Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Женнифер Аптон: АНУ-д түр хугацаагаар ажиллах H2 виз авснаар гэр бүлээ авч явах боломжтой

АНУ-д түр хугацаагаар ажиллах H2 визний хөтөлбөрт хамрагдахын тулд хэрхэн ажил олох, бүртгүүлэх, мөн энэ хөтөлбөрт хамрагдахад ямар шаардлага хангасан байх талаар АНУ-ын ЭСЯ-ны дэд консул Женнифер Аптонтой ярилцлаа.

Та ярилцлагыг бүрэн эхээр нь дараах видеоноос үзэх боломжтой. 

-АНУ-ын ЭСЯ-нд H2  визний талаар хүмүүс голчлон ямар асуудлаар хандаж байна вэ?
-Юуны өмнө намайг урьж ярилцлага авч байгаад талархаж байна. H2 визний талаар монгол хүмүүс буруу ташаа мэдээлэлтэй байгаа учраас энэ визний талаар мэдээлэл өгөх гэж байгаадаа таатай байна.

Манай ЭСЯ-нд хүмүүс хандаж, виз мэдүүлмээр байна, намайг бүртгээд өгөөч гэсэн хүсэлтээр их ирж байгаа. Гэвч ЭСЯ-нд ирж бүртгүүлдэггүй.

H2 виз нь хоёр төрөлтэй: H2A нь хөдөө аж ахуйн салбарын ажилчид, H2B визээр хөдөө аж ахуйн бус салбарын ажилчид авдаг. Тухайн ажил олгогчтой хийж байгаа гэрээнээс шалтгаалаад нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар визээ сунгах боломжтой.

Хийх гэж буй ажлаасаа шалтгаалаад хэлний мэдлэг ямар түвшинд байх талаар тухайн компанитай хийх гэрээнд тусгасан байдаг.

-H2A, H2B визний талаар дэлгэрэнгүй ярихгүй юу. Ямар ялгаатай вэ?
-H2A нь мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн салбарт ажиллах виз. H2B виз хөдөө аж ахуйн салбарын бус буюу зочид буудал, зоогийн газар, цэцэрлэгт хүрээлэн, барилга зэрэг салбарт ажиллах визний төрөл юм. Энэ хоёр нь хоёулаа түр хугацаагаар ажиллах виз.

-H2  виз мэдүүлэх хүсэлтэй байгаа иргэдэд ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ? Мэргэжлийн, хэлний болон насны шаардлага тавьдаг уу?
-Насны доод хязгаар 18 байх ёстой, харин дээд хязгаар гэж байхгүй. Хөдөө аж ахуйн салбарт ажиллах гэж байгаа хүн бие бялдрын хувьд тухайн ажлыг хийх чадвартай байх хэрэгтэй. Визний ярилцлага өгөхөд заавал англи хэлтэй байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Хийх гэж буй ажлаасаа шалтгаалаад хэлний мэдлэг ямар түвшинд байх талаар тухайн компанитай хийх гэрээнд тусгасан байдаг.

-H2 визээр Америк явах гэж байгаа иргэд гэр бүлээ авч явах боломжтой юу?
-Гэр бүлийн гишүүд нь H4  виз мэдүүлж явж болно. Ингэхдээ H2  виз мэдүүлж байгаа хүнтэй хамт мэдүүлээд явж болно, эсвэл визээ мэдүүлээд дараа нь явж болно. Ажил хийх гэж байгаа хүн эхнэр эсвэл нөхрөө, 21-ээс доош насны гэрлээгүй хүүхдээ авч явж болно.

-Дагалдан явж байгаа гэр бүлийн гишүүд ажил хийх, хүүхдүүд нь сурах бололцоо байдаг уу?
-Хүүхдүүд нь сургуульд сурах боломжтой. Харин H4  визээр дагалдан ирсэн эхнэр эсвэл нөхөр ажил хийх боломжгүй.

Хүүхдүүд нь сургуульд сурах боломжтой. Харин H4  визээр дагалдан ирсэн эхнэр эсвэл нөхөр ажил хийх боломжгүй.

-Монголоос танай байгууллагатай гэрээ хийсэн албан ёсны зуучлагч байгууллага байгаа юу?
- Энэ асуултыг асуусанд баярлалаа. Учир нь монголчууд энэ талаар  буруу мэдээлэлтэй байгаа. Улаанбаатарт байгаа зарим байгууллагууд “бид ЭСЯ-тай гэрээтэй, манайх зөвшөөрөгдсөн байгууллага, бид ажил олж өгнө” гэж байна. ЭСЯ-ны зүгээс ямар ч тусгай зөвшөөрөл олгосон, албан ёсны байгууллага, хувь хүн одоогоор байхгүй. Ажил олгогч олох тал дээр ЭСЯ хамтарч ажилладаггүй. Тэдгээр хүмүүс магадгүй виз мэдүүлэгчдээс манайх зөвшөөрөгдсөн, манайх гэрээтэй гэж хэлээд та бүхнээс мөнгө авах магадлалтай. Тиймээс манай UlaanbaatarFPU@state.gov хаягаар бидэнд мэйл бичээд, мэдээлэл авах боломжтой.

Америк явж ажил хийх гэсэн хүсэлтэй байгаа бол Америкт төрөл садантай, эсвэл англи хэлтэй таньдаг хүн, найз нөхөд, хамаатан садан байгаа бол Америкийн хөдөлмөрийн яамны вэб сайт руу ороод ажил олгогчдын мэдээллийг олох боломжтой.

https://www.foreignlaborcert.doleta.gov/Foreign_Labor_Recruiter_List.cfm

-Өнөөдрийн байдлаар H2 визээр Америк явсан хүн байгаа юу?
-2018 оны нэгдүгээр сараас энэ хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэлснээс хойш долоон хүн H2A, H2B визээр Америк явсан.

-Визний хураамж байгаа юу? Иргэдийн хамгийн их сонирхдог асуулт бол цалин хөлсний хэмжээ.  Тиймээс энэ визээр ажил хийх гэж байгаа хүмүүс ойролцоогоор хэдий хэмжээний цалин авах боломжтой вэ. Мөн байр, хоолны зардлаа хэрхэн шийдэх вэ?
-Визний хураамж 190 доллартай тэнцэх төгрөгийг бусад визний адил Хаан банкинд төлнө. Харин байр хоолны зардал, цалин хөлс нь тухайн ажил олгогчтой хийж байгаа гэрээнээс шалтгаална. Зарим ажил олгогч байр хоолны зардлыг даадаг бол зарим тохиолдолд ажилтан байраа өөрөө олох шаардлагатай байдаг.

Түүнчлэн аль мужид, ямар ажил эрхлэхээс шалтгаалаад цалин өөр байдаг. H2 виз мэдүүлж байгаа хүмүүс гэрээгээ англи, монгол хэлээр маш сайн уншиж шалгах хэрэгтэй. Очоод үнэн шударга цалин авах уу, ажлын нөхцөл байдал ямар байх вэ гэдгийг гэрээтэйгээ танилцаж байж мэднэ. Түүний дараа визээ мэдүүлэх хэрэгтэй.

Визний хураамж болох 190 доллараас өөр хураамж байхгүй

-Виз мэдүүлсний дараа хариу нь хэзээ гарах вэ?
-Америкаас ажилд авах зөвшөөрөл нь ирээд, визний хураамжаа төлөөд, маягтаа бөглөөд визээ мэдүүлсний дараа ихэвчлэн ажлын хоёр өдөр болдог. Зарим тохиолдолд визний материалтай нэмэлт танилцах хугацаа шаардагддаг учраас хоёр хоногоос илүү хугацаа шаардагдах магадлалтай.

Зуучлагч байгууллагуудын талаар нэмж хэлэхэд бид ямар ч байгууллагатай албан ёсоор хамтарч ажиллаагүй гэдгийг дахин хэлмээр байна. Хэрвээ бид ЭСЯ-тай тийм гэрээ хийсэн, албан ёсны зөвшөөрөлтэй гээд H2  визээр хүмүүсийг Америк явуулна гэж ярьж байгаа энэ бол ташаа мэдээлэл. Ийм мэдээлэлд болгоомжтой байх хэрэгтэй. Тиймээс UlaanbaatarFPU@state.gov хаягаар хандах боломжтой.

H2 виз авах боломжтой болсон цөөн орнуудын тоонд Монгол Улс ордог. Тийм учраас манай Засгийн газраас анхааралтай харж байна. Ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа хийвэл H2  визийг монгол хүнд олгохоо зогсоох магадлалтай учраас харамсалтай байдалд хүрэхийг хүсэхгүй байна.

-Жилдээ АНУ 66 мянган ажилтныг гаднаас авна гэсэн квот тогтоож өгсөн юм билээ. Монголоос төчнөөн ажилтан авна гэсэн тоо байгаа юу?
-H2A  визэнд ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй. Харин H2B  визэнд дэлхий даяар 66 мянган ажилтны квот тогтоосон. Харин тухайн улсаас төчнөөн хүн авна гэсэн тоо байхгүй. Энэ төрлийн визийг авсан 66 мянган хүний тоо бүрдвэл хөтөлбөрт хамрагдах хүний тоо дууссан гэж ойлгож болно.

-Төгсгөлд нь H2  визийг сонирхож байгаа хүмүүст юу анхааруулж хэлэх вэ?
-H2 виз хэрхэн мэдүүлэх талаар товчхон ярья.

  • Эхлээд H2   виз мэдүүлэх гэж байгаа хүмүүс ажлын байраа олох ёстой байдаг. Ажлыг Элчин сайдын яамны вэб сайт болон Америкийн хөдөлмөрийн яамны вэб сайтад байгаа хаягуудаар ороод ажил олгогчоо олох ёстой.
  • Дараа нь Америкт байгаа ажил олгогч таны өмнөөс Хөдөлмөрийн яамандI-129  өргөдлийг гаргаж өгнө.
  • Энэ талаарх мэдээллийг govгэсэн цахим хаягнаас энэ өргөдлийн талаарх мэдээллийг олж болно. ЭСЯ буюу бид виз мэдүүлэгчдийн өмнөөс өргөдлийг  гаргадаггүй.
  • Ажил олгогчийн гаргасан өргөдлийг Дотоодын аюулгүй байдлын яам зөвшөөрсөн байх ёстой.
  • Зөвшөөрөл нь ирсний дараа ажил олгогчтойгоо гэрээ байгуулна. Миний зүгээс зөвлөхөд гэрээгээ англи болон монгол хэл дээр зурж, визний ярилцлаганд ирэхдээ авчрах хэрэгтэй.
  • Дараагийн алхам DS-160 онлайн маягтыг бөглөөд 190 доллартай тэнцэх төгрөгийг Хаан банкинд төлнө. Хэрвээ ажилд зуучилж байгаа байгууллага 190 доллар дээр нэмэлт мөнгө аваад үүнийг Америкийн ЭСЯ-наас авч байгаа нэмэлт хураамж гэж хэлбэл худлаа шүү. 190 доллараас өөр хураамж байхгүй.
  • Дараа нь визний ярилцлагынхаа цагийг товлоодЭСЯ-нд ирж ярилцлаганд орно. Ярилцлага мэдээж амжилттай болно байх гэж найдаж байна. Ярилцлага амжилттай болоод визээ авбал мэдээж Америк явна. Америкийн хилээр нэвтэрч орсны дараа H2 визийнхээ хугацааг хэтрүүлэхгүйгээр эргэж ирнэ гэж найдаж байна.

Эцэст нь хэлэхэд биднийг ярилцлаганд урьж энэ  визний талаар ярилцлага авсан GoGo.mn  болон ярилцлага өгөх боломжийг олгосон Education USA  зөвлөгөө мэдээллийн төвд талархлаа илэрхийлж байна.

-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

А.Наранцацрал

 

H-2A болон H-2B виз мэдүүлэгчдэд зориулсан АНУ-ын засгийн газрын албан ёсны мэдээллийн эх сурвалжууд:

АНУ-ын Төрийн Департамент:  
https://travel.state.gov/content/travel/en/us-visas/employment/temporary-worker-visas.html

АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын алба (USCIS):  
https://search.uscis.gov/search?utf8=%E2%9C%93&affiliate=uscis_gov&query=H2&commit=

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд визний цаг товлох: 

http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-typework.asp

АНУ-ын Хөдөлмөрийн Яам, Гадаадаас ажиллах хүч элсүүлэгчдийн жагсаалт:  

https://www.foreignlaborcert.doleta.gov/Foreign_Labor_Recruiter_List.cfm

АНУ-ын Хөдөлмөрийн Яам, Түр ажил эрхлэлтийн асуулгын маягт:  

https://icert.doleta.gov/index.cfm?event=ehGeneral.dspLogin

 

Женнифер Аптон: АНУ-д түр хугацаагаар ажиллах H2 виз авснаар гэр бүлээ авч явах боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани