Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялгийн сангийн хууль “Эрдэнэс Монгол”-ын стратегийг өөрчилнө

 

Баялгийн сангийн хууль “Эрдэнэс Монгол”-ын стратегийг өөрчилнө

 

Уул уурхай түшиглэсэн эдийн засагтай, түүнээсээ орлогын хувьд үлэмж хамааралтай орнууд баялгийн сан байгуулах замаар хөгжлөө тогтвортой санхүүжүүлэх хөрөнгө оруулалт босгосон байдаг. Энэ жишгээр баялгийн өгөөж, хишгийг зөвхөн өнөөдөр үрээд өнгөрөх бус үр хүүхэд, хойч үедээ хуримтлуулдаг. Ингэж хөгжсөн орнууд эрдэс, түүхий эдийн үнэ уруудах үеийг, аль эсвэл эдийн засгийн хямрал нүүрлэсэн ч түүнийг дөмөгхөн даваад гарч чаддаг. Гэвч ийм орны нэгээр Монгол Улс тооцогдох хэмжээнд хүрээгүй байна. ДНБ-ий хэмжээ нь 1990 онд 2.2 их наяд төгрөг байсан бол 2018 оны байдлаар 27.9 их наяд төгрөгт хүрсэн ч энэ хугацаанд бид өөрсдийгөө хүндхэн байдлаас аварч гарах хэмжээний "хадгаламж”-тай болж чадсангүй. Баялгийн санг банкны хадгаламжтай зүйрлэж болох бөгөөд 2010 оноос хойш бидний амьдарч буй гараг дээр 26 сан шинээр байгуулагдсан байдаг.

Харин одоо 24 улс баялгийн сан байгуулахаар хэлэлцэж байгааг "Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганы үеэр "Эрдэнэс Монгол” компанийн Бизнесийн стратегийн төлөвлөлт эрхэлсэн дэд захирал О.Одбаяр ярьсан юм. Тэрбээр "Баялгийн сан ба тэтгэврийн тогтолцоо” нэгдсэн хуралдааны үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, баялгийн сангийн хуулийн төслийн талаар олон нийтэд мэдээллээ хуваалцсан юм.

Баялгийн сантай болох талаар манай улс 2010 оноос хойш эрчимтэй ярьж ирсэн. Хэдий тийм боловч сонгуулийн мөчлөг, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, төсвийн алдагдал, засаглал зэрэг нь баялгийн сангаа баяжуулахад саад тээг болсоор өдий хүргэв. Манай улсад баялгийн санг орлох хэмжээний хоёр сан бий. Төсвийн тогтворжуулалтын сан, ирээдүйн өв сангаар дамжуулан нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө болон хойч үеийнхэндээ тэнцвэртэй хуваарилахаар эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Гэвч энэ нь баялгийн сангийн хэмжээнд бус эрсдэлийн сан маягтай байна.

Төсөвт тусгаснаар ирээдүйн өв сангийн энэ оны орлого нэг их наяд төгрөг бол зарлага нь хагас их наяд. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Дэлхийн олон улс орон хөгжлийн баялгийн сантай. Хуримтлал гэдэг халамжийн бодлого биш. Олон улсад үндэсний баялгийн сангаар дамжуулж, нийгмийн олон салбараа дэмждэг. Бид баялгийн сангийн тухай ярих цаг болсон” гэж өгүүлсэн. Түүний хувьд Баялгийн сангийн тухай хуультай байснаар бид санхүүгийн хувьд илүү хариуцлагатай байна гэж үздэг. Гэвч дөрвөн бүлэг, 14 зүйлтэй хуулийн төсөл 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл УИХ-ын босго давж чадсангүй.

О.Одбаяр "Баялгийн сангийн тухай хуулийн төслийг баталснаар ашигт малтмалын салбараас олох орлого нэмэгдэж, үр ашигтай хөрөнгө оруулалт хийж, төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа нэмэгдэх боломж бүрдэнэ” гэж онцолсон. Ирээдүйн өв сангийн тухай хууль 2016 онд батлагдсан, хэдий ч нөгөө талд Баялгийн сангийн шинэ эрх зүйн орчин бий болох хүлээлт үүсээд буй. Үндэсний баялгийн санг "Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн байгуулахад Баялгийн сангийн тухай хуультай байснаар төрийн өмчит компанийн орлогын тодорхой хэсгийг нэг цэгт төвлөрүүлнэ. Энэ сан Норвеги, Кувейт, Хятадын баялгийн сантай эн зэрэгцэхгүй ч тэдний замаар замнахад хөтлөх аж.

Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт сангуудын гуравны хоёр нь буюу 70 хувь нь байгалийн баялгийн орлогоос сангаа байгуулсан жишиг бий. Баялгийн сан нь төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан хэлбэртэй. Сан зорилгоосоо хамаараад тогтворжуулалтын, хуримтлалын, болзошгүй нөөцийн гэж ангилагддаг. Хөрөнгийн үзүүлэлтээрээ тэргүүлж буй сангуудын нэг нь Кувейт. Кувейтийн баялгийн сан Монгол Улсын нэг жилийн төсвийн орлогоос 134.5 дахин их байна.

Сангуудыг Норвегийн сан хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлсээр. Норвегийн ДНБ 443 тэрбум ам.доллар байгаа бол манайх 11.4 тэрбум ам.доллар байна. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ 74 мянган ам.долларыг давжээ. Газрын тосны салбар нийт экспортынх нь 47 хувийг эзэлдэг бол манай улсад уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн экспортын 90 орчим хувийг бүрдүүлж байна. Дэлхий дахинд баялгийн сангууд хэдий хэмжээний мөнгөн хөрөнгөтэй байна вэ. Хамгийн том 10 баялгийн сан нь баялгийн сангуудын нийт хөрөнгийн 74 хувийг бүрдүүлэх бөгөөд 5.49 их наяд ам.долларын хөрөнгийг захиран зарцуулдаг байна.

• Хамгийн том 10 баялгийн сан нь нийт баялгийн сангуудын 74 хувьтай тэнцэх бөгөөд 5.49 их наяд ам.долларын хөрөнгийг захиран зарцуулдаг байна. 

• Ирээдүйн өв сангийн энэ оны орлого төслөөр нэг их наяд төгрөг бол зарлага нь хагас их наяд байхаар байна. 

• Норвегийн ДНБ 443 тэрбум ам.доллар байгаа бол манайх 11.4 тэрбум ам.доллар байна.

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөгжиж буй болон хөгжингүй орнуудын гаргасан бондын хамгийн том хөрөнгө оруулагч нь баялгийн сангууд байна. Баялгийн сан нь хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэдэг болсноос гадна хамгийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү мөнгөө цутгах болсон. "Баялгийн сан бий болсноор хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч томоохон нөлөө үзүүлдэг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн эрэлт, хэрэгцээ их байна” хэмээн MIBG компанийн хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэх захирал А.Билгүүн хэллээ. Баялгийн сангийн тухай хуулийн төсөл улс төрийн нөхцөл байдлаас болоод гацаанд орсон гэж салбарынхан хэлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зүтгүүлсэн хуулийн төсөл энэ парламентын үед шийдэгдэх эсэхээс "Эрдэнэс Монгол”-ын стратеги төлөвлөгөө ч өөрчлөгдөх, үгүй нь шалтгаалах аж. Манай улсад нэр төдий бус жинхэнэ хуримтлал үүсгэдэг баялгийн сантай болох шаардлага бий. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үргэлж өндөр байхгүй. Төрийн өмчит компанийн орлого төсвийн зарлага болоод урсах бус харин баялгийн санд төвлөрч, энэ нь өнөө болон ирээдүйг санхүүжүүлэхэд илүү ач холбогдолтой юм. Баялгийн сан байгуулахаар зорьж буй 20 орны нэгт тооцогдохын тулд хууль эрх зүйн орчныг нь бий болгох цаг ирээд байна.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
Баялгийн сангийн хууль “Эрдэнэс Монгол”-ын стратегийг өөрчилнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани