Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийг хүчгүйдүүлж буй тэрбумтан түшээд буюу ЖДҮ-чин гишүүд

Төрийг хүчгүйдүүлж буй тэрбумтан түшээд буюу ЖДҮ-чин гишүүд

 

Манай Монгол ер нь их амар амгалан улс  юм. Ард түмэн маань ч үнэхээрийн аядуу зөөлөн голдуу хүмүүс ажээ.

Учир юу хэмээвээс хоёр гуравхан жилийн өмнө гуйж гувшсаар УИХ-д сонгогдсон хүмүүс нь төрийн, түмний хөрөнгөөс улайм цайм хулгай хийчихээд байхад ард түмэн тоохгүй л сууж байдаг. Нөгөөдүүл нь ч цайрчихсан. Гуян дээрх “гурил”-аа ч гөвөхгүй.

Эрхэм гишүүд хэдэн арваараа, хүн тус бүр  ЖДҮХС-гаас 950 сая, түүнээс дээш тэрбум гаруй төгрөгийг туучихлаа. Тэр нь баригдлаа. Хуулийн байгууллага шалгаж үзээд гэмт хэрэг гэж үзэв. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д санал орууллаа. Гэвч УИХ ард түмний хөрөнгөөс шуусан гишүүдээ бүрэн эрхтэй нь үлдээх шийдвэрийг гаргав.

Уг нь Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮХС-г цөлмөсөн гишүүдийг шалгахаар УИХ-ыг царайчилж суух шаардлагагүй юм. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6.9.1-т “…гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан” бол асуудлыг шийдвэрлэнэ гэж байгаа.

Энэ нь ЖДҮХС-гийн зээлийн асуудалд холбогдож,тэр нь тогтоогодож буй УИХ-ын гишүүнийг “…гэмт үйлдлийнх нь явцад баривчилж” болно гэсэн үг.

Ийм жишээг бид урд, хойд хөршөөсөө хангалттай л харж байгаа. Тиймээс Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан АТГ, цагдаа, тагнуулын гүйцэтгэх ажилтнуудыг дагуулж ороод л чирээд аваад гарах хуулийн эрхтэй юм. Угтаа УИХ-ын тэрбумтан гишүүд ЖДҮХС-гийн хөрөнгийг ийн цөлмөчихсөн л байгаа юм. УИХ-ын 16 орчим гишүүн өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан, хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан нь хуулийн байгууллагын мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байдаг. Шалгалтын явцад хөгийн хөгийн зүйлолноороо илэрч байгаа мэдээлэл бий.

УИХ-ын гишүүдэд хоморголон зээл олгох ажлыг гардан хийсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг чуулганы хуралдаан дээр “…Энэхүү зээлийг зорилтот бүлэгт нь олгосон “ гэж гүрийгээд л сууж байна. Гэтэл тэрээр жилд өөрөө 22.2 сая, гэр бүл нь  320.6 сая төгрөгийн орлоготой. 3.8 тэрбумын үнэтэй гурван орон сууцтай. 1.3 тэрбумын үнэтэй хоёр газартай. Хадгаламжиндаа 346 сая төгрөгтэй. Бас таван компанид хувьцаа эзэмшдэг. Ийм хөрөнгө орлоготой Б.Батзориг ХХААХҮ-ийн сайд болдог жилээ хувьцааг нь өөр хүнд шилжүүлсэн, өдгөө эхнэр нь хариуцдаг “Тээвэр ачлал” компанидаа 1.4 тэрбумын зээл олгочихсон байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар жилд өөрөө 30.5 сая, гэр бүл нь 242 сая төгрөг олдог. 928 сая төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг орон сууцтай. Зургаан компанийн хувьцаа эзэмшдэг. Түүний эзэмшлийн “Эпато анарваан “компанид ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Өөрөө жилд 315.9 сая төгрөг,  гэр бүл нь 14 сая төгрөгийн орлоготой, 1.02 тэрбумын үнэтэй таван орон сууцтай, дансандаа 13.8 сая төгрөгтэй, гурван компанийн хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Л.Энхболдын охин Э.Мандухайн “Мийт экспорт интернэшнл” ХХК-д 2016 онд ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөг олгочихсон байна.

Мөн жилд өөрөө жилийн 22.4 сая төгрөг, гэр бүл нь 92.6 сая төгрөг олдог, 420 сая төгрөгийн гурван орон сууцтай, 18.6 сая төгрөгийн хадгаламжтай, таван компанийн хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хамаарал бүхий “Сапфир стоун” компани 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Бас өөрөө жилд 2.4 тэрбум төгрөг, гэр бүл нь 14.3 сая төгрөг олдог, 485.5 сая төгрөгийн орон сууцтай, 4.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 2.8 тэрбум төгрөгийн авлагатай, хоёр компанийн хувцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” компанид 950 сая төгрөгийн зээл олгосон байна.

Түүнчлэн өөрөө 22.7 сая төгрөг, гэр бүл нь 342 сая төгрөг жилийн орлоготой, 1.08 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 13 ширхэг орон сууц, үйлдвэрийн барилгатай, 380.4 сая төгрөгийн хадгаламжтай, гурван компанийн хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол шаазан” компанид дээрх сангаас 950 сая төгрөгийн зээл өгчээ.

Жилд өөрөө 22.7 сая төгрөг, гэр бүлийнх нь гишүүд 1.4 тэрбум төгрөг олдог, 430 сая төгрөгийн дөрвөн орон сууцтай, 332.9 сая төгрөгийн хадгаламжтай, 20 компанид хувь эзэмшдэг УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.

Энэ мэтчилэн дурдаад байвал УИХ-ын гишүүн Б.Ундармаа, О.Батнасан, Х.Болорчулуун, Б.Наранхүү, Г.Тэмүүлэн , Б.Баттөмөр нарын гишүүд ийн нэр араас нь цувна. Тэдний хөрөнгө бэл ч тэрбум тэрбумаар яригдана.

Уг нь ЖДҮХС бол “…Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэдэг гоё уриа, зорилготой үүссэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, жилийн 3.0 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн зорилтот бүлэг нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид юм л даа. ЖДҮХС тэдэнд зориулж, урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох, санхүүгийн  түрээс /лизинг/-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх, Төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, ажлын байр бий болгосон жижиг,дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, сургалт явуулж, зөвлөгөө өгөх, зээлийн давхар батлан даалтын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн хөрөнгийг төвлөрүүлэн түгээдэг сан юм. Түүнчлэн УИХ-аар 2007 оны долдугаар сарын 27-ны өдөр баталсан  Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдгийг “…ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажилллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд нэг тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн”гэж тодорхойлсон байна.

Гэхдээ үүнд “….Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл; Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа; Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ; Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах” зэргийг хамааруулахгүй гэж заажээ.

Энэхүү “зорилтот бүлэг”-т дээрх гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд, эзэмшлийн компаниуд нь багтах уу?! Мэдээж хэрэг, үгүй.

Тийм байтал энэхүү “ЖДҮ-гийн хэрэг” гээчид нэр холбогдсон гишүүдээс хуулийн болоод ёс суртахууны хариуцлага хүлээх эр зоригтон гарч ирсэнгүй. Бүгд л өөрийгөө “…Буруугүй” хэмээн мэдэгдэв. ЖДҮ-гээс болж сайдын ажлаа өгсөн Я.Содбаатар хүртэл “…Эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани, эхнэр маань одоо үйл ажиллагаанд нь оролцдоггүй, би энэ зээлийн талаар мэдэхгүй” л гээд байсан. Сүүлд сайдын ажлаа өгөхдөө “…ЖДҮХС-тай миний хамаарал бүхий компани нэр холбогдсон. Энэ асуудлаар хууль шүүхийн байгууллага шалгаж байгаа бөгөөд удахгүй ус, тосыг нь ялгаад гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, улстөрчийн хувьд ёс зүйг эрхэмлэдгийн хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж бараг л “…Хэлмэгдчихлээ” гэх шахав.

Гэтэл “…Мэдэхгүй” гээд байсан “Эпато анарваан” гэдэг эмнэлэг /сувилал/ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард Я.Содбаатарын хамаарал бүхий бас нэг компанийн барьсан хотхон дотор хаяг шошгоо хадчихсан үйл ажиллагаагаа явуулж л байна. Бас Дундговиос сонгогдсон Б.Наранхүү гэдэг нөхөр “…Дэргэдээ эрдэнэ байсныг мэдсэнгүй. Дүүгийн маань төсөл улсад 2-3 тэрбум төгрөгийн ашигтай байсан юм байна. Дүүгийнхээ зээлийг ах нь төлчихнө. Нэмээд өөрт нь хоёр тэрбум төгрөг өгчихнө” гэж ярив. Тэр бас л мэдээгүй гэж байгаа юм. Гэхдээ хэнд зориулж, ямар тайлбар өгч байгааг эндээс ойлгож болно. Энэ мэтээр ЖДҮХС-гийн хөрөнгийг тараасан сайд асан, авсан гишүүд гавьяа байгуулсан мэтээр хээвнэг ярих ,хэлэх боллоо.

Ер нь бол ийм маягаар Монголын төр хүчтэй байж, Монгол Улс хөгжихгүй.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зорилгоо болгон тунхаглаад байга шударга ёс ч тогтохгүй.

Тодруулбал, хууль тогтоох дээд байгууллагад шургалсан дээрх мэтийн хууль зөрчиж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой бага хүүтэй зээлийг замаас нь авсан тэрбумтан гишүүд ёс суртахууныг уландаа гишгэж, хуулийн дээр сандайлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Төрийг хүчгүйдүүлж буй тэрбумтан түшээд буюу ЖДҮ-чин гишүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани