Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тусгай хамгаалалттай газрыг төлбөргүй ашиглуулах тушаал гаргах эрх С.Баярцогт, Л.Гансүх, Ё.Отгонбаяр нарт байгаагүй

Тусгай хамгаалалттай газрыг төлбөргүй ашиглуулах тушаал гаргах эрх С.Баярцогт, Л.Гансүх, Ё.Отгонбаяр нарт байгаагүй

 

“Эм Си Эс холдинг”, “Петровис холдинг”, “Алтай холдинг” ХХК, АНУ-ын “Kerry Resort Holdings” компанийн нийлж байгуулсан “Скай резорт” ХХК-ийн эзэмшдэг “Мариотт” гэж компани бий.

 

Тус компани Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд 131.8 га газрыг төлбөргүй ашиглаж ирсэн гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх тогтоолдоо үзсэн байдаг.

 

“Зууны мэдээ” сонин энэ талаар хөндсөн.

Өөрөөр хэлбэл, 2008 оны долдугаар сарын 3-нд “Мариотт” ХХК-д гэрээнд гарын үсэг зурснаас хойш гурван жилийн хугацаанд 131.8 га талбайд олон улсын стандартын шаардлагыг хангасан гольфын талбай бүхий аялал жуулчлал, амралт үйлчилгээний цогцолборыг барьж байгуулах, хариуцан хамгаалж арчлахад зориулж  тодорхой хөрөнгө оруулалтыг оруулах үүрэг хүлээх тухай Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээнд  Байгаль орчны яамыг төлөөлж Тусгай хамгаалалтай газрын нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Төмөрхүү, “Мариотт” ХХК-ийн захирал, одоогийн УИХ-ын дэд дарга Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нар гарын үсэг зурсан байдаг юм.

Мөн 2007 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дахин БО-04/А-09 тоот Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, гэрээнд Байгаль орчны яамыг төлөөлж Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилогдоод удаагүй А.Ганбат, “Мариотт” ХХК-ийн захирал, одоогийн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нар гарын үсэг зуржээ.

Ингэж явсаар 2009 оны аравдугаар сарын 2-ний өдөр БОАЖ-ын сайд Л.Гансүх, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт гурав “Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбар болох Хүүхэд залуучуудын спорт сургалтын төв барьж байгуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих тухай” 317/447/235 тоот хамтарсан тушаалыг гаргасан байгаа юм.

 

Түүнд “…Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн 14.2.2 дахь заалтын тус тус үндэслэн тушаах нь: 1. Монгол Улсад өвлийн спортыг хүүхэд залуучуудын дунд дэлгэрүүлэх замаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлөөр хангах, улмаар бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх бааз суурь, дэд бүтэц бий болгох зорилгоор хэрэгжүүлж  буй “Хүүхэд залуучуудын спорт сургалт, амралтын цогцолбор төв” барих төслийг дэмжсүгэй. 2. “Хүүхэд залуучуудын спорт сургалт, амралтын цогцолбор төв” барих төсөл хэрэгжиж буй Богдхан уулын Хүрхрээгийн аман дахь газар ашиглах эрх бүхий “Глобал Тех” ХХК, “Мариотт” ХХК болон “Мариоттур” ХХК-ийг Газар ашиглах гэрээ болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд заасан хэмжээний газрын төлбөрөөс чөлөөлсүгэй. 3. “Хүүхэд залуучуудын спорт сургалт, амралтын цогцолбор төв” барих төсөл хэрэгжүүлэгч “Глобал Тех” ХХК, “Мариотт” ХХК болон “Мариоттур” ХХК-иудтай Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Яамдын холбогдох газруудад үүрэг болгосугай” гэсэн байна.

Үүнээс хойш энэ тушаалыг баримталсан, 131.8 га газрын төлбөрөөс чөлөөсөн Хамтран ажиллах гэрээ жил тутам сунгагдаж явсаар өнөөдрийг хүрсэн байгаа юм.

 

Тухайлбал, 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгийн баталсан 2009 оны гурван сайдын хамтарсан дээрх тушаалыг үндэс болгосон гэрээг “Богд хаан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах, хариуцан хамгаалах хамтран ажиллах гэрээ” нэртэй болгосон байна.

 

Ингэж “Мариотт” ХХК-ийг Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн амны 131.8 га газрыг үнэ төлбөргүй ашиглах боломжийг нээсэн БОАЖ-ын сайд Л.Гансүх, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт гурвын хамтарсан тушаалын талаар Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд “…Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд, аж ахуйн нэгж, байгууллага нь газрыг зөвхөн “эзэмших”, эсвэл “ашиглах” эрхийн гэрчилгээ, гэрээ, газрын талбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр төлсний үндсэн дээр өөрийн мэдэлд байлгах боломжтой. Өөр бусад байдлаар буюу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олголгүйгээр “Хөрөнгө оруулалтын” гэх гэрээгээр газрыг бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, “газрын төлбөрөөс чөлөөлөх” талаар гэрээгээр тохирох эрхийг хариуцагч байгаль орчны асуудал эрхэлсэн сайдад хуулиар олгоогүй байна” гэсэн байна.

 

Үүнээс гадна БОАЖЯ-ны албаны эх сурвалж “… Алал жуулчлал, амралт зугаалга, соёл спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор газрыг ашиглаж байгаа тохиолдолд төлбөрөөс чөлөөлөхгүй. Газрын төлбөрийн тухай хуулиар газрын гэрчилгээнд заасан га-гаар  журамд заасан хэмжээгээр төлбөрөө төлж барагдуулна. Сайд нарын хамтарсан тушаалаар газрын төлбөрөөс чөлөөлж болно гэсэн хуулийн заалт байхгүй” гэсэн тайлбарыг бидэнд өгсөн юм.

 

Иймээс Улсын Дээд шүүх ч, Тусгай хамгаалалттай газр нутгийг хариуцдаг БОАЖЯ ч тусгай хамгаалалттай газрыг төлбөргүй ашиглах эрх С.Баярцогт, Л.Гансүх, Ё.Отгонбаярт байгаагүй гэдгийг хэллээ.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Тусгай хамгаалалттай газрыг төлбөргүй ашиглуулах тушаал гаргах эрх С.Баярцогт, Л.Гансүх, Ё.Отгонбаяр нарт байгаагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани