Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголыг тоссон гурван салаа зам

Монголыг тоссон гурван салаа зам

 

Монгол Улс цаашдын хөгжлийнхөө чиг хандлагыг тодорхойлж буй одоогийн байдлыг "Уул уурхайд түшиглэн хөгжих стратегиасаа буцаагүй ч илүү зарчимч хандлагаар явахаар зэхэж байгаа” гэж дүгнэж болохоор байна. Эрх мэдэлтнүүд үйлдвэрлэгчдийг далдаар боомилдог байсан үйлдэл илчлэгдэж, төр засагт шударга ёсыг эрхэмлэгч удирдагчид гарч ирсэн нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжилд эергээр нөлөөлж, удахгүй үр шимээ үзүүлээд эхлэх болов уу гэсэн найдлага байна. Өөрөөр хэлбэл, 2019 оныг цаашид хөгжлийнхөө замаар эргэлтгүй урагшилж эхлэх он байх болов уу гэж найдна. Гэхдээ шинэ хүчээр урагшлахын өмнө явсан мөрөө эргээд нэг харахад буруудахгүй. 

Энэ түүхэн чухал цаг үед 2014 оны Давосын чуулга уулзалтын үеэр танилцуулагдаж байсан "Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” судалгааны тайланг одоо эргээд харахад сонин байх болов уу.

Уг тайланд Монголын эдийн засгийн цаашдын хөгжлийг гурван хувилбараар авч үзсэн байсан бөгөөд нэг ёсондоо бид бүгдэд анхааруулга, сануулга өгсөн ч гэж хэлж болохоор байсан. Тэр үед бидэнд гурван хувилбарын алинаар нь явахыгаа шийдэх боломж нь байлаа. Харин одоо эргээд харахад, муу нь бид хамгийн муу хувилбараар нь явсан байна. Сайн нь гэвэл арай ч дотоодын тэмцэл, самуундаа хүрсэнгүй тогтжээ. Таван жилийн өмнө зурагласан "Монгол Улсын хөгжлийн стратегийн судалгааны тайлан"-г одоо бичиж байгаа нь гаргасан ач холбогдлоо одоо ч алдаагүй байгаад оршиж буй юм.  

Монголыг тоссон гурван салаа зам

Бүс нутгийн сэргэн мандалт: Хамгийн таатай хувилбар. Бид зөв замаар явж чадвал ийм маягаар хөгжих болно. Зүүн Хойд Ази улс  төрийн хувьд нэгдмэл, эдийн засгийн өндөр, тогтвортой өсөлттэй. Энэ нь Монгол Улсад гол ашигт малтмалуудаа боломжийн үнээр борлуулж, эдийн засгаа төрөлжүүлэн экспортын орлогоо ухаалгаар удирдсанаар эдийн засгийн хэт халалт, нийгмийн эмх замбараагүй байдлаас зайлсхийх боломжийг олгоно.

Хятадын хойд мужууд ОХУ-ын өмнөд мужуудтай сүүлийн үед эдийн засгийн харилцаагаа эрс эрчимжүүлж байгаа. Монгол Улс энэхүү хоёр бүс нутгийн яг голд нь байрлаж буй. Мөн БНАСАУ-тай нээлттэй харилцаа явуулдаг. Энэ талаас нь харвал Владивостокийн боомт Монголд том боломж болж хувирна. Иргэдийн хувьд чөлөөт худалдаа эрхлэх, хилийн чанадад гарах нь өдөр тутмын хэрэгцээ шаардлага болж хувирах болно.

БНХАУ ногоон хөгжлийг эрхэмлэх болсон: Биднээс шалтгаалахгүй, эрсдэлтэй  хүчин зүйлүүд байгаа бөгөөд үүнийг урьдчилан харснаар хэрхэн ашигтайгаар эргүүлж болох вэ гэдгийг харуулсан хувилбар. 

БНХАУ 2040 он гэхэд ногоон хөгжил, эргэн сэргээгдэх эдийн засагт шилжинэ гэж мэдэгдсэн. Энэхүү зорилтоо үйл ажиллагаагаараа харуулсаар байгаа. 2013 оны үзүүлэлтээр урд хөрш нийт 12GW суурилагдсан хүчин чадалтай нарны эрчим хүчний үүсгүүр ашиглалтад оруулсан байна. Тэд энэ 2014 онд 14GW нарны үүсгүүр барих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ тохиолдолд Монголын экспортын дийлэнх орлогыг бүрдүүлдэг гол түүхий эдүүд болох нүүрсний эрэлт эрс буурах сөрөг талтай. Гэхдээ энэ эрсдэл нь бидний хувьд эдийн засгаа ногоон буюу байгаль экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээр төрөлжүүлэх, ялангуяа байгалийн цэвэр гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжилд  олон олон боломжийг нээх юм.

Баялгийн хараал: Геополитикийн зөрчил, хурцадмал бай­дал бүс нутгийн хөгжлийг хойш татан улмаар зөвхөн эдийн засаг төдийгүй, нийгэм, улс төрийн хувьд хүнд байдалд оруулна. Улстөрчид байгалийн баялгийг өөрсдийн зорилгодоо хүрэх хэрэгсэл болгож ашиг­ласнаар үндэсний хэмжээний тэмцэл гарна. Энэ тохиолдолд Монгол Улс эрдэс баялгаа гаргах зах зээл, санхүүжилтийн төлөө нэлээд тэмцэх хэрэгтэй болохоос гадна эдийн засгаа төрөлжүүлэх болом­жуудыг хайна. Энэ хувилбар Монголд дун­дыг баримтлагч, бусад улс орны хүндэтгэл хүлээсэн хөршийн үүрэг гүйцэтгэх боломжийг олгоно.

Монголыг тоссон гурван салаа зам

Ийм гурван хувилбарыг танилцуулжээ. Энэхүү хувилбаруудын гол зорилго нь Монголын эрх баригчдад ирээдүйг илүү бодитойгоор харж, стратегийн чухал шийдлүүдийг гаргахад нь дөхөм болгох зорилготой юм. Хувилбаруудыг боловсруулахад оролцсон Дэлхийн эдийн засгийн форумын Стратегийг урьдчилан төлөвлөх газрын дарга Кристед ван дер Элст энэ талаар "Монгол Улсын цаашдын хөгжил нь уул уурхайн салбарын өрсөлдөх чадвараас гадна орж ирсэн орлогоо хэрхэн зарцуулахаас ихээхэн хамаарна. Мөн хөршүүдтэй хамтын ажиллагаагаа нягтруулж, эдийн засаг, улс төрийн аль аль талбарт холбоо харилцаагаа сайжруулах нь ирээдүйд үүсэх сорилтуудыг давахад туйлын чухал нөлөөтэй. Бид энэ хувилбаруудын аль нэгээр явах ёстой гэж Монголын эрх баригчдад тулгаж байгаа юм биш, харин зөв замыг сонгоход туслах зорилготой юм. ”

Хувилбарын нийтлэг талууд нь:

Монгол Улсын ирээдүй нь уул уурхайн салбар цаашид хэр амжилттай хөгжих, хөрш орнуудтайгаа харилцах харилцаанаас шалтгаална.
Бүс нутгийн эдийн засгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх боломжтой, гэхдээ энэ нь уул уурхайн салбараас маш их хамаарна.
Эдийн засгийн өсөлтийг байнга хадгалахын тулд эдийн засгийн эрсдэлүүдийг багасгах, худалдаа болон хөрөнгө оруулалтын шинэ арга замуудыг байнга эрэлхийлж, бий болгож байх гэсэн эдгээр гурван асуудал байна.

Гурван хувилбарын аль, аль нь ирэх жилүүдэд ч хэрэгжих магадлалтай ч хоёр дахь буюу БНХАУ ногоон хөгжлийг сонгосон нь бидний хувьд зайлшгүй туулж өнгөрөх зам гэж харагдана. Өөрөөр хэлбэл, уул уурхай биднийг алж, мэднэ, бас аварч ч болно.

Гурав дахь хувилбараар өнгөрсөн таван жилд явж бурууг нь ойлгож мэдсэн учир ирэх жилүүдэд давтагдахгүй гэж найдна. 

http://eagle.mn/r/56177
Монголыг тоссон гурван салаа зам
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани