Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Батбаяр: “Говийн гайхамшигт 6”-г яамны зүгээс бодлогоор дэмжиж, хамтран ажиллана

Ц.Батбаяр: “Говийн гайхамшигт 6”-г яамны зүгээс бодлогоор дэмжиж, хамтран ажиллана

 

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраас “Говийн гайхамшигт зургаа” болоод зэрлэг амьтдын хамгаалал зэрэг цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

-Та өнгөрсөн аравдугаар сард Баянхонгор аймагт болсон “Говийн гайхамшигт 6” зөвлөгөөнд оролцсон. “Говийн гайхамшигт 6”-гаар дамжуулан говь нутгийн экосистемийг давхар хамгаалах зорилго бүхий энэхүү санаачилгын ач холбогдлыг  хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Говийн гайхамшигт зургаад Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлт, бөхөн ордог. Эдгээр амьтныг хамгаалах үржүүлэх, тэднээр дамжуулан хүрээлэн буй орчны экосистемийг нь сайжруулах, хамгаалах ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгааг БОАЖЯ болон холбогдох байгууллагууд өндрөөр үнэлж байгаа. Өнгөрсөн намар болсон “Говийн гайхамшигт 6” III зөвлөгөөнөөс “Эхийн голын тунхаг” бичиг гаргасан. Энэ тунхагаар булаг уст цэг, нарны энергийн өргүүртэй худгийг гаргах, сэргээн засварлах, амьдрах орчинд учирч болзошгүй цаг агаарын хүндрэл, бэрхшээлийг урьдчилан тооцож, шаардлагатай тохиолдолд хүн, малаас үзүүлэх нэмэлт дарамтыг бууруулах, нэн шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг эхлүүлэх, эрчимжүүлэхээр тунхагласан. Яамны зүгээс төдийгүй миний хувьд энэхүү арга хэмжээ нь маш үр дүнтэй, зөв санаачилга болж, тодорхой үр дүнгүүд гарч байгааг онцлон хэлэх хэрэгтэй. Эдгээр зургаан амьтны цогц хамгаалал нь Монголын говь цөлийн экосистемийг цогцоор хамгаалах боломж бүрдүүлж буйгаараа онцлог юм. Говийн гайхамшигт зургаан амьтны амьдрах орчин цөл, цөлөрхөг хээрийн бүсийн 23.4 хувь нь улсын тусгай хамгаалалтад орсон ч энэхүү өвөрмөц экосистем хүний нөлөөнд өртөн хумигдсаар байгаад яамны зүгээс анхаарч, тодорхой шийдвэрүүд гаргахаар ажиллаж байна. “Говийн гайхамшигт 6” арга хэмжээний ирэх жилүүдэд хийх, санаачлах ажлуудыг салбар яамны зүгээс бодлогын хүрээнд бодитойгоор дэмжин хамтран ажиллана. 

 

-БОАЖЯ болон бусад байгууллага зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлд сүүлийн үед ямар ажлууд хийж байна вэ ?

            -Зэрлэг амьтан тэр дундаа нэн ховор, ховор амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх чиглэлээр дараах ажлыг яам болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллагаас 2018, 2019 онд хийлээ. Нэгдүгээрт, “Монгол бөхөнгийн төлөв байдал, цаашдын хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын байгууллагыг оролцуулсан хэлэлцүүлгийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-нд хийж, монгол бөхөнг тархац нутгийг тусгай хамгаалалтад авах, сэргээн нутагшуулах газар боломжийн талаарх санал зөвлөмжийг боловсруулан, тархац нутгийн экологийн үнэлэмжийн талаарх судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон тус яамны захиалгаар зөвлөх үйлчилгээний баг хийж гүйцэтгэлээ. Дээрх судалгааг үндэслэн цаашид монгол бөхөнгийн тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт авах, тусгай хамгаалалттай газар нутгийн зэрэглэлийг дээшлүүлэх, тухайлбал, Шаргын говийн нөөц газрын зэрэглэлийг дээшлүүлэх, өргөтгөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөн ажиллаж байна. 2019 оны гуравдугаар сард энэ талаар төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, орон нутгийн байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Мөн цоохор ирвэсийн хамгаалал, судалгааг хийж байгаа байгууллага болон тус яамнаас цоохор ирвэсийн тархац нутаг бүхий газар нутгийн гурван ландшафтын хүрээнд хамгааллын менежментийн төлөвлөгөөг боловсруулахаар судалгаа хийж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сараас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас баруун таван аймгийн хэмжээнд цоохор ирвэсийн төслийг хэрэгжүүлж  байна. Цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг байгууллагуудыг хамруулсан үндэсний хэмжээний хэлэлцүүлэг, хурлыг 2019 оны тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн нэн ховор, ховор амьтныг сэлгэн нутагшуулах хүрээнд ховор амьтан болох халиун бугыг Орхон аймгийн Орхон сум, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир, Халиун сумын Хантайширын нуруунд, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт нийт 40 толгой буга сэргээн нутагшуулахаар зөвшөөрөл олголоо. Үүнээс гадна идлэг шонхор шувууны тоо толгой, тархац нөөцийн судалгааг монгол орны хэмжээнд хийж, тайланг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн хурлаар хэлэлцэж, хүлээж авлаа. Тус судалгаанд үндэслэн идлэг шонхор шувууны цаашдын хамгаалал, өсгөн үржүүлэлт, ашиглалтын бодлогыг тодорхойллоо.

-Мялзан төст өвчний улмаас монгол бөхөнгийн тоо толгой эрс цөөрсөн. Бөхөнгийн тархац нутаг болоод тоо толгойн талаарх сүүлийн үеийн ямар мэдээлэл байна вэ?

-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас өнгөрсөн оны 4-5 дугаар сард хийсэн тооллогоор 4000 орчим бөхөн тоологдсон. Монгол бөхөн нь Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хоёрдугаар хавсралтад орсон байдаг тул конвенцийн нэгдүгээр хавсралтад оруулах хүсэлтийг энэ онд болох конвенцийн талуудын бага хуралд хэлэлцүүлнэ.

-Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх чиглэлээр багагүй санаачилгатай ажиллаж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх үү?

-Манай яамнаас 22 газрын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн өргөтгөл, зэрэглэл дээшлүүлэх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар танилцуулж, хаврын чуулганд хэлэлцүүлэх эрхээ аваад байна. Дээрх 22 газраас 12 газар нь нэн ховор, ховор амьтны үндсэн байршил тархац нутаг тул тусгай хамгаалалтад авах, өргөтгөх, тусгай хамгаалалтын зэрэглэлийг дээшлүүлэх зэрэг нэн ховор, ховор амьтны хамгааллын гол арга хэмжээ юм.  Тухайлбал, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн өргөтгөлийг хийснээр Монгол оронд устаад байсан тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах, олон улсын болон Монгол Улсын Улаан номонд орсон ховор амьтан, ургамал, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалаад зогсохгүй, цаашид байгалийн үзэсгэлэнт газрууд, ховор амьтад, түүх соёлын дурсгалыг түшиглэн хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх, ТХГН-ийг орлогын өөр эх үүсвэртэй болоход нь дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг орон нутгийн эдийн засгийн түшиг тулгуур болгоход чиглүүлэхэд ач холбогдолтой. Мөн цөлийн өвөрмөц экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалахад гадаадын тусламж, дэмжлэг, хөрөнгө оруулалтыг татах, хил дамнан нүүдэллэдэг зүйлүүдэд зориулсан коридор нутаг байгуулах боломжтой, гадаад хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж нээгдэнэ. Нэн ховор тахиас гадна Монголд төдийгүй дэлхийд ховордож буй хулан, хар сүүлтий, янгир ямаа болон цоохор ирвэс, ногоон бах зэрэг амьтад, хойлог, ахууна, хахилаг, ёл, идлэг шонхор, бүргэд, ятуу зэрэг олон зүйлийн ховор шувуудын харьцангуйгаар нөлөөлөлд бага өртсөн (сүүлийн амьдрах орчин) амьдрах орчныг хамгаалах улмаар тухайн зүйлүүдийг хамгаалж үлдэх гол нутаг юм. Зүүн гарын говийн нүүдэллэдэг туурайтан амьтдын сүүлчийн голомт нутгийг (өвөлждөг) хамгаалах шаардлагатай байна.

-Өнгөрсөн өвөл биотехникийн аргаар зэрлэг амьтдыг тэжээх, асрах ажил хэр хийсэн бэ?

-Монгол орны өнгөрсөн өвөл хэмжээгээр цас бага, дулаан өвөлжсөн. 2018 оны арваннэгдүгээр сард зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авсан. Тодруулбал, Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай зэрэг найман аймгаас биотехникийн арга хэмжээнд нийт 55.5 сая төгрөг аймгийн төсвөөс, 20 гаруй сая төгрөгийг агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчаас, олон улсын байгууллагаас таван сая төгрөг гарган зэрлэг амьтанд өвс тэжээл, хужир мараа тавих зэргээр биотехникийн арга хэмжээ авсан. Харин зарим аймгийн нутгаар цас их орж, өвс тэжээл тааруу байгаагаас хаваржилт хүндэрч байна. Иймд хаваржилт хүндрэлтэй байгаа Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймагт зэрлэг амьтанд зориулсан биотехникийн арга хэмжээ авахад шаардлагатай санхүүгийн туслалцааг яамнаас үзүүлэхээр болоод байна.

            -Зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр бүх амьтны асуудлыг нэгтгэн нэгдсэн хурал, зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн. Үүгээр бодлогын ямар баримт, зөвлөмж ажлуудыг гаргахыг зорьж байна вэ?

-Монгол бөхөнгийн хамгаалал, өсгөн үржүүлэлт, тоо толгой, тархац нутаг, сэргээн нутагшуулалтын талаар төрийн болон төрийн бус олон улсын байгууллага, эрдэмтдийг оролцуулсан хуралдааныг ирэх гуравдугаар сард хийхээр төлөвлөж байна. Тус хурлаар монгол бөхөнгийн тоо толгой өвчний улмаас эрс цөөрсөн, амьдрах орчин доройтож байгаа зэргийг харгалзан тархац нутгийн тусгай хамгаалалтын зэрэглэлийг дээшлүүлэх, өргөтгөх, сэргээн нутагшуулах газрыг сонгох талаар хэлэлцэн шийдвэрлэх юм. Мөн цоохор ирвэс, амьдрах орчны хамгаалал, судалгааны талаар үндэсний хэмжээний хурлыг тавдугаар сард зохион байгуулна.

 

 

Х.Ананд

Ц.Батбаяр: “Говийн гайхамшигт 6”-г яамны зүгээс бодлогоор дэмжиж, хамтран ажиллана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани