Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Жилд нярай хүүхдийн хорт хавдрын 70 тохиолдол бүртгэгдэж байна

 

Жилд нярай хүүхдийн хорт хавдрын 70 тохиолдол бүртгэгдэж байна

 

Ой зургаан сартай бяцхан хүү хоёр дахь удаагаа хагалгаанд орохоор холын орныг зорьжээ. Монголд эмчлэх боломжгүй ховор тохиолдлын хорт хавдраар өвджээ гэсэн онош гарсан тул эцсийн найдвар нь эмчилгээ, тоног төхөөрөмж сайтай харь орны эмнэлэг болсон байна. Хорвоод дуу хадаан мэндэлсэн цагаасаа хойш хавдар хэмээх аюулт өвчинтэй нүүр тулсан энэ жаахан хүү өөрт нь хэчнээн зовиуртай байгааг, эмчилгээний үед ямар их өвдөж, зовж байгаагаа хэлж үл чадна. Эхийнхээ энгэрт наалдаж, ангир уургаа амтлахдаа л өвдөлт зовлонг түрхэн зуур мартдаг биз ээ.

Харамсалтай нь түүн шиг хорт хавдраар өвчилж, хавдрын хүнд эмчилгээг давж гарахын төлөө тэмцэж буй хүүхэд Монголд хэдэн зуугаараа байна. Тэдний хувьд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн хавдрын эмнэлэг төрсөн гэрээс нь өөрцгүй шахам болжээ. Нэг хэсэг нь туяа эмчилгээ хийлгэж байхад өөр зарим нь хагалгааны өрөө рүү одно. Хагалгаа хийлгээд хавдраа авахуулсан ч, хагалгааны дараах онгойсон том шархыг өдөр болгон арчиж цэвэрлүүлнэ гэдэг тэдний хувьд эрүү шүүлтэд орж буйгаас өөрцгүй зовлон. 

Ямар их өвдөж, яаж шаналж байгаа бол гэж бодохоос зүрх зүсэгдэх юм.

Уг нь хорт хавдар гэдэг зөвхөн настай хүмүүст тохиолддог өвчин гэсэн ойлголт саяхныг хүртэл бидний дунд байв. Гэвч байдал өөрчлөгджээ. Хавдар хүүхдийг ч ялгаагүй дайрдаг болсон нь бидний нүдэн дээр илхэн байна.

ЭХЭМҮТ дээр 2016 онд хорт хавдар гэсэн оноштой 60 хүүхэд шинээр бүртгэгдсэн бол 2018 онд энэ тоо 70 болж нэмэгдсэн юм. Харин эмчилгээ хийлгэж байгаа, эмнэлгийн хяналтад байдаг хүүхдийн тоог гаргавал 700-д дөхөж очих аж. Хүүхдийн хорт хавдрын тохиолдол буурах биш, жил бүр зугуухан нэмэгдсээр байгааг эндээс харж болно. Хамгийн харамсалтай нь хүүхдүүд юунаас болж томчуудын гэгдэх хорт хавдраар олноороо өвчлөх болсныг нарийн тогтоосон судалгаа алга. Угаас дэлхий нийтэд хүүхдийн хорт хавдрын шалтгааныг бараг тогтоож чаддаггүй юм гэнэ. "Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувийг нь одоо болтол нарийн тогтоож чадаагүй. Харин үлдсэн таван хувийнх нь шалтгаан генийн мутацын улмаас буюу удамшлынх гэж үздэг. Сүүлийн жилүүдэд хавдрын тохиолдол нэмэгдээд байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, оношилгоо сайжирч байгаа. Бид олон янзын хавдрыг илрүүлж чаддаг болсон гэсэн үг. Хоёрдугаарт, нийгмээ дагаад янз бүрийн өвчин ихсэж байгаатай холбоотой” хэмээн ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэг тайлбарлав.

Дэлхий дахинд хүүхдийн хорт хавдрын эдгэрэлт 80 орчим хувьтай байдаг аж. Харин Монголд 75 хувьтай байна. Нэг ёсондоо дөрвөн хүүхэд тутмын нэг нь эдгэрч чадалгүй, ид тоглож наадах насан дээрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсээр байгаа юм.

"Хавдрын шалтгааныг 100 хувь тодорхойлж чадахгүй ч таамаглалууд бол бий. Тухайлбал, янз бүрийн вирусийн халдварууд байж болно. Мөн ханиад хүрсний дараа хүүхдийн дархлааны системд өөрчлөлт орж, хавдар үүсч болно. Агаарын бохирдол хавдар үүсгэх нэг шалтгаан гэдгийг албан ёсоор судалж тогтоогоогүй болохоор итгэлтэй хэлэх боломжгүй. Гэхдээ хавдрын өвчлөл эдгэхгүй, удаашрахад нөлөөлж байна уу гэвэл тийм” хэмээн Ч.Дэлгэрцэцэг эмч ярьж байна.

Хүүхдүүд хэдэн жилийн дараа уушгины хорт хавдраар өвдөх эрсдэл өндөр

Мэдээж хорт хавдар бий болдог олон шалтгаан байгаа нь тодорхой. Гэхдээ бүх зүйлийн учиг нь агаар, орчны бохирдол гээд хэлчихэд буруутахгүй. "Одоо төрж байгаа болон энэ үед өсч байгаа хүүхдүүдэд маш ихээр санаа зовж байна. Учир нь хэдэн жилийн дараа ид залуу насандаа уушгины хорт хавдраар өвдөх эрсдэл дунд байна. Судалгаагаар тогтоогдоогүй ч энэ таамаг бодит байх магадлал өндөр” хэмээн ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Чинзориг хэлсэн нь нэгийг бодогдуулна бус уу.

Балчир үрээ хоёр дахь удаагаа хагалгаанд орохыг нулимстай нүдээр харж зогссон хүүгийн ээж ч бас агаар, орчны бохирдол тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн. "Үр хөврөлийн эхэн үед бий болдог хавдар юм билээ. Агаар, орчны бохирдол, хортой нөхцөлд ажиллах, эхийн эрүүл мэнд, хоол хүнс гээд олон зүйлээс шалтгаалж магадгүй  гэж эмч нар хэлсэн. Миний хувьд яг ид утаа эхэлдэг үеэр хүүхдээ тээж таарсан. Тиймээс хүүгээ хавдартай болсонд утаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж бодож байгаа. Уг нь манай улс хүүхдийн хавдрыг эхийн хэвлийд байхад нь илрүүлдэг болсон. Гэвч миний хяналтад нь байсан эмч илрүүлж чадаагүй. Мөн төрөхийн эмч нар ч илрүүлж чадалгүй хугацаа алдсанд харамсдаг. Хэрэв эрт илрүүлсэн бол хорт хавдар болтлоо хүндрэхгүй байсан юм билээ. Шат шатандаа хариуцлага алдсанаас болоод хавдрыг илрүүлж чадалгүй хүндрүүлсэнд гомдолтой байдаг” хэмээн тэр ярьсан юм.

Уг нь монголчууд хамгийн эко орчинд амьдардаг хүмүүс байв. Цэвэр ус, цэнгэг агаар, онгон дагшин байгаль Монголын бахархал биш гэж үү. Харамсалтай нь энэ бахархал, энэ бардамнал ердөө түүх болон үлджээ. Бид яагаад хорт хавдраар дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрчихэв. Тэр тусмаа нялх балчир хүүхдүүд яагаад олон зуугаараа өвчлөөд байна вэ. Үндсэндээ хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж гарч ирсэн нь сүүлийн 20 орчим жилтэй холбогдоно. Утаатай болсон үе мөн 20 орчим жилтэй холбогдож буй нь санамсаргүй тохиолдол яавч биш.

• Хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж гарч ирсэн нь сүүлийн 20 орчим жилтэй холбогдоно. Утаатай болсон үе мөн 20 орчим жилтэй холбогдож буй нь санамсаргүй тохиолдол яавч биш.

• Хүүхдийн хорт хавдрын эдгэрэлт Монголд 75 хувьтай байна. Нэг ёсондоо дөрвөн хүүхэд тутмын нэг нь эдгэрч чадалгүй, ид тоглож наадах насан дээрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсээр байгаа юм.

• Хотын утааг гамшгийн хэмжээнд хүргэсний төлөөсийг балчир үрс амь нас, эрүүл мэндээрээ  төлсөөр байгаа нь хамгийн харамсалтай.


Мэдээж өөр хүчин зүйл байгаа ч хамгийн гол буруутан нэг нь утаа гэдгийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ. Нарийн ширхэглэгт РМ 2.5 тоосонцор цусанд орох л юм бол эрхтний дотоод системийг гэмтээдэг, хамгийн аюултай эд гэдгийг дэлхий нийтэд судлаад тогтоочихсон. Гэтэл уг тоосонцорын хүлцэх хэмжээ 50 байхад Улаанбаатар хотын зарим хэсэгт 400 даваад явчихсныг анзаарч харсан хүн хэр олон бол. Тэр ч байтугай өнгөрсөн нэгдүгээр сард Нэгдүгээр хороолол, Баянхошуу орчимд нарийн ширхэглэгт тоосонцор зөвшөөрөгдөх хэмжээнээс 12-16 дахин давсныг агаарын чанарын албаны сайтаас харж болно. Ийм нөхцөлд амьдарч байгаа хүмүүс яаж эрүүл байх юм бэ. Хүүхдүүд хорт хавдарт нэрвэгдэхгүй гээд ч яах билээ. Нэг ёсондоо бид байгаль дэлхийтэйгээ, хүрээлэн буй орчинтойгоо хайр гамгүй хандсаны хариу, төлөөс нь одоо бидэнд, тэр тусмаа бидний үр хүүхэд, удмын санд маш хортойгоор нөлөөлж эргэн ирж байна.

Дэлхийд цорын ганц нүүдэлчин иргэншилтэй, эко амьдралтай хэмээгдэж асан Монголыг эдүгээ хамгийн бохир агаар, утаа угаартай улс гэдгээр нь дэлхий дахин мэдэх боллоо. Хорт хавдар хэмээх аймшигтай аюулд хамгийн их нэрвэгдэж байгаа үндэстэн гэгдэх боллоо. Үр хүүхдүүд маань хар нялхаараа ийм ёрын өвчнөөр өвдөж шанална гэдэг хэмжээлж үл болох хохирол.

Хүн амын тал нь бөөгнөрсөн их хотын утааг гамшгийн хэмжээнд хүргэсний төлөөсийг бидний ирээдүй болсон балчир үрс амь нас, эрүүл мэндээрээ төлсөөр байгаа нь хамгийн харамсалтай.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ



Жилд нярай хүүхдийн хорт хавдрын 70 тохиолдол бүртгэгдэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани