Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХУУЛИЙНХАН ЛИЦЕНЗТЭЙ НӨХДҮҮДЭД «ХАЙР» ЗАРЛААД БАЙГААГИЙН УЧИР ЮУ ВЭ, Х.ТЭМҮҮЖИН САЙД АА

ХУУЛИЙНХАН ЛИЦЕНЗТЭЙ НӨХДҮҮДЭД «ХАЙР» ЗАРЛААД БАЙГААГИЙН УЧИР ЮУ ВЭ, Х.ТЭМҮҮЖИН САЙД ААМанай хууль хяналтынхан бүр тодруулбал, цагдаа, прокурорынхон  компаниудын захирлуудад "хайр" зарлаад удаж байна.
Бариад л, хориод л, цагдаад л, ял тулгаад л тэр ч бүү хэл "Мөрдөн байцаалтын нууц" гээд барагтай бол өгдөггүй мэдээллээ хэвлэлийнхэнд найр тавьж дэлгээд нээлттэй гэж жигтэйхэн ажиллаж байна, зарим хэрэг дээр. Үүнээс үүдэн олон нийтийн дунд тухайн компанийн захирлыг "авлигачин", "луйварчин", "арын хаалганы нөхөр", "тендер угаагч", "лицензний наймаачин" хэмээн цоллох ч ард түмнээс ийм алдар хуртсэн компанийн захирлуудад холбогдсон дуулиант хэргүүд шийдэгдсэн нь бараг л үгүй. Нэг бүр зарим нь хоёр жил дамнуулан "аавынд" сууж, эцсээ хуртэл шалгуулж байна.

 

Хамгийн сонирхолтой нь хуулийнхны булхайг нь А, Б-гүй ярьж өгөөд байгаа дуулианы эздийн олонхи нь Монголд байтугай дэлхийд гайхагдсан томоохон орд, лицензтэй  бөгөөд  тэд  ч  энэ тухайгаа олон нийтэд дэлгэж "Би ордтой. Хэрэв үнэхээр асуудалтай байсан бол би юу ч хэлэхгүй. Гэвч шалгаад байхад юу ч гарч ирэхгүй байтал заавал эцсийг нь үзнэ гээд суулгаад байгаа нь ойлгомжгүй" хэмээн ярьж буй нь яах аргагүй анхаарал татаж байна. Мөн үүнээс үүдэн хуулийнхан лицензтэй нөхдүүдийг сонгож "хайр" зарлаад байгаа юм биш үү гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж буй юм. Үүнийг ч дараах дуулиант хэргүүдээс анзаарч болно.

 

Ш.БАТХҮҮД ГАЙ ДУУДСАН ОЛОН ОВООТЫН ЛИЦЕНЗ ТОЙРСОН
АСУУДАЛ
"Жаст групп"-ийн ерөнхийлөгч Ш.Батхүүг төр маш боловсноор дээрэмдсэн, дээрэмдэж байгаа гэж хэлж болно. Учир нь энэ хүний мэдэлд байсан Олон-Овоотын лиценз нь 100 сая тонн алтны нөөцтэй гээд тооцвол урьдчилсан байдлаар дөрвөн миллиард ам.доллараар үнэлэгдэнэ хэмээн яригдаж, тэрбээр нэг үе Монголын тэргүүн баяны тоонд зүй ёсоор багтаж байлаа. Гэвч өдгөө Ш.Батхүү "аавынд" Олон-Овоотын орд нь төрийн мэдэлд харин түүний гэр бүлийнхэн нь гадагшаа дүрвээд явчихсан байна. Мөн энэ лицензээс үүдэлтэй элдэв үйл явдал өрнөж, учир зангилаа нь мэдэгдэхгүй асуудал үргэлжилсээр байгаа юм. Ямартай ч түүнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл тэрбээр Английн "Стандарт Чартеред" банкны ӨАБНУ дахь салбараас Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж их хэмжээний ам.доллар зээлсэн гэх дуулиан. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг ачбан туншлаа урвуулан аншглаж "Жаст" групшшн захирал Ш.Батхүүг их хэмжээний зээл гадны банкнаас босгоход тусалсан гэх. Зарим эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр тус банкнаас нийтдээ 109 сая ам.долларыг, гурван үе шаттайгаар зээлж авсан бөгөөд графикийн дагуу төлөөгүй учраас банкны ажилтнууд "Эрдэнэт" үйлдвэрийг зорин ирж зээлээ нэхсэн гэх.

 

Мөн энэ хэрэгт Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар болон тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг хүртэл хамаатай гэх мэдээлэл бий. Гэвч энэ хэргийг ээдрээ, учир холбоос одоо болтол тайлагдаагүй байгаа бөгөөд олон нийт Ш.Батхүүг "Монголын арилжааны банкуудын дампууруулсан загалмайлсан эцэг" хэмээн нэрлэж байна. Түүнчлэн Олон-Овоотын алтны уурхайн лицензээс эхтэй энэ "үлгэр"-ийн эргэн тойронд өрнөж байгаа бас нэг мэдээлэл нь мань хүний нэр дээр Олон-Овоотын 219 дугаарын лиценз байдаг гэх дуулиан. Иймээс зарим эх сурвалж "Ш.Батхүүгийн нэр дээр энэ мэт өөр лиценз бий учраас түүнийг ээрч хоргоогоод дахин дахин саатуулаад байгаа юм" гэх мэдээллийг өгч 'Түүнд өрөө дарах боломжийг олголгүйгээр ийн оролдоод байгаа нь гайхал төрүүлж байна" хэмээн нэг бус удаа хэлж байсан.

 

Учир нь зарим улстөрч, эдийн засагчийн өгүүлснээр Ш.Батхүү дээрх ордоо үнэ хүргэж зарж чадсан бол Монголд ийм олон арилжааны банк дампуурахгүйгээр барахгүй 200-гаад тэрбум төгрөг элбэг олж банкуудаас авсан зээлийг хөнгөхөн барагдуулах боломжтой байсан талаар одоо ч ярьдаг юм билээ. Гэвч энэ үйл явдлын эргэн тойронд ийм нэг үйл явдал өрнөж арилжааны банкуудын амыг барьсан Ш.Батхүү өдгөө Монголын төрийн өмчийг барьцаалж зээл авсан бас нэг хэрэгт унаад байгаа. Түүнчлэн энэ эрхэмтэй ойр байдаг хүмүүст тэрбээр "Би ямар ч буруугүй" хэмээн нэг бус удаа хэлсэн байдаг юм билээ. Мэдээж энэ хүний хууль бусаар хийсэн үйлдлийг зөвтгөх эрхгүй ч олон нийтийн яриад байгаа шиг үнэхээр Олон-Овоотоос өөр лицензтэй учраас түүнийг хоргоож лиценз тойрсон сөрөг баатрын дүрд тоглуулаад байж мэдэх л юм.

 

Х.АНХБАЯРЫГ БҮХ БАРИМТАА ГАРГАЖ ӨГӨӨД БАЙХАД СААТУУЛААД БАЙГАА ШАЛТГААН
НЬБАСЛЛИЦЕНЗ
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын иргэн Х.Анхбаяр хэвлэлээр дамжуулан ил захидал илгээсэн билээ. Түүний Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаягласан захидал нь манай хууль, цагдаагийн байгууллагад нүүрлээд байгаа муухай үйл явдлыг илчилсэн гэхэд болно. Учир нь тэрбээр захидалдаа "Намайг найман сарын турш хорьж, таван удаа байцаасан ч АТГ-ынхан үнэн мөнийг олж чадахгүй байна" хэмээгээд өөрт тохиолдсон явдал болон ирж буй дарамтын тухай мөн хийгээгүй хэргийнх нь төлөө хэрхэн ял тулгасан тагаар бичсэн байсан. Түүний захидлыг уншаад үзвэч энэ залуу мөн л лицензтэй. Австралийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа  гаргасан  компанийн хувь нийлүүлэгч хүн юм билээ. Басхүү тэр нь бага ч бус овоо их нөөцтэй бөгөөд энэ тухайгаа тэрбээр "Намайг мөнгө угаасан, Ашигт малтмалын газарт ажиллаж байсан албан тушаалтнуудтай үгсэн ашигт малтмалын лицензийг хууль бусаар авсан гэх үндэслэлээр шалгаж байна. Ингэхдээ анх хэрэг үүсгэсэн цагаас хойш буюу 2013 оны наймдугаар сараас өнөөг хүртэл цагдан хорьж байгаа бөгөөд энэ хугацаанд гурван шорон дамжин хоригдсон" хэмээн тун ч дэлгэрэнгүй бичсэн байсан.

 

Мөн Х.Анхбаярын өмгөөлөгч түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа тавьсан ч хугацааг сунгасаар, зарим үед өмгөөлөгчийг нь оролцуулалгүй хурал явуулж хорих хугацааг нь сунгаж байгааг хүртэл бичсэн байв. Энэ бол яах аргагүй манай хууль хяналтын байгууллагынхан лицензтэй хүмүүст "хайр" зарлаад байгаагийн бас нэг жишээ. Бас хэдэн хүний ургуулан бодсон, зохиосон аймшгийн "үлгэр"-ээс болж нэг хүн ч бус түүний цаана энэ хүнээр тэжээлгэдэг байсан олон мянган ажилчны эрх ашиг хэрхэн зөрчигдөж буйг харуулж байгаа юм. Түүнчлэн Х.Анхбаярын өмгөөлөгч Б.Баярмаа "Х.Авхбаяр найман сар хоригдохдоо хавдартай болсон, 90 кг жинтэй хоригдсон хүн 22 кг турсан, мөн шорон сэлгүүлж хорьж буй зэрэг нь анхаарал татаж байгаа бөгөөд Төв аймагт 60 хоног, дараа нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь хорих ангид хоёр сар хориод одоо Улаанбаатарт 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа" хэмээн ярьснаас үзвэл манай хуулийнхан хэргийн үнэн мөнийг олох гэхээсээ илүүтэй бусдыг шорон хэсүүлж, сэтгэл санааны хүнд дарамтад оруулан ял тулгадаг жишиг тогтоод байгаа юм биз гэх айдас.

 

Ямартай ч энэ хүнийг Авлигатай тэмцэх газар шалгаж буй бөгөөд анх баривчлахдаа гадаад паспорт, бичиг баримтыг нь хураагаад авчихсан юм билээ. Тэгэхээр мэдээж хил, гаалийн гадагш нь гаргуулахгүй гэсэн үг. Мөн тэрбээр анх хоригдохдоо л "Намайг эцсийг нь хүртэл шалга. Би олон хүний өмнө үүрэг хүлээсэн учраас маш хурдан хугацаанд шалгаад өг. Үнэнийг тогтоо. Миний ажил цаг, минутаар хэмжигддэг учраас хурдан хугацаанд шалга" гээд бүх гэрээ, эх сурвалжуудаа зааж өгсөн юм билээ. Гэвч түүнийг өнөөг хүртэл хорьж саатуулаад байсан шалтгаан юу вэ гэдэг нь анхаарал татаж байна. Энэ дашрамд өгүүлэхэд өдгөө түүнд Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар хэрэг үүсгэсэн бөгөөд анх өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд баривчлахдаа л гэр орон, албан тасалгаа,. аав ээж гээд хамааралтай бүхнийх нь гэрт үзлэг хийгээд шаардлагатай байж болох бүх нотлох баримтыг хураагаад авчихсан гэсэн. Гэвч түүнийг барьсан, хорьж, цагдсаар байна.

 

Б.ГАНЗОРИГИЙГ БАРИЛГЫН АСУУДЛААР НЬ ШАЛТАГЛАЖ БАЙГААД СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ОРДЫГ НЬ АВАХ ГЭЭД БАЙНА
"Нийслэл өргөө" ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганзоригийг Авлигатай тэмцэх газраас сэжигтнээр татаж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Төрийн ордны өргөтгөлөөс эхлээд төрөх эмнэлэг гээд хэд хэдэн томоохон тендер авсан гэх түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх. Учир нь энэ эрхэм өмнө нь ямар ч зөвшөөрөлгүйгээр Баянзүрх дүүргийн II хорооны нутаг "Оргилуун" худалдаа, үйлчилгээний төвийн зүүн талд барилга сүндэрлүүлж түүнийг нь Мэргэжлийн хяналтын газраас зогсоох арга хэмжээ авч байсан. Мөн Яармагийн дэнж дээр барьж буй IV төрөхийн барилгын ажлыг гурван жилийн өмнө эхлүүлсэн ч одоо болтол хүлээлгэж өгөөгүй гэсэн "ял"-ыг тулгаад байгаа.

 

Гэвч үүний цаана өөр тодруулбал, лицензтэй холбоотой асуудал бий гэдгийг зарим нь хэлж байгаа юм. Тодруулбал, Б.Ганзориг Сүхбаатар аймагт томоохон орд эзэмшдэг бөгөөд нөөцийн хувьд муугүй аж. Иймээс ч түуний энэ ордыг авах гэсэн улайрал мань эрхмийг удтал "ялтан" болгоод байна гэх. Хэрэв энэ нь баттай бол манай хууль хяналтынхан яах аргагүй л лицензтэй нөхдүүдэд "хайр" зарлаад байна.

 
Энэ мэтчилэн томоохон орд газартай мөн дуулиан тариад багагүй хугацаа өнгөрч байгаа ч нэг тийш болдоггүй хэрэг олон байна. Мөн энэ мэт хэргийн эргэн тойронд өрнөдөг бас нэг үйл явдал нь удаан хугацаагаар мөрдөн байцаалтад байгаа, хоригдож буй хүнээ эргэхээр очсон ар гэрийнхэнд нь энэ хэргийг шалгаж байгаа нөхдүүд 'Танай хүний талаар дээрээс тийм асуудал ярьсан, тэрийг нь шийдээд өгчихвөл хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн" хэмээн ярьдаг гэх. Нэг бус нэлээд хэдэн эрхмийн амнаас гарсан энэ үг оргүй ч хоосон биш. Иймээс л Хууль зүйн сайд аа, Та эрх зүйн шинэчлэлийнхээ хүрээнд салбартаа томоохон салхи оруулахгүй бол лицензид шунасан хэдхэн хүннй балгаар энэ салбар уналтад орох цаашлаад олон , айл өрх дарамт дор амьдарч байгааг онцолмоор байнаГ"


Т.ТАМИР
ХУУЛИЙНХАН ЛИЦЕНЗТЭЙ НӨХДҮҮДЭД «ХАЙР» ЗАРЛААД БАЙГААГИЙН УЧИР ЮУ ВЭ, Х.ТЭМҮҮЖИН САЙД АА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани