Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Салхитын мөнгөний ордыг булаацалдсан хятадуудын маргааны золиосонд Монголын хуульч үрэгдэв

 

Салхитын мөнгөний ордыг булаацалдсан хятадуудын маргааны золиосонд Монголын хуульч үрэгдэв

 

Монголын газрын хэвлий дэх баялгийг олборлох тусгай зөвшөөрөл булаацалдсан хятадуудын маргаан манай хууль сахиулах байгууллагынхныг талцуулах болсон талаар бид өнгөрсөн оны есдүгээр сард, уг хэрэг явдлыг АТГ-т шалгаж эхлэх үед бичиж байсан билээ. Гэтэл энэ хэрэг даамжирсаар Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад, гавьяаныхаа амралтыг эдэлж, хувийн өмгөөллийн нөхөрлөл байгуулан ажиллах болсон нэгэн эрхэм цаг бусаар, харуул хамгаалалттай байранд амиа алдахад хүргэв.

Монгол Улсын Гавьяат хуульч Л.Б ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа цаг бусаар амиа алдсан нь хууль сахиулах байгууллагынхныг цочролд оруулаад байна. Түүнийг Дундговь аймгийн нутаг дахь Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хүмүүсийн хэрэгт холбогдуулан АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж түр саатуулаад байсан юм. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Л.Б АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн байцаагчдад өгсөн анхны мэдүүлгээрээ тухайн хэрэгт холбогдсон хүмүүст тусалсан талаараа ярьснаас гадна ажлынх нь өрөөнд хийсэн нэгжлэгээр ач холбогдол бүхий баримтууд гарч ирсэн аж.

Улмаар түр саатуулах өрөөнд сэтгэл санаа нь тогтворгүй, нэлээд холхиж байгаа болон үзэгдэх орчин тааруу үед амиа егүүтгэсэн нь 461 дүгээр ангийн хяналтын камерын бичлэгт тодорхой буй гэнэ. Гэхдээ хууль сахиулах байгууллагынхан холбогдох шалгалт хийж, шинжээчийн дүгнэлт албан ёсоор гарсны дараа мэдээлэл өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Түүнээс гадна талийгаач гэр бүлийнхэндээ хандсан гэрээслэл бичсэн бөгөөд түүндээ "Аавыгаа сайн анхаарч, халамжлаарай” гэх зэргийг захисан байсан гэнэ. Зарим хэвлэлд мэдээлж байгаачлан гурван гэрээслэл байгаагүй агаад нэг хуудсанд гэрээслэлээ бичсэн талаар эх сурвалжууд батлав.

Ч.Жаргалбаатар: ХАХУУЛИЙН ХЭРЭГТ ХАМЖИГЧААР ОРОЛЦСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭМЭЭН ШАЛГАЖ ЭХЭЛСЭН

Хойшлуулшгүй ажиллагаа явуулж Л.Б-г түр саатуулсан АТГ-ынхан өчигдөр сар бүрийн 25-нд зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлаа хийсэн бөгөөд тэр үеэр сэтгүүлчдийн ихэнх асуулт уг хэрэг явдалтай холбоотой байлаа. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар энэ бүхэнд хариулт өгсөн юм. Тэрбээр "Харамсалтай явдал боллоо. Салхитын мөнгөний ордыг ашиглаж байсан хүмүүсийн хоорондын маргаанаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллагаас тухайн хэргийг шалгах явцад их хэмжээний мөнгө хээл хахуульд өгсөн болохыг тогтоосон. АТГ-аас талийгаач Л.Б-г хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт хамтран, хамжигчаар оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр 48 цагийн хугацаагаар түр саатуулсан.

Талийгаачийн ажлын байр, гэрт нь нэгжлэг хийж, зарим нотлох баримтыг хураан авсан юм. Шүүхийн шийдвэргүйгээр түр саатуулах эрх зүйн зохицуулалтын хүрээнд баривчилсан. 48 цагийн хугацааг нь хэтрүүлсэн зүйл байхгүй. Хугацаа нь дуусаад гаргах гэж байхад амь нас нь хохирсон харамсалтай хэрэг гарлаа. Цагдан хорих 461 дүгээр ангид болсон энэ хэрэгт цагдаагийн байгууллага мөрдөн байцаалт явуулж байгаа. Тиймээс энэ хэрэг амиа хорлолт уу, эсвэл гаднын нөлөөтэй юү гэдэгт одоохондоо хариулт өгөх боломжгүй. Энэ явдалтай холбоотойгоор хэрэг хаагдахгүй, шалгалт үргэлжилж, гэм буруутай этгээдийг тогтооно. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт таван хүнийг шалгаж буй ч хэнийг нь ч баривчилж, хориогүй” гэв.

Д.Дамдинцэрэн: ИРГЭН Л.Б ӨРӨӨНДӨӨ ГАНЦААРАА БАЙСАН

ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн энэ хэргийн талаар мэдээлэл хийв. "Иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ноос Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. Энэ сарын 23-ны 21.40 цагийн үед иргэн Л.Б нь өөрийн хувцсаар хоолойгоо боосон байдалтай амиа алдсан. Тэрбээр хорих өрөөндөө ганцаараа байсан. Дээрх асуудалд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. ШШГЕГ-аас албаны шалгалт хийж байгаа, шалгалтын дүнг үндэслэн буруутай алба хаагчид холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцож, эргэн мэдээлэх болно. Тухайн үед хяналтын ажилтнууд болон давхрын харуулууд бүгд тус тусын ажлын байрандаа байсан. Хянагч нар болон харуулууд ажилдаа хариуцлагагүй хандаж, сонор сэрэмжээ алдсан байхыг үгүйсгэхгүй. Шалгалтын дараа бүх зүйл тодорхой болно. Цагдан хорих 461 дүгээр ангийн давхар, өрөө болгонд хяналтын камер бий. Гэхдээ нэг хянагч тухайн давхрын бүх өрөө буюу 20-30 тасалгааг хянадаг. Зарим хэсэгт байрлуулсан камер өрөөг бүхэлд нь харуулах боломж жаахан хомс. Цагдан хорих байрны дотоод журамд зааснаар хоригдогч этгээд гадуур болон дотуур хувцастайгаа буюу улирлын хувцастайгаа орохыг зөвшөөрдөг” гэж мэдэгдлээ.

Р.Мөнхзул: АСУУЖ ТОДРУУЛНА ГЭЖ АВЧ ЯВААД АМЬГҮЙ БОЛГОСОН УЛСУУДАД ГОМДОЛТОЙ БАЙНА

Талийгаач, Гавьяат хуульч Л.Б-гийн бэр Р.Мөнхзул "Миний ээж амиа хорлох хүн биш, энгийн даруу бөгөөд хатуу, хүчтэй эмэгтэй гэдгийг шавь нар, хамт олон, найзууд нь мэднэ. Асууж тодруулна гэж авч яваад амьгүй болгосон улсуудад гомдолтой байна. Энэ сарын 22-ны үдэш 18.30 цагийн үед аавтай ярихад "АТГ-аас хүмүүс ирээд нэгжлэг хийлээ” гээд тасалсан. Удалгүй ээжийн ажлын газрынхан хэл дуулгаж, "Даргыг АТГ-ынхан аваад явлаа” гэсэн юм. Баасан гаргийн өглөө байцаагчийнх нь утас холбогдохгүй, шүүхэд бичиг ирээгүй гэж байсан. 48 цагийн хугацаа дуусаад суллагдана гэдгээ ээж мэдэж байсан.

Тиймээс амиа хорлох үндэслэл байхгүй. Ээж 21.40 цагийн үед нас барсан байна. 15.00 цагийн тоо бүртгэлд орохдоо зүгээр байж. Хорих ангийн дарга нь согтуу байна гэж дүү минь уйлсаар гарч ирсэн. Цагдан хорих ангийнхан ээжийг өнгөрснөөс хойш хоёр цаг гаруйн дараа буюу 00.00 цаг өнгөрч байхад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа юм. Ээжийг амиа алдахаас гурван цагийн өмнө гадуур байцаасан юм билээ. Тэр хооронд шахаж дарамталсан, эсвэл элдэв зүйл хоолонд нь хольсон байх гэж би хардаж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин


Салхитын мөнгөний ордыг булаацалдсан хятадуудын маргааны золиосонд Монголын хуульч үрэгдэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани