Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хөвсгөл Геологи” компанийг АТГ-аар шалгуулъя

УИХ-ын Хаврын чуулганаар Төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголын гол асуудал нь 2014 оны төсвийг батлахдаа төсөвт өртгийг нь өгөлгүй царцаасан барилга, обьек­туудыг хэлэлцэх юм.

Ерөн­хий сайд төсөвт өртөг нь удаа­ширсан, он дамжсан, жил бүхэн төсвөө нэмдэг атлаа бариг­дахгүй байгаа 240 гаруй обьек­тыг шалгуулж эхэлсэн бө­гөөд Аудитын байгууллага, нам эвслийн бүлгийн дарга нар 21 аймаг 360 гаруй сумдад бариг­даж байгаа барилга обьек­туудын төсөвт өртөг нь нэмэгдсэн шалтгаантай га­зар дээр нь очиж танилцсан юм. Энэ хугацаанд маш олон зөр­чил дутагдал илэрсэн бай­­даг.

Монголдоо л анх удаа гэж болохоор барилга хэмээн цаасан малгай өмсгөж байсан байшингийн хана цуурч, бие засах өрөөнийх нь плита нурж хүүхдүүдийг гэмтээх эрсдэлтэй байгаа учраас жижүүрүүд нь хүүхдүүдээ аюулд өртүүлэхгүй гэж жижүүрлэдэг болжээ.

Тухайлбал, Дорнод аймагт гэхэд л Засаг дарга нь өөрийнхөө нэр дээр гурван ком­пани байгуулж, бүгдийг нь тен­дерт өрсөлдүүлж байсан жи­шээ баримт хангалттай олон бий. Мөн мэргэжлийн ин­же­нер, машин, техник байх­гүй "цүнхтэй компани”-ийн дар­га нэг аймгийн гурван су­манд ба­рилгын тендер аваад өнөөд­рийг хүртэл барьж өгөхгүй хоёр, гурван жил болсон талаархи ба­римт материалыг өмнөх нийт­лэ­лүүдээрээ дурьдаж бай­сан билээ.

Тэгвэл энэ удаад жин­хэнэ "урт гартай” 21 айм­гийн хаана ч хүрч чаддаг, тен­дер хуваахдаа гарамгай бол­сон "Хөвсгөл Геологи” гэх компанийг онцоллоо. АТГ-аас тендерийн асуудлаар ком­паниудыг шалгаж байгаа бө­гөөд энэ компани орсон эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тий­мээс сүүлийн саруудад олдсон баримтад үндэслэн "Хөвсгөл Геологи” компанийн талаар хөндлөө. АТГ-аас ч шалгахад болохгүй гэх газар алга.

 

92 дугаар сургууль нурахад бэлэн байна

Хичээлийн хуучин байрыг нь нурааж шинэ хичээлийн байр барьж байгаа компани нь ажлаа хийхгүй байгаа талаархи мэдээлэл одоогоос хоёр жилийн өмнө хэвлэлээр цацагдаж эхэлснээс хойш 92 дугаар сургууль олны анхааралд орсон билээ. 2003 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжтайгаар тус сургуулийн хамт олонд хичээлийн нэг байр барьж өгсөн байдаг.

Ингэснээр тус сургууль хичээлийн гурван байртай болсон ч хуучин хоёр байрыг нь 2012 оны тавдугаар сарын сүүлээр нурааж оронд нь шинэ байр барихаар болсон аж. Улмаар тухайн оны зургадугаар сард шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүлж, аравдугаар сард нь босгож өгнө гэсэн ч дөрвөн ханыг нь босгохоос өөр ажил хийгээгүй талаар тус сургуулийн захирал Д.Октябрь хэвлэлд ярилцлага өгөхдөө ярьж байсан юм.

Хариуцаж байгаа инженер нь энэ зун бороо хур ихтэй байлаа, ажил урагшаа явсангүй гэх мэтээр шалтаг шалтгаан тоочсоор арайхийн 2013 онд ашиглалтад оруулж өгсөн байдаг аж. Тухайн үед гарсан мэдээллээр бол барилга дээр өдөр болгон өөр залуус ирж барилга барьж байгаа нэрээр нарлаж сууж байгаад явдаг байсан юм билээ. Энэ барилгыг "Хөвсгөл Геологи” компани барьжээ. Гэтэл назгайрч, хоёр жил дамнан баригдсан барилга нь нэг жилийн ч насгүй байсан байна.

Сүүлийн үеийн загвар шийдэлтэй, Монголдоо л анх удаа гэж болохоор барилга хэмээн цаасан малгай өмсгөж байсан байшингийн хана цуурч, бие засах өрөөнийх нь плита нурж хүүхдүүдийг гэмтээх эрсдэлтэй байгаа учраас жижүүрүүд нь хүүхдүүдээ аюулд өртүүлэхгүй гэж жижүүрлэдэг болжээ.

Яг одоо нөхцөл байдал ийм байгаа. Эцэг эхчүүд ч үүнийг хэлж байгаа юм. Хүүхдүүд ч анги танхимд суухад жиндүүхэн байдаг гэдгийг ч хэлж байна. Сургуулийнх нь захирал баригдахаасаа эхлээд асуудал дагуулсан тухайн компанийн удирдлагуудтай холбогдож хана нь цуурч, шавар шохой нь нурж эхэлсэн, цаашлаад жаахан бороо цас орохоор дээврээс нь ус гоожиж байгааг хэлэхэд тухайн компанийн инженер гэх залуу "Энэ зун дахиж засна.

Одоо энэхүү цэвэрлэх байгууламжийн асуудал удирдлагуудынх нь толгойн өвчин болсон бөгөөд дахин мөнгө авч, шинээр тоног төхөөрөмж захиалж ирүүлэн ашиглалтад өгнө гэж хугацаа алдсаар суутал дахин нэг жил гаруй хугацаанд Хөвсгөлчүүд ус цэвэрлэх байгууламжийн бэрхшээлтэй тулгарах нь ээ.

Дээврийн доторлогоонд жаахан асуудал байгаа” гэсэн хариулт өгчээ. Аргаа барсан захирал өнөөдөр хүүхдүүдийг бие засах газарт орж болохгүй гэж хорьж чадахгүй учраас "Хүүхдүүдээ плита унах аюултай тул болгоомжилно уу” гэсэн бичиг наагаад үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ. Түмний хүүхдүүдийн сурч хүмүүжих эрхийг боож чадахгүй ч хэзээ мөдгүй нураад ирэх вий гэсэн айдас дунд энэ сургуулийнхан өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ сургасаар байгаа юм.

Тендер хуваахад тэд үнэхээр гаршчээ

"Урт гартай” гэж онцлох болсон шалтгааныг дурьдая. Хэнтий аймгийн хамгийн тулгамдсан асуудлын нэг бол соёлын том ордонтой болох. Тиймээс аймгийн Засаг дарга нь хөөцөлдөж, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид өргөдөл гомдол болсоор чуулга бариулах мөнгийг төсөвт суулгуулж авсан байна. Энэ бүхэн хоёр жил гаруйн өмнө болсон асуудал. Гэтэл чуулгын барилга дээр яамнаас тендер олгохдоо толгой, хөл цээжээр нь салгаад компаниудад хуваагаад өгчихөж. Энд мөн л "Хөвсгөл Геологи” компани шалгарсан байгаа юм. Тухайн компанийн оффис Хөвсгөл аймагт байдаг. Эзэн нь ч Хөвсгөлдөө нэр бүхий бизнесмэн.

Гэтэл хаа байсан Хэнтий аймагт очиж тендер авсан гэхээр мөн ч урт гартай нөхөд гэдэг нь ойлгомжтой байна. Чуулгын барилга өнөөдөр хана, шалнаас өөр зүйлгүй балгас болж хувирсан байгаа бөгөөд тухайн компанийн инженер гэх залуу "Бидний хувьд карказ, шал, дээвэр хийх ажилтай. Түүнийгээ бараг хийгээд дуусчихсан. Одоо буцлаа” гэсэн хариулт өгч байсан юм. Үлдсэн ажлыг нь хэн хийхийг асуухад "Мэдэхгүй. Бидэнтэй ирж уулзаагүй” гэх хариулт өгөх жишээний. Ханыг доторлоход асуудал үүсэх үү, шал, дээвэр нь ямар байх вэ гээд нэг барилгын ажил хоорондоо уялдаа холбоотой байдаг атал хана, шал хоёр босгож өгсөн. Одоо мөнгөө аваад явмаар байна. Нурна уу, босгоно уу өөрсдөө мэд хэмээн аашилж байгаа нь энэ компани тендер хуваах бизнест оролцдог, түүндээ бүр гаршчихсан гэж хардах үндэслэл болоод байна. Хөвсгөл аймагтаа мөн л тендер хувааж цэвэр, бохир усны байгууламжийг хийхдээ хамгийн хуучин технологи ашигласан байгууламж дээр ганц барилга босгоод хаячихсан байгаа юм. Авсан тендерийнхээ л ажлыг гүйцэтгэсэн гэсэн үг.

Одоо энэхүү цэвэрлэх байгууламжийн асуудал удирдлагуудынх нь толгойн өвчин болсон бөгөөд дахин мөнгө авч, шинээр тоног төхөөрөмж захиалж ирүүлэн ашиглалтад өгнө гэж хугацаа алдсаар суутал дахин нэг жил гаруй хугацаанд Хөвсгөлчүүд ус цэвэрлэх байгууламжийн бэрхшээлтэй тулгарах нь ээ. Дээрх гурван жишээ л энэ компани юу хийгээд, ямар байдлаар тендерт ялаад, өмнөх алдаагаа баллуурдаж яваад байдаг юм бэ гэдгийг шалгах хангалттай үндэслэл болж чадна. Чанаргүй барилгуудыг нь хүлээж аваад явдаг хяналтын байцаагч нар нь ямар шалтгаанаар жилийн настай барилга хүлээж авдаг, аймаг дамжаад тендер авчихаад дутуу хаяад зугтаж байхад араас нь нэхэл дагал байхгүй орхиж байгаа шалтгааныг нарийн шалгах цаг нь болжээ.

"Хөвсгөл Геологи” компанийн захирал Л.Төмөрбаатар гэж хэн бэ

Хөвсгөл аймгийн Ус цэвэрлэх байгууламж

Хөвсгөлийн хүүхэд бага­чуудаас эхлээд хүн бүхэн Л.Төмөрбаатар гэж нэрийг андахгүй. Нутагтаа ч багагүй нэр хүндтэй энэ эрхмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс. Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Л.Цэрэнжавын төрсөн дүү гэдгээр нь илүүтэй таних биз. Харин нутгийнхан "Хөвсгөл хүнс”, "Хөвсгөл Геологи” компанийн захирал гэдгээр нь сайн танина. Уул уурхай, геологи хайгуул, барилга, хүнс, ундаа шүүс, архи, тамхи, гурилан бүтээгдэхүүн гээд аймгийнхаа бүх бизнесийн салбарт түүний нэр яригддаг бас оролцдог. Бүр нүүрсний салбарт ч хуруугаа дүрсэн гэх юм билээ. Хөвсгөл аймгийн "Далай ээж” сонины эзэмшигч нь энэ эрхэм. Түүний "Хөвсгөл хүнс” компанитай холбоотой таагүй мэдээлэл өнгөрсөн жил хэвлэл мэдээллээр чамгүй удаан хугацаанд цацагдсан.

Хан Хэнтий чуулгын барилга. Хөвсгөл Геологи компанийн барьсан хэсэг

Учир нь "Хөвсгөл хүнс” компанийн үйлдвэрлэдэг "Далай ээж” архийг спирт найруулан хийж байсан, олон мянган ширхэг хуурамч архийг аймгийнхаа ойролцоох суманд нуух гэж байгаад баригдсан мэдээлэл гарч байсан юм. Мэдээлэлд "Л.Төмөрбаатарын менежер гэх залуу спирт найруулан 40 мянган шил "найрка” үйлдвэрлэж, түүнийгээ нууцаар ачиж Шинэ-Идэр сумын нутагт байрлах Зүүн нуурын хажууд нууцаар барьсан зориулалтын бус агуулах руу ачихаар завдаж байхдаа баригджээ.

Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд "Хөвсгөл хүнс” компанийн захирал Л.Төмөрбаатар урьдчилан хорих төв рүү ачсан ч бие нь муу гэсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн "Далай ээж”, "Чингүнжав” нэртэй Хөвсгөл аймгийн брэнд хэмээн нэршээд байсан архинуудыг үйлдвэрлэхгүй байгаа юм байна” гэсэн мэдээлэл цацагдаж байв. Нэг хэсэгтээ л эдгээр архинуудыг үйлдвэрлээгүй ч эргээд одоо үйлдвэрлэж эхэлсэн. Худалдааны төв, супермаркет хүртэл бай­гуулчихсан Хөвсгөлийн нэр­тэй бизнесмэний "урт гар” Монголын төрд нэмэр биш нэрмээс болсоор байх уу.

“Хөвсгөл Геологи” компанийг АТГ-аар шалгуулъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани