирхалтай. АН өнөөдөр ч сөрөг хүчин хэрнээ дотоод нэгдмэл шинжээ хадгалж чадахгүй байгааг бүгдээрээ харж байна. Энэ намд хуваагдал бий болж болзошгүй шинж ажиглагдаж байгаа нь нууц биш. 

АН-ын дэд дарга, туршлагатай улстөрч Р.Амаржаргал саяхан сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Ард түмний хүлээлгэсэн асар их итгэл найдварыг эрх баригч нам дааж чадсангүй. Төрийг барих том үйл хэрэгт үндсэндээ бэлэн биш байжээ. Удирдлагын хэмжээнд ч тэр, түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь ч тэр бэлэн биш байж. Энэ бүхэн нь МАН төрийн ажилд боловсон хүчнээ бэлтгэж чадаагүйтэй холбоотой” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Миний бие үүнтэй санал нэг байна. МАН-ын уламжлалт цар хүрээ, гишүүд дэмжигчдийнх нь чансаагаар хэмжээд үзвэл харьцангуй боловсон хүчин сайтай гэж харагддаг. Гэхдээ мэдлэг боловсролтой гишүүдээ татаж, дэвшүүлэхээсээ хөрөнгө бэлтэйд нь илүү найр тавьж ирсэн нь өнөөдрийн ийм байдалд хүргэсэн гэвэл үнэнд арай илүү дөхөж очих болов уу.  

Нам бол үзэл бодол, санаа зорилго нэгтэй хүмүүсийн нэгдэл гэдэг уламжлалт стандарт ойлголт өнөөдөр хувьсан өөрчлөгджээ. Итгэл үнэмшлээрээ гэхээсээ эрх мэдэл, хувийн эрх ашгийн төлөө намаар дамжиж төрд шургалдаг тогтолцоо бий болоод удлаа. Ийм нөхцөлд намаа, намын нэрээр албан тушаалд хүрсэн хүмүүсийг оюун санааны хувьд нэгтгэж, базах нь лидер хүнд хэцүү бололтой. Боловсон хүчнээ бэлтгэх бодлогоо хойш тавьж хөрөнгө мөнгийг нэгдүгээрт онцлон шүтсэн нь аливаа улстөрийн хүчнийг хүчгүйдүүлдэг аж.

Дажсүрэнгийн Лхагвадорж

 

 

 

 

МАН хоёр хуваагдах нь бараг тодорхой болж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани