Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Статистик худлаа бол Монгол хөгжинө гэдэг худлаа

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр сарын мэдээллийг гаргажээ. Баахан тоо зарлаж, танилцууллаа. Тэдгээр тоон илэрхийллээр бол ердөө нэг сарын дотор буюу 2018 оны арванхоёрдугаар сараас хойш манай улсын эдийн засаг, нийгмийн амьдралд маш том өөрчлөлт гарсан юм байна.

ҮСХ-ны тоонд итгэх аваас бидэнд огт мэдэгдэж, мэдрэгдэхгүй атлаа амьдрал маань эрс сайжраад байгаа бололтой. Тухайлбал, он солигдох хооронд л тэргүүлдэг өрхийн минь сарын орлого өмнөх оны мөн үеийнхээсээ даруй 16.9 хувиар нэмэгдсэн болохыг би огт мэдээгүй байж. Уг нь он дамжаад эмнэлэг, сувилалаар эмчлүүлээд явсан хүн л дээ. Тийм учраас ганцаараа мэдээгүй өнгөрсөн байж ч болох юм. Яагаад гэвэл өнөө статистикийг харвал Монголын өрх бүрийн сарын дундаж мөнгөн орлого1.1 сая төгрөг болж өссөн гэж байна. Тэгэхээр уншигч таны өрхийн орлого ч бас нэмэгдсэн гэсэн үг. Тооцоо хийгээд үзэхэд гэмгүй. Магадгүй над шиг орлого нь цулайгаад байхад л мэдэхгүй тууж явдаг хэнэггүй гар байгаа ч юм билүү!

Түүнчлэн ажилгүйдэл буурсан тухайд бас л баярлууштай тоог ҮСХ-ны толгой эргүүлсэн тайланд зоожээ. Монголд 2018 оноос энэ оны нэгдүгээр сар хүртлэх хугацаанд нэг ширхэг ч үйлдвэр шинээр байгуулагдаагүй байхад л ажилгүйдэл буураад байж.

Аа! Тийм саналаа. Нээрээ “утаагүй” түлшний үйлдвэр байсан юм байна. Тэнд ажилд орсон11 хүнийг таг мартсан байна. 

2016 онд Монголын нийт хүн амын гуравны нэг буюу нэг сая шахам хүн ажилгүй байна гэсэн судалгааг ҮСХ-ноос гаргасан байсан. 

Тэр үед манай улсын ядуу эдийн засаг хямарч, хувь, хувьсгалын олон үйлдвэр, аж ахуйн газрууд үүдээ барьж байсан цаг. Харин түүнээс хойш өнөөдрийг хүртэлх гурван жилийн хугацаанд бүхэл бүтэн улсын маань хэмжээнд ажилгүйдэл 0.7 пунктээр буурсан гэсэн “бахархмаар” тоог ҮСХ-ны өнөөдрийн тайланд онцлон дурджээ. 

Тэндээс үргэлжлүүлэн тодруулбал, 2018 оны мөн үед Монгол Улсын хэмжээнд ажил хайж 6493 хүн Хөдөлмөрийн биржид бүртгүүлж, түр, бүр нь мэдэгдэхгүй ч, ямар ч байсан 1216 нь ажилтай болсон гэсэн тоо байна. Харин энэ он гарсаар 5690 хүн ажилтай болох хүсэлтээ гаргаж, бүртгүүлснээс 1030 нь ажил эрхлэх болсон гэсэн тоо тайланд харагдлаа. Үнэн бол үнэхээрийн гайхамшигтай. Нэг сард л ингээд мянга, мянгаараа ажилтай болоод байгаагаа бид гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх билээ. 

Тэгээд аж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэл 215.2 тэрбум төгрөгөөр өслөө, гэмт хэрэг 4.8 хувиар буурлаа, ДНБ 18.1 их наяд төгрөгт хүрэв гэсэн амны бэлгэдэлтэй тоог үргэлжлүүлэн хараад байгаа хэрнээ миний хувьд итгэл үнэмшил нэг л тиймэрхүү байгаад байдаг нь сонин. 

Би угаасаа манайхны гаргадаг статистикт төдийлөн итгэж, ач холбогдол өгч сураагүй хүний нэг. Тэр тусмаа өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд байнга дарамтлуулж, ажилгүйчүүд нүдэн дээр нэмэгдсээр байхад Үндэсний статистикийн хорооноос гаргадаг ийм гоё тоонууд үлгэр хүүрнээд байх шиг санагддаг юм.

Уг нь статистик үнэн байдаг бол ус агаар шиг үнэ цэнэтэй мэдээлэл юм шүү дээ. Үнэн, бодитой статистикийн мэдээлэлтэй улс орон хөгжилд хүрч чаддаг тухай зөндөө л уншиж байлаа. Яагаад, гэвэл тухайн улс орныг хөгжүүлэх үр ашигтай бөгөөд зөв шийдвэр, шийдэл гаргахад статистик тусалдаг. Тэгэхээр статистикийн тоо, мэдээлэл худлаа байх юм бол улс орны хэмжээнд гаргаж буй бүхий л шийдвэр, шийдлүүд худлаа болдог гэсэн үг. 

Статистикийн мэдээллийн туслалцаатайгаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөө, ирээдүйн шинж байдлыг шинжилж хардаг, цаашдын хөгжлийн төлөвлөгөө, бодлогоо боловсруулдаг учиртай. Зөвхөн улс оронд биш хувь хүнд статистикийн дүн шинжилгээ ямар чухал билээ. 

Утааны хор хөнөөл багасч, буурч байгаа талаар байнга гаргадаг статистикийн тоо баримтад итгэх хүн Улаанбаатарт байдаг болов уу? Утаанаас шууд шалтгаалж хэдэн хүн амь үрэгдэж байгааг судалж, шинжилсэн тоо баримт одоо болтол алга. Манай статистикийн албанаас толгой эргүүлсэн тоонуудаа гаргахдаа аргачлалын хувьд тун бяцхан алдаа гаргахад л худал мэдээ болоод тарна. Энэ бол маш аюултай. 

“Монгол Улс ядуу дорой, эдийн засгийн хямралтай байгаа нь мэдээж буруу бодлого, шийдвэрээс үүдэлтэй” гэж Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагийн хэлсэнтэй яг таг санал нэгбайна. 

Үнэхээр буруу статистикийг эрхэмлэдэг, буруу бодлого, шийдвэр гаргадаг удирдагчидтай болохоороо Монгол ядуу байхаас яахав.

Манай улсын хямралд статистикийн худлаа мэдээлэл их нөлөөлдөг гэж би боддог юм. Шуудхан хэлэхэд статистикийн туслалцаатайгаар өнөөгийн улстөрчид, тэр тусмаа эрх баригчид хүссэн үр дүнгээ хиймлээр гаргадаг болсон нь сүүлийн хэд хэдэн сонгуулиас харагдсан.

Аливаа бодит үр дүнг худлаа, буруу тайлбарлах, буруу аргачлал сонгох, алдаатай түүвэр, сонголт, санал хураалт явуулах зэргээр статистик судалгааг худлаа гаргаж байгаа жишээ, тохиолдол олон гарч байгаа. Санаатайгаар ч, санамсаргүйгээр ч статистикийг худлаа гаргаж байдаг гэдэгт эргэлзэх явдал лав алга. Статистикийн гоё тоонууд бидний мэддэггүй, амьдралд маань огт нялздаггүй, хол хөндий байдаг учраас л худлаа гэж хэлээд байгаа юм.

Тухайлбал, өөрийн өдөр тутам харж, мэдэрч буй амьдралаас жишээлэн, Үндэсний статистикийн хорооноос өрхийн орлого нэмэгдсэн, ажилгүйдэл буурсангэдэг тоо, мэдээллийг санаатай гаргаж байна гэж хардаж байгаагаа энд дурдахгүй байж эс чадав.

Яагаад гэвэл энэ байгууллага улс төрөөс хамааралгүй, хөндий байж чадахгүй байна. Сонгууль болгоны дараа удирдлага, дарга нар нь солигддог. Тухайн дарга өөрийг нь томилсон хүмүүст таалагдсан тоо, баримт гаргах болно, ойлгомжтой. Ийм учраас статистикт дарга нараас өөр итгэдэг монгол хүн бараг байдаггүй юм даа. Сайн дураараа захиалгатай статистик, судалгаа явуулдаг байгууллага ч олон болсон. Улс орны хамгийн чухал үнэн байх учиртай тоон мэдээллийг ингэж сайн дурын, хүссэн байгууллагад даатгана гэдэг статистикийн шинжлэх ухаан Монголд зүгээр л ашгийн төлөө бизнес болсныг илтгэж байгаа хэрэг. Статистик худлаа байхад Монгол Улс хөгжинө гэдэг худлаа.

Ш.Даваадорж

 

Статистик худлаа бол Монгол хөгжинө гэдэг худлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өнөөдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өнөөдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани